- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНСАНД ХҮҮ ТООЦОХ ЖУРАМ
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын
2001 оны 54 дүгээр тушаалын хавсралт
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНСАНД
ХҮҮ ТООЦОХ ЖУРАМ
I.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь тэтгэврийн даатгалын шимтгэлийн данс (цаашид "нэрийн данс" гэнэ)-нд хүүг үнэн зөв тооцож нэрийн дансны орлогыг нэмэгдүүлэхэд оршино.
1.2."Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай" хуүлийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу нэрийн дансанд тооцох хүү (цаашид "хүү" гэнэ)-г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр тогтооно.
1.3.Нэрийн дансны хүүгийн хэмжээ нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2000 оны 03 дугаар тогтоолд заасны дагуу 2000 онд 1,13 пункт байна.
1.4.Нэрийн дансны орлогод жилд нэг удаа хүү тооцно.
II.Хүү тооцох орлогын бүрэлдэхүүн
2.1.1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн, нэрийн данс нээлгэж, эхний үлдэгдэл тооцуулж, шимтгэл төлж буй даатгуулагчийн нэрийн дансны орлогод хүү тооцно.
2.2.Нэрийн дансны хүү тооцох орлогод дараах орлогыг оруулна:
2.2.1 .Нэрийн дансны эхний үлдэгдэл
2.2.2.Ажил олгогч, даатгуулагч, төрөөс сар бүр төлсөн шимтгэл
2.2.3.Бусад орлого
III.Хүү тооцох
3.1.Хүүг нэрийн дансны орлогын төрөл бүр дээр тооцож, нийлбэрийн дүнгээр тодорхойлно.
3.2.Нэрийн дансны эхний үлдэгдэл тооцуулснаас хойш шимтгэл төлөөгүй даатгуулагчид нэрийн дансны эхний үлдэгдэлд нь хүү тооцно.
З.З.Нэрийн дансны эхний үлдэгдэл тооцуулснаас хойш шимтгэл төлж байсан боловч уг шимтгэлээ төлөхөө зогсоосон даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдэл, тухайн хугацаанд төлсөн шимтгэл, орлогын хэмжээнд хүү тооцно.
З.4.Нэрийн дансны эхний үлдэгдэл тооцуулаагүй буюу урьд өмнө ажиллаж шимтгэл төлж байгаагүй, шинээр ажилд орсон даатгуулагчид нэрийн данс нээж зөвхөн төлсөн шимтгэлд нь хүү тооцно.
З.5.Нэрийн дансны сар бүрийн орлогыг тодорхойлохдоо Улсын Их Хурлын 1999 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл"-ийн 2.13-т заасныг үндэслэн төлсөн шимтгэлийн орлогын нийт дүнгээс тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, бусад зардалд зориулан тусгай санд төвлөрүүлсэн хөрөнгийг дараах хэмжээгээр хасч тооцно:
3.5.1.3аавал даатгуулагчийн ажил олгогчийн төлж буй шимтгэл (19, 20, 21%)-аас 4.0 хувь (пункт)-д ногдох хэсгийг,
3.5.2.Сайн дураар даатгуулагчийн төлж буй шимтгэл (9,5%)-ээс 2 хувь (пункт)-д ногдох хэсгийг,
З.5.З.Төр, ажил олгогчийн болон бусад сангаас төлж буй шимтгэл (13,5%)-ээс 2,8 хувь (пункт)-д ногдох хэсгийг .
lY.Xvv тооцох бусад харилцааг зохицуулах
4.1.Хүүгийн орлого нь нэрийн дансны тухайн оны эцсийн үлдэгдэлд орж тооцогдоно.
4.2.Хүү нь нэрийн дансны мэдээлэх хуудсанд бичигдэж бүртгэгдэнэ.
4.3.Өөр аймаг нийслэлийн дүүрэг, суманд шилжин суурьшиж буй даатгуулагчийн нэрийн дансны орлогын хүүг шилжих хүртэлх хугацаанд (сарын) ногдохыг уг даатгуулагчийн байнга оршин сууж байсан нутаг дэвсгэрийн харъяалах нийгмийн даатгалын байгууллага, шилжсэнээс хойшхи хугацаа (сарын)-д ногдохыг шинээр оршин суугаа нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллага хариуцан тооцож, нэрийн дансанд бичилт хийж баталгаажуулна.
4.4.Нэрийн дансанд хүү тооцохдоо нэрийн дансны тухайн жилийн нийт орлогыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан (тухайн жилд мөрдөгдөж байгаа) хүүгээр үржүүлэн өсгөх замаар тодорхойлно.
Текст томруулах
A
A
A