A

A

A

Бүлэг: 1979
Цагдаагийн ерөнхий газрын даргын  2010 оны 46 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ЗӨВШӨӨРӨВ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР
                                             М.АЛТАНХУЯГ
 
ЗАХИРГААНЫ ЖУРМААР БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
            1.1  Энэхүү журмын зорилго нь  захиргааны зөрчил гаргасан  этгээдэд шүүгч, сумын Засаг даргаас ногдуулсан захиргааны баривчлах шийтгэлийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
            1.2 Баривчлагдсан этгээдийг  байранд хүлээн авах, байрлуулах, гаргах, чөлөө олгох, эргэлт оруулах, албадан хөдөлмөр хийлгэхэд Монгол улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөнө.
            1.3 Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэхдээ хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтална.
1.4 Шүүгч,  сумын Засаг даргын шийтгэврээр  баривчлах шийтгэл ногдуулсан этгээдийн шийтгэлийг эдлүүлэх үүрэг бүхий цагдаагийн харуул хамгаалалттай, зориулалтын өрөө, тасалгаа бүхий барилга, байгууламжтай цагдаагийн нэгжийг “Баривчлах байр”  /цаашид байр/ гэнэ.
1.5  Баривчлах байр нь нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагын бүтцэд багтаж, тухайн цагдаагийн газар, хэлтсийн даргын өдөр тутмын удирдлага,  хяналтын дор ажиллана.
Хоёр. Байрны нөхцөл
            2.1 Баривчлагдсан этгээдийн байрлах өрөөний хаалга гадна талаасаа цоожтой, хянах шагайвартай, цонх нь төмөр сараалжин хамгаалалттай байх бөгөөд, агааржуулах салхивчтай, эрүүл ахуйн шаардлага хангасан, байрны дулаан хүйтний улиралд нэмэх 18 хэмээс багагүй байна.
            2.2 Нийтийн  өрөөнд зориулалтын модон наар болон ор тавьж, нэг хүнд 2 ам метрээс доошгүй  талбай ногдохоор тооцож байрлуулна.
2.3  Биеийн эрүүл мэндийн байдлаас болон байрны дотоод журам  зөрчин бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, оргон зугтахыг завдсан этгээдийг бусдаас тусгаарлаж болно. Тусгаарласан өрөөний нөхцөл нь нийтийн өрөөнийхтэй адил байна.
            2.4 Байранд эрэгтэйг, эмэгтэйгээс тусад нь байрлуулж, хүн бүрт ор, дэвсгэр, хучлага олгоно.
Гурав. Баривчлагдсан этгээдийг байранд хүлээн авах
3.1 Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шүүгч, сумын Засаг даргын гаргасан шийтгэврийг үндэслэн баривчлагдсан этгээдийг өдрийн 1000 цагаас 2000 цагийн хооронд хүлээн авна.  Баривчлагдсан этгээдийн шийтгэлийн хугацааг ирсэн цагаас нь тоолно.
3.2 Байрны  жижүүр, эмч баривчлагдсан этгээдийг хүргэж ирсэн алба хаагчийг байлцуулан шийтгэвэр, биеийн байцаалт /иргэний  үнэмлэх, эсвэл баг, хорооны Засаг даргын тодорхойлолт тодорхой оршин суух хаяггүй бол Иргэний бүртгэл мэдээллийн төв /алба/-ийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын дэвтэр түүнтэй адилтгах бичиг баримт/-ыг тулгаж үзэн, хувцас болон биед үзлэг хийж, ил байгаа гэмтэл, шарх сорвийг нэг бүрчлэн үзэж, биеийн жинг хэмжиж, энэ тухай хүлээн авсан бүртгэлд тэмдэглэнэ.
Байранд болон биед  байлгахыг зөвшөөрснөөс бусад зүйлс илэрвэл  энэ тухай тэмдэглэл хөтлөн байрны захиргаа түр хураан авч, байрнаас гарахад нь хүлээлгэн өгнө. 
3.3 Баривчлагдсан этгээдийн /эгц урдаас, хажуу талаас нь/ фото зураг авч, гарын мөрийн хээг санд /папилон/ оруулна.
3.4 Иргэний үнэмлэх эсвэл баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Иргэний бүртгэл мэдээллийн төв /алба/-ийн лавлагаа, эрүүл мэндийн  даатгалын дэвтэргүй, эмчийн үзлэгээр зайлшгүй хэвтэж эмчлүүлэх өвчтэй нь тогтоогдсон буюу сүрьеэ, бэлгийн замын болон арьс өнгөний халдварт өвчтэй, сэтгэцийн эмгэгтэй эмнэлгийн хяналтад байдаг, жирэмсэн буюу гэмтэлтэй хүнийг хүлээн авахыг хориглоно.
3.5 Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүлжүүлсний дараа хүлээн авна.
3.6 Жижүүр нь баривчлагдсан этгээдийг байранд хүлээн авмагц байрны дотоод журмыг танилцуулж, түр эзэмших эд хогшлыг тавьж олгон, эд зүйлийн бүртгэлд гарын үсэг зуруулна.
Дөрөв. Байрны дэглэм, харуул хамгаалалт
4.1 Байр нь цагдаагийн байнгын харуул хамгаалалттай байна. Байрны жижүүр нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай харилцах утсан болон радио холбооны бусад хэрэгсэл, галт зэвсэг, тусгай хэрэгсэлтэй байна.
Байрны хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, теле хяналтын хэрэгсэл болон  албаны нохой ашиглаж болно.
4.2 Байранд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хяналт шалгалтаар яваа цагдаагийн алба хаагч, дуудлагаар ирсэн эмчээс бусад гадны хүн оруулахыг хориглоно.
4.3 Энэ журмын 4.2-д зааснаас бусад албан тушаалтан, цагдаагийн алба хаагч албан хэргээр баривчлагдсан этгээдтэй уулзах шаардлага гарвал байрны захиргаанаас зөвшөөрөл авна.
4.4  Баривчлагдсан этгээд  гэрээгээр гадуур ажиллаад байранд буцаж ирэх үед биед нь үзлэг хийж, бүртгэлд тэмдэглэнэ.
Тав. Баривчлагдсан этгээдийн ахуй хангамж, үйлчилгээ
5.1 Баривчлагдсан этгээд сам, саван, оо, сойз, алчуур, цагаан хэрэглэл, нэг ээлжийн дотуур болон ажлын хувцас, уух эм, аяга, халбага, ном, сонин, тамхи зэрэг зүйлийг өөрөө хариуцна.
            5.2  Байрны захиргаа  нь телевиз, радио хүлээн авагч, ус буцалгагч, сэнс, номын сан гэх мэт ахуйн хэрэглээний зүйл бүхий төлбөртэй өрөө ажиллуулан,  баривчлагдсан этгээдийг саналаар нь оруулж  болно.
            Мөн ном, сонин, сэтгүүл, тусгай хоол, хүнсний зүйл захиалах үйлчилгээг төлбөртэйгөөр үзүүлж болно.
            5.3  Баривчлагдсан этгээдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх тусгай өрөө гаргаж  шатар, даам тоглох, телевизийн нэвтрүүлэг үзэх, номын сангаар үйлчлүүлэх, салхилуулах, усанд оруулах, хувцас угаах, индүүдэх, гэр бүлийн гишүүн, садан төрлийн хүмүүсийн эргэлт, уулзалтыг дотоод журам, цагийн хувиараар зохицуулна. 
            5.4 Баривчлагсдыг 7 хоногт 1-ээс доошгүй удаа усанд оруулна.
5.5 Баривчлагдсан этгээдэд  өдөрт  нэг удаа 500 граммаас багагүй хэмжээтэй халуун хоол, 2 удаа талх, халуун цай өгөх ба  талхны нэг удаагийн хэмжээ 200 граммаас багагүй байна. Талхны оронд бусад төрлийн гурилан бүтээгдэхүүн өгч болно. Өдөрт биеийн эрүүл мэндийн хэрэгцээг хангасан 2400 килокалори /ккал/-аас багагүй хэмжээний илчлэгтэй хоол байна.     
Зургаа. Баривчлагдсан этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
 
6.1 Баривчлагдсан этгээд өвчилбөл эмчид үзүүлэн, эмчийн дүгнэлт, саналыг үндэслэн эмчлүүлэх боломжоор хангана. 
6.2 Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бол шийтгэл ногдуулсан шүүхэд бичгээр мэдэгдэж энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.
Долоо. Баривчлагдсан этгээдийг суллах, чөлөө олгох
7.1 Шүүгчийн гаргасан шийтгэвэрт  заасан хугацаа дууссан, түүнчлэн  хугацаанаас өмнө суллах тухай шүүгчийн шийтгэврийг байрны захиргаа хүлээн  авмагц баривчлагдсан этгээдийг  суллаж энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.  Суллахын өмнө эзэмшиж байсан эд хогшлыг  хүлээн авч байранд байсан хугацааны  шууд зардал, албадан хөдөлмөрлүүлсний хөлсний тооцоог хийнэ.
7.2. Баривчлагдсан этгээдийн төрсөн эцэг, эх, ах, эгч,  дүү, өвөг эцэг, эмэг эх, гэр бүлийн гишүүн нас барах, хүндээр өвчлөх, байгалийн гамшиг болон үйлдвэрлэлийн осол зэргээс ар гэрт нь учирсан гачигдлыг газар дээр нь шалгасан  хэв журмын тасгийн даргын саналыг үндэслэн  Цагдаагийн газар, хэлтсийн дарга /Улаанбаатар хотод нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын даргын саналыг үндэслэн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Хэв журмын хэлтсийн дарга/-ын албан ёсны шийдвэрээр 5 хүртэл хоногийн түр чөлөө олгож болно. Чөлөөтэй байсан хугацааг шийтгэл эдэлсэн хоногт тооцохгүй.
Энэ талаар шийтгэвэр гаргасан шүүгч, Засаг даргад мэдэгдэнэ.
Чөлөөний хугацаа дууссаны дараа баривчлагдсан этгээдийг  байранд хүргэх үүргийг чөлөө олгуулахаар санал гаргасан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүлээнэ.
Найм. Бусад зүйл
8.1. Баривчлагдсан этгээдийг байрнаас гарахад энэ журмын 11.1 дэх хэсэгт заасан холбогдох шууд зардлыг төлүүлнэ. Уг зардлыг төлүүлэхдээ цагдаагийн байгууллагын харилцах дансаар дамжуулан тушаалгаж, мөнгө тушаасан баримтын хувийг хүлээн авч зохих журмын дагуу хадгална.
Нийслэлд Албадан саатуулах, баривчлах төвийн дарга, орон нутагт цагдаагийн газар, хэлтсийн дарга баривчлагдсан этгээдийн нэг хоногийн шууд зардлын хэмжээг тухайн үеийн ханшаар тогтоосныг Цагдаагийн ерөнхий газрын дарга батална. /8.1 дэх хэсгийг ЦЕГ-ын даргын 2010 оны 236 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
8.2 Баривчлагдсан этгээд байранд байсан хугацааны  шууд зардлыг  төлсөн бол энэ тухай өөрт нь баримт олгож  гарын үсэг зуруулна. Уг этгээд зардлаа төлөх чадваргүй бол албадан хөдөлмөр хийлгэж төлүүлнэ.
8.3 Баривчлагдсан этгээд шууд зардлаа төлөөгүй нь өдөр тутам тогтоосон хэмжээгээр хооллох, бусдын адил нөхцөлд амьдрахад нөлөөлөхгүй.           
            8.4 Баривчлагдсан этгээд байранд байсан хугацааны шууд зардлыг төлөөгүй буюу  албадан хөдөлмөрлүүлсний хөлс шууд зардалд хүрээгүй, эсхүл биеийн эрүүл мэндийн  болон бусад шалтгаанаас хөдөлмөр хийгээгүй  бол цагдаагийн байгууллагын  санхүү, байрны захиргаа төлбөрийн хэмжээг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулан, харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган төлүүлнэ.
Ес. Байрны захиргаа болон баривчлагдсан этгээдийн эрх, үүрэг
            9.1 Байрны захиргааны үүрэг
            9.1.1 Баривчлагдсан этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
            9.1.2 Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран баривчлагдсан этгээдийг хөдөлмөрлөх боломжоор хангах;
            9.1.3  Баривчлагдсан этгээдийн  эрх, эрх чөлөөг хүндэтгэж,  хүнлэг харьцах;
 
            9.1.4 Баривчлагдсан этгээд оргосон тохиолдолд энэ тухай шийтгэвэр гаргасан шүүх, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж эрэн сурвалжлах ажил зохионо.  Эрэн сурвалжлах, баривчлахад гарсан бүх зардлыг уг  этгээдээр төлүүлж, шийтгэлийг нөхөн эдлүүлнэ.
9.2  Байрны захиргааны эрх
9.2.1 Баривчлагдсан этгээдийг биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хугацаанаас нь өмнө суллах саналыг баривчлах шийтгэвэр гаргасан шүүхэд тавих;
9.2.2 Байранд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, шүүхэд материалыг шилжүүлж шийдвэрлүүлэх.
9.3. Баривчлагдсан этгээдийн  эрх
9.3.1 Байрны үйл ажиллагааны талаар хүсэлт, гомдол гаргах, мэдээлэл өгөх;
9.3.2 Шүүгч, прокурор, өмгөөлөгчтэйгөө уулзах;
9.3.3 Эмнэлгийн тусламж авах;
9.3.4 энэ журмын 5.1 дүгээр зүйлд заасан хувийн эд зүйлийг байрандаа байлгах.
9.4. Баривчлагдсан этгээдийн  үүрэг
9.4.1 Байрны дотоод дэг журам, цагийн хуваарийг дагаж мөрдөн, ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг  биелүүлэх;
9.4.2 Байрны эд хөрөнгийг хайрлан хамгаалах;
9.4.3 Байранд байсан хугацааны шууд зардлыг төлөх.
Арав. Баривчлагдсан этгээдийн хөдөлмөрийг зохион байгуулах
            10.1 Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зааснаар байрны захиргаанаас иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээр хөдөлмөр хийлгэнэ.
Баривчлагдсан этгээдийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хоногт 8 цагийн хугацаагаар ажиллуулна.
Хуульд зааснаас илүү цагаар ажиллуулахыг хориглоно. 
            10.2 Гэрээг нийслэлд төвийн дарга, аймаг орон нутагт цагдаагийн газар, хэлтсийн дарга баталж, ажлын нэр, цаг хугацаа, тээврийн зардлыг тооцох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, ажлын багаж хувцсаар хангах зэргийг гэрээнд тусгасан байна.
            10.3 Баривчлагдсан этгээдийг ажлын талбар, байрны хооронд хүргэх, ажил хийж байх үед оргож зугтаах, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс  урьдчилан сэргийлэх үүргийг цагдаагийн алба хаагч хариуцна.
            10.4 Баривчлагдсан этгээдийн хөдөлмөрийн хөлсийг байрны захиргаа /цагдаагийн байгууллагын санхүү/ хөдөлмөр хийлгэсэн газраас нэхэмжлэн авч холбогдох тооцоо хийнэ.
10.5 Байрны орчны цэвэрлэгээ, дотоод ажил, гал тогоо зэрэг аж ахуйн  ажилд баривчлагдсан этгээдийг  ажиллуулсан бол ажилласан хөлсийг нь шууд зардалд тооцохгүй.
            10.6 Гэрээгээр хүлээлгэсэн ажил, үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр хийгээгүй, дутуу  хийснээс үүссэн төлбөрийг   баривчлагдсан этгээд өөрөө хариуцна.  
            10.7 Баривчлагдсан этгээдээр барилгын угсралт, уул уурхай, цахилгаан тоног төхөөрөмж, машин механизм хэрэглэх зэрэг тусгай мэргэжил, мэдлэг шаардсан ажлыг биечлэн хийлгэх, үйлдвэрийн болон орчны хортой нөхцөлд ажил хийлгэхийг хориглоно.
            10.8 Хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарч байрны захиргаа шаардлагатай ажлын багаж, хувцсаар хангаж болно.
Арван нэг. Байрны шууд зардал
11.1. Дараах зардлыг байрны шууд зардалд оруулан тооцно.Үүнд:
     11.1.1 Дулаан, цахилгаан хэрэглүүлэх;
     11.1.2 Халуун хоол, цайгаар үйлчлэх;
     11.1.3 Автомашинаар хүргэх, тээвэрлэх;
     11.1.4 Карт, баримт бичиг хөтлөх;
     11.1.5 Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх;
     11.1.6 Усанд оруулах;
     11.1.7 Фото зураг авах;
     11.1.8 Хувцас угаах, индүүдэх;
     11.1.9 Үс авах, засах;
     11.1.10 Төлбөртэй өрөөнд байрлуулах;
     11.1.11 Нэрийн дансны үйлчилгээ үзүүлэх;
     11.1.12 Хувцас, эд зүйл хадгалах;
     11.1.13 Утсаар яриулах;
     11.1.14 Мэргэжил олгох сургалт.  /11.1 дэх хэсгийг ЦЕГ-ын даргын 2010 оны 236 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
Арван хоёр. Байрны үйл ажиллагаанд хяналт тавих
12.1 Байрны өдөр тутмын үйл ажиллагаанд орон нутгийн цагдаагийн байгууллагын хэв журмын тасгийн дарга, нийслэлд хэв журмын хэлтсийн дарга хяналт тавина.
12.2 Байрны жижүүрийн  мэдээтэй  өглөө бүр нийслэлд төвийн дарга, аймаг орон нутагт цагдаагийн газар, хэлтсийн дарга танилцаж  гарах ээлжийн жижүүрийн бэлтгэлийг шалгаж, анхаарах зүйл, хийх ажлын талаар үүрэг өгнө.
12.3 Даргын зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан этгээдийг ажилд явуулах, гадагш  түр гаргахыг хориглоно.    
Арван гурав. Баривчлах байранд хөтлөгдвөл зохих  баримт бичгүүд
13.1 Баривчлагдсан этгээдийг байранд хүлээн авсан бүртгэлд;
-Ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр
-Нас, хүйс
            -Иргэний үнэмлэхний дугаар
-Регистрийн дугаар
-Эрхэлдэг ажил
-Оршин суух хаяг, утасны дугаар
-Баривчлах шийтгэл оногдуулсан шүүгч, Засаг даргын нэр, хаяг
-Шийтгэврийн он, сар, өдөр, дугаар
-Баривчлах хугацаа
-Биед үзлэг хийхэд илэрсэн, ил мэдэгдэх гэмтэл, шарх сорви, биеийн жин
-Байранд хүлээн авсан он, сар, өдөр, цаг минут
-Хүлээлгэн өгсөн хүний албан тушаал, цол, нэр
-Хүлээн авсан жижүүрийн нэр, цол, гарын үсэг
-Баривчлагдсан хугацааг зогсоосон үндэслэл, он, сар, өдөр, цаг
-Баривчлагдсан хоногийг сэргээн тоолсон он, сар, өдөр, цаг
-Байрны шууд зардал, хөдөлмөрийн хөлсний тухай тэмдэглэл
-Сулласан үндэслэл, он, сар, өдөр, цаг
-Сулласан жижүүрийн цол, нэр, гарын үсэг
13.2. Түр хураалгасан бичиг баримт, эд зүйлсийн бүртгэлд;
            -Ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр
-Хураалгасан баримт бичиг, мөнгө, үнэт болон бусад эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, чанар
            -Хураан авсан сар, өдөр
            -Хураан авсан албан тушаалтны цол, нэр
            -Эд зүйл хураалгасан хүний гарын үсэг
            -Баримт бичиг , эд зүйлийг буцаан олгосон сар, өдөр
            -Баримт бичиг, эд зүйлийг хүлээн авсан хүний гарын үсэг
13.3         Баривчлагдсан этгээдэд байрны эд хөрөнгө, ажлын хэрэгсэл хүлээлгэн өгсөн бүртгэлд;
-Ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр
-Олгосон эд зүйлсийн нэрс, тоо хэмжээ, чанар
-Хүлээн авсан хүний нэр, гарын үсэг
-Хүлээлгэн өгсөн хүний албан тушаал, цол, нэр, гарын үсэг
-Хурааж авсан хүний албан тушаал, цол, нэр, гарын үсэг
-Хураалгасан хүний овог, нэр, гарын үсэг
13.4.       Баривчлагдсан этгээдээс гаргасан гомдол, хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн бүртгэлд;
-Ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр
-Гомдол гаргасан, он, сар, өдөр
-Гаргасан гомдлын утга
-Шалгасан хүний албан тушаал, цол, нэр,
-Шийдвэрлэсэн байдал
-Шалгасан материал хаана хадгалагдаж байгаа
-Хариу өгсөн, он, сар, өдөр
-Шийдвэртэй танилцсан гомдол гаргагчийн нэр, гарын үсэг
13.5Баривчлагдсан этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн бүртгэлд;
-Он, сар, өдөр, цаг, минут
-Ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр
-Эмнэлгийн тусламж үзүүлэх болсон шалтгаан, үзүүлсэн тусламжийн  тэмдэглэл
-Тусламж үзүүлсэн эмчийн цол, нэр
13.6Байрны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тэмдэглэлд;
-Шалгасан хүний албан тушаал, цол, нэр
-Шалгасан он, сар, өдөр, цаг минут
-Өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж
-Шалгалтын мөрөөр зохиосон ажил
-Танилцсан байрны даргын гарын үсэг, он, сар, өдөр
13.7Байрны жижүүрийн тэмдэглэл, илтгэх хуудсанд;
-Үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүний албан тушаал, цол, нэр
-Үүрэг гүйцэтгэсэн он, сар, өдөр, гариг
-Ээлжийн хугацаанд цагийн хуваарийн дагуу хийсэн ажил
-Гарсан зөрчил, түүний шийдвэрлэлт
-Илтгэх хуудас бичсэн хүний албан тушаал, цол, нэр, гарын үсэг
-Илтгэх хуудастай танилцаад удирдлагаас өгсөн шийдвэр, он, сар, өдөр
13.8Баривчлагдсан этгээдийн хийсэн ажлын тооцооны тэмдэглэлд;
-Ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр
-Хийсэн хөдөлмөрийн хөлсний нийт дүн төгрөгөөр
-Шууд зардалд суутгасан төгрөг
-Үлдэгдэл төгрөг
-Мөнгө хүлээн авсан хүний нэр, гарын үсэг
-Мөнгө хүлээлгэн өгсөн албан тушаалтны цол,  нэр, гарын үсэг,
13.9Эргэлт, уулзалтын тэмдэглэлийн бүртгэлд;
-Ургийн овог, эцэг эхийн болон өөрийн нэр
-Эргэлт уулзалт хийсэн сар, өдөр, цаг
-Эргэлт уулзалтаар ирсэн хүний албан тушаал, нэр, хаяг, регистрийн дугаар
-Жижүүрийн цол, нэр
13.10    Баривчлагдсан этгээдэд чөлөө олгосон бүртгэлд;
-Ургийн овог, эцэг эхийн болон өөрийн нэр
-Чөлөө олгосон үндэслэл
-Чөлөө олгосон сар, өдөр, цаг, минут
-Чөлөө олгосон албан тушаалтны цол, нэр
-Чөлөөний хугацаа дуусч буцаж ирсэн сар, өдөр, цаг, минут
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 46 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
БАРИВЧЛАГДСАН ЭТГЭЭДИЙН  ШУУД ЗАРДЛЫН
ТООЦООНЫ ХУУДАСНЫ ЗАГВАР
 
¹
Үйлчилгээний төрөл
Хураавал зохих
Хураасан
1 хоногт
 
 
 
1.
Байр, дулаан, цахилгаан хэрэглэсэн
 
 
 
 
2.
Хоол, цайгаар үйлчлүүлсэн
 
 
 
 
3.
Автомашинаар тээвэрлэсэн
/1 км-ийн зардал/
 
 
 
 
4.
Карт, маягтын үнэ
 
 
 
 
5.
Эмнэлгийн тусламж үзүүлсэн
 
 
 
 
6.
Усанд оруулсан
 
 
 
 
7.
Зураг авсан
 
 
 
 
8.
Хувцас угаах, индүүдэх, хөнгөн цэвэрлэгээ хийсэн
 
 
 
 
9.
Үс авсан, зассан
 
 
 
 
10.
Нэрийн дансны үйлчилгээ үзүүлсэн
 
 
 
 
11.
Хувцас, эд зүйл хадгалсан
 
 
 
 
12.
Утсаар яриулсан
 
 
 
 
13.
Мэргэжил олгох сургалтын
 
 
 
 
Нийт
 
 
 
 
 
           Хүлээн авсан…………………………………цагдаагийн газар, хэлтсийн                баривчлах байрны…………………………албан тушаалтай         …………………цолтой
…………………хувийн дугаартай, …………… овогтой …………… /________________/
                                                                                                                                                      
     нэр, гарын үсэг
Зардал төлсөн …………………овогтой ……………………   /______________________/
                                                                                                                    нэр, гарын үсэг
 
Хянасан ……………………………….. цагдаагийн газар, хэлтсийн ………………цолтой
……………ажилтай ………………… овогтой…………………. … /__________________/                                                                                                                                                       
                                                                                                                     нэр, гарын үсэг
 
………………………………………………………………………………………Таслах хэсэг
Дугаар ………………………………………..
 
 
Баривчлах байрны зардалд………………… төгрөг     /…………………………………./
                                                                                                                 үсгээр
 
Зардал хураан авсан ……………………………… цагдаагийн газар, хэлтсийн баривчлах байрны ……………………………цолтой ........................... хувийн дугаартай
…………………………овогтой……………………………………../ ___________________/
                                                                                                                   Нэр, гарын үсэг
Зардал төлсөн ………………………овогтой …………………… /____________________
                                                                                                                    Нэр, гарын үсэг