A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Үндэсний Татварын Ерөнхий газрын даргын 2008 оны 220 тоот тушаалын 1 дүгээр хавсралт 

ТАТВАРЫН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ЭД ХӨРӨНГӨ, ЦАЛИН ХӨЛС, БУСАД ОРЛОГООС ГАРГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг Үндэслэл

1.1. Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулахаар Татварын ерөнхий хуулийн 62, 64, 65, 66 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, татварын өрийг барагдуулахад уг журмын зорилго оршино.

1.2. Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах ажиллагааг явуулахын өмнө дараахь үйл ажиллагааг татварын албанаас заавал явуулсан байвал зохино. Үүнд:

1.2.1. Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 болон 54.2-т заасан хугацааг тодорхой бичсэн “Мэдэгдэх хуудас”-ыг татвар төлөгчид гардуулсан байх, эсхүл энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан ногдол хийсэн болон хяналт шалгалтын акт актуудыг гардуулж, 15 хүртэл хоногоор татвар төлөх хугацааг тогтоосон байх, “Мэдэгдэх хуудас” болон актаар тогтоосон хугацаанд татварын өрийг төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар болон бусад татварын өрийг барагдуулах арга хэмжээг татварын албанаас авч эхлэх тухай татвар төлөгчид мэдэгдсэн байх.

1.2.2. “Мэдэгдэх хуудас” гардуулснаас хойш календарийн 7 хоногийн дараа татвар төлөгчид Татварын ерөнхий хуулийн 33.2.3-т заасан шаардлагыг гардуулсан байна. Татварын албаны шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, татварын өрийг барагдуулах ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 8 дугаар бүлэг, 61-70 дугаар зүйлийн дагуу явагдахыг татвар төлөгчид анхааруулж тайлбарлах, ийнхүү ажиллагаа явуулж эхлэх нь татвар төлөгчид зардал ихтэй, эрсдэл дагуулдаг гэдгийг анхааруулсан байвал зохино.

1.2.3. Энэ журмын 1.2.1-д заасан “Мэдэгдэх хуудас”, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татварын өрийг барагдуулах боломжгүй бөгөөд татвар төлөгчөөс Татварын ерөнхий хуулийн 57.2 дахь хэсэгт заасан 1 удаа хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан тохиолдолд татварын алба шалтгааны байдлыг харгалзан татвар төлөх хугацааг сунгах тухай шийдвэр гаргасан байна. Татварын алба хүндэтгэн үзэх шалтгаангүйн улмаас хугацаа сунгах боломжгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа бичгээр татвар төлөгчид мэдэгдсэн байна.

1.2.4. Энэ зүйлийн 1.2.1, 1.2.3-т заасан хугацаанд татварын өрийг төлөөгүй бол “Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татварын өрийг үл маргах журмаар гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг татварын албаны дарга батлан харилцагчийн банкинд хүргүүлнэ. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг энэ зүйлийн 1.2.1, 1.2.3-т заасан хугацаа дууссаны дараачийн ажлын өдөрт багтаан банкинд хүргүүлнэ.

1.3. Энэ журмын 1.2-т заасан үйл ажиллагааг татварын албанаас авч хэрэгжүүлсэн бөгөөд ажиллагаа бүрд заасан хугацаанд татварын өрийг төлж барагдуулаагүй тохиолдолд татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс татварын өрийг гаргуулах шийдвэрийг Татварын ерөнхий хуулийн 64.2-д заасны дагуу Татварын албаны даргын тушаалаар гаргана.

1.4. Татварын өрийг барагдуулахын тулд Татварын ерөнхий хуулийн 62.2-т заасанчлан Татварын алба нь эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, үл маргах журмаар гаргуулах, шүүхэд нэхэмжлэх зэрэг үйл ажиллагааг давхардуулан явуулж болно.

Хоёр. Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах

2.1. Татварын өрийг татвар төлөгчийн цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, хувьцаа зэрэг бусад эх үүсвэр, орлогоос гаргуулахдаа Татварын ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийг баримтлана.

2.2. Цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, хувьцаа, бусад орлогоос татвар төлөгчийн татварын өрийг гаргуулах ажлыг татварын албаны даргын тушаалыг үндэслэн Татвар хураалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагчид хийж гүйцэтгэнэ.

2.3. Татварын улсын байцаагч нь энэ журмын хавсралт № 1-д заасан маягтын дагуу үйлдсэн “Төлбөрийн хуудас”-ыг татвар төлөгчид орлого олгож байгаа хуулийн этгээд, хувь хүнд хүргүүлнэ.

2.4. Хэрэв татвар төлөгч нь цалин хөлс, бусад орлогоосоо татварын өр гаргуулах боломжгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу татварын өрийг эд хөрөнгөөс барагдуулах, эсхүл эд хөрөнгийг битүүмжилж шүүхэд нэхэмжлэл гаргах замаар барагдуулах талаар түүнд сануулна.

2.5. Татвар төлөгчийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэх «Төлбөрийн хуудас»-ыг «Татвар төлөгчийн өрийн бүртгэлийн мэдээллийн сан»-д бүртгэсний үндсэн дээр олгоно. Төлбөрийн хуудасны дагуу хийгдсэн төлбөр нь уг байгууллагаас ирүүлэх төсвийн орлогын дансны баримтын дагуу «Татвар төлөлтийн бүртгэлийн мэдээллийн сан»-д бүртгэгдэнэ. Мөн төлбөрийн хуудсыг цуцалсан тухай бүртгэлийг хөтөлнө.

 Гурав. Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулах

 

3.1. Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах ажлыг татварын албаны даргын тушаалаар баталсан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй комисс /цаашид комисс гэх/ гүйцэтгэнэ. Комиссийн бүрэлдэхүүнд Татвар хураалтын болон хяналт шалгалтын хэлтэс, тасгийн болон хуулийн мэргэжилтэн татварын улсын байцаагч нарыг оролцуулна. Суманд татварын улсын байцаагч болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг оролцуулсан 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана. Комиссын бүрэлдхүүнд татвар төлөгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй хүн байвал өөр байцаагчийг томилон ажиллуулна.

3.2. Татвар төлөгчийн эд хөрөнгө, авлага, хувьцаанаас татварын өр гаргуулахдаа Татварын ерөнхий хуулийн 66 болон 69 дүгээр зүйлд заасныг баримталж, татварын албанаас татвар төлөгчтэй барьцааны гэрээг байгуулах ба үүнд дор дурьдсан зүйлсийг тусгана.

 3.2.1. Гэрээнд тухайн эд хөрөнгийг барьцаалах хугацаанд татварын өрөө барагдуулах боломжийг татвар төлөгчид олгох

 3.2.2. Эд хөрөнгө барьцаалсан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгийг гэрээнд тохирсон болзол, нөхцлийн дагуу нийтэд дуудлагын худалдаагаар худалдах

3.2.3. Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар борлуулсан үнэ нь татварын өр, дуудлага худалдааны зардлаас давбал илүү гарсан хэсгийг татвар төлөгчид буцаан олгох, эд хөрөнгийн борлуулсан үнэ нь татварын өрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол татвар төлөгч нь уг татварын өрийн үлдсэн хэсгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй байх

3.2.4. татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас болж татварын өр барагдахгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг битүүмжилж шүүхэд нэхэмжлэл гаргах,

3.2.5. Гэрээнд тусгасан үйл ажиллагааг явуулахад татвар төлөгчийн зүгээс саад учруулбал хууль тогтоомжид заасны дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх

3.3. Гэрээнд татвар төлөгч, татварын албаны дарга гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан татвар төлөгчийн татгалзал нь Татварын ерөнхий хуулийн 70.2-т заасны дагуу татварын албанаас татвар төлөгчийн эд, хөрөнгийг битүүжилж, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болно.

3.4. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай гэрээ байгуулсан бол нотариатчаар гэрчлүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ.

3.5. Энэ зүйлийн 3.2-т заасан барьцааны гэрээг байгуулахдаа дор дурьдсан ажиллагааг гүйцэтгэнэ.

 3.5.1. Эд хөрөнгө барьцаалах үйл ажиллагааг эхлэхдээ татвар төлөгчид Мэдэгдэл гардуулж, дуудан ирүүлнэ. Барьцааны гэрээ байгуулахаар үүрэг болгосон хуулийн заалт, гэрээний улмаас үүсэх татвар төлөгчийн эрх, үүрэг, үр дагавар зэргийг мэдэгдэх, гэрээ байгуулахаас татгалзах тохиолдолд татварын албанаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, татвар төлөгчид учрах эрсдэл, хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар танилцуулна.

 3.5.2. Татварын алба барьцааны гэрээ байгуулах замаар татварын өрийг барагдуулах тухай Татварын ерөнхий хуулийн 33.2.3-д заасан шаардлагыг бичиж болно. Хэрэв татвар төлөгч эд хөрөнгө барьцаалах тухай татварын албаны шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 75.1.6/г/,/д/ дахь заалтад заасан хариуцлага хүлээлгэнэ. Ийнхүү хариуцлага хүлээлгэсний дараа татвар төлөгч нь эд хөрөнгө барьцаалах гэрээнээс татгалзвал Татварын ерөнхий хуулийн 70.2-т заасны дагуу эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргана. Энэ тохиолдолд татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж Татварын ерөнхий хуулийн 74.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэж акт тогтоох бөгөөд мөн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох үндэслэл үүсэх тул татвар төлөгчид энэ хуулийн 60.1, 60.5 дахь хэсэгт алдангийг актаар хамтатган тогтоож болно.

3.6. Гэрээг байгуулахад Нийслэлд ҮТЕГ-ын Татвар хураалтын ажил эрхэлсэн хэлтсийн дарга, аймаг, суманд аймгийн татварын хэлстийн дарга хяналт тавих бөгөөд тухайн татварын албаны хэмжээнд барьцааны гэрээний нэгдсэн дугаартай байна.

 3.6.1. Барьцаалах үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа ҮТЕГ-ын Татвар хураалтын ажил эрхэлсэн хэлтсийн дарга, татварын албаны дарга гэрээний нэгдсэн дугаарыг олгоно.

3.7. Комисс нь энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварыг баримталж барьцааны гэрээ байгуулах ба журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу эд хөрөнгө барьцаалсан тухай тэмдэглэл хөтөлнө.

3.8. Татвар төлөгч нь барьцаалсан эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, гэмтээх, үрэгдүүлэх эрхгүй бөгөөд энэхүү Татварын ерөнхий хуулийн 69.3 дахь хэсэгт заасан үүргээ зөрчин хохирол учруулвал хариуцлагыг өөрөө хүлээхийг татвар төлөгчид анхааруулна.

Дөрөв. Татварын өрөнд барьцаалах эд хөрөнгө

4.1. Татварын өрөнд барьцаалах эд хөрөнгө нь тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл тайлан тэнцэлд тусгагдсан, тухайн этгээдийн өмч болох нь холбогдох байгууллага, этгээдүүдийн тодорхойлтоор нотлогдсон, /Үл хөдлөх эд хөрөнгө бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаар баталгаажсан/ зах зээлд хурдан борлогдохуйц, чанартай, хэрэглэгчдийн эрэлтийг хангах, татвар төлөгч өөрөө өрөнд өгөхөөр сонгосон, татварын алба татварын өрөнд авахаар зөвшөөрсөн бараа, түүхий эд, машин техник, тоног төхөөрөмж, хувьцаа зэрэг Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байна.

4.2. Худалдан борлуулах нөхцөл бүрдсэн /аж ахуйн нэгж, байгууллага иргэн авахаар тохиролцсон/ тохиолдолд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний зүйлийг авч болно.

4.3. Татварын өрөнд эд хөрөнгөө барьцаалан улмаар шууд болон дуудлагын худалдаагаар дамжуулан борлуулж байгаа татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бол барааны үнэд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг эд хөрөнгийн үнээс хасч тухайн татвар төлөгчийн нэрээр төсөвт төвлөрүүлэх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнээс татварын өрийг тооцно.

4.4. Татварын өрийн хэмжээнээс хамаарч татвар төлөгчийн хэд хэдэн хөрөнгийг барьцаалж болох бөгөөд барьцааны хөрөнгийг солих зорилгоор талууд тохиролцож барьцааны гэрээг өөрчилж болно. 

4.5. Хуульд заасны дагуу бусдад барьцаалагдсан эд хөрөнгийг барьцаалахгүй байх бодлого барина.

4.6. Дараахь эд хөрөнгийг татварын өрөнд барьцаалахыг хориглоно. Үүнд:

4.6.1. Удаан хадгалах боломжгүй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;

4.6.2. Татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн өдөр тутамд хэрэглэх / улирлын/ хувцас, хэрэглэл

4.6.3.Хуучирч элэгдэн хэрэгцээ хангахгүй болсон эд зүйл ;

4.6.4.Татвар төлөгчийн байнга оршин суугаа гэр, орон сууц, хүйтний улиралд хэрэглэж буй түлээ, нүүрс ;

4.7. Татвар төлөгч нь татварын өрөө барьцааны гэрээгээр тогтоосон хугацаанд барагдуулаагүй бол Татварын алба барьцаалсан эд хөрөнгийг худалдах болсон тухайгаа татвар төлөгчид урьдчилж мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдснээс хойш 14 хоногийн дотор барьцааны зүйлийг худалдахгүй.

Тав. Эд хөрөнгийн үнэлгээг тогтоох

5.1.Барьцааны гэрээгээр тогтоосон хугацаанд татварын өрөө барагдуулаагүй тохиолдолд татвар төлөгчид “Мэдэгдэл” гардуулж, дуудан ирүүлж барьцаанд байгаа эд хөрөнгийг үнэлэх, үүнд саналаа өгөх эрхтэйг дуулгах, улмаар барьцааны хөрөнгийг дуудлагын худалдаагаар борлуулах зорилгоор татварын өрд хүлээн авах болсныг мэдэгдэнэ.

5.2. Татварын ерөнхий хуулийн 66.2.1 дэх заалтад заасны дагуу дуудлага худалдаанд оруулах анхны үнийг комисс тогтоож, тэмдэглэл үйлдэх, хөрөнгийн бүртгэлийг тэмдэглэлд хавсаргана. Комисс нь үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний ажил хариуцсан байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтний туслалцааг авч болно.

5.3. Эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ барьцааны эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдэл, хорогдол, татвар төлөгчийн санал, орон нутгийн тухайн үеийн зах зээлийн үнэ ханш, мал амьтдын хувьд нас хүйс, тарга, хүч зэргийг харгалзан үзнэ.

 

ЗургааЭд хөрөнгийг хүлээн авах

 

 6.1. Дуудлагын худалдаагаар борлуулах зорилгоор эд хөрөнгийг татварын албанаас томилогдсон комисс шалгаж хүлээн авна.

6.2. Эд хөрөнгийн чанар байдал, ашиглагдсан хугацаа, тоо хэмжээ, өнгө үзэмж, хэлбэр дүрс, бүрэн бүтэн байдал зэрэг шинж тэмдгийг нарийн тусгасан тооллогын бүртгэлийг комиссоос хоёр хувь үйлдэж нэг хувийг татвар төлөгчид үлдээнэ.

6.3. Хүлээн авч байгаа эд хөрөнгө нь татвар төлөгчийн өмч гэдгийг хөдөлбөргүй нотлох баримтын хуулбарыг авч тооллогын бүртгэлд хавсаргах ба шаардлагатай гэж үзвэл энэ тухай мэдэх хүмүүс, төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын нотолгоог гаргуулан авч болно.

6.4. Удаан хугацаанд хадгалж болох хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа Эрүүл мэндийн улсын хяналтын алба, Чанар, стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн албан ёсны шинжилгээ дүгнэлтийг хавсаргасан байна.

6.5. Хадгалалтын нөхцөл болон хугацаанаас хамаарч жин хэмжээ нь буурах, хэвийн хорогдол гарах бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн хорогдлын урьдчилсан тооцоог хийж татвар төлөгчтэй тохиролцоно.

6.6. Алт, мөнгөн эдлэл бусад үнэт зүйлсийг авахдаа сорьц чанарын баталгааг Сорьц, хяналтын улсын албаар гаргуулсан байна.

6.7. Бараа бүтээгдэхүүн, түүхий эд, техник, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг чанар байдал, марк, үйлдвэрлэгдсэн, ашиглагдсан, хадгалагдсан хугацаа, элэгдлийн байдал, хүчин чадлыг тогтооход холбогдох байгууллагаас мэргэжилтэн урьж оролцуулж болно. Татвар төлөгч болон комиссын гишүүд энэхүү асуудлаар санал тохирч байгаа бол мэргэжилтнийг заавал оролцуулах шаардлагагүй.

6.8. Шатах, тослох материалыг хадгалах агуулахын боломж, худалдах газар нөхцлийг тодорхой тохирч, түргэн хугацаанд борлуулах боломжтой болсны үндсэн дээр комисс хүлээн авч борлуулж болно.

6.9. Татварын өрөнд мал, амьтан / ж нь: тахиа, гахай гэх мэт/ авахаар бол түүний хариулагын хөлс, эмчилгээ, тэжээлийн зардал, цаг улирлын байдал зэргээс хамаарч гарч болзошгүй зардлын талаар тодорхой хэлцлийг татвар төлөгчтэй хийсэн байна.

Долоо. Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт

7.1. Татвар төлөгчөөс хүлээн авсан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын асуудлыг Татварын алба хариуцах ба уг эд хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбогдон гарсан зардлыг татвар төлөгч хариуцна.

 7.2. Татвар төлөгч нь барьцаанд байгаа эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, гэмтээх, үрэгдүүлэх эрхгүй, энэхүү үүргийг зөрчин хохирол учруулбал хариуцлагыг өөрөө хүлээнэ гэсэн Татварын ерөнхий хуулийн 69.3 дахь хэсгийг тайлбарлаад татвар төлөгчийн өөрийнх нь хадгалалт, хамгаалалтад үлдээх, эсхүл татварын өрөнд авсан эд хөрөнгийг Татварын ерөнхий хуулийн 67.1.1. болон 68.1.3-д заасны дагуу битүүмжлэн лацдах буюу ломбодож тухайн татвар төлөгчид өөрт нь хадгалуулж болно.

Найм. Дуудлагын худалдааны зохион байгуулалт, эд хөрөнгийг худалдсан мөнгийг төсөвт шилжүүлэх

8.1. Татварын өрөнд авсан зүйлийг дуудлагын худалдаагаар борлуулах үйл ажиллагааг “Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар борлуулах журам”-ыг баримтлан явуулах бөгөөд тийнхүү дуудлага худалдаа явуулах байрыг шаардлагатай үед түр хугацаагаар нээн ажиллуулна.

8.2. Комисс нь дуудлагын худалдаагаар эд хөрөнгө борлогдсон тухай бүр мөнгийг нь төсвийн холбогдох дансанд оруулна. Төлбөрийг бэлнээр буюу бэлэн бус тооцоогоор хийж болно. 

8.3. Комисс нь татварын өрөнд авсан зүйлийг борлуулсан мөнгийг төсвийн холбогдох дансанд шилжүүлсний дараа борлуулсан хөрөнгө, гарсан зардал, татварын өрийн тооцоог хийн тайлан гаргаж татварын албаны даргаар батлуулан, холбогдох баримт бичгүүдийг тухайн татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалуулна. Тайлангийн хуулбарыг эдийн засагчид ирүүлж татварын өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос хураан барагдуулсан бүртгэлийг мэдээллийн санд бүртгэнэ.

Журмын хавсралт 1

Маягт ХШ- .... ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА

Төлбөрийн хуудас

№ /мэдэгдэх хуудасны дугаар/ 

200. он ... сар...өдөр

 .......................................................................................

 ........................................................................................

 дарга/ захирал, ерөнхийлөгч/ ......................................

 ........................................................................................

 танаа

Танай байгууллагаас орлого олж байгаа ......................................................................................................................................................................................хаягт орших ..............................................................................................................албан тушаалтай /ажилтай/ ..........................................овогтой ...........................

.........................нь татварын өрөнд ........................................төгрөгийн татвар, ......................................................төгрөгийн торгууль, ..................................төгрөгийн хүү бүгд ...............................................төгрөг төлөх ёстой тул уг өрийг түүний орлогоос суутган авч ......................................................................................................................................................... байгууллагын .......................... дугаар дансанд Шүүхийн шийдвэрийн дагуу цалин, хөлс, бусад орлогоос нь суутгал хийж байгаагаас бусад өр төлбөрийн өмнө суутган авч шилжүүлэхийг мэдэгдье.

 Татвар төлөгчийн авч байгаа орлого нь татварын өрийг бүрэн төлөхөд хүрэлцэх эсэх, тодорхой хугацаанд цувуулан төлбөр хийх, татвар төлөгч танай байгууллагаас өөр газарт шилжсэн, татварын өрийг хэрхэн барагдуулах, төлбөрийн хуудасны шаардлагыг хэрхэн хангах тухай хариуг төлбөрийн хуудасыг хүлээн авснаас хойш .......................хоногийн дотор манай байгууллагад мэдэгдэнэ.

 Татвар төлөгч ..................................овогтой ..........................................-нд холбогдох татварын өрийг ..................................................төгрөгийг суутган авч, төлбөрийн хуудсанд дурдсан байгууллагын дансанд шилжүүлээгүй, хариу ирүүлээгүй бол Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу торгох хариуцлага хүлээлгэдэг болохыг мэдэгдье.

 Төлбөрийн хуудсыг 200. оны ... дугаар сарын ...-ний өдөр ............................................байгууллагын ............................................................албан тушаалтай .............................................овогтой........................................-нд гардуулав.

 ............................................газар/ хэлтэс, тасаг/-ийн

 дарга ...........................................................................

 Татварын улсын байцаагч..........................................

Журмын хавсралт-2

БАТЛАВ. ХЯНАСАН.

Татвар төлөгчийн татварын өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах үед байгуулах барьцааны гэрээ 

/Гэрээний загвар/

/ он, сар, өдөр/ / Үйлдсэн газар/

 Барьцааны гэрээний дугаар/ мэдэгдэх хуудасны дугаар /

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү гэрээний зорилго нь татвараа хугацаанд нь төлөөгүй татвар төлөгчийн татварын өрийг түүний эд хөрөнгөөс гаргуулах үед түүний тодорхой төрлийн эд хөрөнгийг барьцаалан татварын өрийг барагдуулахад оршино.

1.2. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэг, 69 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хийв.

1.3. Гэрээг нэг талаас татварын албыг төлөөлж ....................газар, хэлтсийн дарга/ татварын улсын байцаагч/ .................. овогтой ..................... /барьцаалагч/, нөгөө талаас татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж ................ овогтой ...................... /барьцаалуулагч/ бид харилцан тохиролцсоны дагуу байгуулж дараахь зүйлсийг тохиров.

Хоёр. Гэрээний зүйл

2.1. Барьцаалуулагч тал нь барьцаалагчид ................ төгрөгийн татвар, ............... төгрөгийн хүү, ................... төгрөгийн торгуулийг 200. оны .... дүгээр сарын ......-ны өдрийн дотор төлөх баталгаа болгон уг гэрээний хавсралт №1-д заасан нэр төрлийн эд хөрөнгийг барьцаалуулав.

2.2. Барьцаалсан эд хөрөнгийг ................................. /хот, аймаг/-ын .................. /сум, дүүргийн/-ын ...................... хорооны нутаг дэвсгэрт байрлах /оршин суух/ ...................................... байгууллага /иргэн/-ын эзэмшилд 200. оны ... дүгээр сарын ....–ний өдрөөс 200. оны ... дүгээр сарын .....-ний өдрийг хүртэлх хугацаанд байлгахаар тохиролцов.

2.3. Барьцааны гэрээнд заасан хугацаанд барьцаалуулагч тал татварын өрөө төлж дууссан тохиолдолд барьцаанд байгаа эд хөрөнгийг буцаан авна.

2.4. Барьцааны гэрээнд заасан хугацаа дууссан бөгөөд барьцаалуулагч татварын өрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 69.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаанд тавьсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдан, татварын өрийг барагдуулна.

2.5. Барьцаанд байгаа уг эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах, барьцаанд эд хөрөнгө хүлээн авах, үнэлгээг тогтоохдоо ҮТЕГ-ын даргын 200. оны ...дугаар сарын ...-ны өдрийн тушаалаар батлагдсан “Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах журам ”, “Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах журам” –ыг баримтална.

 2.6. Эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар борлуулсан үнэ нь татварын өр, дуудлага худалдааны зардлаас давбал илүү гарсан хэсгийг татвар төлөгчид буцаан олгох, эд хөрөнгийн борлуулсан үнэ нь татварын өрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол татвар төлөгч нь уг татварын өрийн үлдсэн хэсгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй

 2.7. Татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас болж татварын өр барагдахгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг битүүмжилж шүүхэд нэхэмжлэл гаргана. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа төлөөгүй татварт Татварын ерөнхий хуулийн 60.3.1 дэх заалт болон 74.2 дахь хэсэгт заасны дагуу алданги, торгуулийг актаар ногдуулах үндэслэл болно.

 2.8. Борлогдоогүй эд хөрөнгийг эзэнд нь буцаан олгох хүртэлх хугацаанд гарч болох элэгдэл, хорогдол, зах зээлийн үнэ бууралтаас үүссэн үнийн зөрүү зэргийг татварын алба хариуцахгүй.

Гурав. Барьцаалагчийн эрх, үүрэг
3.1. Хэрэв барьцаалуулагч барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзвэл барьцааны гэрээ дуусахаас өмнө барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардана. 

3.2. Барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зардлыг барьцаалуулагч этгээдээр гаргуулна.
3.3. Өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл гэмтэж муудах, устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болж болзошгүй тохиолдолд барьцаалуулагчид энэ тухай нэн даруй мэдэгдэж үнэлгээг дахин хийнэ.

Дөрөв. Барьцаалуулагчийн эрх, үүрэг

4.1.Барьцааны зүйлийг дуудлагын худалдаагаар худалдсанаас олсон орлогоос Татварын албаны шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарсан болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлж авна. 
4.2. Барьцаалагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд байлгах явцдаа түүний бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй байна гэж үзвэл комиссын зөвшөөрлийн дагуу барьцааны зүйлийг бүрэн бүтэн байдлыг хангаж чадах гуравдагч этгээдэд шилжүүлнэ.
4.3. Өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангана. Татварын ерөнхий хуулийн 69.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаалсан эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, гэмтээх, үрэгдүүлэх эрхгүй бөгөөд энэхүү үүргийг зөрчин хохирол учруулбал хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Тав. Бусад зүйл

5.1. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас барьцааны зүйл гэмтсэн, устсан тохиолдолд уг барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгаж буй этгээд нь хохирлыг барагдуулах үүрэгтэй.

 Зургаа. Хүчин төгөлдөр болох

 6.1. Гэрээ нь хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар баталгаажсанаас хойш хүчин төгөлдөр болно. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 6.2. Гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 БАРЬЦААЛАГЧ: 

 Татварын албаны нэр

 Комиссийн гишүүдийн нэр:

 Ахлагч:

 Гишүүд: 1.

 2.

БАРЬЦААЛУУЛАГЧ:

 .............................................. .........................................................

/ нэр/ / гарын үсэг/

 Иргэний үнэмлэхний№ .......................................

 Регистрийн № .................................................

 ............................................. /байгууллагын нэр/

Улсын бүртгэлийн гэрчилгээний № .................................

Барьцааны гэрээний хавсралт № 01

Дэс дугаар

Барьцааны зүйлийн нэр

 

Барьцааны зүйлийн үнэлгээ

Барьцааны зүйлийн байгаа газар

Барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах этгээдийн нэр

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Үнэлгээний нийт дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Журмын хавсралт-3

Эд хөрөнгө барьцаалсан тухай тэмдэглэлийн загвар

 

200. оны ...сарын №

 ....-ний өдөр хот

 Татварын албаны нэр

 Комиссийн гишүүдийн нэр:

 Ахлагч:

 Гишүүд: 1.

 2.

 Татвар төлөгчийн овог, нэр

 Татвар төлөгчийн регистрийн дугаар

 Татвар төлөгч байгууллагын нэр

 Татвар төлөгчийн дугаар

 Татвар төлөгчийн хаяг

 Барьцаалах ажиллагааг хийсэн зүйлийн нэр, байршил

 

 

Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг удирлага болгон доорхи барьцаалах ажиллагааг хийв.

 Барьцаалах ажиллагаанд дараахь этгээдүүд оролцов:

1. Уг зүйлийг эзэмшигч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

 

 

2. Эзэмшигчийн хууль ёсны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

 

 

Барьцаалах ажиллагааг 200. оны ...дугаар сарын ...-ний өдрийн ....цагт.....минутаас эхлэн 200. оны ...дугаар сарын ...-ний өдрийн ...цаг...минут хүртэл хийв

 БАРЬЦААЛАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТАЛААР:

/ маш, тодорхой, дэлгэрэнгүй бичих/

 

 

 

 

 

 

 Барьцаалах ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан
эзэмшигч буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт:

 

 Барьцаалах ажиллагааг хийсэн комиссийн гишүүд:

 Комиссийн ахлагч: / гарын үсэг, тэмдэг/

 

 

Гишүүд: / гарын үсэг, тэмдэг/

 1.

 2.

 Барьцаалах ажиллагаанд оролцсон этгээдүүд:

1. Эзэмшигч
 2. Хууль ёсны төлөөлөгч