A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮТЕГ-ын даргын 2008 оны 220 тоот тушаалын 5 дугаар хавсралт

ҮЗЛЭГ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг  үндэслэл

1.1. Татварын  алба, татварын улсын байцаагч нь Монгол  Улсын  Татварын  ерөнхий  хуулийн  29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татварын ногдлыг тодорхойлох мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа буюу хадгалж байж болзошгүй гэж үзсэн, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний болон ажлын байр, агуулах, зоорь болон хадгалах, тээвэрлэх, зөөвөрлөх сав,  хэрэгсэл, эд хөрөнгөнд үзлэг хийхэд энэхүү  журмыг мөрдөнө.

1.2. Үзлэг хийх обьектыг сонгохдоо Татварын ерөнхий хуулийн 49.4, 50.2-т заасан журмыг баримтална.

Хоёр. Үзлэгийн зорилго

2.1.Татвар төлөгч нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18.1.1, 18.1.2, 18.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл татварын албанаас үзлэг хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, нуун дарагдуулсан татвар ногдох орлого, татвар ногдох зүйлийг илрүүлэх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөгчийн хууль бус үйлдлийг нотлох, баримт, материал, мэдээ, мэдээллийг олж тогтоох, түүнийг баримтжуулахад үзлэгийн зорилго оршино.

 

Гурав. Үзлэг хийх үйл ажиллагаа

 

3.1. Үзлэгийг тухайн татвар төлөгчийн харьяа болон дээд шатны татварын албаны даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, эсхүл татварын улсын байцаагч хийнэ.

3.2. Үзлэгийг тухайн татвар төлөгчийн харьяа татварын албаны болон ҮТЕГ-ын даргын баталсан үзлэг хийх болон хяналт шалгалт хийх томилолт, ерөнхий болон тусгай удирдамжийг үндэслэн хийх ба удирдамжид үзлэг хийх обьектыг тодорхой тусгасан байна.

3.3. Татвар төлөгч, татвар ногдох орлого, татвар ногдох бусад зүйлээ нуух, нотолгооны шинж чанар бүхий данс, бүртгэл, баримт бичгийг устгаж болзошгүй зэрэг онцгой тохиолдолд үзлэг хийх шийдвэрийг   татварын албаны татварын хяналт шалгалтын хэлтэс, тасгийн дарга гаргаж болох бөгөөд уг  шийдвэрийг ажлын 1 хоногт багтаан тухайн татварын албаны даргын тушаалаар баталгаажуулсан байвал зохино.

3.4. Үзлэг хийх ажлын хэсэг, эсхүл татварын улсын байцаагч нь үзлэг хийх тухай томилолт, удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид үзүүлж үзлэгийг эхлүүлнэ.   

3.5.Үзлэг хийхэд  Татварын ерөнхий хуулийн 50.1.1 - 50.1.2-т заасан этгээдийг  заавал байлцуулна.

3.6. Хөндлөнгийн гэрчид үзлэгийг эхлэхээс дуусах хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, энэ ажиллагааны талаар маргаан гарсан тохиолдолд шударгаар гэрчилж, батлах үүрэг хүлээн оролцож байгааг нь тайлбарласан байвал зохино.

3.7. Үзлэгийн явцад хэмжих, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийж болно.

3.8. Шаардлагатай тохиолдолд үзлэгийн явцад татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой бичиг баримт, материал, данс тооцоо, бүртгэл болон бусад баримт, эд хөрөнгө, биет зүйлс, нотлох баримтын ач холбогдол бүхий зүйлийг түр хугацаагаар гаргуулан авах, битүүмжлэх, барьцаалах зэрэг арга хэмжээг авч болно.

3.9.Үзлэгийг тогтоосон  цэгээс эхлэн цагийн зүүний дагуу явуулж дуусгана.

3.10. Үзлэгийг өдөр, шөнийн аль ч цагт хийж болох бөгөөд үзлэг хийж буй үед гадны хүн нэвтрүүлэхийг хориглоно.

3.11. Үзлэгийн явцад үзлэгт хамрагдаж буй эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, чанар, тоо хэмжээг алдагдуулах, цаашид ашиглах  боломжгүй  болгохыг хориглоно.

3.12. Үзлэг хийхдээ Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 14, 25 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх зарчмыг баримтална.

Дөрөв. Үзлэг хийхэд үйлдэх баримт бичиг, түүнд тавигдах шаардлага

4.1. Үзлэг хийхэд Татварын ерөнхий хуулийн 33.2.8-д заасны дагуу татварын улсын байцаагч, үзлэгийн комисс нь "Үзлэг хийсэн тухай тэмдэглэл" үйлдэнэ.

4.2. "Үзлэг  хийсэн  тухай тэмдэглэл" / хавсралт-1/-ийн загвар нь ҮТЕГ-ын даргын  тушаалаар  батлагдсан, тухайн татварын албаны хэмжээнд нэгдсэн  дугаартай  байна. 

4.3.Үзлэг хийсэн  татварын  улсын  байцаагч «Үзлэг  хийсэн  тухай тэмдэглэл»-ийг  3   хувь  үйлдэж,  нэг  хувийг  эзэмшигч  буюу хууль  ёсны  төлөөлөгчид, нэг  хувийг хяналт, шалгалтын материалд, нэг хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт  үлдээнэ.

4.4. “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-д үзлэг  хийсэн,  үзлэг  хийхэд  оролцсон болон байлцсан бүх  хүмүүс гарын  үсэг  зурах  бөгөөд  гарын  үсэг  зурахаас татгалзвал  энэ  тухай шалтгааныг тайлбарлах  бололцоо  олгох  бөгөөд уг  тайлбарыг   бичгээр  гаргуулж  тэмдэглэлд хавсаргана. 

4.5. Тэмдэглэлд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

4.5.1. үзлэг хийсэн, оролцсон болон байлцсан хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, хаяг;

4.5.2. үзлэг эхэлсэн, дуусгасан огноо, цаг хугацааг;

4.5.3. үзлэг хийсэн эд хөрөнгийн нэр, байршил, бүрэн бүтэн байдал, шинж чанар, тоо хэмжээ;

4.5.4. үзлэг хийсэн, оролцсон болон байлцсан хүмүүсийн үзлэгийн явцад хийгдсэн үйл ажиллагаа;

4.5.5. үзлэгийн явц;

4.5.6. хэрэглэсэн техник хэрэгсэл;

4.5.7. үзлэгээр илэрсэн зөрчил;

4.5.8. үзлэгээр илэрсэн зөрчлийг шийдвэрлэсэн байдал;

4.5.9. үзлэгийн явцад нуун дарагдуулсан татвар ногдох орлого, татвар ногдох бусад зүйл болон түүнтэй холбоотой данс бүртгэл, тайлан, мэдээ, баримт бичиг бусад материалыг хэрхэн илрүүлсэн болон үзлэгийн явцад гэрэл зураг авсан, хэмжилт хийсэн, соронзон болон дүрс бичлэг хийсэн, схем, зураг гаргасан талаар;

4.5.10. үзлэгийн явцад татварын төлбөртэй холбоотой бичиг баримт, материал, данс тооцоо, бүртгэл болон бусад баримт, эд хөрөнгө, биет зүйлс, нотлох баримт, бусад ач холбогдол бүхий зүйлийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, барьцаалах зэрэг арга хэмжээ авсан талаар.

Тав. Үзлэгийн явцад үүссэн маргааныг хянан шийдвэрлэх

5.1. Татвар төлөгч нь үзлэгийн ажилтай холбоотой гомдлоо Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ.  

 

ооОоо

                                                                                                                     Үзлэг хийхэд баримтлах журмын  хавсралт-1

ҮЗЛЭГ ХИЙСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

20 ..... оны ..... сарын  .....өдөр                    Дугаар .....                  …………………..…… хот                                   

Татварын албаны нэр                                                                                                                         

Татварын улсын байцаагчийн овог, нэр                                                                              

Татвар төлөгчийн овог, нэр                                                                                                

Татвар төлөгчийн регистрийн дугаар                                                                               

Татвар төлөгч байгууллагын нэр                                                                                       

Татвар төлөгчийн дугаар

Татвар төлөгчийн хаяг     

Үзлэг хийсэн зүйлийн нэр, байршил, тоо, хэмжээ, шинж чанар

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 50 дугаар зүйлийг удирлага болгон үзлэгийг хийв.

Үзлэгийн ажиллагаанд дараах этгээдүүд оролцов:

1. Уг зүйлийг эзэмшигч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

2. Түүний хууль ёсны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/                                                                                                                                               

3. Хөндлөнгийн гэрч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

4. Хөндлөнгийн гэрч  / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

5. Нутгийн захиргааны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/ 

Үзлэгийн ажиллагаанд оролцогч хөндлөнгийн гэрч нарт үзлэгийн үйл ажиллагааг эхнээс нь дуусталхи хугацаанд анхааралтай ажиглан харж, үзлэгийн талаар ямар нэгэн гомдол гарахад үзлэгийн  үйл ажиллагааг  шударгаар гэрчлэх үүрэгтэйгээр оролцож байгааг сайтар ойлгуулав.

Хөндлөнгийн гэрчийн гарын үсэг: 1.                                                             /                         /

                                                          2.                                                              /                          /

Үзлэгийн ажиллагааг 20......оны......дугаар сарын .....-ний өдрийн ......цагт.....минутаас эхлэн 200. оны ...дугаар сарын ...-ний өдрийн ...цаг...минут хүртэл хийв

ҮЗЛЭГИЙН ЯВЦЫН ТАЛААР:

/ гаргацтай, тодорхой, дэлгэрэнгүй бичих/

ҮЗЛЭГЭЭР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ:

/ гаргацтай, тодорхой, дэлгэрэнгүй бичих/

           

ҮЗЛЭГЭЭР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ:

/ гаргацтай, тодорхой, дэлгэрэнгүй бичих/

           

ҮЗЛЭГИЙН ТЭМДЭГЛЭЛТЭЙ ТАНИЛЦСАН ХҮНИЙ САНАЛ, ХҮСЭЛТ:

/ гаргацтай, тодорхой, дэлгэрэнгүй бичих/

 

Үзлэг хийсэн татварын улсын байцаагч, ажлын хэсгийн ахлагч:                                                                         

/ гарын үсэг, тэмдэг/                                                                                         /                            /

 

Үзлэгт оролцсон этгээдүүд:

/ гарын үсэг, тэмдэг/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

1.Хөндлөнгийн гэрч                                                                                                   /                            /

2. Хөндлөнгийн гэрч                                                                                                 /                            /

3. Үзлэгт хамрагдаж буй зүйлийн эзэмшигч                                                          /                            /
4. Хууль ёсны төлөөлөгч                                                                                       /                            /