- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЯЛТНЫГ МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАТАД ХАМРУУЛАХ, ШАЛГАЛТ АВАХ, МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын
2008 оны А/115 тоот тушаалын хавсралт
ЯЛТНЫГ МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАТАД ХАМРУУЛАХ, ШАЛГАЛТ АВАХ, МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж буй ялтнуудыг тодорхой төрлийн мэргэжлээр сургаж, хөдөлмөрийн дадал олгох, хорих ангийн үйлдвэрлэлд ажиллуулах, улмаар суллагдсаны дараа эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд бие даан ажиллах чадвар нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн түр сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан хорих ангиудад ялтанд мэргэжил эзэмшүүлэх сургалтыг явуулахад энэхүү журмыг мөрдлөгө болгоно.
1.2. Ялтанд мэргэжил олгох түр сургалтыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас олгосон сургалт зохион байгуулах тусгай зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа мэргэжлийн түр сургалтын төвөөс зохион байгуулна.
1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар мэргэжлийн түр сургалтын төвийн дүрэм, орон тоог батална.
ХОЁР. МЭРГЭЖЛИЙН ТҮР СУРГАЛТАД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ, СУРАЛЦУУЛАХ
2.1. Мэргэжлийн сургалтад хамрагдах ялтан нь ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсрол эзэмшсэн, засрал хүмүүжил сайтай, 6 сараас доошгүй хугацаагаар ялаа биеэр эдэлсэн, сонгосон мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, эрүүл мэнд болон шийтгэгдсэн хэргийн байдлыг харгалзан хорих ангийн удирдлага,
нийгмийн ажилтны тодорхойлолтыг үндэслэн суралцах ялтны нэрсийн жагсаалтыг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар батална.
нийгмийн ажилтны тодорхойлолтыг үндэслэн суралцах ялтны нэрсийн жагсаалтыг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар батална.
2.2. Мэргэжил эзэмшүүлэх түр сургалтад элсэгчдийн таслан шийдвэрлэх тогтоол, хувийн хэрэг, боловсролын гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, 4% цээж зураг зэргийг ялтанд мэргэжил эзэмшүүлэхээр санал оруулж буй хорих анги хариуцан бэлтгэж, сургалт эхлэхээс нэг сарын өмнө ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт ирүүлсэн байна.
2.3. Мзргзжлийн. түр сургалтын төвд дараах мэргэжлээр суралцуулна. Үүнд:
2.3.1. Барилгын засалч, чимэглэлч;
2.3.2. Барилгын бетон арматурчин;
2.3.3. Барилгын өрөгч, угсрагч;
2.3.4. Цахилгаанчин;
2.3.5. Гагнуурчин;
2.3.6. Сантехникиин слесарьч;
2.3.7. Оёдолчин, эсгүүрчин;
2.3.8. Алт, мөнгөний дархан;
2.3.9. Сийлбэрчин;
2.3.10. Мужаан;
2.3.11. Гутал засварчин;
2.3.12. Жижиг эдлэлийн засварчин;
2.3.13. Мод үржүүлэх, ойжуулалт;
2.4. Хорих анги нь Тогтоол гүйцэтгэх газраас баталсан хуваарийн дагуу өөрийн нэр дээр суралцах ялтанг тогтоосон хугацаанд сургалтын төвд хүргэх бөгөөд энэ журмын 2.2-т заасан хугацаанд суралцагчийн холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй тохиолдолд тухайн сургалтад хамруулахгүй болно.
2.5. Суралцагч ялтанд мэргэжил эзэмшүүлэх түр сургалтын хугацаа нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан 30-45 өдөр байна. Цаашид нарийн мэргэжлийн болон зэргийн шалгалтад орох шаардлагатай бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарласан хугацаанд шалгалтад орж болно.
2.6. Суралцагч ялтанд мэргэжил эзэмшүүлэх түр сургалтыг ШШГЕГ-аас хорих ангийн сургалтын баазыг түшиглэн явуулах бөгөөд захиалга хэрэгцээ шаардлагыг тооцож хорих ангиудаас 10-25 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хянуулан онолын болон
үйлдвэрлэлийн дадлага, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалтын стандартын мөрдөлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэргийг хангаж зохион байгуулна.
үйлдвэрлэлийн дадлага, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалтын стандартын мөрдөлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэргийг хангаж зохион байгуулна.
ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАВАХ, ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ
3.1. Мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгох шалгалтыг сургалтад заагдсан онол, дадлагыг бүрэн хангаж шалгалтад тэнцсэн суралцагчийн мэргэжлийн ур чадвар эзэмшилт, чадамжийн түвшин, сонгож авсан мэргэжлээрээ биеэ дааж цаашид ажиллах нөхцөлийг хангуулж авна.
3.2. Мэргэжлийн түр сургалтын шүүлэг, хичээлийн нэрс, төгсгөлтийн шалгалт, мэргэжил тус бүрээр сургалтын төлөвлөгөөнд тусгасан байна.
3.3. Сургалтын агуулгаар эзэмшсэн мэдлэг, чадвараа тухай бүр амжилттай үнэлүүлж, дүгнүүлсэн, зохих түвшинд дадлага эзэмшсэн суралцагчийг төгсөгчөөр бүртгэж, нарийн мэргэжлийн болон зэргийн шалгалтад орох бэлтгэл хангуулна.
3.4. Төгсгөлтийн шалгалтыг амжилттай өгсөн суралцагчийг тухайн мэргэжлийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн сургалтын төвийн даргын тушаалаар чадамжийн гэрчилгээг олгоно.
ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ
4.1. Үйлдвэрлэлийн дадлага хариуцагч багш нь хорих ангийн холбогдох ажилтнуудтай хамтран мэргэжлийн ур чадварын сорилын ажил явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, хэмжих багаж хэрэгсэл, түүхий эд материал, жиших загвар зэргийг зохих стандартад нийцүүлэн хангуулах шаардлагыг тавьж ажиллана.
4.2. Суралцагч ялтан сургалтын хугацаанд хичээлд идэвхигүй хамрагдах, сургалтын эд хөрөнгийг гамгүй хэрэглэх, үрэгдүүлэх, гэмтээх, эвдэх, хорих байгууллагын дотоод журмыг зөрчсөн тохиолдолд суралцагч ялтанд эд хөрөнгийн хариуцлага, сахилгын шийтгэл оногдуулж хорих ангид нь буцааж, суралцах хугацааны зардлыг өөрөөр нь нөхөн төлүүлнэ.
-—оОо—
Текст томруулах
A
A
A