A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮТЕГ-ын даргын 2008 оны 220  тоот тушаалын 4 дүгээр хавсралт

ЭД ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэгүндэслэл

1.1.            Татварын ерөнхий хуулийн 67, 68 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу татварын өртэй татвар төлөгчийн эд  зүйл, мөнгөн хөрөнгө,  баримт, байр,  агуулах (цаашид эд  хөрөнгө  гэх)-ыг  битүүмжлэхэд  энэхүү  журмыг мөрдөнө.

1.2.            Татвар төлөгчийн өрийн хэмжээтэй уялдуулан эд хөрөнгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн битүүмжилж болно.

1.3.            Эд хөрөнгийг Татварын ерөнхий хуулийн 67.1-д заасан хугацаагаар битүүжилнэ.

1.4.            Битүүмжлэлийг хойшлуулшгүй тохиолдлоос бусад тохиолдолд 22.00-06.00 цагийн хооронд хийхийг хориглоно.

1.5.            Татварын ерөнхий хуулийн 67.1.1, 67.1.2-т заасан хугацаа дуусвал Татварын алба Татварын ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг  үндэслэн  эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлан акт үйлдэнэ.

1.6.            Татварын ерөнхий хуулийн 69.4-т заасан эд хөрөнгийг битүүмжлэхийг хориглоно.

 

Хоёр. Эд  хөрөнгө  битүүмжлэх  ажиллагаа

 

2.1. Татварын Ерөнхий хуулийн 67.1.1, 67.1.2-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд битүүмжлэх ажиллагааг явуулах татварын улсын /ахлах /байцаагч, эсхүл ажлын хэсэг /цаашид татварын улсын байцаагч гэх/-ийг тухайн татварын албаны даргын тушаалаар томилно.

2.2. Татварын улсын байцаагч нь шаардлагатай тохиолдолд битүүмжлэх ажиллагаа явуулах удирдамж боловсруулан тухайн татварын албаны, эсхүл уг албаны холбогдох хэлтэс, тасгийн даргаар батлуулсан байх бөгөөд татварын улсын байцаагчийг томилсон тушаал, битүүмжлэх ажиллагааны удирдамжийг эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа эхлэхээс өмнө татвар төлөгчид танилцуулна.

2.3. Татварын улсын байцаагч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 68.1.1-д заасан этгээдүүдийг байлцуулна.         

2.4. Эд  хөрөнгийг  битүүмжилсэн тухай  татварын  улсын  байцаагч  акт,  тэмдэглэл  үйлдэнэ.

2.4.1. Акт нь  эд хөрөнгө битүүмжилсэн болон битүүмжлэлийг цуцалсан тухай татварын улсын байцаагчийн шийдвэр бөгөөд татварын улсын байцаагч нь “Эд хөрөнгө битүүмжлэх тухай акт”-ыг хавсралт 1-д заасан маягтын дагуу, “Эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлах тухай акт”-ыг хавсралт 3-т заасан маягтын дагуу тус тус үйлдэнэ. ”Эд хөрөнгө битүүмжлэх тухай акт”-д эд хөрөнгө битүүмжилсэн үндэслэл, хугацааг заавал тусгана. “Эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлах тухай акт”-д эд хөрөнгө битүүмжилсэн, битүүмжлэлийг цуцалсан хугацаа, битүүмжилсэн тухай актын дугаарыг заавал тусгана. 

2.4.2. Тэмдэглэлд битүүмжлэх үйл ажиллагааны явцыг нарийвчлан тусгах ба татварын улсын байцаагч нь тэмдэглэлийг хавсралт 2-д заасан маягтын дагуу үйлдэнэ. Тэмдэглэлд эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдгийг заавал тусгана.   

2.5. Битүүмжлэгдэж байгаа бүх эд хөрөнгийг татвар төлөгч болон битүүмжлэх үйл ажиллагаанд оролцож байгаа бүх этгээдэд үзүүлж, танилцуулсан байвал зохино.

2.6. Татварын ерөнхий хуулийн 68.1.1-д заасан этгээдүүд нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны бүх үйл явцыг уг хуульд заасны дагуу нотлох үүрэг хүлээж , энэ үүргийнхээ дагуу эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны тухай тэмдэглэлд гарын үсэг зурна. Тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.

2.7. Битүүмжлэл хийх шийдвэр гаргасан татварын улсын байцаагч битүүмжилсэн эд хөрөнгийг хаана хадгалахыг тодорхойлон, эд хөрөнгийг түгжин лацдаж буюу ломбодож татвар төлөгчид /цаашид эзэмшигч гэх/ хариуцуулан өгнө.

2.8. Энэ журмын 2.7-д заасан журмаар битүүмжилсэн эд хөрөнгө хариуцсан эзэмшигч  нь  уг эд  хөрөнгийг  үрэгдэх, худалдах, бусдад шилжүүлэхээс сэргийлэх, бүрэн  бүтэн  байлгах, татварын албаны  зөвшөөрөлгүйгээр , лац,  ломбо, түгжээг  хөдөлгөхгүй байх  үүрэг  хүлээнэ. Уг үүргийг  биелүүлээгүй тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх  хариуцлагын  талаар  татварын  улсын  байцаагч  түүнд  тайлбарлаж,  энэ тухай тэмдэглэлд тусган  эзэмшигчээр  гарын  үсэг  зуруулна.

2.9. Эзэмшигч, хөндлөнгийн  гэрч, татвар  төлөгчийн  хууль  ёсны  төлөөлөгч нь татварын  улсын  байцаагчийн  гүйцэтгэж  байгаа  бүх  ажиллагаанд байлцах  бөгөөд тухайн  ажиллагааны  талаар  тэмдэглэлд  тусгавал  зохих  санал, хүсэлт  гаргаж,  тэмдэглэлд тусгуулж  болно.

2.10. Эд  хөрөнгө битүүмжилж байгаа татварын  улсын  байцаагч  нь “Эд  хөрөнгө битүүмжлэх  тухай  акт”, “Эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлах тухай акт”, “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл”-ийг  тус  бүр  2  хувь  үйлдэж, 1  хувийг  эзэмшигч, эсвэл  түүний хууль  ёсны  төлөөлөгчид, нөгөө  хувийг  татварын  улсын  байцаагч  өөртөө  үлдээнэ.

2.11. “Эд  хөрөнгө битүүмжлэх  тухай  акт” / хавсралт 1/, “Эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлах тухай акт” /хавсралт 3/   болон “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл”-ийн / хавсралт 2/  загварыг ҮТЕГ-ын  даргын  тушаалаар батлах ба акт нь татварын албаны хэмжээнд   нэгдсэн  дугаартай байна.

2.12. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай акт нь Татварын ерөнхий хуулийн 34.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болно.

2.13. Эд хөрөнгийг Татварын ерөнхий хуулийн 67.1.1-д заасны дагуу хяналт шалгалт, тооллого, үзлэг, ажлын зураг авалт хийсний дараа дүгнэлт, шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар битүүмжлэх ба зайлшгүй шаардлагын улмаас битүүмжилсэн эд хөрөнгөд хяналт шалгалт, үзлэг, тооллого явуулах болсон, мөн битүүмжилсэн эд хөрөнгөд ус алдах зэрэг онцгой тохиолдол гарвал битүүмжилсэн эд хөрөнгийн лац, ломбо, түгжээг авч дээрх ажиллагааг явуулах, үүссэн асуудлыг шийдвэрлэхдээ актыг баталгаажуулсан даргын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр битүүмжлэх ажиллагаанд оролцсон татварын улсын байцаагч, эзэмшигч байлцан, дээрх үйл ажиллагаа дууссаны дараа лац, ломбо тавьж, энэ тухай протокол хөтлөн актад хавсаргана. Харин битүүмжилсэн эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдэгт өөрчлөлт гарсан бол энэ журамд заасны дагуу битүүмжлэх ажиллагааг дахин явуулна.   

2.14. Татварын улсын байцаагч нь эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааны талаар тайлан бичиж актад хавсаргана.

 

 

 

ооОоо

 

 

 

 

 

 

 

                                                                                                              Эд хөрөнгө битүүмжлэхэд баримтлах журмын хавсралт-1                                                                                

      Маягт ...              ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА

                                   

ЭД ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХ ТУХАЙ АКТ

20 ..... оны ..... дугаар

           сарын  .....-ний  өдөр          Дугаар ..............                           хот         

           

 

            Татварын албаны нэр                                                                                                

            Татварын улсын байцаагчийн нэр                                                                           

            Татвар төлөгчийн овог, нэр                                                                                    

            Татвар төлөгчийн регистрийн дугаар                                                                   

            Татвар төлөгчийн нэр                                                                                              

            Татвар төлөгчийн дугаар                                                                                        

            Татвар төлөгчийн хаяг                                                                                            

            Битүүмжлэх болсон үндэслэл,  битүүмжлэх ажиллагааг  хийсэн зүйлийн нэр, байршил:

 Дээрх эд хөрөнгийг Татварын ерөнхий хуулийн 67, 68 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэв.

            Уг эд хөрөнгийг ……………...................................................... хүртэлх хугацаанд

(ажиллагааг дуусгах, эсвэл  шийдвэр гаргах хүртэл  хугацааг  бичнэ)

 

гэрчийг оролцуулан  битүүмжилсэн болно.

Актыг ......... оны ....... дугаар сарын ........-ны өдрийн ........цаг .........минутанд ..................................... ажилтай .........................................-д танилцуулав.

                        Акт үйлдсэн:

                        Татварын улсын байцаагч

                        / тэмдэг, гарын үсэг, тэмдэг/

                        Акттай танилцсан

                        /гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэг/

                     Нягтлан бодогч  --------------------------------------           

 Эд хөрөнгө битүүмжлэхэд баримтлах журмын хавсралт-2

ЭД ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

 

20 ..... оны ..... дугаар

           сарын  .....-ний  өдөр           Дугаар ...............                          хот         

 

 

            Татварын албаны нэр

            Татварын улсын байцаагчийн нэр                                                                           

            Татвар төлөгчийн овог, нэр                                                                                    

            Татвар төлөгчийн регистрийн дугаар                                                                   

            Татвар төлөгчийн нэр                                                                                              

            Татвар төлөгчийн дугаар                                                                                        

            Татвар төлөгчийн хаяг                                                                                            

            Битүүмжлэх болсон үндэслэл, битүүмжлэх ажиллагаа хийсэн зүйлийн нэр, байршил:

                                                                                                                                                 

Татварын Ерөнхий хуулийн   67, 68 дугаар  зүйлийн заалтыг  удирдлага болгон доорхи битүүмжлэх ажиллагааг  хийв.

            Битүүмжлэх ажиллагаанд дараах этгээдүүд оролцов:

1. Уг зүйлийг эзэмшигч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

                                                                                                                                      

                                                                                                                                               2. Түүний хууль ёсны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

                                                                                                                                       

                                                                                                                                        3. Хөндлөнгийн гэрч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/                                                                                                                                       

                                                                                                                                      4. Хөндлөнгийн гэрч гэрч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

 

                                                                                                                                      5. Нутгийн захиргааны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/            

Битүүмжлэх ажиллагаанд оролцогч хөндлөнгийн гэрч нарт битүүмжлэх үйл ажиллагааг эхнээс нь дуусталхи хугацаанд анхааралтай ажиглан харж, хожим битүүмжлэх ажиллагааны талаар ямар нэгэн гомдол санал, маргаан гарахад битүүмжлэх ажиллагааны талаар  үнэнч шударгаар гэрчлэх үүрэгтэйгээр оролцож байгааг сайтар ойлгуулав.

 

 

Хөндлөнгийн гэрчийн гарын үсэг: 1.                                                                       

                                                                                                                                                                                                     2.

 

Битүүмжлэх ажиллагааг 20…. оны....дугаар сарын ...-ний өдрийн ....цагт.....минутаас эхлэн 20 …. оны ...дугаар сарын ...-ний өдрийн ...цаг...минут хүртэл хийв.

 

БИТҮҮМЖЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦЫН ТАЛААР:

/ тодорхой, дэлгэрэнгүй бичих/

        БИТҮҮМЖИЛСЭН ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ:

Эд хөрөнгийн нэрс

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Чанар,

Өнгө

Нэг бүрийн үнэ

Бүгд үнэ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

                                                                           овогтой           -                                        нд

битүүмжилсэн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөх, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, бусдад худалдах, шилжүүлэхгүй байх тухай танилцуулав.

 

            Эзэмшигч:                                                                                   / гарын үсэг/

 

Битүүмжлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан хүний санал, хүсэлт:                       

Эд хөрөнгө битүүмжилсэн татварын улсын байцаагч:                                                         

/ тэмдэг,  гарын үсэг /

                      Үзлэгт оролцсон этгээдүүд: /гарын үсэг, тамга, тэмдэг/

1.      Хөндлөнгийн гэрч                                                                                                                              /                                  /

2.      Хөндлөнгийн гэрч                                                                                                                           /                                 /

3.      Эзэмшигч                                                                                                                                      /                               /

4.      Нягтлан бодогч                                                                                                                       /                              /

5.      Хууль ёсны төлөөлөгч                                                                                                         /                              /

6.      Нутгийн захиргааны байгууллагын mөлөөлөгч                                                             /                              /

 

                                                                                                          Эд хөрөнгө битүүмжлэхэд баримтлах журмын хавсралт-3

                                                                                    

     Маягт ...              ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА     

                                   

ЭД ХӨРӨНГИЙН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ЦУЦЛАХ  ТУХАЙ АКТ

 

 

20 ..... оны ..... дугаар

           сарын  .....-ний  өдөр          Дугаар .......                      хот         

           

 

            Татварын албаны нэр                                                                                                

            Татварын улсын байцаагчийн нэр                                                                           

            Татвар төлөгчийн овог, нэр                                                                                    

            Татвар төлөгчийн регистрийн дугаар                                                                   

            Татвар төлөгчийн нэр                                                                                              

            Татвар төлөгчийн дугаар                                                                                        

            Татвар төлөгчийн хаяг

 

Татварын Ерөнхий хуулийн 67, 68 дугаар зүйлд заасны дагуу ……………............................................ хүртэлх хугацаанд гэрчийг байлцуулан хийсэн эд

(ажиллагааг дуусгах, эсвэл шийдвэр гаргах хүртэл) хугацааг бичнэ)

хөрөнгийн битүүмжлэлийг 200... оны ...   дугаар сарын.... –ний өдрийн... цагт цуцлав.

Битүүмжлэл хийгдсэн эд хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх тухай ... дугаар актын битүүмжлэл хийгдсэн жагсаалтын дагуу     200….оны ...дугаар сарын ...-ны өдрийн   ..............    цагт эзэмшигчид хүлээлгэн өгөв.            

 

                        Акт үйлдсэн: /гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэг/

Татварын улсын байцаагч                                                        /                                  /

 Акттай танилцсан                                                                     /                                   /

Нягтлан бодогч                                                                   /                                     /

                     Татварын албаны дарга                                                            /                                   /