A

A

A

Бүлэг: 1979
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны
                                                                             2 тоот тогтоолын хавсралт
 
 
ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ СУМ, БАГ, АЛБАН БАЙГУУЛЛАГА,
 АЖ АХУЙН НЭГЖ,  ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ
 
               НЭГ. Болзлын зорилго
 
               Гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн гаралтыг бууруулах, дэг журам хангах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх талаар төр засаг, төв орон нутгийн байгууллагуудаас явуулж буй бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд иргэд, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөрийн хамт олныг татан оролцуулах, тэдгээрийн хууль ёсыг сахин биелүүлж, хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ажил амьдралын таатай орчин бүрдүүлэхэд болзлын зорилго оршино.
 
               ХОЁР. Болзлын шаардлага:
 
               2.1. Сум, баг, албан газар, аж ахуйн нэгжийн /цаашид байгууллага гэнэ/ хэмжээнд гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг бууруулсан байх.
 
               2.2. сум, баг, байгууллагын хэмжээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай”, “Гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай”, “Садар самуунтай тэмцэх тухай”, “Төрийн албаны тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулиуд болон иргэд байгууллага, ажиллагсадын үйл ажиллагаанд байнга мөрдөгдөх салбарын болон нийтлэг хэм хэмжээ тогтоосон хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тогтмол сурталчлан үр дүн хэрэгжилтийг тооцсон байх.
 
               2.3. Хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахууны асуудалд иж бүрэн хандаж, тэдгээрийг гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс суртахууны хүмүүжил олгох, хэвшүүлэхэд чиглэсэн ажил тогтмол зохиож хүмүүжил, ёс суртахуунаар үлгэр жишээ гэр бүл, хүүхэд , залуус, эцэг эх шалгаруулан урамшуулсан байх.
 
               .4. Сум, баг, байгууллагынхаа хэмжээнд хууль тогтоомж сурталчлах, сахин биелүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, иргэнийхээ үүргийг биелүүлэхтэй холбогдсон сургалт, сурталчилгааны олон хэлбэрийн ажил зохиож тогтмолжуулсан байх.
 
               2.5. Хэрэг зөрчилд холбогдож болзошгүй, ёс суртахууны доголдолтой хүнд байгууллага, хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдийн дэмжлэг тусламж, нөлөөллийн дор анхаарал халамж тавьж, засарч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлдэг байх
 
               2.6. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд гэмт хэрэг, эрх зүйн зөрчил гаргахгүй ажиллах заалт оруулж, ажлын таатай орчин, албан хаагч, ажилтнуудын ажил хариуцах чадвар, хариуцлага, сахилга батыг сайжруулан бэхжүүлсэн байх.
 
               2.7. Иргэдийн санал, өргөдөл, гомдлын мөрөөр ажил зохиож, иргэдийг чирэгдүүлэхгүй шударга үйлчилгээ явуулж хэвших
 
               2.8. Хуулийн байгууллага болон эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн шаардлага, мэдэгдэл, энгийн магадлал, үүрэг чиглэлийн мөрөөр олон нийт, байгууллага, ажиллагсадын дунд үр дүнтэй ажил зохиож дутагдал зөрчил давтаагүй байх.
 
               2.9. Төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсад, албан байгууллага дээр болон ажил үүргээ гүйцэтгэж яваа үедээ архидан согтуурахгүй байх, ажлын бус цагаар амралт чөлөөт цагийг үр ашигтай, зөв боловсон өнгөрүүлж дадсан байх.
 
               2.10. Сум, баг, байгууллагаараа “архигүй”, “тамхигүй”, “гэмт хэрэг зөрчилгүй” хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэн дүгнэж урамшуулсан байх.
 
               2.11. Санхүүгийн сахилгыг бэхжүүлэн түүнтэй холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, өр авлагагүй, ажиллагсадын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татварын тооцоог тогтмол хийж хэвшсэн байх.
 
               2.12. Нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, олон нийтийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрлийн талаар мэдээ мэдээлэл өгч байх зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам хангах ажилд бодит хувь нэмэр оруулсан байх
 
               ГУРАВ. Болзол дүгнэх, олгох шагнал
 
               3.1. Болзлын биелэлтийн тухай илтгэх хуудсыг 12 дугаар сарын 30-ны өдөр хүлэээн авна.
 
               3.2. Болзлын шаардлага нэг бүрийг хийж хэвшүүлсэн бодит ажлын үр дүнтэй холбон 1 дүгээр сарын 20-ны дотор шалгаж дүгнэнэ.
 
               3.3. Болзлын биелэлтийг ГХУСАЗЗ-ийн гишүүд, Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран шалгаж дүнг зөвлөлийн хуралд хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид эцэслэн хэлэлцэж дүгнэнэ.
 
               3.4. Болзлын шаардлагыг хангасан сум, баг, байгууллага тус бүр нэгийг шалгаруулж “гэмт хэрэг зөрчилгүй тэргүүний сум”  өргөмжлөл 300000 төгрөг, “гэмт хэрэг зөрчилгүй баг” өргөмжлөл 100000 төгрөг, “гэмт хэрэг зөрчилгүй тэргүүний байгууллага, хамт олон” өргөмжлөл 150000 төгрөгөөр тус тус шалгаруулан шагнана.
 
 
 
 
 
ГХУС АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ