A

A

A

Бүлэг: 1979
УНДЕГ-ын даргын 2001 оны 53 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНС НЭЭХ, ДАНСНЫ ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ ТООЦОХ
 
I. Нийтлэг үндэслэл
 
1.1.       Энэхүү журмын зорилго нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд заасны дагуу даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс (цаашид "нэрийн данс" гэнэ) нээх, нэрийн дансны эхний үлдэгдэл тооцох харилцааг зохицуулахад оршино.
1.2.       Даатгуулагчийн шимтгэл төлөлт, ажилласан жилд үндэслэн эхний үлдэгдлийг тооцон, мэдээллийн санд бүртгэн авч дансыг нээх ба орлого, зарлага, үлдэгдэлтэй холбогдсон бүх тооцоог мэдээллийн сангуудад үндэслэн цахим сүлжээгээр гүйцэтгэнэ.
 
II.Нэрийн данс
 
2.1.      Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн 16 нас хүрсэн Монгол улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүн (цаашид "даатгуулагч" гэнэ )-д нэрийн данс нээнэ.
2.2.      Нэрийн данс нээх даатгуулагчид дараах хүмүүс хамаарна:
2.2.1.     Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй даатгуулагч (урьд өмнө ажиллаж шимтгэл төлж байгаагүй бөгөөд шинээр ажилд орж шимтгэл төлж эхэлж байгаа даатгуулагч хамаарна.);
2.2.2.     Даатгалд хамрагдаагүй боловч 1995 оноос өмнө ажиллаж байсан иргэн;
2.3.      Даатгуулагчийн иргэний бүртгэлийн регистрийн дугаар нь түүний нэрийн дансны дугаар болох бөгөөд дугаар давхардахгүй байна.
2.4.      Нэрийн дансыг даатгуулагчийн дансны эхний үлдэгдэл, cap бүрийн төлсөн шимтгэл, тооцсон хүү, олгосон тэтгэвэр зэрэг орлого, зарлагын мэдээлэл өгөх нөхцөлийг хангаж, бүртгэл тооцоог хөтөлнө.
 
III.Нэрийн дансны эхний үлдэгдэл тооцох
 
3.1.      Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг түүний нэрийн данс нээлгэх хүртэлх ажилласан, шимтгэл төлсөн хугацаа болон 1995 оноос хойшхи хугацаанд авч байсан индексжүүлсэн (итгэлцүүрээр тооцсон) хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үндэслэн тооцно.
3.2.      Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг индексжүүлэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  1999 оны 06 дугаар зөвлөмжөөр 1995 онд 1,6, 1996 онд 1,4, 1997 онд 1,2, 1998 онд 1,1, 1999 онд (2000 онд 1,0)-ээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний дундаж индекс (итгэлцуүр) түүнийг хэрэглэх журмыг мөрдөнө.
3.3.      Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг бодохдоо 1995 оноос 2000 оны шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээг энэ журмын 3.2-т заасан индексийг баримтлан өсгөж тооцно.
3.4.      Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцоход баримтлах нэрийн данс нээлгэх хүртэлх ажилласан хугацааг дараах байдлаар тодорхойлно:
3.4.1.     1994 оны 12 дугаар сарын 31-нээс өмнөх хугацааны нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцох шимтгэл төлсөн нийт хугацаанд дээрх хугацаанаас өмнө ажилласан нийт хугацааг оруулан тооцно.
3.4.2.     оны 1 дүгээр сарын 1-нээс хойших (2000 оныг дуусталх) шимтгэл төлсөн хугацааг нийгмийн даатгалын дэвтэр, мэдээллийн сан, шимтгэл төлөлтийн тооцооны хуудас (НД №8 ) зэргийг үндэслэн сараар тооцно.
3.4.3.     Энэ журмын 3.4.1, 3.4.2, 3.4.3-т заасан ажилласан болон шимтгэл төлсөн хугацааны нийлбэрээр шимтгэл төлсөн нийт сарын тоог тогтооно.
3.5.      Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцоход баримтлах индексжүүлсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах сарын орлогыг дор дурьдсан журмаар тодорхойлно:
3.5.1.    Даатгуулагч нь 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш нэрийн данс нээлгэх хүртэл хугацаа (2000 оныг дуусталх)-нд cap бүр шимтгэл төлж ажилласан бол түүний 10 жилийн доторх дараалсан аль илүү хөдөлмөрийн хөлс авч байсан 5 жилийн индексжүүлсэн хөдөлмөрийн хөлсний нийлбэрийн хэмжээг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана.
3.5.2.    1995 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө ажиллаж байсан боловч 1995 оноос хойш нэрийн данс нээлгэх хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй даатгуулагчид нэрийн дансны эхний үлдэгдэл тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг Засгийн газраас тогтоосон, тухайн жилд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (2000 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд сарын 12000 төгрөгөөр, 2000 оны 10 дугаар сараас хойшхи хугацаанд сарын 18000 төгрөгөөр)-гээр бодно.
3.5.3.    Даатгуулагч нь 1995 оны 1 дугээр сарын 1-нээс хойш нэрийн данс нээлгэх хүртэлх хугацаанд cap бүр тасралтгүй шимтгэл төлж чадаагүй нөхцөлд түүний төлсөн нийт шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана.
3.5.4.    Нэрийн дансны шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг индексжүүлэхдээ Монгол улсын Засгийн газрын 1999 оны 157 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрийг баримтална.
3.5.5.    Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь Засгийн газраас тухайн онуудад тогтоон мөрдөгдөж байсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ (хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг сард 1995, 1996, 1997 онд болон 1998 оны 7 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд 80000 төгрөгөөс, 1998 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 10 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд 120000 төгрөгөөс, 2000 оны 10 дугаар сарын 1-нээс хойш 180000 төгрөгөөс )-нээс хэтрэхгүй байна.
3.6.      Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцохдоо дараах томъёогоор бодно:
3.6.1.     Заавал болон сайн дураар даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдэл (А)-ийг тооцохдоо сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ (Б)-г шимтгэл төлсөн сарын тоо (В)-гоор үржүүлж гаргана.
                 
                  А=БхВ
 
Жишээ 1: Даатгуулагч "Г" нь 1985 оны 7 дугаар сарын 1-нээс нэрийн данс нээлгэх хүртэлх хугацаа (1999 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх)-нд нийт 14 жил 6 cap буюу 174 cap (14жил х 12сар+6сар) ажиллаж, шимтгэл төлсөн бол түүний нэрийн дансны эхний үлдэгдэл дараах байдлаар тооцогдоно.
 
   А=БхВ               Б=14820төг
                                                В=174 cap
            А=14820төг х 174 cap = 2578680.0
 
Энэхүү 2578680.0 төгрөг нь даатгуулагч “Г”'-ийн 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн нэрийн дансны эхний үлдэгдэл болно.
3.6.2.     Заавал болон сайн дураар даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хэмжээг тодорхойлохдоо даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг сүүлийн 5 жилийн улсын дундаж хөдөлмөрийн хөлсний дундаж индекс (Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлагдсан, тухайн жилд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дундаж индекс--2000 оны хувьд 1,13), төлөх шимтгэлийн хувь (19%) -иар тус тус үржүүлж гаргана.
           
                                    Б=ГхДхЕ
 
Б- Сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ
Г- Даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ
Д- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан, тухайн жилд
мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дундаж индекс
Е- Шимтгэлийн хувь
 
Жишээ 2: Даатгуулагч "Д"-ийн 1995-1999 оны сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь 78 000 төгрөг гэвэл түүний сард төлөх шимтгэлийн хэмжээг тооцоолъё.
 
                        Б=ГхДхЕ                                Г=78 000 төгрөг
                                                                        Д=1,13
                                                                        Е=19%
 
            Б=Г х Д х Е=78 000 төгрөг х 1,13 х 19% =16746,60 төгрөг болно.
            Энэхүү 16746,60 төгрөг нь даатгуулагч "Д"-ийн сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ болно.
 
IV. Нэрийн данс нээх, дансны эхний үлдэгдэл тооцохтой холбогдсон бусад харилцааг зохицуулах
 
1.1.      Нэрийн данс нээлгэсэн болон нээлгэх эрхтэй заавал даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааны бүртгэлийг батлагдсан маягтын дагуу тухайн аймаг, нийслэлийн дүүрэг, сумын нийгмийн даатгалын байгууллага (ажилтан) нь нутаг дэвсгэр дээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй ажил олгогч, эзэд нэг бүрээр гаргуулж, нэгтгэн шалгаж баталгаажуулсан байна.
1.2.      Аймаг, нийслэлийн дүүрэг, сумын нийгмийн даатгалын байгууллага (ажилтан) нь нутаг дэвсгэрийнхээ сайн дураар даатгуулагчийг хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийг үндэслэн бүртгэж, тэдэнд нэрийн данс нээж, уг дансны эхний үлдэгдлийг тооцно.