- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад албан үүргээ гүйцэтгэж хот суурингийн доторх нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн зардлыг нөхөн олгох журам /УМХЕГ-ын даргын 2005 оны 486-р хүчингүй/
/УМХЕГ-ын даргын 2005 оны 486-р хүчингүй/
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны
2 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаар тушаалын хавсралт
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад албан үүргээ гүйцэтгэж хот суурингийн доторх нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн зардлыг нөхөн олгох журам
1. "Төрийн хяналт шалгалтын тухай" Монгол улсын хуулийн 11.1.1 -д зааснаар мэргэжпийн хяналтын улсын байцаагчид ( цаашид улсын байцаагч нар гэх) хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэн албан үүргээ гүйцэтгэж хот, суурингийн доторхи нийтийн тээврийн ( таксинаас бусад) хэрэгслээр үйлчлүүлсэн зардлыг (цаашид унааны зардал гэх) нөхөн олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Улсын байцаагчид унааны зардлыг нөхөн олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг газрын жилийн төсөвт тусгах замаар санхүүжүүлнэ.
3. Улсын байцаагчид албан үүргээ гүйцэтгэхэд олгох унааны зардлыг тухайн батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажилд оролцсон өдрөөр тооцож олгоно.
4. Улсын байцаагчид олгох унааны зардлын нэг өдрийн хэмжээг гаргахдаа тухайн хот суурингийн дотор үйлчилж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн тарифыг үндэслэн нэг өдөрт 400 төгрөгөөр тогтооно. Энэхүү тарифыг үнийн өсөлт, төгрөгийн худалдан авах чадварыг харгалзан тухайн үед нь өөрчлөн мөрдүүлж болно.
5. Улсын байцаагчийн тухайн сард хяналт шалгалтаар явсан өдрийн тооцоог хэлтсийн дарга нар дараа сарын 05-ны дотор хавсралт хүснэгтээр нэгтгэн салбар хариуцсан дэд даргаар батлуулан санхүүд гаргаж өгнө. Уг тооцоог үндэслэн унааны зардлыг сарын эхний цалин дээр бодож байцаагчид олгож байна.
6. Улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэхээс бусад шалтгаанаар хот, суурингийн доторхи нийтийн тээврийн ( таксинаас бусад) хэрэгслээр үйлчлүүлсний зардлыг нөхөн олгохгүй.
7. Улсын байцаагч нь албан томилолтоор ажиллахдаа аймаг хотод нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн тохиолдолд унааны зардал олгохгүй.
8. Энэхүү унааны зардал авч буй мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Засгийн газрын 1995 оны 60 дугаар тогтоолд заасан ажилдаа ирж, очих унааны зардлын хөнгөлөлтийг бусад ажилтнуудын нэгэн адил олгоно.
------оОо--------
Текст томруулах
A
A
A