- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНСНЫ ТООЦООНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ ЖУРАМ
УНДЕГ-ын даргын 2001 оны 53 тоот тушаалын 5 дугаар хавсралт
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНСНЫ ТООЦООНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ ЖУРАМ
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудас (НДНД№1), Нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД № 2), Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны нэгдсэн тооцоо (НДНД №3)-г хөтлөхөд энэхүү журмыг мөрдөнө.
2. "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудас" (НДНД№1)-ыг баталсан журмын дагуу хөтөлнө.
3. Нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД №2)-ийг даатгуулагчийн шимтгэлийн тооцооны хуудас (НД №8)-ыг үндэслэн cap бүр бүртгэнэ.
4. Нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД №2) нь тухайн даатгуулагчийн нэрийн дансны гүйлгээг компьютерийн мэдээлэлд оруулах үндсэн бүртгэл болно. Компьютергүй нийгмийн даатгалын алба нь нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД №2)-ийг ажил олгогч, даатгуулагчийн нэрээр нээж хөтөлнө.
5. Энэхүү бүртгэлд даатгуулагчийн тухайн жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийг cap бүр бүртгэх бөгөөд нэрийн дансны тооцоог жилийн эцэст даатгуулагч бүрээр хийж уг дансны үлдэгдлийг тодорхойлно. Нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД №2)-ийг жил бүр шинэчлэн хөтөлнө.
6. Нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД №2)-д бүртгэсэн нэрийн дансны эхний үлдэгдэл, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр бусад эх үүсвэрт зориулагдах хөрөнгө, тооцсон хүү, дансны эцсийн үлдэгдэл нь компьютерийн мэдээллийн сан, мэдээлэх хуудас (НДНД №1)-д бичигдсэн дүнтэй тохирч байна.
7. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлого, зарлага, үлдэгдлийн хөдөлгөөний улирлын тайланг аймаг, нийслэл, дүүрэг, сумын нийгмийн даатгалын байгууллага (ажилтан) нийгмийн даатгалын сангийн болон улирлын тайлангийн хамт сум, дүүрэг, хэлтэс бүртээ хуульд заасан хугацаанд гаргаж, Төвд ирүүлнэ.
8. Нэрийн дансны орлого, зарлага, үлдэгдлийн хөдөлгөөний тайланг тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тооцооны дэлгэрэнгүй бүртгэл (НДНД №2), мэдээлэх хуудас (НДНД №1)-ыг үндэслэн оны эхнээс өссөн дүнгээр гаргана.
Текст томруулах
A
A
A