A

A

A

Бүлэг: 1979
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны
                                                                                    68 тоот тогтоолын I хавсралт
 
СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ
ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ АЖ АХУЙН НЭГЖИД ЗӨВШӨӨРӨЛ
ОЛГОХ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
            Нэг. Нийтлэг үндэслэл:
 
            1.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихад энэ журмыг мөрдөнө.
 
            1.2. Холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллага компанид энэ журам нэгэн адил хамрагдана.
 
            1.3. Согрууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, газруудад үйлдвэрлэл үйлчилгээний технологи, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага “Хоолны газрын үйлчилгээ” MNS-4946-2000 стандартын шаардлага хангуулж зөвшөөрөл олгоно.
 
            1.4. Согтууруулах ундаагаар үйлчлэх,  худалдах үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол нийтээр дагаж мөрдүүлэхээр эрх бүхий  байгууллагын шийдвэрийн хүрээнд явуулна. 
 
            1.5. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь зөвхөн Засгийн газрын шийдвэрээр эрх авсан үйлдвэрүүдийн стандарт чанарын шаардалага хангасан баталгаатай болон зохих журмын дагуу оруулж ирсэн эрх бүхий лаборатороор шинжлүүлж, хүний эрүүл мэндэд харшлахгүй тухай дүгнэлттэй импортын согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулна.
 
            Хоёр: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
зөвшөөрөл олгох
 
            2.1. Сргтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгж нь энэ журмаар баталсан шаардлагыг хангаж зөвшөөрөл авах хүсэлтээ аймгийн комисст дараах зөвшөөрөл дүгнэлтийг ирүүлнэ. Үүнд:
 
            -ЭАХСХ-ын улсын байцаагчдаас тухайн аж ахуйн нэгж, объектийг хянаж шалгаад дүгнэсэн “Ажлын байрны ахуйн эрүүл дүгнэлт”-тэй байна.
 
            -цагдаа, татвар
            - сумын Засаг даргын санал
-Бусад мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлт
 
2.2. Аймгийн комисс хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хууль тогтоомж, энэ журмын дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжийн материалыг бүрдүүлж хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлэнэ.
 
2.3. Аймгийн комисс нь сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд үйл ажиллагаа батлагдсан журмын хүрээнд явуулна.
2.4. Комисс шийдвэр гарсны дараа уг ж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна.
 
Гурав. Хяналт тавих, хүлээх, хүлээлгэх хариуцлага
 
Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллага, комисс, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч нар хяналт тавина. Үүнд:
 
- Согтуууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, импортлох эрх олгосон эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээ байгаа эсэх, түүний хүчинтэй эсэх
 
- Согтууруулах ундаа үйлдвэрлэх худалдах үйлчлэх цэгийн байрны зөрчилтэй эсэх
 
- Худалдаа үйлчилгээнд хэрэглэж байгаа согтууруулах ундаа нь хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй эсэх
 
- Согтууруулах ундаа худалдаж байгаа болон түүгээр үйлчилгээ явуулж  байгаа ажиллагсад 21 нас хүрсэн, эрхийн бүрэн хүчин чадамжтай байх.
 
3.3. Гэрээнд заагдсанаас бусад зөрчил илэрсэн тохиолдолд хяналт тавих эрх бүхий алба тушаалтан, улсын байцаагч нар холбогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүр мөсөн зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч түүний хэрэгжилтэнд хяналт тавина.
 
3.4. Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл ахуй халдвар судлалын улсын байцаагчид, багийн Засаг дарга, цагдаагийн ажилтнууд, нутаг дэвсгэртээ ажиллаж байгаа согтууруулах ундаа худалдах, үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавина. 
 
3.5. Зөвшөөрөлтэй боловч хууль тогтоомжийн энэ журам, гэрээг зөрчсөн болон дүгнэлтгүй согтууруулах ундаа худалдсан түүгээр үйлчилсэн цэгийн үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга, комисс, эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан, улсын байцаагч нар зогсоож зөрчлийн акт бичиж аймгийн комисст өгнө. Аймгийн комисс зөрчилтэй газрыг хэлэлцээд зөвшөөрлийг хүчингүй болгоно.
 
3.6. Зөвшөөрөл нь хүчингүй болсон аж ахуйн нэгж зөрчлөө арилгаж тавьсан шаардлагыг биелүүлж хангаад согтууруулах ундаагаар худалдах,үйлчлэх зөвшөөрлийг дахин төлбөр төлж шинээр авч байна.
 
3.7. Төрийн захиргааны байгууллага, аймгийн комисс эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж, худалдаж үйлчилгээнд хэрэглэж байгаа согтууруулах ундаа нь стандарт, хүнсний аюулгүйн үзүүлэлтэнд тэнцэхгүй байгаа тухай иргэдээс гаргасан гомдлын дагуу тухайн согтууруулах ундаанд холбогдох байгууллагаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулна. Шинжилгээгээр шаардлага хангахгүй нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч согтууруулах ундаа үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдах зөвшөөрлийг хүчингүй болгох санал, холбогдох материалыг Засаг даргад ирүүлнэ.
 
Аймгийн Засаг дарга зохих журмын дагуу тухайн аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгох санал дүгнэлтээ хүнс, ХАА-н яаманд уламжилна.
 
Дөрөв. Согтууруулах ундаа худалдах, түүгээр
үйлчлэхийг хориглох.
 
            4.1. Хориглосон байршилд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох.
 
            4.2. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь согтуурууулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг зөвхөн зөвшөөрөгдсөн байранд явуулах бөгөөд баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, аялал, зугаалга зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиогдож байгаа газар, зах, түрээсийн лангуу, тасаг, түргэн үйлчилгээний цэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
 
            4.3. Татварын албанаас тэмдэгт наагаагүй архи, тамхийг бэлтгэн нийлүүлэх, худалдахыг хориглоно. Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авч улсын орлого болгоно.
 
4.4 Монгол улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх талаар Засгийн газраас гаргасан тогтоол болон аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчид, Засаг даргаас гаргасан шийдвэр, журмыг зөрчиж үйлдвэрлэсэн, савлаж бэлтгэсэн буюу импортлосон, лабораторын шинжилгээ хийлгэж чанар байдлыг нь тогтоолгоогүй , импортлохыг хориглосон согтууруулах ундааг хүлээн авах, худалдаа үйлчилгээнд гаргах.
 
4,5 Хүнсний дэлгүүрт спирт, үйлдвэрлэлээс савлагдаагүй гарсан задгай пивыг худалдах бүх төрлийн архи дарс пивыг дахин савлах буюу аягалж хундагалан худалдах
 
4,6 21 насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчлэх
 
4,7 Согтууруулах ундааг худалдах, тогтоосон цагийн хуваарийг зөрчиж худалдаа үйлчилгээ явуулах
 
4.8. Аж ахуйн нэгж нь аливаа албан тушаалтны албан бичиг, ам шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулах

            4.9. Согтууруулах ундааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчилж худалдах.
4.10. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдах, хадгалах түүгээр үйлчлэх ажилд 21 насанд хүрээгүй хүн авч ашиглах