A

A

A

Бүлэг: 1979

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын
1998 оны 01 тоот тушаалын хавсрал 2 

 

 

УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах журам

1. Ерөнхий зүйл

2. Энэхүү журмын зорилго нь аймгийн УЦУОШТ-ийн цаг агаарын
мэдээний хангалтын ажлын тасралтгүй ажиллагааг хангахад оршино.
3. Аль нэг УЦУОШТ доорх тохиолдолд нислэгийн болон нийтийн
хэрэгцээний цаг агаарын урьдчилсан мэдээний хангалтын ажлыг
таслахгүй байх үүднээс өөр УЦУОШТ буюу НЦУТ, УЦУХ-ийн аль нэгээр
түр хугацаагаар орлуулан ажиллуулна. Үүнд:

а. орон тоо дутуу ганц хүн ажиллаж буй нөхцөлд синоптик инженер ээлжийн амралт авах, өвчлөх, чөлөө авах үед өөр орлон ажиллах хүнгүй бол.
б. зураг мэдээ хүлээн авах аппарат төхөөрөмж гэмтсэн, эвдэрсэн, холбооны шугам сүлжээ, тасарснаас зураг мэдээ хүлээн авах ямар ч боломжгүй болсон.
в. бусад урьдчилан тооцох боломжгүй гэнтийн нөхцөл байдал буй болсон.
3. Өөр газраар орлуулан ажиллуулах асуудлыг зөвхөн өөрсдөө
бие даан гүйцэтгэх ямар ч боломжгүй тохиолдолд л тавина.
4. Өөр газраар орлуулан ажиллуулах тохиолдолд орлуулан ажиллуулах УЦУОШТ-ийн зөвлөлийн хурлаар орлуулан ажиллуулах хугацаа, цалин бусад холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж тушаал гаргасан байна.
5. Энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "УЦУОШТ-үүд
цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах
хуваарь" -д нэг хэсэгт багтаж буй УЦУОШТ-үүд өөр хоорондоо орлон
ажиллах талаар 1-2 жилийн хугацаатай гэрээ хэлэлцээр байгуулж
болно.
2. Орлон ажиллах асуудлыг шийдэх
1. Хэрэв төвлөрсөн шугамаар курс, семинарь, хурал зөвлөлгөөн хийх бол орлон ажиллах асуудлыг нэгдсэн журмаар НЦУТ-ийн саналыг үндэслэн УЦУОШГ-ын даргын тушаалаар шийдвэрлэнэ.Дээрхээс бусад тохиолдолд орлуулан ажиллуулах асуудлыг
УЦУОШТ-үүд хуваарийн дагуу өөр хоорондоо бие даан харилцан
шийдвэрлэж энэ тухайгаа НЦУТ-д цахилгаанаар мэдэгдэнэ.
2. Орлуулан ажиллуулах УЦУОШТ нь энэ тушаалын 1 дүгээр
хавсралтаар баталсан "УЦУОШТ-ийн цаг агаарын мэдээний хангалтын
ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь"-т нэг хэсэгт орсон
УЦУОШТ-д цахилгаанаар мэдэгдэж мөн цахилгаанаар албан ёсны хариу
авсан тохиолдолд л орлон ажиллах асуудал шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

4. Хэрэв нэг хэсэгт орсон албан ёсоор орлон ажиллах УЦУОШТ-
үүд нь хүндэтгэн үзэх шалтгаанаар орлон ажиллах боломжгүй бол НЦУТ,
УЦУХ-д хандана.
5. Орлуулан ажиллаж буй УЦУОШТ-ийн үүрэг:
а. Орлуулан ажиллуулах саналаа цахилгаанаар аль болох эрт явуулж асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх талаар холбогдох бүх арга хэмжээг авах
6. цаг агаарын хангалтын ажлыг орлон ажилласны цалинг тохирсон хугацаандаа саадгүй олгох.
в. орлон ажиллаж буй УЦУОШТ-өөс авсан цаг агаарын урьдчилсан мэдээг хэрэглэгчдэд хүргэх
г. цаг агаарын "бодит" болон "аюул", "агаар" мэдээг орлон ажиллаж буй УЦУОШТ-д шуурхай дамжуулах
д. цаг агаарын мэдээний хангалтын ажилд шуурхай хяналт тавих.
6. Орлон ажиллаж буй УЦУОШТ-ийн үүрэг:
а. орлуулан ажиллуулах болон хугацаа сунгуулах тухай ирсэн цахилгааны хариуг шуурхай шийдвэрлэж байх
б. хүндэтгэн үзэх шалтгаангүй бол орлон ажиллахаас татгалзахгүй байх
в. цаг агаарын урьдчилсан мэдээг заавар, журмын дагуу зохиож шуурхай дамжуулах.
7. Орлон болон орлуулан ажиллуулж буй УЦУОШТ-үүд хүлээсэн
үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэхдээ цалгар назгай хандсан, заавар,
журам зөрчсөнөөс үүдэн гарах хариуцлагыг хүлээнэ.
8. Орлон ажиллах хугацаа дээд тал нь 30 хоног байх ба онцгой
тохиолдолд үүнээс дээш хугацаагаар орлон ажиллах бол УЦУОШГ-ын
тушаал гарч хоёр тал түүний үндсэн дээр гэрээ байгуулан аймгийн
Засаг даргаар батлуулан ажиллана.
3. Орлон ажилласны цалин хөлс, төлбөр
1. Хэрэв орлон ажиллаж буй газар нь урьдчилсан мэдээг
дамжуулахад нэмэлт зардал (телефон утсаар өгөх г.м) гаргасан бол
түүнийг орлуулан ажиллуулсан газар төлнө.
2. Нэг хоногоос дээш хугацаагаар орлуулан ажиллуулсан бол орлон
ажилласан инженерт цалинг Засгийн газрын 1995 оны 215 дугаар
тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан тушаал хавсрах төрийн
албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ын 4 дүгээр
зүйлд заасны дагуу олгоно.
3. Нэг хоногоор орлуулан ажиллуулсан үед хэрэв нэмэлт зардал
гарсан бол түүнийг төлөх ба цалинг олгохгүй.
4. Төвлөрсөн шугамаар курс, семинар, хурал зөвлөгөөн хийх үед
УЦУОШГ-аас нэгдсэн журмаар зохицуулсан тохиолдолд орлон
ажилласны цалинг олгохгүй.