- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БЕНЗИН, ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНД БАЙРШУУЛСАН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 33
Улаанбаатар хот
БЕНЗИН, ШАТАХУУНЫ НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНД БАЙРШУУЛСАН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ
Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.8, Улсын Их Хурлын 2008 оны 48 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүрдүүлж бензин, шатахууны нөөц хэлбэрээр тус санд байршуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг улирлын онцлог, хадгалалтын технологи, дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлийг харгалзан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанарыг бууруулахгүйгээр шинэчлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгосугай.
2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
