A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ГАЗАР, ХЭЛТЭС, АЛБАНЫ ДАРГА, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТУШААЛ ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ЖУРАМ /Ховд аймгийн ЗД-ын 2016 оны А/458-р захирамжаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
/Ховд аймгийн ЗД-ын 2016 оны А/458-р захирамжаар хүчингүй болгосон/
 
Аймгийн Засаг даргын 2003 оны 
                                                                        40 тоот захирамжийн хавсралт
 
 
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ГАЗАР, ХЭЛТЭС,
АЛБАНЫ ДАРГА, СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТУШААЛ ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ЖУРАМ
 
 
                  
 
Нэг.Нийтлэг үндэслэл
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, албаны дарга, сумын Засаг даргаас нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан болон нутаг дэвсгэрийн иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захирамж, тушаал /цаашид шийдвэр гэх/-ыг хянан үзэж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газар, дээд шатны Засаг даргын шийдвэрт нийцүүлэхээр хянахад энэхүү журмыг дагааж мөрдөнө.
 
Хоёр. Шийдвэрт тавигдах үндсэн шаардлага
2.Шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэрт нийцсэн байна.
3.Шийдвэр нь төр, засгийн дээд шатны байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн зүйл, хэсэг, заалтыг хуулбарлан давхардуулаагүй, тэдгээрт заасан хэм хэмжээг зөрчөөгүй байна.
4.Шийдвэрийн төслийг баталж гаргахын өмнө холбогдох хуулийн мэргэжилтнээр хянуулан виз авсан байна. Шийдвэр нь эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.
5.Урьд гаргасан шийдвэрт сумын Засаг дарга нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /цаашид “Хууль зүйн хэлтэс” гэнэ/-т хүргүүлж хянуулна.
6. Шийдвэр нь хууль тогтоомж боловсруулах техник, бичиг хэргийн стандартад нийцсэн байна.
 
Гурав. Шийдвэрийг хүлээн авах, хянах
7.Шийдвэрийн албан ёсны эх хувь буюу тогтоосон журмаар баталгаажсан /хуулбар үнэн болохыг гэрчилсэн албан тушаалтаны гарын үсэг, тэмдэг бүхий/ хуулбарыг хэрэв хавсралттай бол хавсралтын хамт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Хууль зүйн хэлтэст хүргүүлж хянуулна.
8.Шийдвэр гаргахад мэргэжил арга зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шийдвэрийн төслийг зохих тайлбарын хамт Хууль зүйн хэлтэст хүргүүлж мөн хянуулна.
9.Шийдвэрийг сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний /цаашид “аймгийн Засаг даргын дэргэдэх” гэнэ/ газар, хэлтэс, албаны болон бусад сумын Засаг даргатай хамтран гаргасан бол тухайн шийдвэрт нэр нь эхлэн бичигдсэн сум, газар, хэлтэс, алба хариуцан мөн хугацааны дотор Хууль зүйн хэлтэст явуулна.
10.Хууль хэлтэст хянуулахаар ирүүлсэн шийдвэрийн эх хувь буюу хуулбарыг аймгийн Засаг даргын шийдвэрээр хүчингүй болгосон тохиолдолд эх хувийг буцаахгүй.
11. Хууль зүйн хэлтэс шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан хариуг дор дурдсан хэлбэрээр мэдэгдэнэ.
Үүнд:
            а/ шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл албан ёсоор бүртгэлд авсан тухай мэдэгдэнэ;
         б/ хянах явцад шийдвэр нь бүхэлдээ буюу түүний зарим хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон аймгийн Засаг даргын шийдвэрийн заалтыг зөрчсөн байвал энэ тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж хүргүүлнэ;
        в/ өөр сум, аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны даргатай хамтран гаргасан шийдвэрийн зөрчлийн талаар нэр нь эхлэн бичигдсэн сум, хэлтэс, алба, байгууллагад мэдэгдэнэ.
12.Хууль зүйн хэлтэс өөрийн санаачлага тусгайлан гаргасан удирдамжтайгаар сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын харъяа газар, хэлтэс, алба тэдгээрийн удирдлагын шийдвэрийг нэгдсэн журмаар хянаж болно.
13.Сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны даргын шийдвэр бүхэлдээ буюу зарим хэсэг нь хууль тогтоомжид харшилж байгаа тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авснаас хойш өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дахин хянан үзэж, хууль тогтоомжид хэрхэн нийцүүлсэн тухайгаа ажлын 10 өдрийн дотор Хууль зүйн хэлтэст албан бичгээр мэдэгдэнэ;
14.Хэрэв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш энэ журмын 12-д заасан хугацаанд өөрийн үндэслэл бүхий тайлбараа аймгийн Засаг даргад болон Хууль зүйн хэлтэст ирүүлнэ.
15.Хууль зүйн хэлтсийн дүгнэлтийн хариуг энэ журмын 12-д заасан хугацааны дотор ирүүлээгүй буюу дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд Хууль зүйн хэлтэс, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэр, иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилж байгаа уг шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад санал бэлтгэн өргөн мэдүүлнэ.
16.Аймгийн Засаг дарга харъяа сум, аж ахуйн нэгж, байгууллагатүүний эрх баригч нараас гаргасан шийдвэрийг хянаж үзээд хууль тогтоомж, Засгийн газар болон дээд шатны Засаг даргын шийдвэр тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн хууль ёсны   ашиг сонирхолд харшилж байна гэж үзвэл Засаг дарга түүнийг хүчингүй болгоно.
17.Хэрэв дээд шатны байгууллагадаа шууд харъяалагддаг аж ахуйн нэгж, байгууллагын шийдвэр хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэр тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд харшилж байвал Засаг дарга түүнийг хүчингүй болгуулахаар эрх бүхий байгууллагад уламжлах бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд уул шийдвэрийг түдгэлзүүлнэ.
18.Тухайн шийдвэрийг хянаж үзээд хүчингүй болгосон тухай аймгийн Засаг даргын шийдвэрийг хүлээж авсан байгууллага нэн даруй холбогдох арга хэмжээ авах бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дээд шатны байгууллага буюу хуулинд заасан журмаар холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ.
19. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг түүний дарга хүсвэл энэ журмын дагуу хянуулж болно.