A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                                      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
                                                                                                                             2005 оны 90 дүгээр тогтоолын
                                                                                                                                                       хавсралт



                                                  “АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ”
                                           ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ
                                                                    АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /2005-2008/



№ Үйл ажиллагааны чиглэл Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэгч байгууллага
Хариуцах байгууллага Хамтрагч байгууллага
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар
1 “Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг 2005-2008 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах 2005 оны 11, 12-р сард Аймгийн ЭМГазар Аймгийн ХХҮХ, ЭМГ, АХ
2 Төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүнг өргөн сурталчлах ажлыг зохион байгуулах Аймгийн ЗДТГ
3 Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тайланг Засгийн газарт жил бүр хүргүүлж байх Жил бүр НБЗХэлтэс
Хоёр. Ахмад настны орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар
4 Ахмад настны тэтгэврийг тухайн жилийн үнийн инфляци, амьжиргааны өртгийн түвшинтэй нийцүүлэн жил бүр нэмэгдүүлэх асуудлыг НХХЯ-д тавьж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх Жил бүр НДХ Аймгийн ЗДТГ
5 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон иргэдийн тэтгэврийн зөрүүг ойртуулах /2005-2008 онд/ талаар тодорхой санал боловсруулан МУ-ын Засгийн газар, НХХЯ-д тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх Жил бүр НДХ Аймгийн ЗДТГ
6 Ахмад настнууд хамтран пүүс, компани, хадгаламж зээлийн хоршоо, үйлдвэр, үйлчилгээний нэгж, фермерийн аж ахуй байгуулахад /газар тариалан, төмс, хүнсний ногоо, жимс-жимсгэнэ тариалах, гахай, тахиа, шувуу өсгөж үржүүлэх г.м/ дэмжлэг туслалцаа үзүүлэх Жил бүр Аймгийн ЗДТГ Сум, баг, аж ахуйн нэгж
7 Ахмадууд, тэдний гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангах замаар ядуурлыг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх санал, санаачилгыг дэмжиж хөрөнгө эзэмшүүлэх, урт, богино хугацааны зээл олгох, гадаад дотоодын төрөл бүрийн төсөлд хамруулахад удирдлагын бүх шатанд дэмжлэг үзүүлэх 2005-2008 онд Аймаг, сумын ЗДТГ Сум, аж ахуйн нэгж, хувь хүмүүс
Гурав. Ахмад настанд үзүүлэх нийгэм, хамт олонд тулгуурласан үйлчилгээ
8 Гэрээрээ буюу хувиараа хөдөлмөр, үйлдвэрлэл эрхэлж байгаа ахмад настнуудын хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах, худалдан авдаг цэг бий болгож зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх 2005-2008 онд Сумын ЗДТГ Хувиараа хөдөлмөр эрхлэгчид
9 Ахмад настнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй, соёлтой үйлчлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг зохистой шийдвэрлэж үйлчилгээг жигдрүүлэх 2005-2008 онд Аймгийн ЗДТГ, НТГ Ахмадын хороо
10 Ахмад настанд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг туслалцаа авах чиглэлээр буяны болон шашны байгууллагуудтай хамтран ажиллах 2005-2008 онд Ахмадын хороо ХХҮХ
11 Зуны улиралд Зулзагын гол дахь сувиллын амралтад ахмадууд, ахмад дайчдыг хөнгөлөлттэй үнээр, ая тухтай амруулах талаар ахмадын байгууллагатай хамтран зохион байгуулах 2005-2008 онд ХХҮХ Ахмадын хороо
12 Ядуу, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асрамж шаардлагатай ахмад настанг хамт олонд түшиглэсэн үйлчилгээнд хамруулах /байгууллага, сургууль, гэр бүл, айл хөршөөс хариуцан авч туслах/ санаачилга, хөдөлгөөн өрнүүлж дэмжлэг үзүүлэх, хөтөлбөр, төслүүдэд хамруулах 2005-2008 онд ХХҮХ, ЭМГ Сум, багийн ЗД, Боловсрол соёлын газар
13 Ахмад настнуудыг нарийвчилсан судалгааны дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг /түлээ, нүүрс, гэрэл, цахилгаан, нүдний шил, шүд, портез хийлгэх, таяг, сонсголын аппарат, тэргэнцэр олгох г.м/ хуулийн дагуу хамрах хүрээг өргөжүүлэх 2005-2008 онд ХХҮХ Сум, багийн ЗД, Ахмадын хороо, зөвлөл
Дөрөв. Ахмад настнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар
14 Ахмадуудын насжилтын асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран “Ахмад настнаа дээлэн хүндлэх нь бидний ариун үүрэг мөн” сэдэвт аймгийн зөвлөлгөөн хийх 2006 онд Ахмадын хороо
Аймгийн ЗДТГ-ын НБЗХэлтэс ЭМГ, ХХҮХ
15 Ахмадуудын нас, бие бялдрын онцлогт тохирсон дасгал сургалт, чийрэгжүүлэх хөдөлгөөн хийх зориулалттай цэг, танхим, кабинетыг сум, баг, үйлдвэр албан байгууллагууд ахмадын хороо, зөвлөлтэйгөө хамтран байгуулах, ЭМ-ийн төвийн дэргэдэх ахмадын кабинетыг тохижуулан байнгын ажиллагаатай болгох 2005-2008 онд ЭМГ
Ахмадын хороо, аж ахуйн нэгжүүд
16 Аймгийн ЭМГ-ыг түшиглэн 20-30 ортой “Ахмадын нөхөн сэргээх сувилал” ажиллуулах асуудал боловсруулан шийдвэрлэх 2005 онд Аймгийн ЗДТГ, ЭМГ НДХ, Ахмадын хороо
17 Өрхийн эмнэлгүүдээр дамжуулан ахмадуудыг жилд 1 удаа, ахмад дайчдыг 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулан шаардлагатай хүмүүст эмчилгээ, сувилгааг цаг алдалгүй үзүүлж байх Жил бүр ЭМГ, Өрхийн эмнэлэг Сум, багийн ЗД, Ахмадын хороо, зөвлөл
18 Сум, багийн өрхийн эмнэлгүүдээр ахмадын хороо, зөвлөлийн дарга нартайгаа хамтран архаг хууч, хэвтрийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын судалгааг жил бүр нарийвчлан гаргаж хяналтандаа авч гэрээр нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх Жил бүр ЭМГ, ХХҮХ - “ -
19 Ахмадуудад хямдралтай үнээр үйлчилдэг магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлэг, эмийн сангуудын тоо, эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, сурталчлах, үйлчилгээгээ чанаржуулахад нь туслалцаа үзүүлэх 2005-2008 онд ЭМГ НДХ
20 Ахмад настны бие бялдрын чадварын судалгаа хийж тэдний нас биеийн онцлогт тохирсон хөдөлгөөний жор боловсруулан хэрэгжүүлэх 2005-2008 онд - “ - Ахмадын хороо
Тав. Ахмад настнуудын дунд зохиох соёл-олон түмэн, нийтийн биеийн тамирын арга хэмжээний чанар,
хүртээмжийг сайжруулах талаар
21 “Ахмад настнуудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөр, “Ахмад настнуудын аж байдлыг сайжруулах талаар” МУ-ын Ерөнхий сайдын 2005 оны албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн төвд иж бүрэн тоног төхөөрөмжтэй ахмадын өргөөтэй болох асуудлыг судлан хэрэгжүүлэх 2005-2008 онд Аймгийн ЗДТГ Ахмадын хороо
22 Аймаг, сум, баг, байгууллагын ахмадын хороо, зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, ахмадуудын санал хүсэлтийг судлах, соёл олон түмэн-биеийн тамирын төрөл бүрийн арга хэмжээ зохиох, ялангуяа нийтийг хамарсан хол, ойрын явган болон авто аяллыг маршрутын дагуу зохион байгуулах Жил бүр Аймаг, сум, баг, байгууллага, Ахмадын хороо, зөвлөл БТССА-ын цогцолбор, сум, баг, аж ахуйн нэгж
23 Сар шинийн баяр, ОУ-ын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах, тэдэнд зориулсан төрөл бүрийн урлаг спортын ажил зохиож хэвлэл мэдээллээр сурталчлах Жил бүр Аймаг, сум, багийн Ахмадын хороо, зөвлөл Аймаг, сумын ЗДТГ, ХХҮХ
24 Аймгийн “Хүүхэд залуучуудын соёл, амралтын хүрээлэн”-д ахмад настнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан “Соёл амралтын ногоон төгөл төв” байгуулан ажиллуулах 2005-2008 онд Аймаг, сум, багийн Ахмадын хороо, зөвлөл БТССА-ын цогцолбор
25 Тэргүүний ахмадуудын ажил, амьдралын арвин баялаг туршлага, монголчуудын уламжлалт зан үйл, ёс заншлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр Шилдгийн шилдэг гэр бүл шалгаруулан алдаршуулах, сурталчлах ажил зохиох Жил бүр Дэлхийн ЭТЭН-ын төлөө Монголын ГБАСалбар Ахмадын хороо
26 Аймаг, орон нутгийн тохижилт, соёлжилтод ахмад настнуудыг өргөнөөр хамруулах ялангуяа “Ногоон хувьсгал” ажлын хүрээнд зүлэг, мод, бут тарьж ургуулах хөдөлгөөн өрнүүлэх, санал санаачилгыг нь дэмжин дэлгэрүүлэх 2005-2008 онд Аймаг, сум, багийн ЗД, БО-ны алба Ахмадын байгууллага
27 Ядуурлыг буруулах, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, амьдрал ухаанд сургах зорилгоор Хөрш орнуудын хил залгаа хотуудын ахмадын байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах санал тавьж хэрэгжүүлэх 2005-2008 онд Аймгийн ЗДТГ Аймгийн Ахмадын хороо


Тайлбар: “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг холбогдох байгууллагууд жил бүрийн төсөв, төлөвлөгөөндөө суулган хэрэгжүүлнэ.