A

A

A

Бүлэг: 1979
Аймгийн Засаг даргын 2007 оны11 дүгээр сарын 21-ний
                                       өдрийн 509 дүгээр захирамжийн хавсралт
 
 
ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1.1.Энэ журмын зорилго нь аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага,иргэд цахим тоглоомын үйлчилгээ эрхлэн явуулахтай холбогдсон харилцааг  зохицуулахад  оршино.
                                                                                                               
1.2.Цахим тоглоом болон үүнтэй адилтгах үйлчилгээ, үйл ажиллагааг явуулж буй газруудад энэ журам хамаарна.
 
1.3. Цахим тоглоомын газрууд нь  дараахь бичиг баримтыг  бүрдүүлж үйл ажиллагаа эрхэлнэ. 
1.3.1.Үйлчилгээ явуулах байрны стандартыг хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт
1.3.2.Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт 
 
 
 Хоёр: Компьютер тоглоомын газруудын 
ажлын байрны шаардлага
 
2.1 Тоног төхөөрөмжийн хоорондын зай, нэг хүнд ногдох талбайн хэмжээг эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартаар мөрдөнө. 
 
2.2.Ажлын байр нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлгээр бүрэн хангагдсан байна.
 
2.3.Ажлын байрны өрөөний дулаан 1 хэмээс доошгүй, харьцангуй чийглэг 40-60 хувь, агаар сэлгэлтийг тогтмол хийж байх
2.4.Үйлчлүүлэгчийн гар угаах болон бие засах нөхцөл бололцоог бүрдүүлж  ажиллах
 
 
Гурав. Цахим тоглоомын газрын үйлчилгээ явуулахад
тавих нөхцөл, шаардлага
 
3.1.Үйлчилгээний стандартын шаардлага хангасан зориулалтын байр, танхимд үйл ажиллагаа явуулах ба зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна.
 
3.2.Үйлчилгээний төрлийн сэдэв агуулга нь үйлчлүүлэгчдийн таашаалд нийцсэн ёс суртахуун , гоо зүйн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхүйц  байна.
 
3.3.Цахим тоглоомын газрууд нь үйлчилгээний нэр, үйл ажиллагааны чиглэл, зорилго, бүтэц, ажиллах цагийн хуваарь, үнэ тариф зэргийг тусгасан дотоод журамтай байна.
 
 
2.
3.4.Ажлын байрны дүгнэлт, өөрсдийн тоглуулж буй тоглоомын нэр  төрлийн жагсаалт, ажил үйлчилгээний танилцуулга,  цагийн хувиарь, үнэ тарифын мэдээллийг үйлчилгээ явуулж буй газарт сонирхсон этгээд танилцаж болохуйц орчинд ил тод байрлуулна.
 
3.5.Цахим тоглоомын газар нь 19 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай байна.
3.6.Үйлчлүүлэгчдийн хөтөлгөөг тогтмол хийж, насанд хүрээгүй хүүхдийг  60 минутаас хэтрэхгүй хугацаатай тоглуулахаар зохицуулна.
 
3.7.Ажил, үйлчилгээ явуулж буй хуулийн этгээд, иргэд нь үйлчилгээний төлбөрийн билет, тасалбартай байна.
 
3.8.Ажил, үйлчилгээ явуулж буй хуулийн этгээд, иргэд нь үйлчилгээ эрхлэн явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргах шалтгаан нөхцлийг арилгаж, түүнээс урьдчилан сэргийлж ажиллана.
 
Дөрөв.  Сумын Засаг даргын хүлээх үүрэг
 
4.1 Энэ журмыг сумынхаа нутаг дэвсгэрт цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж,  иргэдээр мөрдүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
 
Тав.Хориглох зүйл
 
5.1.Цахим тоглоомын төрөлд гаж буруу хүмүүжил олгох, садар самуун, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг дүрсэлсэн хүүхдийн хүмүүжил, ёс зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэх  тоглоом   тоглуулахыг хориглоно.
 
5.2.Цахим тоглоомын программыг мөрийтэй тоглоомын хэлбэрээр өөрчлөн ашиг  хонжоо олох  хэрэгсэл болгох
 
5.3.Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй байрны подвал, хонгилд цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх
5.4.Цагийн хуваарийг зөрчих
 
 
Зургаа. Хяналт шалгалт, хариуцлага
 
   6.1.Цахим тоглоомын  газарт эрх бүхий байгууллага, хууль хяналтын газруудаас холбогдох чиглэлээр  тогтмол шалгалт хийнэ.
 
6.2.Энэхүү журмыг зөрчсөн гэмт буруутай этгээдэд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба тоглоомын газрын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авна.
 
 
 
____о О о ____