- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ /ГТЕГ-ын даргын 2016-01-28-ны А/22 дугаар тушаалаар хүчингүй болсон/
7.2.1 Татвар төлөгчийг харъяалах татварын албаны татвар төлөгчийн бүртгэлийн ажил хариуцсан нэгж нь “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт” (Хавсралт № 5)-ыг нээж, тухайн татвар төлөгчийн эрсдэлийг тодорхойлуулахаар эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн нэгжид шилжүүлэх ба эрсдэлийн нэгжээс гаргасан дүгнэлтэд үндэслэн эрсдэлтэй татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр Хяналт шалгалтын ажил хариуцсан нэгжид шилжүүлж, энэ тухай бүртгэл хөтөлнө. Эрсдэлгүй гэж үзсэн татвар төлөгчийг хяналтанд шалгалтанд хамруулахгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн төрлийн бүртгэлээс хасна./ТЕГ-ын даргын 2014-06-30-ны өдрийн А/207-р тушаалаар өөрчлөн найруулсан/
7.2.2.Хяналт шалгалтын хэлтэс /тасаг/ нь “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт”-ыг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан татварын хяналт шалгалт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2-т заасны дагуу өөрт үлдээсэн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт” үйлдэнэ.
7.2.3 “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт” болон “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ыг үндэслэн татвар төлөгчийн харъяалах татварын албаны даргын тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч нэмэгдсэн өртгийн албан татварын илүү, дутуу үлдэгдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ. /ТЕГ-ын даргын 2014-06-30-ны өдрийн А/207-р тушаалаар өөрчлөн найруулсан/
7.2.4. Татвар төлөгчийн харьяалах татварын албаны даргын тушаал гарсан өдрөөс татвар төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсанд тооцно.
Текст томруулах
A
A
A