A

A

A

Бүлэг: 1979
 Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын
                                                                           2010 оны 331 дугаар тушаалын  хавсралт
 
 
РЕГИСТРИЙН  ДУГААРЫГ  ШИНЭЭР ОЛГОХ, ЄЄРЧЛЄХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Eрєнхий зїйл
 
1.1. Регистрийн дугаарыг шинээр олгох, олгогдсон дугаарыг єєрчилж дахин олгох, хүчингүй болгоход  энэхїї журмыг мєрдєнє.
 
1.2. ”Регистрийн дугаар” нь иргэний улсын бїртгэлд бїртгэгдсэн Монгол Улсын иргэнийг нэгэн утгатай тодорхойлсон їсэг, тооноос бїтсэн нийлмэл код байна.
            Регистрийн дугаарын эхний 2 орон буюу їсэг нь  регистрийн дугаар авч байгаа иргэний байнга оршин суудаг аймаг /дїїрэг/, сум /хороо/-ны код, дараагийн 6 орон нь тєрсєн он, сар, єдєр 9 дэх орон нь хїйс, сїїлийн нэг орон нь хяналтын код байна.
            Регистрийн дугаарын хяналтын код нь уг дугаарт орж байгаа хоёр їсэг, эхний 7 цифрийн аль нэгийг  єєрчлєх, санамсаргїй алдахаас хамгаална.   
           
            1.3. Монгол Улсын иргэн хїчин тєгєлдєр зєвхєн нэг регистрийн дугаартай байна.
 
1.4. Регистрийн дугаар нь   Иргэний бїртгэлийн тухай хуулийн 28 дугаар зїйлийн 2-т зааснаар  иргэний иргэний їнэмлэх, тїїнийг орлох баримт бичиг, энгийн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, иргэний улсын бүртгэлийн гэрчилгээ, хадгаламж, бїх тєрлийн даатгалын дэвтэр, жолоодох эрхийн їнэмлэх болон эд хєрєнгє эзэмших эрхтэй холбоотой /орон сууц хувьчилж авсан гэрчилгээ зэрэг/ баримт бичигт бичигдэж тїїний хїчинтэй байдлыг хангана.
 
                                    Хоёр. Регистрийн дугаарыг шинээр олгох
 
    2.1. Шинэ тєрсєн хїїхдэд регистрийн дугаарыг сум, дїїргийн улсын бїртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан, улсын бїртгэгч олгоно.
   
   2.2. Регистрийн дугаарыг дараах тохиолдолд шинээр олгоно.Їїнд:
                       
            2.2.1.  шинээр тєрсєн хїїхэд;
                        2.2.2. Монгол Улсын  Ерєнхийлєгчийн зарлигаар Монгол Улсын харьяат болсон  
иргэн;
                        2.2.3.  регистрийн дугаар авч байгаагүй иргэн.
           
                 2.3. Энэ журмын 2.2.1-т зааснаас бусад тохиолдолд регистрийн дугаар шинээр авах иргэн дараах материалыг бїрдїїлж, бүртгэлийн байгууллагад биечлэн ирнэ.
 
     2.3.1. 16 хїртэлх насны хїїхэд:
 
     2.3.1.1. тєрсний гэрчилгээ эсхїл тєрж шинээр бїртгїїлж байгаа бол эрүүл мэндийн дэвтэр;
     2.3.1.2. эцэг, эхийн иргэний їнэмлэх.
 
                2.3.2. 16 -аас дээш насны иргэн:
 
     2.3.2.1. төрсний гэрчилгээ;
     2.3.2.2. иргэний їнэмлэх ;
     2.3.2.3. гэрлэсний гэрчилгээ;
     2.3.2.4. нєхєр, эхнэрийн иргэний їнэмлэх;
     2.3.2.5. хїїхдийн тєрсний гэрчилгээ;
                 2.3.2.6. үндэсний энгийн гадаад паспорт, бусад нотлох иргэний  баримт бичиг /гадаад улсад удаан хугацаагаар оршин сууж байсан иргэний хувьд/;
     2.3.2.7. шїїхийн шийдвэр биелїїлэх байгууллагын тодорхойлолт /ял эдэлж байгаад суллагдсан иргэний хувьд/;
     2.3.2.8. Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг /Монгол Улсын харъяат болсон иргэний хувьд/;
     2.3.2.9. архивын эх нотлох баримтын лавлагаа /иргэний баримт бичиггїй, баримт бичгийн зєрчлийн улмаас регистрийн дугаар аваагїй иргэний хувьд/;
     2.3.2.10. оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
2.4. Регистрийн дугаар авч байгаагїй шалтгааны тєрлєєс хамаарч иргэн энэ журмын 2.3.2 дах хэсэгт заасан баримт бичгийг бїрдїїлэн нийслэлд Улсын бїртгэлийн ерєнхий газрын Иргэний бїртгэлийн газарт, орон нутагт аймгийн Улсын бїртгэлийн хэлтэст хандана.

Гурав. Регистрийн дугаарыг өөрчилж дахин  олгох

 
3.1. Регистрийн дугаарыг дараах тохиолдолд єєрчилж дахин олгоно:
                 3.1.1. иргэний тєрсєн он, сар, єдєр буюу насыг тогтоосон шїїхийн шийдвэр гарсан,
           3.1.2. иргэний баримт бичиг дэх регистрийн дугаар архивын нотлох баримтаас зєрїїтэй;
     3.1.3. регистрийн дугаарыг буруу олгосон /регистрийн дугаарыг олгохдоо хүйс  сольж олгосон, хїїхдийн тєрсний гэрчилгээний бїртгїїлсэн он, сар, єдрийг тєрсєн он, сар, єдєр болгон сольж олгосон, баримт бичиг дээрх мэдээллээс зєрїїтэй олгосон зэрэг/ ;
     3.1.4. регистрийн дугаарыг  давхардуулан олгосон.
 
            3.2. Энэ журмын 3.1-д заасан үндэслэлээр регистрийн дугаарыг  дахин авах иргэн дараах материалыг бїрдїїлнэ. Үүнд:
     3.2.1. 16 хїртэлх насны хїїхэд тєрсний гэрчилгээ;
     3.2.2. 16 ба тїїнээс дээш насны иргэн иргэний їнэмлэх, төрсний гэрчилгээ; 
     3.2.3. шїїхийн шийдвэрийн хуулбар;
                 3.2.4. иргэний баримтын архивын лавлагаа.
 
3.3. Регистрийн дугаарыг єєрчлїїлж, дахин  авах иргэн энэ журмын 3.2-т заасан баримт бичгийг бїрдїїлэн нийслэлд  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бїртгэлийн газарт, орон нутагт Улсын бүртгэлийн хэлтэст тус тус хандана.
            3.4   Улсын бїртгэгч энэхїї журмын 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт заасан шалтгаанаар регистрийн дугаарыг єєрчилж, дахин олгохдоо иргэний гаргасан хїсэлт, холбогдох баримт бичгийг нийслэлд  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бїртгэлийн хяналтын газарт, аймагт хяналтын улсын байцаагчид шилжїїлнэ.
 
            3.5. Регистрийн дугаар єєрчилж, дахин олгох асуудлаар гаргасан хяналтын улсын байцаагчийн дїгнэлтийг їндэслэн иргэний бїртгэл, мэдээллийн хэлтсийн регистрийн дугаарын єєрчлєлт хариуцсан улсын бїртгэгч, аймагт улсын бїртгэлийн хэлтсийн иргэний бїртгэлийн тасгийн улсын бїртгэгч регистрийн дугаарыг єєрчилж дахин олгох ажлыг тус тус гїйцэтгэнэ.
            3.6. Журмын 3.1.3, 3.1.4 дэх хэсэгт заасан шалтгаанаар регистрийн дугаар єєрчилж, дахин олгох ажлыг нийслэлд Улсын бїртгэлийн ерєнхий газрын Иргэний бїртгэл, мэдээллийн хэлтсийн регистрийн дугаарын єєрчлєлт хариуцсан улсын бїртгэгч, аймагт улсын бїртгэлийн хэлтсийн иргэний бїртгэлийн тасгийн улсын бїртгэгч гїйцэтгэнэ.
            3.7. Иргэний регистрийн дугаарыг шинээр олгоход Хїн амын регистрийн карт   ХААТР-1 болон төрсний бүртгэлийн  маягт /ИУБ-11/,  регистрийн дугаарыг өөрчилж, дахин олгоход  регистрийн дугаарыг өөрчилсөн тухай  ХААТР-25 -ыг тус тус хөтөлж, бїртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
 
                                                Дєрєв. Регистрийн дугаарын бүртгэл
           
4.1.Регистрийн дугаар олгох дэвтрийг 5 жил тутамд эрэгтэй, эмэгтэй хүйс,  аймаг, нийслэл, сум, дүүргийн ангилал, кодоор Мэдээлэл технологийн газраас математикийн аргачлалаар  зохиож,  улсын бүртгэлийн анхан шатны нэгжүүдэд хүргүүлнэ.
 
4.2. Регистрийн дугаар шинээр олгоход тухайн  иргэний хїйс, тєрсєн оныг їндэслэн  “Регистрийн дугаар олголтын дэвтэр”-ийг  сонгоно. Уг  дэвтэр 1870-1899, 1900-1929, 1930-1959, 1960-1990, 1991 тїїнээс хойш гэсэн оны дарааллаар тус бїр нь эрэгтэй, эмэгтэй буюу 2 тусгай дэвтэр нийлээд 10 дэвтэр байх бєгєєд тїїнээс регистрийн дугаар авч байгаа иргэн хэдэн онд тєрсєн, ямар хїйстэй гэдгээс хамаарч улсын бүртгэгч  эрэгтэй, эмэгтэй регистрийн дугаарын дэвтрийг зєв сонгож олгоно.
 
4.3. Нэг сум, дїїргийн регистрийн дугаарын дэвтэр  бїгд ижил їлдэгдэлтэй байна. Їлдэгдлийг дэвтрийн хуудасны зїїн дээд єнцєгт бичсэн байна. Хэрэв єєр їлдэгдэлтэй дэвтэр хїргїїлсэн бол улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бїртгэлийн газарт мэдэгдэж, зєрчлийг арилгуулна.
 
4.4. “Регистрийн дугаар олгох дэвтэр”-ээс тухайн иргэний тєрсєн /тєрсєн оныг єєрчилсєн бол шинээр тогтоосон он/ оны хуудсыг олно. Нэг он 4 хуудастай байна.
 
4.5. Регистрийн дугаарын дэвтрийн багана нь тєрсєн сарыг, мєр нь тєрсєн єдрийг заах тул тєрсєн сар, єдрийн огтлолцол дээрх 8 оронтой тоо нь уг хїний регистрийн дугаарын тоон хэсэг  болно.
 
4.6. Тєрсєн он, сар, єдєр нь адилхан иргэнд  регистрийн дугаар давхардуулж олгохгїйн тулд регистрийн дугаар олголтын дэвтэрт олгогдсон регистрийн дугаарын  доогуур зурж,  тєрсний бїртгэлийн дугаарыг бичиж, тэмдэглэнэ.
 
4.7. Регистрийн дугаарыг дараах иргэний  баримт бичиг, иргэний улсын бүртгэлийн маягтын зориулалтын хэсэгт  тэмдэглэнэ:
           
 4.7.1. Төрсний гэрчилгээ;
 4.7.2. Иргэний үнэмлэх олгох маягт /ИУБ-21/;
 4.7.3. биеийн дөвхцахгүй өгөгдлийн бүртгэлийн   маягт /ИУБ-31/;
 4.7.4. иргэний үнэмлэх  дахин авах өргөдөл, маягт 
 
            4.8. Регистрийн дугаар, иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг иргэний баримт бичиг, мэдээний маягтад  заавал дармалдаж бичнэ.
           
                        5. Регистрийн дугаар хүчингүй болгох
           
            5.1. Иргэнд 1-ээс дээш регистрийн дугаар олгогдсон нөхцөлд иргэний баримтын архивын эх нотлох баримт, лавлагааг үндэслэн нэг регистрийн дугаарыг хүчинтэй үлдээж, бусад регистрийн дугаарыг хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгоно.
            5.2. Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат иргэний дундаас төрсөн Монгол Улсын харъяатаас гарахыг  хүссэн 18 хүртэлх насны хүүхдэд олгосон регистрийн дугаарыг Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын хүсэлтээр хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хасалт  хийнэ.                                   
 
                        6. Регистрийн дугаарыг олгосон, єєрчилсєн тухай
                                                       мэдээ тайлан гаргах журам
 
6.1. Шинээр тєрж бїртгїїлж байгаа хїїхдийн хувьд Тєрсний бїртгэлийн маягт    ИУБМ-11 бичиж, регистрийн дугаар олгон маягтыг  Улсын бүртгэлийн ерөнхий газарт 14 хоногийн дотор ирїїлнэ.
 
6.2. Регистрийн дугаар аваагїй иргэний тухайд “Монгол Улсын хїн амын регистрийн карт” /ХААТР-1/-ийг бичиж, регистрийн дугаар олгон маягтыг 14 хоногийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт  ирүүлнэ.
 
6.3. Регистрийн дугаар авсан боловч тэр нь буруу олгогдсон иргэний хувьд регистрийн дугаарыг зєв болгон шинэчилж олгох асуудлыг тухайн иргэний оршин суугаа аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн байгууллага шийдвэрлэж, иргэн бүрт  “Регистрийн дугаар єєрчилсєн тухай маягт” ХААТР-25-ыг бичиж,  маягтыг 14 хоногийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт  ирїїлнэ.
 
            6.4. Регистрийн дугаарыг олгосон, єєрчилсєн, хүчингүй болгосон мэдээ тайланг аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн хэлтэс, газар сар бүр  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, мэдээллийн хэлтэст  ирїїлж байна.
 
6.5. Тогтоосон хугацаанд мэдээ тайланг ирїїлээгїй улсын бүртгэгчид  зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хїлээлгэнэ.
   
7. Регистрийн   дугаарын   єєрчлєлтийн талаарх мэдээллийг цахим мэдээллийн сан, иргэний баримтын архивт тусгах
 
7.1. Иргэний улсын бїртгэлийн маягт хариуцсан улсын бүртгэгч хүлээн авсан ХААТР-25 маягтыг нэг бїрчлэн бїртгэж, иргэний баримтын архивын санд шалгуулж, засвар, өөрчлөлтийн бүртгэл хариуцсан улсын бүртгэгчээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн  санд  тусгуулна.
 
7.2. Иргэний бүртгэл, мэдээллийн хэлтсийн регистрийн дугаар, нөхөн бүртгэл,  засвар, өөрчлөлт хариуцсан улсын бүртгэгч дараах санд регистрийн дугаарын єєрчлєлтийг нэг бүрчлэн оруулна.
     .                 
                                                Єєрчлєлт оруулах сангийн нэр:
 
     - ХААТР-ийн нэгдсэн сан                                                         /ХААТР-1/
     - тєрсний бүртгэлийн сан                                                        /ИУБ-11/
     - їрчилсний бїртгэлийн сан                                                    /ИУБ-12/
     - овог, эцэг /эх/-ийн нэр, нэр єєрчилсний бїртгэлийн сан    /ИУБ-13/
     - эцэг тогтоосны бїртгэлийн сан                                             /ИУБ-14/
     - гэрлэсний бїртгэлийн сан                                                     /ИУБ-15/
     - гэрлэлт цуцуулсны бїртгэлийн сан                                      /ИУБ-16/
     - гэрлэлт сэргээсний бїртгэлийн сан                                      /ИУБ-15/
     - нас барсны бїртгэлийн сан                                                   /ИУБ-18/
     - иргэний їнэмлэх /паспорт/ шинээр болон дахин олголтын
        сан                                                                                          /ИУБ-21/
     - шилжилт хөдөлгөөний бїртгэлийн сан                                 /ИУБ-22/
     - регистрийн дугаар єєрчлєлтийн бїртгэлийн сан                 /ХААТР-25/
 
7.4 Регистрийн дугаар, нөхөн бүртгэл, засвар өөрчлөлт хариуцсан улсын бүртгэгч иргэний регистрийн дугаарын өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн  санд оруулж, иргэний улсын бүртгэлийн маягтад регистрийн дугаар өөрчилсөн тухай тэмдэглэл хийж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивт маягтыг зохих журмын дагуу /мэдээ хїлээлцэх дэвтэрт бичиж, хїлээлгэн єгсєн тухай гарын їсэг зуруулна/ хїлээлгэн єгнє.
 
7.5. Иргэний регистрийн дугаар өєрчилсєн тухай маягт /ХААТР-25/-ыг  иргэний хувийн хэрэгт хавсаргах ажлыг  иргэний баримтын архив хариуцан гүйцэтгэнэ.
 
                        8. Регистрийн дугаар олгох ажиллагаанд
                         тавих хяналт
 
            8.1. Регистрийн дугаар шинээр олгох, єєрчилж дахин олгох, хүчингүй болгоход нийслэлд Бүртгэлийн хяналтын болон Иргэний бүртгэлийн газар, аймагт Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч хяналт тавина.
                                 
                                                             9. Хариуцлага
 
9.1. Энэхүү журмыг зөрчсөн  улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
 
 
                                                                        - - - оОо - - -