- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УУЛ, УУРХАЙН ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ /ТЕГ-ын 2019 оны А/184-р хүчингүй болсон/
/ТЕГ-ын 2019 оны А/184-р хүчингүй болсон/
Татварын Ерөнхий Газрын даргын
2010 оны 6 сарын 17-ны өдрийн
322 дугаар тушаалын хавсралт
УУЛ, УУРХАЙН ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
“Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан бүх төрлийн уул уурхайн экспортын бүтээгдэхүүн /цаашид экспортын бүтээгдэхүүн гэх/-ний борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88, 2010 оны 2 дугаар сарын 17–ны өдрийн 39 дүгээр тогтоолоор тус тус баталсан биржүүдийн болон зах зээлийн эх сурвалжийн үнэд үндэслэн тооцоход энэхүү аргачлалыг мөрдөнө.
Хоёр. Борлуулалтын үнэлгээг тооцох зарчим
2.1. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тогтоохдоо зэс, цайр, цагаан тугалга, хар тугалгыг Лондонгийн биржийн үнээр; алт, мөнгийг Монгол банкны ханшаар; төмөр, молибден, перренат аммони, гянтболд, жонш, нүүрс, уран зэрэг бүтээгдэхүүний хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан зах зээлийн үнийн эх сурвалжийн үнэд үндэслэнэ.
2.2. Татварын алба экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцохдоо аргачлалын 2.1-д заасан эх үүсвэрүүдийн мэдээллийг ашиглана. Энэхүү эх үүсвэрүүдийн мэдээллийг уул, уурхайн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага албан ёсны цахим хуудсандаа байршуулан, сар бүр мэдээлж байна.
2.3. Хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг дараахь томъёогоор тооцно. Үүнд:
a/ Цахим хуудасны үнийн мэдээллээс нэгж агуулгын хувийг тооцно.
Агуулгын нэгж хувьд ногдох үнэлгээ /Ан/ = мэдээлэгдсэн үнэ : мэдээлэгдсэн агуулгын хувь
б/ Тухайн хүдэр болон баяжмалын нэгжийн үнэлгээг тооцно.
Нэгжийн үнэлгээ /Нү/ = Ан * тухайн хүдэр болон баяжмалын агуулгын хувь
в/ Тухайн хүдэр болон баяжмалын нийт борлуулалтын үнэлгээг тооцно.
Бү = Нү * Бх
Бү - Тухайн хүдэр ба баяжмалын нийт борлуулалтын үнэ
Нү - Тухайн хүдэр, баяжмалын нэгжийн үнэлгээ
Бх - Хүдэр ба баяжмалын экспортолсон биет хэмжээ
Жишээ 1.
Жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “А” компаний тухайн сард олборлож экспортолсон жоншны баяжмалын хэмжээ 5 тн, Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тодорхойлогдсон уг баяжмалын агуулгын хувь ФК-70, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд мэдээлэгдсэн металлургийн баяжмалын агуулгын хувь ФК-75 бөгөөд 1 тн баяжмалын үнэ 97.5$ гэж мэдээлэгдсэн бол тухайн баяжмалын борлуулалтын үнэлгээг доорхи хүснэгтэд заасан аргачлалаар тооцоолно.
Хүснэгт 1.
Баяжмалын талаархи цахим хуудсанд тавигдсан мэдээлэл |
Экспортлосон баяжмалын талаархи мэдээлэл |
Борлуулалтын үнэлгээний тооцоолол |
||||
Агуулгын хувь |
Олон улсын зах зээлийн дундаж үнэ /$-р/ |
Агуулгын нэгж хувьд ногдох үнэлгээ (2/1) |
Агуулгын хувь |
Экспортлосон хэмжээ /тн/ |
Экспортлосон баяжмалын нэгжийн үнэлгээ, $-р (3*4) |
Борлуулалтын нийт үнэлгээ $-р, (5*6) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
75.0 |
97.5 |
1.3 |
70.0 |
5.0 |
91.0 |
455.0 |
2.4. Хүдэр болон баяжмал нь агуулгын хувиараа цахим хуудсанд тавигдаагүй бол тухайн цэвэр бүтээгдэхүүний олон улсын бирж, эх сурвалжийн дундаж үнэд үндэслэн борлуулалтын үнэлгээг дараахь томъёогоор тооцно. Үүнд:
Бү = Бх * Ах * Бдү
Бү - Хүдэр ба баяжмалын борлуулалтын үнэ
Бх - Хүдэр ба баяжмалын биет хэмжээ /хүндийн жингийн нэгжээр/
Ах - Хүдэр, баяжмал дахь тухайн бүтээгдэхүүний агуулгын хувь
Бдү - Экспортын цэвэр бүтээгдэхүүний олон улсын бирж, эх сурвалжийн дундаж үнэ
2.5. Тухайн экспортын бүтээгдэхүүний агуулгын хувийг тогтоохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ. Гаалийн байгууллага нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх дүгнэлт гаргах эрх бүхий бусад итгэмжлэгдсэн лаборатороор тухайн бүтээгдэхүүний чанар, агуулга, найрлагын талаарх дүгнэлтийг гаргуулж болно.
2.6. Экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийг төгрөгт шилжүүлэхдээ Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах тухайн сарын дундаж ханшид үндэслэнэ.
2.7. Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаархи дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно.
Жишээ 2. Экспортын бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцоолох /хар тугалгын хүдрийн жишээн дээр/
Холимог металлын ордоос хар тугалгын хүдэр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “А” компаний тухайн сард олборлож экспортолсон хар тугалгын хүдрийн хэмжээ 1 тн, Лондонгийн металлын биржийн үнийг үндэслэн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цахим хуудсанд мэдээлэгдсэн хар тугалгын тухайн сард баримтлах дундаж үнэ 1 кг нь 2.34 ам.доллар байсан бөгөөд Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тодорхойлогдсон уг хүдэрт агуулагдах дагалдах бүтээгдэхүүнүүдийн агуулгын хэмжээг үндэслэн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг доорхи хүснэгтэд заасан аргачлалаар тооцоолно.
Хүснэгт 2.
Хар тугалгын хүдэрт агуулагдах дагалдах металл, эрдэс бодисууд |
Агуулгын хэмжих нэгж |
Агуулга /лабораторын дүгнэлтээр/ |
1 тн-д агуулагдах тухайн бүтээгдэхүүний хэмжээ, /алт мөнгө унц, бусад кг-р/ |
Тухайн бүтээгдэхүүний олон улсын биржийн сарын дундаж үнэ /ам.$-р/ |
Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ /ам.$-р/ (3*4) |
А |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Төмөр /Fe-203/ |
хувь |
17.2 |
172.00 |
0.08 |
13.2 |
Алт /Au/ |
грамм/тн |
0.64 |
0.02 |
1125.71 |
23.2 |
Мөнгө /Ag/ |
грамм/тн |
0.16 |
0.01 |
17.33 |
0.1 |
Хар тугалга /Pb/ |
хувь |
37.5 |
375.00 |
2.34 |
877.5 |
Цайр /Zn/ |
хувь |
11.36 |
113.60 |
2.35 |
267.0 |
Зэс /Cu/ |
хувь |
6.34 |
63.40 |
7.542 |
478.2 |
Хөнгөн цагаан /Ai/ |
Хувь |
9.81 |
98.10 |
2.22 |
217.8 |
Цагаан тугалга /Sn/ |
Хувь |
2.12 |
21.20 |
17.55 |
372.1 |
Бусад |
Хувь |
14.87 |
|||
Нийт дүн |
|
|
|
2252.9 |
Тайлбар: Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олон улсын жишиг үнэ тогтоодог бирж, бусад зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр нь зарлагдсан голлох болон дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бодисын борлуулалтын үнэлгээг дээрхи аргачлалын дагуу тооцоолно.
2.8. Экспортлогчийн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулахтай холбогдон гарах зардал, хайлуулах, цэвэршүүлэхтэй холбогдон гарах зардал, түүнчлэн ашигт малтмалыг худалдан авагчид хүргэх тээврийн зардал зэргийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнээс хасч тооцохгүй.
2.9. Энэхүү аргачлалд заасны дагуу тооцсон экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан хувь, хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
Гурав. Хяналт тавих
3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу уул, уурхайн бүтээгдэхүүн экспортлогчийн экспортод гаргах ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт, агуулга, найрлагын талаархи лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ.
3.2. Уул, уурхайн бүтээгдэхүүн экспортлогчийн нэр, улсын бүртгэлийн регистрийн дугаар, экспортод гаргаж худалдсан буюу ачуулсан бүтээгдэхүүний нэр төрөл, гарал үүсэл, биет хэмжээ, агуулгын хувь, үнийн талаархи мэдээллийг Гаалийн ерөнхий газраас сар бүр гарган, дараа сарын 10-ний дотор Сангийн яам, Татварын ерөнхий газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газарт тус тус ирүүлж байна.
3.3. Гаалийн ерөнхий газрын болон бусад эх үүсвэрийн мэдээллийг ашиглан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал бүрийн тайлан хүлээн авалт, ногдуулалт, төлөлт, төлбөрийн орлогын хуваарилалтын талаархи мэдээлэлд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус тус хяналт тавьж ажиллана.
о о о О о о о
Текст томруулах
A
A
A