- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 02 сарын 20-ны өдрийн 58 дүгээр тушаалын хавсралт
Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам
1.1.Энэхүү журмын зорипго нь Төрийн албаны тухай хууль, Төрийн хянапт шалгалтын тухай хууль болон улсын мэргэжлийн хяналтын албаны дүрэмд нийцүүлэн улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг зохицуулахад оршино.
1.2.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу төв ба орон нутгийн
улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
1.3.Улсын ерөнхий байцаагч нь улсын /ахлах/ байцаагчийн эрхийг сунгаж, түдгэлзүүлж,
хүчингүй болгоно.
хүчингүй болгоно.
1.4.0рон нутгийн болон хилийн хяналтын байгууллагын дарга /цаашид хяналтын байгууллагын дарга гэх/ нь улсын байцаагчийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Улсын мэргэжлийн хяналтын газрын холбогдох хэлтсийн дарга, дэд даргатай зөвшилцөн улсын ерөнхий байцаагчид гаргана.
1.5.Улсын мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нь тухайн салбарыг хариуцсан дэд даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын байцаагчийн эрхийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыгулсын ерөнхий байцаагчид гаргана.
Хоёр. Улсын /ахлах/ байцаагчийн эрх олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг
2.1.Улсын /ахлах/байцаагчийн эрх олгоход тавигдах шаардлага
2.1.1.Төрийн захиргааны албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадах хууль зуйн зохих мэдлэгтэй, тухайн албан тушаалыг эрхлэх боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байна.
2.1.2.Улсын байцаагч нь дээд боловсролтой, тухайн салбараар мэргэшсэн байна.
2.1.3.Улсын байцаагч нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил, улсын ахлах байцаагч нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил тус тус ажилласан байна.Салбарын ажлын онцлогийг харгалзан тусгай шаардлага тавьж болно.Тухайлбал: барилга, автозам, эрчим хүч, холбооны салбарт ажиллах улсын байцаагч нь зураг төслийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байна.
2.1.4.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгуулпагад Төрийн албаны тухай хуулийн 10,16,17-р зүйлд заасан төрийн албан тушаалд тавих шаардлага, болзлыг хангасан иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар байцаагчаар томилж болно.
2.2. Улсын /ахлах/ байцаагчийн эрх олгоход бүрдүүлэх баримт бичиг
2.2.1 .Төрийн албан хаатийн биеийн байцаалт /Маягт № 1/,
2.2.2. Цээж зураг 2 ширхэг /4х6-гийн хэмжээтэй /
2.2.3.Мэргэжлийн үнэмлэх, дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар
2.2.4.Хяналтын албанд байцаагчаар ажилласан тухай тодорхойлолт
2.2.5.Төрийн захиргааны албаны мэргэшлийн шалгалтын хуудас
2.2.6.Төрийн захиргааны албан хаагчийн тангараг
Дээрх материалыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газарт ирүүлснээс хойш 30 хоногийн дотор улсын байцаагчийн эрх олгох асуудлыг энэ журамд заасны дагуу шийдвэрлэнэ.
Гурав.Улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
3.1. Улсын /ахлах/ байцаагчийн эрх олгох, сунгах
3.1.1.Улсын ерөнхий байцаагч энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ажилтанд улсын /ахлах/ байцаапнийн эрхийг олгоно.Улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагчийн эрхийг олгохдоо тухайн салбарыг хариуцсан дэд даргын , улсын байцаагчийн эрхийг олгохдоо хяналтын байгууллагын дарга, тухайн салбарын хэлтсийн даргын саналыг тус тус үндэслэн шийдвэрлэнэ.
3.1.2.Улсын /ахлах/ байцаагчийн эрхийг 3 жилийн хугацаагаар олгоно. Байцаагчаар томилогдсоноос хойш 14 хоногийн дотор журмын 2.2-т заасан материалыг бүрдүүлж Тамгын газарт ирүүлнэ./Журмын 2.1.4-д заасан шаардлагыг хангаагүй байцаагчид улсын байцаагчийн эрх олгохгүй/ 3.1.3.Улсын /ахлах/ байцаагчийн эрхийг 2 жилийн хугацаагаар сунгана. Хариуцсан хэлтэс, хяналтын байгууллагын дарга нь улсын /ахлах/ байцаагчийн эрхийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө байцаагчийн эрхийг сунгуулах албан бичгийг, улсын байцаагчдын судалгааны хамт Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газарт ирүүлнэ.
3.2.Улсын /ахлах / байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл
3.2.1 .Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн
3.2.2.Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгуйгээр эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай болсон
3.2.3.Гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон
3.2.4.Цэргийн жинхэнэ алба хаах болсон
3.2.5.Гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад сэжигтнээр татагдаж шалгагдсанаас албан тушаал эрхлэх эрхийг түдгэлзүүлэх тогтоол гарсан бол
3.3. Улсын /ахлах / байцаагчийн эрхийг хүчингүй болгох үндэслэл
3.3.1.Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн
3.3.2.Төрийн захиргааны албан хаатийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн
З.З.З.Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон
З.З4Үүрэг даалгавар , албан үүргээ хангалтгүй биелүүлсэн (2 ба түүнээс дээш )
З.З.5.Өөр ажил, албан тушаалд томилогдох болсон
З.З.6.Өөрийн санаачилгаар хүсэлт гаргасан
3.3.7.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон
3.3.8. Нас барсан
З.З.9.Улсын /ахлах / байцаатийн эрхийг хүчингүй болгосон бол түүний хэрэглэж байсан албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдгийг харъяалах нэгжийн дарга хураан авна.
З.З.10.Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор улсын байцаагчийн эрх хүчингүй болгуулах материалаа холбогдох хэлтсийн даргатай зөвшилцөн Тамгын газарт ирүүлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A