- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ /УМХЕГ-ын 2018 оны А/147-р хүчингүй болсон/
/УМХЕГ-ын 2018 оны А/147-р хүчингүй болсон/
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 312 дүгээр тушаалын хавсралт
УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагын төрийн албан хаагчийн ажлын ололт амжилт, үр дүн, бүтээлч байдлыг үнэлж, "Төрийн албаны тухай хууль"-ийн 31-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан улирлын үр дүнгийн мөнгөн урамшил олгоход энэхүү журмыг баримтална.
1.2.Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын албадын дарга нь энэхүү журмын дагуу төрийн албан хаагчид улирлын үр дүнгийн мөнгөн урамшлыг тухайн онд батлагдсан цалингийн сандаа багтаан олгоно.
Хоёр.Улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох шалгуур үзүүлэлт, үнэлгээ
2.1.Дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан төрийн албан хаагчдад шалгуур үзүүлэлт тус бүрийг оноогоор үнэлж, үнэлгээний нийлбэр дүнг харгалзан улирлын үр дүнгийн урамшлыг олгоно.
2.1.1. идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн 35 хүртэл оноо
2.1.2. хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтын байдал 15хүртэл оноо
2.1.3. мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, ёс зүйн зөрчилгүй ажилласан 10 хүртэл оноо
2.1.4.тогтоол, тушаал, удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт 15 хүртэл оноо
2.1.5 өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн байдал 15 хүртэл оноо
2.1.6. үндсэн ажлаас гадна хийж гүйцэтгэсэн ажил 10 хүртэл оноо
2.2. Улирлын үр дүнгийн урамшлын хэмжээг үнэлгээ онооны дүнг үндэслэн сарын цалингийн хувиар тогтооно.
Үнэлгээ онооны дүн 90-99 бол сарын цалингийн 40 хувиар тооцож мөнгөн урамшил олгоно.
Үнэлгээ онооны дүн 80-89 бол сарын цалингийн 30 хувиар тооцож мөнгөн урамшил олгоно.
Үнэлгээ онооны дүн 70-79 бол сарын цалингийн 20 хувиар тооцож мөнгөн урамшил олгоно.
Гурав.Улирлын ажлын үр дүнгийн урамшил олгохгүй байх үндэслэл
3.1. Төрийн албан хаагчид дараахь үндэслэлээр улирлын үр дүнгийн урамшлыг олгохгүй.
3.1.1.Сахилгын шийтгэлтэй болон сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй
3.1.2.Энэ журмын 2-р бүлэгт заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй буюу 80-иас доош оноо авсан бол
3.1.3.Төрийн албан хаагчийн ажилтай холбогдож иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол нь шалгагдаж тогтоогдсон.
3.1.4.Төрийн албан хаагч тухайн улиралд ажиллавал зохих хүн өдрийн 20-иос дээш хувьд нь ажиллаагүй /өвчтэй, чөлөөтэй гэх мэт/ тохиолдолд.
3.15. Журмын 2.1.1 дэх шалгуур үзүүлэлтээр 15 оноо хасагдсан бол улирлын үр дүнгийн урамшил олгохгүй байх
Дөрөв: Мөнгөн урамшлын хэмжээ
4.1. Ажилтнуудын ажлын үр дүнг улирал тутам дүгнэж сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг олгоно.
Тав. Дүгнэх 5.1.Улсын мэргэжлийн хяналтын газар:
5.1.1. Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, ТЗУГазрын дарга нарын ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын ололт амжилт, үр дүнг нь харгалзан Газрын даргын шийдвэрээр улирлын үр дүнгийн урамшил олгоно.
5.1.2. УМХГ-ын төрийн захиргааны албан хаагчдын ажлыг түүнийг шууд удирддаг нэгжийн удирдлага улирал тутам үнэлж дүгнэн, холбогдох газар, албаны зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүн нэг бүр дээр үнэлэлт дүгнэлт өгч тэмдэглэл үйлдэнэ.
5.1.3.Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлыг хяналтын албадын дарга нарын саналыг авч, түүнийг шууд удирддаг нэгжийн дарга үнэлж, холбогдох газар, албаны зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүн нэг бүр дээр дүгнэлт өгч тэмдэглэл үйлдэнэ.
5.1.4.Төв лабаротарийн ажиллагсдын ажлыг түүнийг шууд удирддаг нэгжийн дарга үнэлж , харъяалах дэд даргын саналыг авч, лабораторийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүн нэг бүр дээр дүгнэлт өгч тэмдэглэл үйлдэнэ.
5.1.5. УМХГ-ын хяналтын албадын дарга нарын ажлыг харъяалах дарга, дэд дарга улирал тутам үнэлж дүгнэнэ.
5.1.5.Албадын дарга, ажилтнуудын ажил дүгнэсэн материалыг Төрийн захиргаа удирдлагын газарт ирүүлэх бөгөөд Төрийн захиргаа удирдлагын газар дүнг нэгтгэн хянаж, саналаа газрын даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлнэ.
5.1.6.УМХГ-ын ажилтнуудын улирлын үр дүнгийн урамшлыг Газрын даргын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Газрын даргын тушаалаар олгоно.
5.2. Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба:
5.2.1.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХМХ албадын дарга нарт улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох асуудлыг УМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төрийн албан хаагчдын улирлын үр дүнгийн урамшлыг олгохдоо холбогдох хэлтэс, тасгийн дарга нар ажлыг нь улирал тутам үнэлж дүгнэн тухайн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн газрын даргын тушаалаар олгоно .
Аймаг, нийслэлийн МХГ-ын хэлтэс, тасгийн дарга нарын улирлын үр дүнгийн урамшлыг олгохдоо газрын дарга ажлыг нь үнэлж дүгнэн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн газрын даргын тушаалаар олгоно.
5.2.4. Хилийн Мэргэжлийн хяналтын албадын ажилтнуудын ажлыг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны дарга улирал тутам үнэлж дүгнэн, хамт олны хуралдааны шийдвэрийг үндэслэн ХМХА-ны даргын тушаалаар улирлын үр дүнгийн урамшлыг олгоно.
Текст томруулах
A
A
A