- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- “ЗӨРЧИЛ БҮХИЙ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ТАЛААР НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ЖУРАМ” /ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
ТЕГ-ын даргын 2009 оны 225 тоот тушаалын I хавсралт
“ЗӨРЧИЛ БҮХИЙ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ТАЛААР НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ЖУРАМ”
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу татварын хууль тогтоомжийг зөрчиж, татвар төлөхөөс зайлсхийсэн, эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба нийтэд мэдээлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх нь татварын хууль тогтоомжийг зөрчих, татвар төлөхөөс зайлсхийхийн хор хохирлыг олон нийтэд ойлгуулах, бусад татвар төлөгчдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийг олж тогтоох, нуугдмал орлого, эд хөрөнгийг ил болгох зорилготой.
1.3.Энэхүү ажиллагаа нь татварын албанаас татвар төлөгчидтэй ажиллаж байгаа нэг хэлбэр бөгөөд холбогдох бусад хууль тогтоомж, журам зааврын хүрээнд хэрэгжинэ.
Хоёр. Зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх эрх үүсэх
2.1. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд татварын алба татвар төлөгчийн талаар тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх эрх үүснэ. Үүнд:
· Тухайн татвар төлөгч татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон
· Татвар төлөхөөс зайлсхийсэн
· Эрэн сурвалжлагдаж байгаа
2.2. Татвар төлөгч татварын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас түүнд татварын улсын байцаагчийн акт тогтоосон, уг актад гомдол гаргах хуулийн хугацаа дууссан болон хууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд уг татвар төлөгчийн талаар ТЕХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх эрх үүснэ.
2.3. Татвар төлөгчийн дараах үйлдлийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж, ТЕХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх эрх үүснэ. Үүнд:
а. байнга болон түр оршин суугаа, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хаягаа буруу тодорхойлсон;
б. Татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирэхгүй байсан:
в. Шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаагаа үл мэдэгдэх;
2.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу татварын албанаас шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрээр Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа татвар төлөгчийг ТЕХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх эрх үүснэ.
2.5. Журмын 2.1-д заасан үндэслэлээр татвар төлөгчийн талаар зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх эрх үүссэний дагуу татварын алба шаардлагатай гэж үзвэл тодорхой татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.
Гурав. Зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх
3.1. Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөл бүрдсэн татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх ажиллагааг тухайн татварын албаны даргын шийдвэрийн дагуу хэрэгжүүлнэ.
3.2.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон, эсхүл татвар төлөхөөс зайлсхийсэн, эрэн сурвалжлагдаж байгаа тодорхой татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх шаардлага үүссэн тохиолдолд татварын албаны холбогдох хэлтэс, тасаг энэ тухай саналаа холбогдох баримт нотолгоог үндэслэн татварын албаныхаа даргад гаргана.
3.3.Татварын албаны дарга нь уг саналын дагуу татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх тухай тушаал гаргаж, уг тушаалдаа мэдээлэл хийх чиглэл, өгөх мэдээллийн хүрээ, мэдээлэл өгөх албан тушаалтан зэргийг тус бүрд нь тогтоон зааж өгнө.
3.4.Татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэхийн өмнө татварын алба уг татвар төлөгчтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
3.4.1 Энэхүү журмын 2.2, 2.3-т заасан татвар төлөгчийг нийтэд мэдээлэхээс өмнө холбогдох татвар төлөгчид түүнийг нийтэд мэдээлэх гэж байгаа талаараа урьдчилан анхааруулна.
3.5.Татвар төлөгчийн талаар өдөр тутмын сонинд хэвлэмэл байдлаар мэдээлэх тохиолдолд шаардлагатай бол мэдээллийг албан ёсоор бичмэл байдлаар гаргаж өгнө.
3.6.Энэхүү журмыг зөрчсөн татварын албаны албан тушаалтан, татварын улсын байцаагчдад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----ххх----
Текст томруулах
A
A
A