A

A

A

Бүлэг: 1979
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2005оны 295 дугаар тушаалын хавсралт
 
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН ШИЙТГЭВЭР, ТОРГУУЛИЙН ХУУДАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 8-д заасан "Улсын байцаагч нь . . . албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ" гэж заасныг Улсын мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд оновчтой зөв хэрэгжүүлэхэд энэ журмын зорилго оршино.
2. Улсын байцаагч нь хууль тогтоомжийн заалтад нийцүүлэн Монгол улсын Засгийн газрын 2003 оны 07 дугаар тогтоолоор баталсан шийтгэврийн болон торгуулийн хуудас хэрэглэнэ. Шийтгэвэр, торгуулийн хуудас хэрэглэх, тооцоо  хийх,  тайлан  гаргахдаа  Сангийн  сайдын   1993  оны   112  дугаар тушаалаар баталсан "Шийтгэвэр, торгуулийн хуудас түүнийг хэрэглэх журам" болон энэхүү журмыг мөрдөнө.
3. Шийтгэвэр, торгуулийн хуудсыг хүлээн авч үнэт цаасны нэгэн адил бүртгэн  хадгалах,  улсын  байцаагчид  тавьж олгох  ажлыг  газрын   нярав, шийтгэвэр, торгуулийн хуудсыг тараах ажлыг тухайн улсын албадын албан ёсоор хариуцуулсан улсын байцаагч, түүний ашиглалт, зарцуулалтын тооцоог хийж хяналт тавих үүргийг газрын нягтлан бодогч хэрэгжүүлнэ.
4.Шийтгэвэр,    торгуулийн    хуудсанд   бичигдэх    индексийг   улсын байцаагчийн тэмдэгт бичигдсэн улсын байцаагчийн албаны болон хувийн дугаараар   бичих   бөгөөд   1   дүгээр   хавсралт   маягтад   дурьдсаны   дагуу хэрэглэнэ.
Хоёр. Шийтгэвэр, торгуулийн хуудас олгох, хэрэглэх, тооцоо хийх
1.Газрын нярав шийтгэвэр, торгуулийн хуудасны дугаар, индексийг нягтлан  бодогчтой  хамтран  бичиж  санхүүгийн  тэмдгээр  баталгаажуулан шийтгэвэр,   торгуулийн   хуудсыг   тараах   ажлыг   тухайн   улсын   албанаас хариуцсан  улсын  байцаагчид 2 дугаар хавсралт  маягтын дагуу  бүртгэж олгоно.
2. Шийтгэвэр,   торгуулийн   хуудсыг   улсын   байцаагчид   олгохдоо таслагдах болон үлдэх хэсгийг ижлээр дугаарлаж өгөх ба урьд нь авсан шийтгэвэр, торгуулийн хуудасны тооцоог нягтлан бодогчтой бүрэн хийсний дараа түүний зөвшөөрснөөр шинээр олгоно.
3. Шийтгэвэр, торгууль ногдуулах эрх олгогдсон улсын байцаагч газрын няраваас    авсан    шийтгэвэр,    торгуулийн    хуудсыг    хэрэглэсний    дараа зарцуулалтын тайланг энэ журмын 3 дугаар хавсралт маягтын дагуу гаргаж сар   бүрийн   25-ны   дотор   нягтлан   бодогчид   шалгуулан   тооцоо   хийнэ.
Шийтгэвэр, торгуулийн хуудсыг хэрэглэхдээ захиргааны шийтгэл ногдуулсан хууль эрх зүйн үндэслэл, хугацааг түүнд тодорхой бичсэн байна.
4. Улсын байцаагч нь аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэнд захиргааны шийтгэл ногдуулахдаа "Захиргааны хариуцлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан 5000 хүртэл төгрөгийн торгуулийг   торгуулийн   хуудсаар,   түүнээс   дээш   хэмжээний   торгуулийг шийтгэврээр   ногдуулна.   Зөрчил   гаргасан   этгээдэд   захиргааны   шийтгэл ногдуулахдаа зөрчлийн тухай тэмдэглэлийг "Захиргааны хариуцлагыг тухай" хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хөтлөх буюу энэ талаар шийтгэвэрт тодорхой тэмдэглэж зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна.
5. Шийтгэвэр,  торгуулийн  хуудсаар  ногдуулсан  мөнгийг хариуцагч этгээдээс шууд буюу эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулж төлүүлэх  үүргийг  тухайн   шийтгэлийг   ногдуулсан  улсын   байцаагч   өөрөө хариуцна.
6. Шийтгэвэр болон торгуулийн хуудсаар ногдуулж хураасан мөнгийг 2 хоногийн дотор /орон  нутагт томилолтоор явж ажилласан  бол  ажилдаа ирснээс хойш 2 хоногт багтаан/ газрын дансанд буюу няравт кассын орлогын ордероор тушааж баримтыг нягтлан бодогчид өгнө.
 
Гурав. Шийтгэвэр, торгуулийн хуудсыг нөхөн төлүүлэх
1. Газрын нягтлан бодогч нь Улсын байцаагчийн шийтгэвэр, торгуулийн хуудасны зарцуулалтын сар бүрийн тайланг нэгтгэн тооцоо хийж улирал бүрийн сүүлийн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн тайлан гаргаж холбогдох асуудал, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх арга хэмжээ авна.
2. Улсын албад нь улирал бүр торгууль шийтгэвэр ногдуулсан тухай тайланг 4 дүгээр хавсралт маягтын дагуу хийж хуулийн асуудал хариуцсан  мэргэжилтэнд гаргаж өгнө. Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн улсын албадаас ирсэн торгууль, шийтгэврийн ногдуулсан тухай тайланг нэгтгэж газрын удирдлагад танилцуулна.
 
3. Улсын   байцаагч   өөрийн   хүлээж  авсан   торгуулийн  хуудаснаас дутагдуулбал түүний дэвсгэртэд бичсэн төгрөгийн хэмжээгээр төлүүлнэ.
4. Шийтгэврийн хуудсыг хүндэтгэх шалтгаангүйгээр дутагдуулсан бол шийтгэврийн хуудсаар торгууль ногдуулж болох төлбөрийн дээд хэмжээгээр бодож төлүүлнэ.
5. Шийтгэврийн хуудсыг алдсан, гээгдүүлсэн болон гэнэтийн ослоос үрэгдүүлсэн  тохиолдолд  энэ  тухай   3  хоногийн  дотор  Төрийн   захиргаа, удирдлагын газарт мэдэгдэж дүгнэлт гаргуулах ба төлбөр ногдуулах эсэх, төлбөр ногдуулах бол түүний хэмжээг газрын дарга тогтоож шийдвэр гаргана.
6. Газрын  санхүүгийн тэмдгээр  баталгаажуулаагүй,  индекс, дугаар тавиагүй шийтгэвэр, торгуулийн хуудсыг хүчингүйд тооцох ба нягтлан бодогч нь улсын байцаагчийн гаргасан тайланг шалгахдаа шийтгэвэр, торгуулийн хуудас тавьж олгосон бүртгэлтэй тулган үзэж тооцоо хийнэ.
 7. Шийтгэвэр,   торгуушйн   хуудсыг  хуурамчаар   үйлдэж   буруугаар ашиглавал хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Дөрөв. Бусад
4.1. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар торгууль, шийтгэвэр ногдуулснаас хойш харъяа хяналтын прокурорын газарт 20 хоногийн дотор захиргааны хэрэг зөрчлийн материалаа хянуулна.
Шийтгэвэр, торгуулийн хуудас хэрэглэх журмын 1 дүгээр хавсралт маягт
 
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР, НИЙСЛЭЛ, АЙМГУУДЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН ШИЙТГЭВЭР, ТОРГУУЛИЙН ХУУДСАНД БИЧИГДЭХ ИНДЕКС
Д/д
Аймаг, нийслэлийн нэр
Индөкс
Албаны дугаар
Хувийн дугаар
1.
Архангай
30
Тухайн байцаагчийн хувийн дугаар бичигдэнэ.
2.
Баянхонгор
31
 
3.
Баян-Өлгий
32
 
4.
Булган
33
 
5.
Говь-Алтай
34
 
6.
Говьсүмбэр
35
 
7.
Дархан-Уул
36
 
8.
Дорнод
37
 
9.
Дорноговь
38
 
10.
Дундговь
39
 
11.
Завхан
40
 
12.
Орхон
41
 
13.
Өвөрхангай
42
 
14.
Өмнөговь
43
 
15.
Сүхбаатар
44
 
16.
Сэлэнгэ
45
 
17.
Төв
46
 
18.
Увс
47
 
19.
Ховд
48
 
20.
Хэнтий
49
 
21.
Хөвсгөл
50
 
22.
Улсын мэргэжлийн хяналтын газар
Улсын албадын албаны дугаар
 
23.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
29
 
 
Жич: Индексийг хэрэглэхдээ дараах зөвлөмжийг баримтална. Жишээ нь: Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид олгох торгууль, шийтгэврийн хуудасны индексийг 30 /.../ цэгийн оронд тухайн байцаагчийн хувийн дугаарыг бичнэ./ Өөрөөр хэлбэл хяналтын улсын байцаагчийн тэмдэгний доторх дугаар бичигдэнэ.
 
Шийтгэвэр торгуулийн хуудас хэрэглэх журмын 2 дугаар хавсралт маягт

Шийтгэвэр, торгуулийн хуудас тавьж олгосон бүртгэл тооцоо
Он, сар, өдөр
Шийтгэвэр, торгуулийн        хуудас авсан                  улсын
байцаагчийн          нэр, үнэмлэхний дугаар
Хүлээлгэн өгсөн
Авсан     хүний гарын үсэг
Тооцоо хийсэн тухай тэмдэглэл
Шийтгэвэр, торгуулийн хуудасны индекс, тоо, ширхэг
Хуудасны дугаар
 
 
 
 
 
 
 
Шийтгэвэр торгуулийн хуудас хэрэглэх журмын 3 дугаар хавсралт маягт
 
Шийтгэвэр, торгуулийн хуудасны зарцуулалтын тайлан
Улсын байцаагчийн овог, нэр:
Үнэмлэхний болон албаны хувийн дугаар:
 
Торгууль хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага, хүний нэр
Шийтгэвэр
торгуулийн
хуудасны дугаар
Ногдуулсан
торгуулийн хэмжээ
/төг/
Торгуулийн мөнгийг
оруулсан дансны
дугаар, байгууллагын
нэр, он, сар, өдөр
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлан гаргасан:
Тайлан хүлээн авсан: Нягтлан бодогч

 
Шийтгэвэр торгу,улийн хуудас хэрэглэх журмын 4 дүгээр хавсралт маягт
 
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН ТОРГУУЛЬ, ШИЙТГЭВРИЙН МЭДЭЭ
          ХЯНАЛТЫНУЛСЫНАЛБА/200...оны... дүгээр байдлаар/
 
Д/Д
Байгууллагын нэр
Торгууль,
Ногдуулсан
Тавьсан
Торгууль,
Улсын /ахлах/
Барагдуулаагүй
 
 
шиитгэвриин
Сар, өдөр
торгууль,
шийтгэврийн
байцаагчийн
талаарх тайлбар
 
 
хуудасны
 
шийтгэврийн
барагдуулалт
нэр
 
 
 
дугаар
 
хэмжээ
/төгрөг/
 
 
 
 
 
 
/төгрөг/