- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТӨВ, ОРОН НУТГИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗААВАР /МХЕГ-ын даргын 2005 оны 311-р хүчингүй/
/МХЕГ-ын даргын 2005 оны 311-р хүчингүй/
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 19 дүгээр
тушаалын хоёрдугаар хавсралт
ТӨВ, ОРОН НУТГИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЗААВАР
Улсын мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийн хүрээнд тус газрын холбогдох албан тушаалтнаас төв, орон нутгийн улсын байцаагчийн ажилтай танилцаж дараахь чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө:
1. Төрийн хяналт шалгалтын болон салбарын харилцааг зохицуулж буй хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын талаархи мэдлэгийн түвшин;
2. Холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр бүрдүүлсэн сан, түүний баяжуулалт;
3. Улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт, тайлан гаргалт, хэрэгжүүлж шийдвэрлүүлсэн асуудалтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх;
4. Торгууль, шийтгэврийн хуудас, зөрчлийн тэмдэглэлийн бичилт, түүнийг прокурорт хянуулсан байдал;
5. Албан шаардлага, акт, техникийн дүгнэлт, торгууль шийтгэврийн хуудас, тэмдэг, үнэмлэх, дүрэмт хувцас, хяналтын багаж хэрэгслийн хангалт, ашиглалт, хадгалалт;
6. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар авсан арга хэмжээ, үр дүн;
7. Улсын байцаагчийн төв, нутгийн захиргааны байгууллагатай ажлаа уялдуулсан байдал;
8. Хяналт шалгалтын ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал;
9. Улсын байцаагчийн мэргэжил, мэдлэг, ур чадварын дээшлэлт;
10. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тавьсан санал хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт.
---о0о---
Текст томруулах
A
A
A