A

A

A

Бүлэг: 1979
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны
 2008 оны 2 дугаар сарын13-ны 59 тоот
             тогтоолын I хавсралт
 
ХОВД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ БЭХЖҮҮЛЭХ,
 ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД
2008-2012 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ ХӨТӨЛБӨР
 
              Нэг. Хөтөлбөрийн үндэслэл
 
            Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, үйлдвэрлэл худалдааны нэгээхэн хэсэг болсон, нийт хүн амын 26. орчим хувь нь оршин суудаг Ховд аймгийн хөгжлийг олон зүйлээр тодорхойлж болох боловч түүний нэгэн чухал хэсэг нь айх аюулгүй амгалан тайван амьдрах явдал юм. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг үндэслэлтэй оновчтой явуулах нь аймгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. 
            Аймагт эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал жилээс жилд хүндэрч, гэмт хэрэг, үйлдэх арга нарийс ч бүлэг зохион байгуулалтай хэлбэрт шилжиж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд тогтмол өссөн нь иргэд айх аюулгүй амгалан тайван амьдрах, нөхцөл байдал хангагдахгүй байгаа нь орон нутаг дахь хууль хяналт,төр захиргааны байгууллагын ажлын уяалдаа холбоо сул, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтын хэлбэрт ороогүй байгаатай холбоотой юм.
Нөгөө талаасаа иргэдийн шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал, архидалт нэмэгдэж , амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид олширч байна.
Иймд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дан ганц цагдаагийн байгууллагын хүчээр бус  иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагыг өргөнөөр оролцуулах, тэдний үйл ажиллагааг дэмжих, төр, захиргаа, хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр ажиллах шаардлага тавигдаж байна. 
 
             Хоёр. Хөтөлбөрийн зорилго
 
             Энэхүү хөтөлбөрийн зорилго нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн  баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд Ховд аймагт гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлхэд чиглэсэн эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын  арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.
 
             Хөтөлбөрийн зорилт:
 
1.      Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд аймгийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагын нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх
2.      Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
3.      Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн идэвхтэй санал, санаачлага, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих
4.      Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага, садар самуун сурталчлах, бусдыг гүтгэн гүжирдэх, архи тамхи хэрэглэхийг уриалсан сурталчилгаа хийх явдалтай тэмцэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох газарт санал тавьж шийдвэрлүүлэх
5.      Архидан согтуурахтай хийх тэмцлийг хүчтэй болгох, энэ талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх
6.      Хулгай түүний дотроос малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог идэвхжүүлж, иргэд өөрсдөө өмч хөрөнгөндөө эзэн байх нөхцлийг бий болгох
7.      Хүүхэд залуучууд, иргэдэд хар тамхи, мансуурал, садар самуун явдлын хор холбогдлын талаар ойлгуулж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, эцэг эх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг үр нөлөөтэй болгох
8.      Замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний болон харилцааны соёлыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний осол, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг чанаржуулах
9.      Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
10.   Шүүх, Прокурор, Цагдаа болон хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, хэсгийн байцаагч, замын цагдаагийн зохицуулагчдын ажиллах нөхцлийг сайжруулах талаар шат дараалсан арга хэмжээ авах
11.   Иргэний бичиг баримтын бүртгэл мэдээллийн үйл ажиллагааг шуурхай болгох
12.   “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад төр захиргааны зүгээс дэмжлэг үзүүлэх
13.   Төр захиргааны байгууллагын бүх шатанд /аймаг, сум, баг/ хүнд суртал, авилгалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын ёс зүйд тавих шаардлагыг өндөржүүлэх, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх
 
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох хугацаа, хамрах хүрээ,
удирдлага зохион байгуулалт
 
  1. Хөтөлбөрийг 2008-2012 онд болон цаашид хэрэгжүүлнэ.
2.      Хөтөлбөрийг аймаг, сум, багийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд тулгуурлана.
3.      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл буюу ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нар, багийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл буюу ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар уялдуулан зохион байгуулж, хяналт тавина.
4.      Аймгийн ИТХ нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүр хэлэлцэн баталж, биелэлтийг хянан үр дүнг тооцон, зөвлөмж, чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажиллана.
 
              Дөрөв. Үйл ажиллагааны чиглэл
 
4.1  Нийгмийн дэг журмыг хангах, бүх шатанд ажлын хариуцлагыг
дээшлүүлэх чиглэлээр:
 
4.1.1                    Нийгмийн дэг журам хангах гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг цаг үеийн нөхцөл шаардлагатай уялдуулан шинэчлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх
4.1.2                    Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын сүлжээ, олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, сантай аймаг, сум, багууд нягт хамтран ажиллах
4.1.3                    Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны болон нийт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд эрх зүйн сургалт сурталчилгааны чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулж иргэд, ажилтан, албан хаагчдад эрх зүйн мэдээлэл өгөх ажлыг тогтмолжуулах
4.1.4                    Ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэхийн тулд хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт хариуцлагыг сайжруулж ажлын үр дүн, бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөө, хяналт, үнэлгээг гол шалгуур болгон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн байдлыг нэн тэргүүнд харгалзах
4.1.5                    Аж ахуйн нэгж, байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг дэмжиж  ажиллах
4.1.6                    Хууль хяналтын байгууллагаас гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд хорих ял шийтгэл, зэмлэл хүлээлгэн, учруулсан хохирол, гэм хорыг нөхөн төлүүлж, уг хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг тодруулан, тухай бүр арилгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авч байх
4.1.7                    Гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй болон хорих ангиас суллагдсан хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн хүмүүст тавих захиргааны хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хүмүүсийн талаарх мэдээллийн санг нэгдсэн цахим сүлжээнд оруулж, мэдээлэл солилцох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах
 
4.2   Иргэд, аж ахуйн нэгж, олон нийт /шашин, сүм хийдийн байгууллага/ төрийн бус байгууллагын оролцоог өргөжүүлэх чиглэлээр
 
4.2.1                    Нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын оролцоог бүх талаар дэмжиж, мэргэжлийн удирдлагаар хангаж  ажиллах
4.2.2                    Засаг захиргааны анхан шатны нэгж болох багууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл ажиллуулж, олон нийтийн байцаагч, урамшилтай эргүүлээр ажиллах, хүмүүсийг цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ажиллуулах, гэр хорооллын гудамж, орчныг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг бохирдуулахгүй байх /ил задгай бие засах, хог хаяхаас сэргийлэх/ үүрэг бүхий харуулчдын шинэ хөдөлгөөнийг өрнүүлэх, тэднийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, сургалт семинарт хамруулж үр нөлөөтэй ажиллуулах
4.2.3                    Аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, ахмад, эмэгтэйчүүд, оюутан сурагчид зэрэг иргэд, олон нийтийн байгууллагыг нийтийн эргүүлд татан оролцуулж үйл ажиллагааг нь дэмжин урамшуулах
4.2.4                    Хувийн хэвшилд олноор ажилладаг эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг дэмжих
4.2.5                    Аймгийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж санаачлагатай ажиллаж байгаа шашны байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах
4.2.6                    Аймгийн иргэн бүр соёлтой боловсон, элэгсэг дотно харьцааг эрхэмлэн зөрчилгүй хамт олон болох, архи, тамхигүй эрүүл орчин бүрдүүлэх хөдөлгөөн өрнүүлж, тэдгээрийг дэмжиж урамшуулах, сурталчлах ажлыг аймаг, сум, баг, байгууллага, аж ахуйн нэгжийн түвшинд зохион байгуулах.
 
4.3   Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог
идэвхжүүлэх чиглэлээр:
 
4.3.1                    Нийгмийн дэг журам хангах, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор холбогдлын талаар нийтэд сурталчлан сэрэмжлүүлэх, мэдээллийн хомсдолыг арилгах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, нийтлэл нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлэх
4.3.2                    Баримт нотолгоонд түшиглэсэн үнэн бодитой мэдээлэлд тулгуурлах, хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нэвтрүүлэг, нийтлэл нэвтрүүлэхгүй байх
4.3.3                    Иргэдийн оюуны чадавхийг хөгжүүлэх, хуулийг таниулан сурталчлах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр өгөөжтэй нэвтрүүлгийн тогтмол булан гаргаж долоо хоног тутамд явуулж байх
4.3.4                    Архидан согтуурахаас нийгэм, эдийн засаг, хувь хүний ёс зүй, бие сэтгэцэд учрах хор уршгийн талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэнд тодорхой дэс дараатай мэдлэг эзэмшүүлэх
4.3.5                    Хүний эрүүл мэндэд хортой согтууруулах ундааны хэрэглээг дэмжин борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зар сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэхгүй, хэвлэлд нийтлэхгүй, санамж, зурагт хуудсаар сурталчлахгүй байх
 
4.4   Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих, урьдчилан сэргийлэх
ажлыг эрчимжүүлэх чиглэлээр:
 
4.4.1                    Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих чиглэлээр гарсан хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах, архины хор холбогдол, гарах сөрөг үр дагаврыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулах
4.4.2                    Архидан согтуурсны улмаас байнга эрх зүйн зөрчил гаргагчдад тэдний үүрэг хариуцлагыг ойлгуулах, сургалт явуулах, энэ чиглэлээр гэр бүл, хамт олон, багийн нийгмийн ажилтантай хамтран ажиллах, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа байдалдаа дүгнэлт хийж, эмчлүүлэх хүсэлтэй хүмүүсийг эдгэрүүлэхэд ураг садан, үр хүүхдийн нөлөөллийг дээшлүүлэх
4.4.3                    Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Архидалтгүй орчин – хамт олон” хөдөлгөөн өрнүүлэх, урлаг спортын уралдаан тэмцээн зохиох, “Баярласан сэтгэлээ архиар илэрхийлэхийг таслан зогсоох” уриалга гаргаж нийтэд чиглэсэн санаачлагыг бүх хэлбэрээр дэмжиж, согтууруулах ундааг зохистой хэрэглэх уламжлалт зан үйлийг өвлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохиох
4.4.4                    Согтууруулах ундааны хор уршиг хэрэглээний эсрэг сурталчилгаа, үйл ажиллагаанд архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдээс санхүүгийн дэмжлэг авч татан оролцуулах
4.4.5                    Согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг цэгийн тоог цөөрүүлэх, аймгийн хэмжээнд долоо хоногт нэг удаа архи согтууруулах ундаа худалддаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөртэй болох, үйлчилгээний цагийн хуваарийг баримтлах, хяналтыг сайжруулах, 21 насанд хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах
4.4.6                    Архины далд үйлдвэрлэл, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулагчид, жишиг үнээс доогуур үнэтэй согтууруулах ундааны үйлдвэрлэл худалдаа, улсын хилээр хууль бусаар оруулж ирж байгаа спирт, согтууруулах ундаанд хяналт тавих ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран зохион байгуулах
4.4.7                    Архинд донтох өвчтэй хүний тоог бууруулах, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нийгэм хамт олонд нь тулгуурласан нөхөн сэргээх үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлж сайн дурын, “АА”, “Миннесота” загвар болон сэтгэл заслын эмчилгээг өргөн хэрэглэх
4.4.8                    Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэндээр хохирсон хүмүүс, архи хэтрүүлэн хэрэглэгчид, архинд донтох өвчтэй хүмүүс, орчиндоо байнга түгшүүр төрүүлдэг болон орон гэргүй архичид, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил, насанд хүрээгүй хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхэд уруу татагчид, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн судалгааг нарийвчлан гаргаж мэдээллийн сан байгуулан архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаанд ашиглах
4.4.9                    Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, зайлшгүй шаардлагатай эм тариа, багаж хэрэгслээр хангах, хяналтын камер, согтуурлын зэрэг тогтоогч багажтай болох асуудлыг шийдвэрлэх, эрүүлжүүлэгдсэн хүний тоог буруулж архины албадан эмчилгээний үр нөлөөг дээшлүүлэх
 
4.5   Хулгайн болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр:
 
4.5.1                    Хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн өөрсдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах
4.5.2                    Хулгайн эд зүйл гар дамжин худалдагдах сүлжээ бий болж, хулгайч, борлуулагч нар зохион байгуулалтанд орсон, учруулах хохирлын хэмжээ өссөн зэрэгт анхаарч хуулийн дагуу авах арга хэмжээг чангатгах, хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарах
4.5.3                    Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл нь сумын хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн байцаагч, нийгмийн ажилтан, урамшилт эргүүл, орцны жижүүр, оршин суугчдын хамтын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах
4.5.4                    Цагдаагийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор оновчтой байршилд эрүүл ахуйн шаардлага, ажиллах нөхцөл, бололцоогоор хангасан ажлын байраар сумын хэсгийн байцаагчийг хангах, цагдаагийн бичил хэсэг /кабон/ байгуулах, утсан болон богино холбооны долгионы холбоотой болох асуудлыг сумын ИТХ, Засаг дарга 2007- 2010 онд бүрэн шийдвэрлэх
4.5.5                    Байгууллага, ААН, иргэд өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалдаг арга ажиллагааг эзэмших, хулгайн хэрэг үйлдэгдэх нөхцөл, бололцоог гаргахгүй байх санаачлага гаргах, хөрөнгөө хамгаалах талаар манаа гаргах, дохиолол тавиулах, хаалга, цоожны бат бэх байдлыг хангах, сонор сэрэмжээ нэмэгдүүлэх
4.5.6                    Сууц өмчлөгчдийн холбоо, хороодтой хамтран орц, байранд жижүүр, хороололд хөршийн холбоо байгуулах, гудамжны болон нийтийн эргүүл ажиллуулах журам боловсруулж, төвлөрсөн зах, дэлгүүрүүдэд теле камер суурилуулах, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байранд хулгайн гэмт хэрэггүй орчин бүрдүүлэх
4.5.7                    Гудамж талбайн гэрэлтүүлэг, ялангуяа төвөөс алслагдмал гэр хорооллын зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг аймаг, сум баг,  байгууллага, ААН зохион байгуулах
4.5.8                    Ховд хотод малтай иргэдийг суурьшуулахгүй байх, мал бүхий иргэд өдөр малаа байнгын хариулгатай, шөнө нь манаатай байлгах, малыг тамга, ээмэгтэй болгох ажлыг Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгтэй хамтран зохиож, малын ээмэг, им тамга, зүсмийн бүртгэл, мэдээллийн санг байгуулах
4.5.9                    Зах зээлд нийлүүлж байгаа мах махан бүтээгдэхүүний эх үүсвэрт тавих иргэдийн хяналт, оролцоог идэвхжүүлэх, мал нядалгааны төвлөрсөн цэг бий болгох, малын мах арьс шир, түүхий эд авдаг, зардаг ченжүүдийг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд өргөнөөр татан оролцуулж, тусалсан иргэдэд зохих урамшил олгох
 
4.6   Хүүхэд залуучуудыг хэрэг, зөрчил, осол эндэглээс урьдчилан
сэргийлэх чиглэлээр:
4.6.1                    Хүүхэд – эцэг, эх – сургуулийн хамтын ажиллагааг дэмжиж, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын санал санаачлагыг дэмжин хамтран ажиллах, хүүхдийн болон боловсролын байгууллага, эрүүлийг хамгаалах, нийгмийн халамжийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах
4.6.2                    Иргэд, ААН, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагтай хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгахад чиглэсэн эдийг засаг, ёс суртахуун, хүмүүжлийн чанартай урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх
4.6.3                    Хүүхдийн үйлдэж буй тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, сургууль, багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын хүмүүжлийн үр нөлөөг дээшлүүлэх
4.6.4                    Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг түлхүү авах, хорихоос суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн болон гадуур мөрдөгдөн шалгагдаж байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд үнэ төлбөргүй хамруулах
4.6.5                    Эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэрлүү нь чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд суурь боловсрол олгох, эцэг эх, асран хамгаалагчдын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх
4.6.6                    Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, охид биеэ үнэлэх, хар тамхи, мансуурах бодисын хор хөнөөл, гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг олон улсын байгууллагатай хамтран ажиллах
4.6.7                    Хүүхэд залуучуудын хүсэл сонирхол, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйлчилгээ явуулдаг кафе, тоглоомын талбай,  биеийн тамирын төрөл бүрийн хэлбэрийг хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын санаачлагыг дэмжих, РС, сега тоглоомын газруудын ажиллах журмыг шинэчлэх, хяналт тавих
4.6.8                    ЕБС-ийн сурагчдын суудлын тоог нэмэгдүүлэн сургууль завсардалтыг багасгах, төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах
4.6.9                    Хүүхдүүдийн өөрсдийн санал санаачлагыг дэмжих, хөдөлгөөн болгож өрнүүлэх ажлыг иргэний нийгмийн байгууллага, сургууль, эцэг эх, иргэдийн хамтын хүчээр хийх
 
4.7   Замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах чиглэлээр:
 
4.7.1                    Ховд хотод гарч байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын бодит шалтгаан, нөхцлүүдэд судалгаа, дүгнэлт хийж энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажилд аймаг, сум, багууд, төр захиргаа, хууль хяналт, зам, тээвэр, боловсрол, соёл, хүүхэд залуучууд, байгаль орчин, хэвлэл мэдээлэл, төрийн болон төрийн бус байгууллага, ААН, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
4.7.2                    Тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөний огтлолцол ихтэй зарим зам, зорчих хэсэгт шинээр гэрлэн дохио суурилуулах, явган зорчигчийн хөдөлгөөнд газрын дээрх гармыг байгуулах, зам тээврийн осолд явган зорчигч, хүүхэд өртдөг цэг, газруудыг замын цагдаа, олон нийтийн байцаагчийн хяналтад оруулж, механик хурд сааруулагч, гэрэл, дохио, тэмдэг, тэмдэглэлтэй болгох, гудамж замын гэрэлтүүлгийг сайжруулах
4.7.3                    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн явган зорчигч, унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигчид, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, жолоодох эрхгүй хүн автомашин жолоодох, бүрэн бус, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын дугаар гэрчилгээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох явдалтай хийх тэмцэл, зөрчил гаргачдад ноогдуулах захиргааны шийтгэлийн нөлөөллийг дээшлүүлэх
4.7.4                    Аймгийн гол гудамж зам тээврийн уулзварыг өргөтгөн шинэчлэх, хөдөлгөөнийг хянах камеруудыг суурилуулж, гэрэл дохионы зохицуулалтыг боловсронгуй болгож сайжруулах
4.7.5                    Гудамж зам, хорооллын замуудын эвдрэл гэмтэл, үүссэн хальтиргаа гулгааг тухай бүр нь засуулах, цэвэрлүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, шаардлагатай элс, давсны тодорхой нөөцтэй байх, замын хөдөлгөөн зохицуулах /гэрэл дохио/ техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг цаг тухайд нь засаж арилгуулах
 
 
4.8   Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй
тэмцэх чиглэлээр:
 
4.8.1 Аймгийн Цагдаагийн газарт онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн алба байгуулах, бүтэц, орон тооны асуудлыг судалж, холбогдох газруудад тавих
4.8.2 Аймаг, сумын төр захиргааны байгууллага, цагдаа, хууль хяналтын болон холбогдох байгууллагын удирдлага, ажилтнуудын энэ чиглэлийн онол практикийн бага хурал, сургалт, уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар жил бүрийн зохицуулах зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байх
4.8.3                    Аймгийн цагдаагийн газрын хэмжээнд онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх мэдээллийн санг байгуулж, аймгийн төр захиргааны байгууллагыг цагдаагийн газартай холбосон нэгдсэн сүлжээг бий болгох, цагдаагийн байгууллага нь өөрийн вэб сайтыг интернетэд байрлуулах үндсэн дээр байгууллага, ААН, иргэдээс мэдээлэл авч ажиллах нөхцлийг бүрдүүлэх
 
4.9 Гамшиг, гал түймэртэй тэмцэх чиглэлээр:
 
4.9.1 Аймаг, сумын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох асуудлыг судлан шийдвэрлэсний үндсэн дээр үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан мөрдөж байх
4.9.2 Төсөл хөтөлбөр боловсруулан аймгийн аврах отрядын материаллаг баазыг бэхжүүлж, байгууллага, ААН, хороодод гамшгаас хамгаалах, хор уршгийг арилгах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сургууль дадлагыг тогтмол үр дүнтэй зохион байгуулах
4.9.3 Гамшгийн эрсдлийг бууруулах сан байгуулан үер, газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах сургалт, сурталчилгааг хийхэд зарцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог идэвхжүүлэхэд анхаарч ажиллах
4.9.4 Аймгийн ААН, байгууллагын галын аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх үүднээс галын аюулгүй байдлын үлгэр жишээ байгууллагын тоог 10 хувиар нэмэгдүүлэх
 
4.10. Иргэний бүртгэлийг сайжруулах, шилжилт хөдөлгөөнийг
зохицуулах чиглэлээр:
 
4.10.1 Аймгийн иргэний бүртгэл мэдээллийг бүрэн цахимжуулж, мэдээллийн нэгдсэн системд оруулах үйлчилгээг цаг хугацаа, орон зайн хувьд шуурай зохион байгуулж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, иргэдийг иргэний бүртгэл мэдээллийн сангаар /мэдээллээр/ хангах ажлыг хийж гүйцэтгэх
4.10.2 Аймгийн хэмжээнд хороодын хүн амын анхан шатны бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаар нэгдсэн системд холбосноор иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох
4.10.3 Аймгийн ИБМА-нд иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээнд нэвтрүүлж, үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх, иргэний үнэмлэх, бичиг баримтын зөрчлийг шуурхай шийдвэрлэж байх
4.10.4 Засаг захиргаа завсардаж орон нутгийн шилжилт хийлгээгүй аймагт амьдарч байгаа иргэдийг үндсэн болон түр бүртгэлд хамруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдож  болзошгүй хүмүүсийн бүртгэл судалгааг гаргах
 
4.11. Захиргааны хүнд суртал, авилгал хээл хахуультай
тэмцэх чиглэлээр:
4.11.1 Аймгийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах, захиргааны хүнд суртлыг арилгах, шуурхай үйлчлэх ажлыг зохион байгуулах
4.11.2 Аймаг, сум, багуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчид, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авах үйлчилгээний чанар, үр дүнг хянаж, холбогдох арга хэмжээ авч байх
4.11.3 Төрийн бүх шатны байгууллагуудад ёс зүйг сахиулах, авилгалаас урьдчилан сэргийлэх асуудлыг эрхлэх орон тооны зөвлөл байгуулж ажиллуулах
4.11.4 Авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг өргөн оролцуулж, идэвх зүтгэлтэй ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг урамшуулж байх
4.11.5 Аймгийн төр, захиргааны байгууллагуудаас олгох зөвшөөрөл, лицензийг цөөрүүлэх, тендер зарлах, шалгаруулах ажиллагааг ил тод нээлттэй болгох, төрийн өмч, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн ашиглалт зарцуулалтад тавих хяналтыг чангатгах
 
 
4.12. Хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр:
 
4.12.1 Хүчирхийллийн бүх төрлийн хэлбэрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд аймгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, санаачилгыг дээшлүүлэх, энэхүү харилцааг зохицуулах бүтэц, механизмыг бүрдүүлэхэд аймаг, сум, баг, байгууллага, ААН, төрийн бус байгууллага, тэдгээрийн удирдлагыг өргөнөөр татан оролцуулах
4.12.2 Хохирогчийн хэрэгцээнд суурилсан болон хүчирхийллийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн нийгмийн суурь үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд аймгийн зүгээс онцгой анхаарах
4.12.3 Хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг аймгийн төр захиргааны байгууллагын дэргэд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулах
4.12.4 Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, хохирогчийн аюулгүй түвшин, хэрэгцээний үнэлгээг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах эрх зүйн нөхцлийг бүрдүүлэхэд цагдаа, хууль хяналтын байгууллагуудын ажиллагааг чиглүүлэх
 
4.13. Садар самуун, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-той
тэмцэх чиглэлээр:
4.13.1 Садар самуун явдал, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-той тэмцэх чиглэлээр өсвөр үе, оюутан залуучуудад бэлгийн зөв хүмүүжил олгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид, хүүхэд залуучууд, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурлан цогцоор авч үзэж хэрэгжүүлж байх
4.13.2 Садар самуун явдал тусгасан кино, нийтлэл, нэвтрүүлэг, зар мэдээнд хяналт тавих, баар, караоке, зоогийн газар, саун, массажны үйлчилгээ, зочид буудал ажиллуулах нэрийдлээр охид, эмэгтэйчүүд биеэ үнэлэх явдлыг өөгшүүлэхийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулах
4.13.3 ДОХ-ын вирусын халдвар авсан буюу ДОХ-той нь тогтоогдсон хүний эрхийг хамгаалах, ДОХ-оос урьдчилан сэргийлэх арга замыг өргөн сурталчлах
 
 
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
 
5.1 Аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь банкинд өөрийн данстай байна.
5.2 Аймаг, сум хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвт тусгайлан тусгасан хөрөнгө
5.3 Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр эрх бүхий байгууллага, албан тушаалтан, нийгмийн хэв журам сахиулах олон нийтийн байцаагч нараас аймгийн хэмжээгээр, тавьсан торгуулийн нийт дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө
5.4 “Архидан согтуурахтай тэмцэх сан”, “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх сан”-гийн хөрөнгөний тодорхой хувь
5.5 Хөтөлбөрийг дэмжиж олон улсын байгууллага, гадаад орчин, төрийн болон төрийн бус байгууллага, ААН, иргэдээс өгсөн тусламж хандив
5.6 Бусад эх үүсвэр
 
 
 
 
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих
шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн
 
Хяналт тавих шалгуур үзүүлэлт
Хүрэх үр дүн
1-р зорилтын хүрээнд
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгмийн дэг журам бэхжүүлэх ажилд төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг тодорхойлсон ажлын стандартай болно. 
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийгмийн дэг журам бэхжүүлэх ажилд байгууллага бүрийн оролцоо нэмэгдэнэ.
       2-р зорилтын хүрээнд
- Тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ, ЗГ-аас батлан гаргасан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хариуцсан байгууллага бүр үнэн бодит ажил зохиож хэвшинэ. 
Тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ, ЗГ-аас батлан гаргасан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт бүрэн биелэгдэх боломж бүрдэнэ.
       3-р зорилтын хүрээнд
- Нийгмийн дэг журам бэхжүүлэх ажилд аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдсэн байна. 
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж, байгууллагын оролцоо нэмэгдэнэ.
       4-р зорилтын хүрээнд
- Зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээс баримтлах стандартыг тогтоон ажиллах
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хууль зөрчсөн зар сурталчилгаа явагдахаас урьдчилан сэргийлэгдэнэ.
- Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоонд тулгуурлан иргэдийн оюуны чадавхийг хөгжүүлж, мэдээллийн хомсдлыг арилгах чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн байна.
- Хэвлэл мэдээллийн оролцоо идэвхжин иргэдийн эрх зүйн боловсрол болон мэдээллийн чанар дээшилнэ.
       5-р зорилтын хүрээнд
- Архидан согтуурахын хор холбогдол, гарах сөрөг үр дагаврыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулах,
- Согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг цэгийн тоо цөөрч, согтууруулах ундаа худалддаггүй, үйлчилдэггүй сар, өдөртэй болох
- Архины зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэгийн түвшин нэмэгдэж, архидан согтуурах явдал багасна.
 
 
- Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний өдөр, цагийн хязгаарлалт хэвшсэн байна.
       6-р зорилтын хүрээнд
- Малын болон хулгайн хэрэг үйлдэгдэх нөхцөл бололцоог гаргахгүй байх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах
- Хулгайн болон малын хулгайн гэмт хэргийн гаралт буурна.
- Аймаг, сумын төрийн захиргааны болон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжид эрх зүйн сургалт сурталчилгааг тогтмолжуулах
- Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, бүх шатанд ажлын хариуцлага дээшилнэ
7-р зорилтын хүрээнд
- Нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх санал, санаачилгыг дэмжих
- Нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, олон нийт, төрийн бус байгууллагын оролцоо сайжирна.
- Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих
- Сургууль завсардалт, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөс хамгаалах асуудлыг үе шаттай шийдвэрлэх
- Хүүхэд-эцэг эх-сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах
- Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэх гэмт хэргийн гаралт буурч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлага дээшилнэ.
8-р зорилтын хүрээнд
Ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн оюута сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтануудад замын хөдөлгөөнд  соёлтой оролцох чиглэлээр сургалт  сурталчилгааг тогтмол явагддаг болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр замын хөдөлгөөнп оролцох их үүсвэр тавигдана.
Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, Тээвэр зохицуулалтын алба, мэргэжлийн хяналтын газраас тавих хяналт шалгалтын ажлын стандарттай болсон байна. 
Замын хөдөлгөөнийг хангах үүрэг бүхий байгууллагуудын хаиуцлага дээшлэнэ. 
9-р зорилтын хүрээнд
- Онц хүнд, зохион байгуулалттай  гэмт хэрэгтэй тэмцэх мэдээллийн санг байгуулж, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
- Онц хүнд, зохион байгуулалттай  гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, байгууллага,аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийн нууцлал хангагдах нөхцөл бүрдэнэ.
10-р зорилтын хүрээнд
- Гамшгаас хамгаалах, хор уршгийг арилгах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сургалт, сургууль дадлагын үр нөлөөг дээшлүүлэх
- Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гамшгаас хамгаалах, хор уршгийг арилгах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар дээшилнэ.
11-р зорилтын хүрээнд
- Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх, бичиг баримттай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх
- Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээ шуурхай болж, засаг захиргаа завсардах, бичиг баримтын зөрчил багасна.
12-р зорилтын хүрээнд
- Хүчирхийлэлтэй тэмцэх, түүний бүх төрлийн хэлбэрээс урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулах бүтэц, механизмыг бүрдүүлэх
- Хүчирхийллийн бүх төрлийн хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээнд төр захиргааны байгууллага иргэний нийгмийн хамтын ажиллагаа сайжирна.
- Садар самуун явдал, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-той тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, сурталчилгааг чанаржуулах
- Бэлгийн боловсролын талаар олон нийтийн мэдлэг дээшилсэн байна.
- Садар самуун явдлыг өөгшүүлэх үйл ажиллагаа хумигдаж, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
13-р зорилтын хүрээнд
- Төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулах
- Төр захиргааны байгууллагаас иргэдэд үйлчлэх үйлчилгээ ил тод, шуурхай болно.
 
 
-----------------------------   оОо  -----------------------------