A

A

A

Бүлэг: 1979
УНДЕГ-ын даргын 2001 оны 53 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН НЭРИЙН ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ, ОРЛОГО, ЗАРЛАГЫГ МЭДЭЭЛЭХ ХУУДАС БИЧИХ, ХЯНАХ, ХҮРГҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
 
I. Нийтлэг үндэслэл
 
1.1.       Энэхүү журмын зорилго нь даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлого, зарлагыг мэдээлэх хуудас (цаашид "мэдээлэх хуудас" гэнэ) бичих, хянах, хүргүүлэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.       Мэдээлэх хуудас нь нэрийн дансны дугаар, даатгуулагчийн овог, нэр, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, уг орлогоос төлсөн болон дансанд бүртгэгдсэн шимтгэлийн дүн, тооцсон хүү, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, бусад зардалд зориулан тусгай санд төвлөрүүлсэн хөрөнгө, олгосон тэтгэвэр зэрэг орлого, зарлага, нэрийн дансны эхний ба эцсийн үлдэгдлийн тухай мэдээллийг бүрэн багтаасан байна.
1.3.       Мэдээлэх хуудсанд багтаасан мэдээлэл нь нийгмийн даатгалын төвлөрсөн мэдээллийн сангуудад холбогдох шилжилт, хөдөлгөөнтэй уялдуулж хянаж шалгагдсан байна.
 
II.Нэрийн дансны орлого тооцох
2.1.      Даатгуулагчийн нэрийн дансанд тухайн сард авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс бодож төлсөн шимтгэлийг дэвсгэр нутгийн харъяалах нийгмийн даатгалын анхан шатны нэгж (ажилтан) төлбөрийн даалгавар, орлогын мэдүүлэг, даатгуулагчийн шимтгэлийн тооцооны хуудас (НД№8), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД№2)-ийг тус тус үндэслэн cap бүр бүртгэнэ.
2.2.      Хоёр ба түүнээс дээш аж ахуйн нэгж, байгууллагад хавсран ажилладаг даатгуулагчийн нэрийн дансанд тухайн сард авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тооцохдоо төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас (НД№15)-ны мэдээллийн санг үндэслэн бүртгэнэ. Энэхүү бүртгэх хуудас (НД№15)-нд бичигдсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн харъяалах нийгмийн даатгалын анхан шатны нэгж (ажилтан) хянаж баталгаажуулсан байна
2.3.      Тухайн жилд ажил олгогч, даатгуулагчаас төлсөн шимтгэлийн нийлбэрээр уг даатгуулагчийн нэрийн дансанд төлсөн шимтгэлийн нийт дүнг тодорхойлно.
2.4.      Нэрийн дансанд бүртгэгдсэн шимтгэлийн дүнг нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардал, тэтгэврийн доод хэмжээ, тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн зориулалтаар тусгай санд төвлөрүүлсэн 4,0 хувийг хасаж гаргана.
2.5.      Даатгуулагчийн тухайн жилийн нэрийн дансны эцсийн үлдэгдэл нь эхний үлдэгдэл, жилийн туршид нэмж бүртгэгдсэн шимтгэл, тооцсон хүүгийн нийлбэрээс зардлыг хасаж, тооцсон дүнгээр тодорхойлогдоно.
2.6.      Нэрийн дансны тухайн жилийн эцсийн үлдэгдэл нь дараа жилийн эхний үлдэгдлээр шилжинэ.
 
III.Мэдээлэх хуудас бичих
3.1.      Заавал болон сайн дураар даатгуулагчийн мэдээлэх хуудас бичих үүргийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Бүртгэл, мэдээллийн технологи, сургалтын төв (цаашид "төв" гэнэ) гүйцэтгэнэ.
3.2.      Аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь даатгуулагчийн тухайн жилийн мэдээлэх хуудас бичихтэй холбогдуулан энэ журмын 1.2-т заасан мэдээллийн бааз (garaa dbF) хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого (Tsalin dbF)-yyflbir диск Zip-ээр буюу модемоор Төвд дараагийн оны эхний улиралд багтаан ирүүлнэ.
3.3.      Төв нь даатгуулагчийн нэрийн дансны орлого, зарлагын талаарх мэдээлэх хуудсыг батлагдсан маягтын дагуу овог, нэр, нэрийн дансны эхний үлдэгдэл (с,) эхний үлдэгдэлд тооцсон тухайн жилийн хүү (с, х X), ажил олгогчийн нэр, cap бүрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, дансанд төлөгдсөнөөр тооцсон шимтгэл (ажил олгогч, даатгуулагчаас төлсөн, үйл ажиллагааны зардалд тооцсон)-ийн хэмжээ, бүртгэсэн шимтгэлд тооцсон хүү (d=c х X) тухайн жилийн нэрийн дансны үлдэгдэл (c2=c1+c+d+e)-Mi/ir аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ирүүлсэн баазуудад тулгуурлан цахим тооцоолуурын хэрэгслээр тооцоолж, даатгуулагч нэг бүрээр бичнэ.
3.4.      Төв нь даатгуулагчийн шимтгэл төлөгдөөгүй саруудын мэдээллийг мэдээлэх хуудсанд тодорхой бичсэн байна.
 
IV.Мэдээлэх хуудасны бичилтийг хянах
 
4.1.      Төв нь даатгуулагч нэг бүрийн мэдээлэх хуудсыг үнэн зөв бичих үүрэгтэй.
4.2.      Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс нь төвөөс ирүүлсэн даатгуулагчийн мэдээлэх хуудсыг хүлээн авмагц өөрийн баазад байгаа мэдээлэлтэй тулган шалгаж хянан хэлтсийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
4.3.      Мэдээлэх хуудасны бичилт үнэн зөв эсэхэд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналтын алба хяналт тавина.
 
V. Мэдээлэх хуудас хүргүүлэх
5.1.           Төв нь даатгуулагчийн мэдээлэх хуудсыг дараа оны хоёр дугаар улирлын эхний сард багтаан бичиж, аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлнэ.
5.2.           Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (газар) нь даатгуулагчийн мэдээлэх хуудсыг дараах журмаар хүргэнэ:
5.2.1.Ажиллаж буй даатгуулагчийн мэдээлэх хуудсыг ажил олгогчоор дамжуулан дараа оны хоёр дугаар улирлын хоёр дахь сарын 20-ны дотор багтаан хүргүүлнэ.
5.1.1.     Сайн дураар даатгуулагчийн болон нэрийн данс нээлгэсэн боловч хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлөөгүй байгаа даатгуулагчийн мэдээлэх хуудсыг дараа оны II улирлын 2 дахь сарын 10-ны дотор харъяалах нийгмийн даатгалын анхан шатны нэгж (ажилтан) шууд хүргэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
5.1.2.     Заавал болон сайн дураар даатгуулагчийн мэдээлэх хуудсыг жилд нэг удаа үнэгүй хүргүүлнэ. Харин мэдээлэх хуудсыг даатгуулагч өөрийн хүсэлтээр улирал бүрийн дараа сарын 10-ны дотор авч болох ба нийслэлд төв, аймагт аймгийн нийгмийн даатгалын хэлтэс бичиж өгнө.
5.1.3.     Өөрийн хүсэлтээр мэдээлэх хуудас авах тохиолдолд уг хуудсыг бичиж, хэвлүүлэхтэй холбогдсон зардлыг даатгуулагч өөрөө хариуцна.
5.3.           .Даатгуулагч нь мэдээлэх хуудсыг хүлээн аваад өөрийн нэрийн дансанд бүртгэгдсэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэлийн тухай мэдээлэл үнэн зөв, эсэх шимтгэл хугацаандаа төлөгдөж байгаа эсэхийг шалгаж хяналт тавих үүрэгтэй. Хэрэв буруу байвал харъяалах нийгмийн даатгалын байгууллага (ажилтан)-аар зөвтгүүлэх арга хэмжээ авна.
 
VI. Мэдээлэх хуудасны шилжилт хөдөлгөөн
 
6.1.       Заавал даатгуулагч нь өөр аймаг, дүүрэгт байнга оршин суухаар шилжих тохиолдолд ажиллаж буй ажил олгогчоороо дамжуулан, сайн дураар даатгуулагч нь өөрийн биеэр ирж харъяалах нийгмийн даатгалын байгууллага (ажилтан)-тай нэрийн дансны орлого, зарлагын талаар тооцоо нийлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, мэдээлэх хуудаст бичилт хийлгүүлж бүртгэлээс хасуулна.
6.2.       Шилжиж буй даатгуулагчийн оршин сууж байсан нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллага (ажилтан) нь нийгмийн даатгалын дэвтэр болон мэдээлэх хуудсанд уг даатгуулагчийн шилжиж буй өдөр хүртэлх хугацааны мэдээллийг мэдээллийн сан, шимтгэл төлөлтийн тооцооны хуудас (НД №8)-ыг үндэслэн зохих үзүүлэлтийн дагуу үнэн зөв бичиж баталгаажуулж өгнө.
6.3.       Даатгуулагч нь шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллага (ажилтан)-д нийгмийн даатгалын дэвтэр, мэдээлэх хуудсаа өөрийн биеэр авчирч нэрийн дансаа бүртгүүлнэ.
6.4.       Шинээр шилжин ирсэн даатгуулагчийн нэрийн дансыг бүртгэж авсан нийгмийн даатгалын хэлтэс (ажилтан) нь мэдээллийн бааздаа даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдэл, тухайн жилдээ шилжиж ирэх хүртлээ төлсөн шимтгэлийг шивж оруулна.