A

A

A

Бүлэг: 1979
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын
2002 оны 63 дугаар тушаалын хавсралт
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСНЫ ДАРАА 1995 ОНООС ХОЙШ АЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
1.Энэхүү журмыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулийн (Цаашид "Хууль" гэнэ) заалтуудыг нэг мөр хэрэгжүүлэхэд мөрдөнө.
 
2.Хуулийн заалтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  1, 2, 3 дахь хэсэгт заасан болзол,  нөхцөлийг хангаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа 1995 оноос хойш     нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан иргэд хамаарагдана.
 
3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан болзлыг ханган өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгосон иргэд мөн хуулийн заалтад хамаарагдах бөгөөд 1995 оноос хойш шимтгэл төлж, ажилласан хугацааг нь оруулан тооцоход бүрэн тэтгэврийн эрх
үүсч   байгаа   бол  эдгээр  иргэдийн  тэтгэврийг  бүрэн  тэтгэвэр  болгон   өөрчлөн тогтооно.)     
 
4.Хуулийн заалтад хамаарагдаж байгаа иргэдийн тэтгэврийг анх тэтгэвэр
тогтоолгосон цалин хөлснөөс тооцож, 1995 оноос хойш 12 сар буюу бүтэн 1 жилээс доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь, хэмжээгээр нэмэгдүүлэн дараахь байдлаар өөрчилнө.
Жишээ 1: Иргэн Б анх 1990 онд 27 жил ажиллаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Түүний анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин 58000 төгрөг бөгөөд 1995 оноос хойш 6 жил шимтгэл төлж ажилласан гэвэл түүний тэтгэвэр:
Иргэн Б-ийн одоо авч байгаа сарын тэтгэврийн хэмжээ 32190 төгрөг (58000төг х 55,5%)
1995 оноос хойш ажилласан хугацаагаар тэтгэвэр өөрчлөх хувь 64,5% (55,5%+6х1,5%)
Иргэн Б-ийн өөрчилсөний дараахь тэтгэвэр 37410 төгрөг (58000 төг х 64,5%) болно.
Жишээ 2: Иргэн Ц анх 1994 онд 18 жил ажиллаад өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосон. Түүний анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин 48000 төгрөг бөгөөд 1995 оноос хойш 4 жил шимтгэл төлж ажилласан гэвэл түүний тэтгэвэр:
Иргэн Ц-ийн одоо авч байгаа сарын тэтгэврийн хэмжээ 19440 төгрөг (48000төг х 45%: 240сар х 216сар)
1995 оноос хойш ажилласан 4 жилийг оруулан тооцвол нийтдээ 22 жил ажилласан тул түүнд өндөр насны бүрэн тэтгэврийн эрх шинээр үүсэж байна.
Иргэн Ц-ийн өөрчилсөний дараахь тэтгэвэр 23040 төгрөг (48000төг х 48%) болно.
Жишээ 3: Иргэн Д анх 1991 онд 16 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгосон. Түүний анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин 65000 төгрөг. Тэр 1995 оноос хойш 2 жил ажилласан гэвэл түүний тэтгэвэр:
Иргэн Д-ийн одоо авч байгаа сарын тэтгэврийн хэмжээ 23400 төгрөг (65000төг х 45%:240 сар х192 сар)            1995 оноос хойш ажилласан 2 жилийг тооцон тэтгэврийг өөрчилбөл 26325 төгрөг (65000 төг х 45%: 240 сар х 216 сар) болно.
 
5.Энэ хуулийн   дагуу   иргэдийн тэтгэврийг тэтгэвэр өөрчлөн тогтоолгохыг хүссэн өргөдөл, нийгмийн даатгалын баталгаажсан дэвтрийг үндэслэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг баримтлан өөрчилнө.
 
6.Энэ  хуулийн   заалтад   Нийгмийн   даатгалын   сангаас   олгох   тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,
тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны болон тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэд хамаарагдахгүй.
 
7.Түүнчлэн   өндөр   насны   тэтгэвэр   тогтоолгосноос   хойш   тэтгэврийн даатгалын   санд   сайн   дураар   шимтгэл   төлсөн   иргэд   энэ   хуулийн   заалтад хамаарагдахгүй.