A

A

A

Бүлэг: 1979
/УМХЕГ-ын 2008 оны 151-р хүчингүй болсон/
 
УМХГ-ын даргын 2005 оны 296 дугаар тушаалын хавсралт
 
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮНЭМЛЭХ, ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ            
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ үнэмлэх, тэмдэг хэрэглэхтэй холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Мэргэжлийн    хяналтын    улсын    ахлах    байцаагч    нь  "Улсын мэргэжлийн хяналтын  газрын улсын  ахлах байцаагч"  гэсэн,  Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь "Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын  байцаагч"     гэсэн  албаны  болон  хувийн дугаар бүхий  үнэмлэх /цаашид үнэмлэх гэх/, албаны болон хувийн дугаар бүхий тэмдэг /цаашид тэмдэг гэх/
хэрэглэнэ.
1.3. Мэргэжлийн  хяналтын  улсын  байцаагчийн  үнэмлэх,  тэмдгийн дугаар давхардахгүй, загвар нь ижил байна.
1. 4.Улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хийлгэх, олгох ажлыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа удирдлагын газар хариуцна.
1.5.Үнэмлэх,  тэмдэг нь Улсын  мэргэжлийн хяналтын  газрын  өмч байна.
1.6.Улсын байцаагчийн тэмдгийг зөвхөн хяналт шалгалтын ажилтай шууд холбогдуулж гаргасан тухайн улсын байцаагчийн гарын үсэг бүхий  шийдвэр,  мэдэгдэл,  акт,  техникийн дүгнэлт,  албан  шаардлага,  зөрчлийн тэмдэглэл, торгууль, шийтгэврийн хуудас, тайлан мэдээ зэрэг баримт бичигт дарж баталгаажуулна.
Хоёр. Үнэмлэх, тэмдэг олгох
2.1.Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрх олгосон этгээдэд үнэмлэх, тэмдэг олгоно.
2.2.Мэргэжлийн   хяналтын   газрын   улсын   ахлах   байцаагч,   улсын байцаагч    нарт олгосон тэмдгийн бүртгэл, дардас нь Улсын мэргэжлийн хяналтын    газрын    хүний    нөөцийн    асуудал    хариуцсан    мэргэжилтэнд хадгалагдана.  Мөн тухайн аймаг,  нийслэл, хилийн мэргэжлийн хяналтын газар,    улсын албад нь өөрийн улсын байцаагч нарт    олгосон тэмдгийн дардас, бүртгэлийг тусгайлан хөтөлнө.
2.3.Улсын   мэргэжлийн   хяналтын   газар,   аймаг,   нийслэл,   хилийн мэргэжлийн  хяналтын  газар,  улсын  албад нь байцаагч  нарын  тэмдгийг хооронд нь шилжүүлж олгох, ашиглуулахыг хориглоно.
2.4.Улсын  байцаагчийн үнэмлэх,  тэмдгийг үрэгдүүлбэл 48  цагийн дотор   харъяалах   газар,   хэлтэс,    албадын   даргад   болон    цагдаагийн байгууллагад   мэдэгдэж   тэмдэглүүлэхийн   зэрэгцээ   хэвлэл   мэдээллийн хэрэгслээр зарлуулна.
2.5.  Үнэмлэх, тэмдгийг дахин авахдаа үнэмлэх, тэмдгийн үнийг 3 дахин нэмэгдүүлсэн   дүнгээр   Улсын   мэргэжлийн   хяналтын   газрын   холбогдох дансанд шилжүүлсний дараа шууд харъяалагдах газар, улсын албадаараа дамжуулан   Улсын   мэргэжлийн   хяналтын   газарт  хүсэлтээ   гаргана.   Энэ асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, удирдлагын
газар шалгаж шийдвэрлэнэ.
2.6.Улсын   ахлах   байцаагч,   улсын   байцаагч   үнэмлэх,   тэмдгээ үрэгдүүлсэн,   бусдад   шилжүүлсэн,   барьцаалсан   бол   сахилгын   шийтгэл ногдуулна.
Гурав. Үнэмлэх, тэмдэг хэрэглэх, хадгалах
3.1. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тэмдгийг эрхэлсэн ажил үүргийн хуваарийн дагуу акт, торгууль, шийтгэврийн хуудас, мэдэгдэл, албан шаардлага, зөрчлийн тэмдэглэл, дүгнэлт, мэдэгдэх хуудас, нэгдсэн акт зэрэг батлагдсан албан бланк, маягтад бичигдсэн баримт бичиг дээр тод гаргацтай дарна.
3.2.Улсын   байцаагч   нь   үнэмлэх,   тэмдгийг   бусдад   шилжүүлэх, ашиглуулах, барьцаалах, хадгалуулах, үрэгдүүлэх,  гэмтээх, хууль бусаар хийлгэх, хэлбэр загварыг өөрчлөх, хувилах, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд биедээ авч явахыг хориглоно.
3.3.Улсын байцаагчийн үнэмлэхийг зөвхөн хяналт шалгалт хийх үед хэрэглэнэ.
3.4.Энэ журмын 3.1-д зааснаас бусад баримт бичгийг баталгаажуулах зорилгоор тэмдэг хэрэглэхийг хориглоно.
Дөрөв. Тэмдгийн хадгалалт, хэрэглэлтэнд хяналт тавих, түүнийг хураах
4.1.Үнэмлэх тэмдгийн хадгалалт, хэрэглэлтэнд төв аппаратын улсын албадын дарга, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХМХА-дын дарга нар хяналт тавина. Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн жилд нэг удаа дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор хавсралт маягтын дагуу бүртгэл хөтөлж Улсын мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын Захиргааны хэлтэст ирүүлнэ.
4.2.Улсын албад нь улирал бүр хадгалалт хэрэглэлтийн тухай тайланг Төрийн захиргаа, удирдлагын газарт гаргаж өгнө. Хүний нөөцийн мэргэжилтэн улсын албадаас ирсэн тайланг нэгтгэж газрын удирдлагад танилцуулна
4.3.Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч ажлаас чөлөөлөгдөх буюу халагдах тохиолдолд тухайн газар,  улсын албадын дарга нар үнэмлэх тэмдгийг хураан авч Улсын мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, удирдлагын газарт хүргүүлнэ.
Тав. Хариуцлага
5.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, улсын байцаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
5.2.Энэ журмыг зөрчсөн этгээдийн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол уг этгээдийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна.
  
Хавсралт маягт
АИМАГ, НИИСЛЭЛ, ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН ТЭМДГИЙН БҮРТГЭЛ
... оны ...-р сарын ...-ний  өдрийн  байдлаар
 
Д/д
Овог нэр
Албан тушаал
Тэмдгийн дугаар
Тэмдгийн дардас
Тайлбар
Гарын үсэг
 
 
 
 
 
 
 
ДАРГА
БҮРТГЭЛ ГАРГАСАН
Жич: "Тайлбар" хүснэгтэд улсын байцаагчийг ажлаас чөлөөлсөн, халсан бол тушаалын огноо, дугаар бичихийн зэрэгцээ өөр газар, хэлтэс, албанд шилжүүлсэн    бол    тэр    газар,    хэлтэс,    албаны    нэрийг    нэмж    бичнэ.