- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- АЙМГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ БОЛОН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
Аймгийн Засаг даргын 2001 оны
53 дугаар захирамжийн хавсралт
АЙМГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ БОЛОН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
Нэг.Нийтлэг үндэслэл:
1.1 Орон нутгийн чанартай авто зам байнга ашигласны төлбөр авах энэхүүү журам, төлбөрийн хэмжээ нь Монгол Улсын Авто замын тухай хуулийн 6, 14, 18, 20, 21 дүгээр зүйлийн заалтуудыг хэрэгжүүлж, Орон нутгийн авто замыг барих, засварлах, арчлан хамгаалах ажлыг сайжруулахад оршино.
1.2 Энэхүү журам, төлбөрийн хэмжээг баримтлан, орон нутгийн авто замын санг төвлөрүүлэх үүргийг аймгийн Зам, тээвэр зохицуулалтын алба гүйцэтгэнэ.
Хоёр. Аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслээс орон нутгийн зам ашигласны төлбөр авах хэмжээ:
¹
|
Автомашины төрөл, марк
|
Дугуйн марк
|
Хүчин чадал
|
Авах төлбөр /төг/
|
|
Тал хээрийн бүс
|
Төвийн болон хангайн бүс
|
||||
1
|
Москвич 2140.2136
Акцент Лада, Ваз 2107, эксель түүнтэй адилтгах
|
185/65 R-13
|
4-5 хүний суудалтай
|
4000
|
6000
|
2
|
Газ-2410. Газ-24, Audi-80. 100. BMW31618. Benz-190.230. Conata 2 түүнтэй адилтгах
|
2052/70 R-15
19/65 R-15
195/70 R-14
|
5-7 хүний суудалтай
|
5000
|
7000
|
3
|
Уаз-469. 31512, Ниссан пароль, Тоёото-ланд, Крузор, Хуйндай, Галлофер бүх төрлийн микро автобус, Уаз фургонууд түүнтэй адилтгах
|
215/90 С-15
185/65 R-14
245/70 R-14
235/75 R-15
|
1.5 тоннын даацтай 6-14 хүний суудалтай
|
6000
|
8000
|
4
|
Газ-53. Газ-66. Паз-672 түүнтэй адилтгах
|
8.25 R-50 260/508-
R-18
|
4-5 тоннын даацтай 24 хүртэл суудалтай
|
8000
|
10000
|
5
|
Зил-130. Лиаз-677. Каросо В-731 түүнтэй адилтгах
|
260/508-9
R-20
|
5 тонноос дээш 36 хүртлэх суудалтай
|
9000
|
10000
|
6
|
Өөрөө явагч, чирэгч трактор, Маэз-500А. Камаз 5320. түүнтэй адилтгах
|
110 R-20
9.0-R-20
|
7-10 тоннын даацтай
|
10000
|
10000
|
7
|
Краз-275. Белаз-540-А. Бусад зам барилгын дугуйт механизм
|
120 R-20
21.0 -33 R
|
10 түүнээс дээш тоннын даацтай
|
11000
|
13000
|
8
|
Мотоцикль
|
Инж планет 2. 3. 4. 5 болон бусад
|
|
1000
|
1000
|
Гурав. Орон нутгийн зам ашигласны төлбөрийг дараах журмыг баримтлан төвлөрүүлнэ.
3.1 Орон нутгийн зам ашигласны төлбөрийг авахдаа техникийн хяналтын улсын үзлэгтэй хамтатган жилд нэг удаа зохион байгуулан, бүртгэлд хамрагдсан бүх хөдлөх бүрэлдэхүүнийг хамруулан хэрэгжүүлнэ.
3.2 Орон нутгийн Зам ашигласны төлбөрийг төлсөн автомашин өөрөө явагчид аймгийн Зам, тээвэр зохицуулалтын албанаас тусгай гэрчилгээ олгоно. Гэрчилгээ нь төлбөр төлсөн оныг томоор тэмдэглэсэн, авч явахад тохиромжтой, цэвэр үзэмжтэй, эдэлгээ сайтай материалаар хийгдсэн байна.
3.3 Тал хээрийн бүс нутагт Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баян, Баянжаргалан, Архуст зэрэг сумыг оруулж тооцно.
3.4 Нутаг дэвсгэрт шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч гэрээ байгуулахад орон нутгийн зам ашигласны төлбөр төлөх асуудлыг оруулж байх үүргийг тухайн салбар хариуцсан улсын байцаагчид хариуцна.
3.5 Энэ журмын 2-р зүйлд заагдсан төлбөр төлсөн тохиолдолд 3.1-д заагдсан төлбөрийг давхардуулан төлөхгүй.
Дөрөв.Өөр аймаг, хотоос орон нутгийг дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийг сум дамжин өнгөрвөл анхны суманд төлбөр төлсөн бол дараагийн суманд төлбөр төлөхгүй.
Текст томруулах
A
A
A