A

A

A

Бүлэг: 1979
/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
 
ҮТЕГ-ын даргын 2004 оны 13 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, түүнийг нөхөх заавар
 
1. Үл хөдлөх эд хөрөнгин албан татвар төлөгчийн гэрчилгээ нь 25х12 см-ийн хэмжээтэй саарал дэвсгэр өнгөтэй байна.
2. Гэрчилгээний төв хэсэгт Монголын татварын албаны эмблемийг цайвар янгаан өнгөөр уусгаж бичсэн байна.
3. Гэрчилгээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, регистрийн дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн нэр, байршил, техникийн тодорхойлолт, үнэлгээг тус тус тусгасан байна.
4. Гэрчилгээний дугаар 9 оронтой байх бөгөөд дугаар нь ¹ 000 000 001-ээс эхэлж дугаарлагдана.
5.   "Аж, ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, регистр гэдэгт тухайн ҮХЭХ-ийг бүртгэх үед эзэмшиж буй аж нэгж, байгууллагын оноосон нэр, регистр, иргэний хувьд тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тус тус бичнэ.
6. “Үл хөдлөх эд хөрөнгийн нэр” гэдэгт газар, түүнээс салган хэрэглэж үл болох барилга,    байгууламжийг    нэг    бүрчлэн    бичнэ.  Тухайлбал: Үйлдвэрийн барилга, ногооны зоорь, газар, зочид буудал, барилга г/м.
7. “Байршил” гэдэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны нэрийг бичнэ.
8."Техникийн тодорхойлолт" гэдэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, онцлог шинж чанаруудыг бичнэ. Жишээлбэл: Тоосгон 3 давхар, дээвэртэй төвлөрсөн цэвэр, бохир усны шугамд холбогдсон 120 ортой хувийн эмнэлэг, 50 тоннын багтаамжтай зоорь,  10 машины бетонон гараж,  2  га газар,  Бетонон 2 давхар төвлөрсөн  халаалттай 100 м2  конторын байр, үйлдвэрлэлийн байр гэх мэт.
9. "Үнэлгээ" гэдэгт тухайн ул хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг бичнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг уг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно. Дээр дурьдсан төрлийн үнэлгээ байхгүй бол үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагын үнэлсэн үнэлгээгээр  эсвэл  татварын  алба татвар  төлөгчтэй  тохиролцож  зах зээлийн үнэлгээгээр тооцож  бүртгэнэ.
10. Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухай мэдээллийг   гэрчилгээний   арын   нуурний   "Өөрчлөлт"   гэсэн   хэсэгт бөглөнө.
 
 
--------оОо--------