- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны
389 тоот тогтоолын хавсралт
ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛДАН
АВАХ ЖУРАМ
Зорилго нь: Аймгийн хэмжээнд урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон шинээр үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход оршино.
Үндэслэл: “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, Засгийн газрын 1997 оны 122 дугаар тогтоол, “Хулгайлах, гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр”, ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалгаж илрүүлэх, гэмт хэргийн тухай мэдээллийг үнэлэн худалдан авах журам зэрэг хөрөнгийн эх үүсвэрүүдийг төсөвт тусган санхүүжүүлэх ажлыг зохион байгуулна.
Хэргийн ангилал, зарцуулагдах хөрөнгө, хэргийг үнэлэн
худалдан авах урамшуулахдаа
Нэг. Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход үр дүнтэй ажил зохиож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг урамшуулах, арга туршлагыг нь дэлгэрүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байх талаар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуулийн 12, 13 дугаар зүйлд заагдсаны дагуу зохицуулах.
Хоёр. Урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон шинээр үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээллийг иргэдээс төлбөртэй авах талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалд заагдсаны дагуу зохицуулах.
Хэргийг дараах байдлаар худалдан авна.
-
- Хүн амины хэрэг 1000000 хүртэлх
- Хулгайлах болон галын гэмт хэрэг – Тухайн хэргийн нийт учирсан хохирлын 10 хувьтай тэнцэх
ИЭЧЭМЭ, дээрэм, булаалт, авто ослын гэмт хэргийн талаар олгох төлбөрийн хэмжээг мэдээлэгчтэй тохиролцон тогтоох ба тухайн хэргийг үнэлж шалгаж батлагдсан тохиолдолд 500000 хүртэлх төгрөгөөр тус тус үнэлэн худалдан авна.
2. Бэлтгэгдэж, завдаж буй гэмт хэргийн талаарх мэдээллийг учирч болох хохирлын байдлаас харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
3. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн спирт, согтууруулах ундааны төрөл болон бусад бараа таваарын нийт дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээнд мэдээллийг үнэлж худалдан авна.
4. Хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалт, Шүүх, прокурор, хорих ангиас оргосон оргодол этгээдийн талаар иргэдээс мэдээллийг үнэлэн худалдан авах ба, шагнаж урамшуулах ажил зохионо.
Гурав. Аливаа гэмт хэргийн талаарх мэдээллийг иргэдээс хүлээн авч буй уг хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах нь цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг, цагдаагийн байгууллага, иргэдийн харилцааг өргөтгөж бэхжүүлэхэд чухал нөлөөтэй ажиллагаа юм.
Мэдээлэл үнэн зөв байх нь хамгийн гол асуудал учраас мэдээлэгчид үүний ач холбогдлыг ойлгуулж, худал мэдээлэл өгч бусдыг гүтгэсэн байвал Монгол улсын эрүүгийн хуулийн 204, 205 дугаар зүйлийн дагуу өөрөө хариуцлага хүлээхийг ойлгуулж, мэдээллийг өөрөөр нь бичүүлж авах, эсвэл мэдээлэл хүлээн авсан ажилтан бичиж аваад гарын үсэг зуруулна.
Иргэдээс өгсөн мэдээлэл үндэслэлтэй болох нь батлагдсан нөхцөлд зохих журмын дагуу олгоно.
Хүн ам, дээрмийн зэрэг онц хүнд зохион байгуулалттай гэмт хэргийн тухай мэдээлэлд олгох төлбөрийн хэмжээг мэдээлэгчтэй тохиролцон журамд заагдасны дагуу үнэлж авна.
Мэдээлэл авсан ажилтан мэдээллийн нууцыг чанд хадгалж шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
Мэдээллийг аймгийн төвд цагдаагийн газрын дарга, /Цагдаагийн хошууч П.Оростогоо/ утас 22112, 99431111
Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга /Цагдаагийн ахмад н.Хашэрдэнэ/ утас 22306
Булган суманд: Тасгийн дарга /Цагдаагийн дэд хурандаа Т.Төмөрбаатар/
Сумуудад – Хэсгийн төлөөлөгч нар хүлээн авна.
Хэсгийн төлөөлөгч нарт
ИРГЭДЭЭС МЭДЭЭЛЭЛ ТӨЛБӨРТЭЙ ХУДАЛДАЖ
АВАХ ТУХАЙ
Аливаа гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс хүлээн авч буй уг хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах нь цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг, цагдаагийн байгууллага, иргэдийн харилцааг өргөтгөж бэхжүүлэхэд чухал нөлөөтэй үйл ажиллагаа юм.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 14 дүгээр бүлэгт иргэдээс мэдээллийг төлбөртэйгээр худалдан авч болох тухай заасан.
Мэдээлэл үнэн зөв байх нь хамгийн гол асуудал учраас мэдээлэгчид үүний ач холбогдлыг ойлгуулж, худал мэдээлэл өгч бусдыг гүтгэсэн байвал Монгол улсын Эрүүгийн хуулийн 252, 254 дугаар зүйлийн дагуу өөрөө хариуцлага хүлээхийг ойлгуулж мэдээллийг өөрөөр нь бичүүлж авах,эсвэл мэдээлэл хүлээн авах ажилтан бүртгэж аваад гарын үсэг зуруулахад болно. Үүнд:
Мэдээлэл авсан ажилтан мэдээлийн нууцыг чанд хадгалж, халхавчийг зөв хэрэглэн сэжиг авахуулахгүй шалгана. Шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
- Шалгаж батлагдасны дараа мэдээлэгчид тохирсон хөлсийг төлнө.
Хөлс олгоход дараах материал бүрдүүлнэ:
а/ Мэдээлэл авсан ажилтан хэлтсийн даргадаа илтгэх хуудас бичнэ.
б/ Хэлтсийн дарга төлбөр олгохыг зөвшөөрсөн тушаал гаргана.
в/ Иргэнд төлбөр олгосон баримт /мөнгө хүлээн авсан баримт/ гэсэн 3 материал бүрдүүлэх ёстой.
Мөнгө хүлээн авсан баримт нь дараах загвартай байна.
Мөнгө хүлээн авсан баримт
Цагдаагийн хэлтсээс надад шагнал олгосон ....................................... мянган төгрөгийг хүлээн авлаа.
Хүлээн авсан .................................. гарын үсэг
Хүлээлгэн өгсөн ...................... цол ................................ нэр
.......... он........сар........өдөр
-------------------- оОо -------------------
Текст томруулах
A
A
A