A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2004 оны 24 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
Татвар төлөгчдийг ангилах, тэдэнтэй ажиллах үлгэрчилсэн журам
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг татварын тайлан, мздээ тушаалт, татвар ногдуулалт, төлөлт, татварын өрийн барагдуулалт зэрэг үйл ажиллагаагаар нь ангилж, тэдэнтэй татварын албаны зүгээс ажиллах  чиглэлийг  тогтооход  энэхүү  үлгэрчилсэн  журмын  зорилго оршино.
2. Үлгэрчилсэн журмыг нийт татварын алба үйл ажиллагаандаа мөрдөх бөгөөд  тухайн татварын албанд буртгэлтэй байгаа татвар төлөгч- аж ахуйн нэгж, байгууллагуудыг ангилалд бүрэн хамруулна
Хоёр. Татвар төлөгчдийн үйл ажиллагааг үнэлэх
3. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудын татвартай холбогдсон үйл ажиллагааг анх   үнэлэхдээ тэдгээрийн сүүлийн хоёроос доошгүй жилийн татвар ногдуулалт, төлөлт, татварын тайлан, мэдээ тушаалт, татварын өрийн барагдуулалтын байдалд судалгаа хийж, үнэлгээ өгнө.
4. Аж ахуйн нэгж, байгууллагын татвартай холбогдсон үйл ажиллагаанд өгөх үнэлгээг тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг хариуцсан татварын улсын  байцаагч,  татвар  хураалтын  хэлтэс,  тасгийн  дарга  тогтоож, татварын газар, хэлтсийн даргад танилцуулаж эцэслэн шийдвэрлүүлнэ.
5. Аж ахуйн нэгж, байгууллагын татвартай холбогдсон үйл ажиллагааг түүний үндсэн ба  туслах  үзүүлэлтүүдийг  харгалзан 100 онооны системээр үнэлж, А, В, С, О , Е, Р гэсэн үнэлгээ өгнө.
6. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтэд 85 оноо олгох бөгөөд түүнд дараахь үзүүлэлтүүдийг хамруулна:
6.1. Татварын тайланг хуульд заасан хугацаанд бүрэн
                                 тушаасан бол                                     25 оноо
          Орлогын албан татварын тайлан тушаалт                       10 оноо
          Суутган-1 тайлан тушаалт                                                5 оноо
      НӨАТ-ын тайлан тушаалт                                         10 оноо
6. 2. Татварын тайлангийн чанар                                            25 оноо
          Орлогын албан татварын X тайлангүй бол                       10 оноо
          Орлогын албан татварын ногдолтой бол                         10 оноо
      Борлуулалтын орлого нь өссөн бол                       5 оноо
6. 3. Татвар төлөлт /тайлангийн/                                    10 оноо
6. 4. Татварын өр барагдуулалт                                     25 оноо
7.    Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны туслах үзүүлэлтэд 15 оноо олгох бөгөөд түүнд дараахь үзүүлэлтүүдийг хамруулна:
7.1. Татварын хянапт шалгалтанд хамрагдаж, зөрчил гараагүй бол 8 оноо
7.2.Ажлын өөрийн болон түрээсийн байртай  бол                                       5 оноо
7.3.Орон тооны нягтлан бодогчтой, гэрээгээр ажилладаг
 мэргэшсэн нягтлан бодогчтой бол                                                                       2 оноо
8. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх дээрхи үндсэн болон туслах   үзүүлэлтүүдийн нарийвчилсан задаргаа, тэдгээрт өгөх оноог ҮТЕГ-ын даргын тушаалаар батлана.
9. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх үндсэн болон туслах  үзүүлэлтүүдийн нарийвчилсан задаргаа, тэдгээрт өгөх оноог тодорхойлохдоо дараахь зарчмыг баримтална.
9.1. Орлогын албан татварын дутуу тушаасан тайлангийн тоотой уялдуулан өгөх оноог бууруулах.
9.2. Жилд тушаасан НӨАТ-ын тайлангийн тоог 12-т хувааж, авбал зохих онооны дээд хэмжээгээр үржүүлэн өгөх оноог тодорхойлох.
9.3. Орлогын албан татварын «X» гэж тушаасан тайлангийн тоотой уялдуулан өгөх оноог бууруулах.
9.4. Борлуулалтын орлого нь өмнөх оноос буурсан бол «О» оноо өгөх.
9.5. Орлогын албан татварын ногдолгүй, алдагдалтай бол «О» оноо өгөх.
9.6. Тайлант онд ногдсон татварын 90 ба түүнээс дээш хувийг барагдуулсан бол авбал зохих оноог бүрэн өгөх ба 90 хувиас доогуур бол татварын ногдлын барагдуулалтын түвшинг 90-д хувааж, авбал зохих онооны дээд хэмжээгээр үржүүлэн өгөх оноог тодорхойлох.
9.7. Хяналт шалгаптын актаар тайлант жилд ногдуулсан нөхөн татвар, хүү торгуулийг бүрэн барагдуулсан бол авбал зохих оноог бүрэн өгөх ба бүрэн барагдуулж чадаагүй бол барагдуулалтын түвшинг авбал зохих онооны дээд хэмжээгээр үржүүлэн өгөх оноог тодорхойлох.
9.8. Урьд оны өрийг  бүрэн барагдуулсан бол авбал зохих оноог бүрэн өгөх ба бүрэн барагдуулж чадаагүй бол барагдуулалтын түвшинг авбал зохих онооны дээд хэмжээгээр үржүүлэн өгөх оноог тодорхойлох.
9.9. Тайлант жилд татварын хяналт шалгалтанд хамрагдаж, зөвхөн илтгэх хуудас бичигдсэн бол авбал зохих оноог бүрэн өгөх ба хяналт шалгалтанд хамрагдаагүй бол авбал зохих онооны 50 хувийг өгнө. Татварын хяналт шалгалтанд хамрагдаж, Татварын өрөнхий хуулийн 13 дугаар зүйлийн заалтаар акт бичигдсэн бол гарсан зөрчилтэй уялдуулан ялгавартай оноо өгөх.
9.10. Тайлант жилд татварын хяналт шалгалтанд хамрагдаж, торгууль, шийтгэвэр ногдсон бол авбал зохих онооны 50 хувийг өгнө.
9.11.       Конторын байргүй, гэрийн хаягаар бүртгүүлсэн бол «О» оноо
өгөх.
9.12.         Гэрээгээр ажилладаг мэргэшсэн бус нягтлан бодогчтой бол
«О» оноо өгөх.
10.Татварын албанаас өгсөн онооны хэмжээг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дараахь үнэлгээ өгнө. Үүнд:
«А» үнэлгээ          90-100 оноо
«В» үнэлгээ          80-89   оноо
«С» үнэлгээ         70-79 оноо
« D» үнэлгээ        70-аас доош
11.Шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад «Е» үнэлгээ, бүртгүүлсэн хаяг байршилдаа байхгүй, олдохгүй байгаа, татварын өртэй, татвар төлөхөөс зайлсхийж байгаа, үйл ажиллагаагаа явуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагад «Р» үнэлгээ өгнө. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үнэлж оноо өгөхгүй.
12.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд жил бүр үнэлгээ өпч, өмнөх оны үнэлгээг ахиулах буюу бууруулахаас гадна өмнөх онд шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулсан хугацаанд үнэлгээ өгнө.
13. Татварын алба аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээг үзүүлэлт бүрээр нь гаргаж, үнэлгээний гэрчилгээний хамт аж ахуйн нэгж, байгууллагад олгох бөгөөд холбогдох зөвлөгөө өгнө.
Гурав. Татвар төлөгчдийг ангилах, тэдэнтэй ажиллах хэлбэр
14.Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвар ногдуулалт, төлөлт, татварын тайлан, мэдээ тушаалт, татварын өрийн барагдуулалтын байдлыг харгалзан өгсөн үнэлгээний дагуу ангилах бөгөөд татварын алба ангилал тус бүрт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагатай хэрхэн ажиллах талаархи чиглэл боловсруулж хэрэгжүүлнэ.
15.Ангилал тус бүрт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагатай ажиллах чиглэлээ тодорхойлох, тэдэнд үзүүлэх үйлчилгээг тогтоохдоо энэ үлгэрчилсэн журмын заалтыг баримтлах бөгөөд татварын алба бүр татвар төлөгчдийн тоо, байршил.бүтэц, идэвхи санаачлага зэрэг өвөрмөц онцлог байдлыг харгалзан тэдэнтэй ажиллах арга хэлбэр, үзүүлэх үйлчилгээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
16. «А» үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нь «Бүрэн хангалттай» гэж үзэж, тэдэнд татварын апбанаас дараахь үйлчилгээ, дэмжлэг үзүүлнэ.
- Найдвартай татвар төлөгч гэрчилгээ, хаяг олгохоор тодорхойлох.
-  Шилдэг, шилдгийн шилдэг аж ахуйн нэгжид тодорхойлох.
- Манлай, тэргүүн татвар төлөгчид тодорхойлох.
- Бусад шагнал урамшуулалд тодорхойлох.
- Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, захирал,   дарга,    эзнийг  салбарын   болон   төрийн    шагналд тодорхойлоход санал өгөх.
- Аж ахуйн  үйл  ажиллагааны  тусгай  зөвшөөрөл  олгох,  түүний хугацааг сунгахад шаардагдах татварын албаны тодорхойлолтыг шуурхай гарган өгч, дэмжлэг үзүүлэх.
- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төндөрт оролцоход шаардагдах татварын албаны тодорхойлолтыг шуурхай гарган өгч, дэмжлэг
үзүүлэх.
- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах төндерт оролцоход шаардагдах татварын албаны тодорхойлолтыг шуурхай гарган
өгч, дэмжлэг үзүүлэх.
- Татварын албанаас татвар төлөгчдөд зориулан зохион байгуулж байгаа сургалтуудаас сонголт хийлгэж, түүнд оролцох боломжоор хангах.
17.   «В» үнэлгээ авсан  аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нь «Хангалттай» гэж үзэж, тэдэнд татварын албанаас дараахь үйлчилгээ үзүүлнэ.
- Аж ахуйн  үйл  ажиллагааны  тусгай  зөвшөөрөл  олгох,  түүний хугацааг сунгахад шаардагдах татварын албаны тодорхойлолтыг шуурхай гарган өгч, дэмжлэг үзүүлэх.
- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажпын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцоход шаардагдах татварын албаны тодорхойлолтыг шуурхай гарган өгч, дэмжлэг үзүүлэх.
- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шапгаруулах тендерт оролцоход шаардагдах татварын албаны тодорхойлолтыг шуурхай гарган
өгч, дэмжлэг үзүүлэх.
- Сургалтын      кабинетээр      үйлчлүүлэхийг      санал      болгож, зааварчилгаа, зөвлөгөө өгч, үнэлгээгээ ахиулах сонирхолыг бий болгох.
- Татварын албанаас татвар төлөгчдөд зориулан зохион байгуулж байгаа сургалтуудаас сонголт хийлгэж, түүнд оролцох боломжоор хангах.
18.  «С» үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нь «Хангалттай   бус»   гэж  үзэж,   тэдэнд   татварын   албанаас  дараахь үйлчилгээ үзүүлнэ.
- Татварын хууль тогтоомжийн  талаар ганцаарчилсан зөвлөгөө өгөх.
- Татварын албанаас татвар төлөр-щөд зориулан зохион байгуулж байгаа сургалтад хамруулах.
- Сургалтын      кабинетээр      үйлчлүүлэхийг      санал      болгож, зааварчилгаа, зөвлөгөө өгч, үнэлгээгээ ахиулах сонирхолыг бий болгох.
- Нягтлан бодох бүртгэлийг хөтөлдөггүй, мэргэжлийн нягтлан
бодогчгүй  аж ахуйн   нэгж,   байгууллагад  мэргэжлийн   нягтлан бодогчтой   болох  зорилгоор   татварын   итгэмжлэгдсэн   няглан бодогчдыг санал болгох.
19.«D» үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нь «Хангаптгүй» гэж үзэж, тэдэнд татварын албанаас дараахь үйлчилгээ үзүүлнэ.
- Татварын хууль тогтоомжийн талаар ганцаарчилсан зөвлөгөө өгөх.
- Татварын албанаас эдгээр татвар төлөгчдөд зориулсан тусгай хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах.
- Татварын албанаас татвар төлөгчдөд зориулан зохион байгуулж байгаа сургалтад хамруулах.
- Татвар ногдуулалт, төлөлт, тайлан гаргахтай холбогдсон санамж, зөвлөмжүүд өгөх.
- Сургалтын      кабинетээр      үйлчлүүлэхийг      санал      болгож, зааварчилгаа, зөвлөгөө өгч, үнэлгээгээ ахиулах сонирхолыг бий болгох.
- Нягтлан   бодох   бүртгэлийг  хөтөлдөггүй,   мэргэжлийн   нягтлан бодогчгүй   аж ахуйн   нэгж,   байгууллагад  мэргэжлийн   нягтлан бодогчтой   болох   зорилгоор   татварын   итгэмжлэгдсэн   нягтлан
бодогчдыг санал болгох.
20. Шинээр бүртгүүлж, «Е» үнэлгээнд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын албанаас дараахь үйлчилгээ үзүүлнэ.
·       Татварын талаар ерөнхий ойлголт өгнө.
·       Тухайн төрлийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ.
·       Тухайн төрлийн татвар ногдуулах орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг тодорхойлох аргачлал.
·       Тухайн төрлийн татварын хувь, хэмжээ.
·       Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт.
·       Татварын илүү, дутууг суутган тооцох зарчим.
·       Тайлан гаргах журам, тайлан тушаах хугацаа.
·       Үндсэн ажиллагсад, гэрээгээр ажил.үйлчилгээ гүйцэтгэгчид, хувиараа бараа, материал, түүхий эд нийлүүлэгчдийн орлогод ногдуулан, суутган авч төсөвт шилжүүлэх татвар, тэдгээрийн тайланг гаргах журам, тайлан тушаах хугацаа.
·       Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих.
·       Татвар төлөгчийн эрх, үүрэг.
·       Татварын алба болон татварын улсын байцаагчийн эрх.
·       Татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага.
·       Татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний төрөл, хэлбэр.
·       Тухайн төрлийн татварын орлогыг оруулах дансны дугаар, банкны нэр. /Төрийн санд татварын орлогын нэр төрлөөр нээсэн орлогын дансны дугаарыг хэлж, тэмдэглүүлнэ/
·          Татвар төлөгчид дээрхи зөвлөлгөөг дэлгэрэнгүй өгсний дараа
түүний сонирхсон, тодруулсан асуултад тодорхой хариу өгч, ойрын хугацаанд гаргаж ирүүлэх татварын тайлангуудын маягтыг өгч, тэдгээрийг хэрхэн бөглөх тапаар зааварчилга өгнө.
·          Татварын улсын байцаагч нь зөвлөгөөг өгч, татварын тайлангуудын маягтыг өгсний дараа тухайн аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлсэн хаягтаа байгаа эсэх, эрхлэх үндсэн болон туслах үйл ажиллагаагаа нь бүртгэлд тусгагдсан үйл
ажиллагаатай тохирч байгаа эсэх, төлөх татварын төрлийг бүрэн, зөв тогтоосон эсэхийг шалгах, үйлдвэрлэл, үйлчилгээний төхник, технологитой танилцах зорилгоор газар дээр нь очиж,   удирдлагатай уулзан санал солилцох, татвар ногдуулах, төлөх, тайлагнах талаар татвар төлөгчийн ойлгоогүй зүйл байвал тайлбарлан өгч, татвар төлөх, тайлан гаргаж, тушаах хугацааны талаар сануулна.
21.Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагад татварын албанаас дараахь үйлчилгээг нийтлэг үзүүлнэ.
-Татварын хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр мэдээлэх.
-Татвар ногдуулалт, төлөлт, тайлан тушаалттай холбогдсон гарын авлага, материапаар хангах.
-Татвар   төлөгчөөс  тавьсан   санал,   хүсэлтийг  хууль  тогтоомжид нийцүүлэн хөнгөн шуурхай шийдвэрлэх.
«А»,   «В»   үнэлгээ  авсан   аж  ахуйн   нэгж,   байгууллагуудын   тайлан тушаалт, тайлангаар ногдуулсан татварын төлөлтөд конторын хяналт тавих бөгөөд тэднийг зөвхөн татварын графикт хяналт шалгаптанд хамруулж, мэдээллээр шалгана.
«С» үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулан үнэлгээг нь ахиулах зорилгоор татварын алба тэдэнтэй дараахь байдлаар харьцаж ажиллана.
- Апдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд судалгаа хийж, алдагдап гарах болсон шалтгаан, нөхцлийг тогтоох, цаашид үр ашигтай ажиллах боломжийг тодорхойлоход туслах.Цаашид үр ашигтай ажиллах боломжгүй бол хэрхэх талаар татвар төлөгчтэй санал солилцох.
- Алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын графикт хяналт шалгалтанд хамруулах Алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын урьдчилсан шалгалтанд хамруулах Үйл   ажиллагаа   явуулаагүй   гэсэн   үндэслэлээр   «X»   тайлан
гаргасан   аж   ахуйн    нэгж,    байгууллагуудын   үйл   ажиллагаа явуулаагүй шалтгааныг тогтоож, цаашид хэрхэх талаар татвар төлөгчтэй санал солилцох.
- «X» тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын графикт хяналт шалгалтанд хамруулах.
- «X» тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын урьдчилсан шалгалтанд хамруулах.
- Татвараа төлөх, татварын    тайланг хуульд заасан хугацаанд тушаах талаар утсаар, факсаар болон албан тоотоор байнга сануулж байх.
- Он   дамжсан   болон   тайлангийн   жилийн   тайлангаар   гарсан татварын өрийг төлүүлэх талаар «Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль»-д заасан арга хэмжээг дэс дарааллын дагуу авах.
24.  «D» үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулан үнэлгээг нь ахиулах зорилгоор татварын алба тэдэнтэй дараахь байдлаар харьцаж ажиллана.
- Алдагдалтай      тайлан      гаргасан      аж      ахуйн      нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд судалгаа хийж, алдагдал гарах болсон шалтгаан, нөхцлийг тогтоох, цаашид үр ашигтай ажиллах боломжийг тодорхойлоход туслах.Цаашид үр ашигтай ажиллах боломжгүй бол хэрхэх талаар татвар төлөгчтэй санал солилцох.
- Алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын графикт хяналт шалгалтанд хамруулах
- Алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын урьдчилсан шалгалтанд хамруулах
- Үйл   ажиллагаа   явуулаагүй   гэсэн   үндэслэлээр   «X»   тайлан гаргасан   аж   ахуйн   нэгж,    байгууллагуудын   үйл   ажиллагаа явуулаагүй шалтгааныг тогтоох, цаашид хэрхэх талаар татвар төлөгнтэй санал солилцох.
- «X» тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын графикт хяналт шалгалтанд хамруулах.
- «X» тайлан гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын тодорхой хувийг татварын урьдчилсан шалгалтанд хамруулах.
- Татвараа төлех, татварын    тайланг хуульд заасан хугацаанд тушаах талаар утасаар, факсаар болон албан тоотоор байнга сануулж байх.
- Он   дамжсан   болон   тайлангийн   жилийн   тайлангаар   гарсан татварын өрийг төлүүлэх талаар «Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль»-д заасан арга хэмжээг дэс дарааллын дагуу авах.
25.Алдагдалтай болон «X» тайлан гаргаж, «С», «й» үнэлгээ авсан ажахуйн нэгж, байгууллагуудыг татварын графикт хяналт шалгалтанд, татварын урьдчилсан шалгалтанд хамруулах хувь хэмжээг « Татварын хяналт шалгалтын   ажлын   дүрэм»,   татварын   албаны   тухайн   жилийн   үйл ажиллагааны стандартыг үндэслэн   татварын албаны дарга жил бүр тогтооно.
26. Шинээр   бүртгүүлж,    «Е»   үнэлгээнд   хамрагдсан   аж   ахуйн   нэгж, байгууллагуудтай татварын алба «Татвар хураах үйл ажиллагааны дүрэм»-ийн хүрээнд харьцаж ажиллана.
27. Бүртгүүлсэн хаяг байршилдаа байхгүй, олдохгүй байгаа, татварын өртэй, татвар төлөхөөс зайлсхийж байгаа, үйл ажиллагаагаа явуулаагүй, «Р» үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай татварын алба дараахь байдлаар харьцаж ажиллана.
- Цагдаагийн болон холбогдох бусад байгууллагатай хамтран эрэн сурвалжилж, хаяг байршлыг нь олж тогтоох.
- Хаяг байршлыг нь олж тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагуудтай татварын тооцоо хийх.
- Хаяг байршилдаа байгаа хэдий ч нэг жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаагаа явуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудын захирал, дарга, эзэн гэх мэт эрх бүхий хүмүүстэй цаашид хэрхэн
ажиллах талаар санал солилцож, үйл ажиллагаагаа явуулж эхлэх хүртлэх хугацаанд улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгээ хариуцсан татварын улсын байцаагчид хадгалуулах санал тавих.
- Цаашид   үйл   ажиллагаа   явуулах   хүсэлттэй   байгаа   татвар төлөгчдөд «Е» үнэлгээтэй аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг үзүүлнэ.
- Татварын өртэй, төлбөрийн чадвартай боловч бүртгүүлсэн хаяг байршилдаа байхгүй, татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж байсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг эрэн сурвалжлах ажлын
хүрээнд  олсон   бол   тэдгээрийг     Цагдаагийн   хэрэг  бүртгэлд шилжүүлэх арга хэмжээ авах.
- Татварын өртэй боловч төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг дампууруулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах.
- «Хуулийн этгээдийн уйсын бүртгэлийн тухай хууль»-д заасны дагуу шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, олдохгүй байгаа, хаяг байршилдаа  байхгүй   аж  ахуйн   нэгж,   байгууллагуудыг татан
буулгах талаар шүүхэд санал тавих.
30. Татварын алба, хэлтэс, тасгийн болон татварын улсын байцаагчдын ажлыг үнэлж, дүгнэхдээ татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ангилалын бүтцэд гарсан өөрчлөлтүүдийг харгалзан үзнэ.
 
------------оОо------------