- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙГ ГАДААДАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ /МХЕГ-ын даргын 2005 оны 311-р хүчингүй/
/Энэ хавсралтыг Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2005 оны 311 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 19 дүгээр
тушаалын нэгдүгээр хавсралт
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙГ ГАДААДАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Улсын мэргэжлийн хяналтын газраас (цаашид “газар” гэх) гадаад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд газрын албан хаагчийн гадаадад албан томилолтоор явсан ажлын үр дүн, өгөөжийг дээшлүүлэхэд оршино.
1.2. Газрын албан хаагчаас гэрээ хэлэлцээр хийх, туршлага судлах, хурал зөвлөгөөн, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, үзэсгэлэнд оролцох, албан ажлаар гадаадад явуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Газраас гадаад улс орон, олон улсын байгуулагатай харилцах, хамтран ажиллах асуудлыг Тамгын газар зохион байгуулж шийдвэрлэнэ.
1.4. Газрын гадаад арга хэмжээний төлөвлөгөө, төсвийн саналыг Тамгын газарт боловсруулж, ЗГХЭГ, СЭЗЯ-нд танилцуулж батлуулна.
Хоёр. Газрын албан хаагчийг гадаадад томилолтоор явуулах
2.1. Газрын албан хаагчийг гадаадад томилолтоор явуулах асуудлыг Тамгын газрын санал болгосноор Газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.
2.2. Гадаадад томилолтоор явах албан хаагчийн ажлын удирдамжийг салбарын хяналт эрхэлсэн дэд дарга батална.
2.3. Дээд байгууллага, бусад яамны шугамаар тус газрын албан хаагч гадаадад явах тохиолдолд эрхэлсэн дэд даргад танилцуулан албан ёсны зөвшөөрөл авна.
2.4. Албан хаагч 21 хоногоос дээш хугацаагаар курс, семинар, томилолтоор явах тохиолдолд тухай албан хаагчид үндсэн цалин, нэмэгдлийг олгоно.
2.5. Газрын даргын тушаалаар гадаадад томилолтоор явах албан хаагчид гадаад албан паспорт олгох, буцаан авах, хадгалах асуудлыг Тамгын газар хариуцна.
2.6. Гадаадад явах албан хаагч нь унаа, томилолтын төсвийн төслийг өөрөө хийж тус газрын нягтлан бодогчоор хянуулан Тамгын газарт өгнө.
2.7. Гадаад оронд албан ёсны айлчлал хийх, олон улсын хурал чуулганд оролцох төлөөлөгч бэлэг дурсгалын зүйл авах зардлыг төсөвт тусгаж батлуулна.
Гурав. Томилолтын үр дүнг тооцох тайлагнах
3.1. Туршлага судлах, дамжаанд суралцах мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар гадаадад явах албан хаагчтай Тамгын газар гэрээ байгуулна.
3.2. Гадаадад томилолтоор явсан албан хаагч эх орондоо буцаж ирснээс хойш томилолтын зардлын тооцоог 5 хоногийн дотор хийх ба томилолтын үр дүн, цаашид хийх ажлын төлөвлөгөөг Тамгын газарт танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл томилолтын үр дүн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг салбарын хяналт эрхэлсэн дэд даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ
3.3. Албан ажлаар гадаадад явсан албан хаагч томилолтын ажлын зорилго, үр дүнгийн тухай хэлтэс, албаны ажилтнуудад мэдээлнэ.
3.4. Гадаадад томилолтоор явахдаа сахилгын зөрчил гаргасан, үүргээ бүрэн биелүүлээгүй албан хаагчид хариуцлага тооцох асуудлыг Тамгын газар шийдвэрлэнэ.
3.5. Гадаадад явагсадын судалгааг дараахь хүснэгтээр гаргаж томилолтын ажлын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг Тамгын газар хариуцна.
Улсын мэргэжлийн хяналтийн газраас гадаадад томилолтоор ажиллах албан хаагчийн судалгаа
¹ |
Овог, нэр, албан тушаал
|
Ямар улсад хэзээ, хэд хоног
|
Улсын төсвөөс
гарсан зардал
|
Томилолтын зорилго
|
Үр дүнгийн биелэлт
|
|
Төгрөг
/мян.төг/
|
Ам дол
|
|||||
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A