- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТООЛЛОГО ЯВУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ /ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
ҮТЕГ-ын даргын 2008 оны 220 тоот тушаалын 6 дугаар хавсралт
ТООЛЛОГО ЯВУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Татварын улсын байцаагч нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 29.1.4.-д заасан бүрэн эрх, мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу татварт хамруулах орлого, эд хөрөнгө, барааны тоо хэмжээг тооцох, татварын өрийг барагдуулах эх үүсвэрийг тодорхойлох үүднээс орлого олох зориулалтаар ашиглагдаж байгаа болон татвар ногдох зүйлийг хадгалж байгаа татвар төлөгчийн байр агуулахад нэвтрэн бараа, эд хөрөнгө, бэлэн мөнгө, үнэт цаасны хэмжээг тооцоход энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, орлого олох зориулалтаар ашиглаж, эсхүл татвар ногдох зүйлийг хадгалж байж болзошгүй тохиолдол нь татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орж тооллого хийх үндэслэл болно.
1.3. Энэ журмын 1.2-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд тооллого хийх тухай шийдвэрийг тухайн татвар төлөгчийн харьяа эсхүл дээд шатны татварын албаны даргын тушаалаар гаргаж, тооллого хийх ажлын хэсэг, эсхүл тооллогын ажлын хэмжээнээс хамаарч татварын улсын /ахлах/ байцаагчийг /цаашид ажлын хэсэг гэх/ томилно.
Хоёр. Тооллого явуулах үйл ажиллагаа
2.1.Энэ журмын 1.2, 1.3-ыг үндэслэн тооллого явуулна.
2.2. Тооллогыг Татварын ерөнхий хуулийн 51.1.1-д заасан этгээдийг заавал байлцуулан явуулна.
2.3. Тооллогод хамрагдах бараа, материал, эд хөрөнгө, бэлэн мөнгө, үнэт цаас зэргийг биечлэн үзэж тоолно. Тооллого явуулахдаа метр, жин хэмжүүр зэрэг хэмжих, хянах багаж хэрэгслийг ашиглаж болно. Түүнээс гадна фото болон дүрс бичлэгийн хэрэгслийг хэрэглэж болно.
2.4. Тооллогыг явуулахдаа бараа эд хөрөнгөнд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байдал, техник, технологийн баримт бичгийг бүрдүүлсэн байдал, бараа материалын нэр төрлийн бүртгэл, тайлангаар гарсан үлдэгдлийн бүртгэлтэй тулган шалгаж бүртгэлд тусгаагүй бараа, эд хөрөнгө, бэлэн мөнгө, үнэт цаас зэргийг илрүүлэн тоолж бүртгэнэ.
2.5. Бараа материал эд хөрөнгийн нэр, зэрэг, дугаар, хэмжээ, стандарт, артикулыг бүртгэлийн баримтаас нарийвчлан тодорхойлж, тооллогын бүртгэлд тусгана.
2.6.Тооллого эхэлсэн, дууссан хугацаа, түүний явц, тооллогын явцад гарсан маргаан, зөрчил, түүнийг шийдвэрлэсэн тухай тэмдэглэл үйлдэж тооллогод оролцогчид гарын үсэг зурж баталгаажуулна.
2.7. Тооллогын явцыг удирдах, тооллогын бүртгэл, тэмдэглэлийн хууль ёсны бүрдлийг хангах үүргийг тооллого явуулах ажлын хэсэг хүлээнэ.
2.8. Тооллогод хамрагдсан бараа, эд хөрөнгө, түүхий эд, материалын зориулалт, бэлтгэн нийлүүлсэн буюу хадгалагдсан хугацааг тооллого явуулсан ажлын хэсэг судалж дүгнэлт хийнэ.
Гурав. Тооллого хийхэд үйлдэх баримт бичиг
3.1. Тооллого явуулах ажлын хэсэг нь тооллогыг энэхүү журмын дагуу гүйцэтгэж “Тооллого явуулсан тухай тэмдэглэл, бүртгэл”-ийг хавсралт 1-д заасан маягтаар гурван хувь үйлдэж ажлын хэсгийн гишүүд болон татвар төлөгч, түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч, тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан болон тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.
3.2. Тооллогод хамрагдвал зохих эд хөрөнгө, бараа, материалыг бүрэн тоолуулсан тухай эд хариуцагчийн баталгааг гаргуулж бүртгэл, тэмдэглэлд тусгана.
3.3. Тооллого явуулах ажлын хэсэг нь тооллогын үр дүнгийн талаар тайлан бичнэ.
ооОоо
Тооллого явуулахад баримтлах журмын хавсралт-1
ТООЛЛОГО ЯВУУЛСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ , БҮРТГЭЛ
200. оны ...сарын №…..
....-ний өдөр хот
Татварын албаны нэр
Тооллого явуулсан ажлын хэсгийн ахлагч
/Татварын улсын байцаагч/-ын нэр
Татвар төлөгчийн овог, нэр
Татвар төлөгчийн регистрийн дугаар
Татвар төлөгчийн нэр
Татвар төлөгчийн дугаар
Татвар төлөгчийн хаяг
Тооллого хийсэн зүйлийн нэр, байршил
Татварын ерөнхий хуулийн 29.1.4, 51 дүгээр зүйлд заасныг удирлага болгон тооллогыг хийв.
Тооллогын ажиллагаанд дараахь этгээдүүд оролцов:
1. Уг зүйлийг эзэмшигч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
2. Түүний хууль ёсны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
3. Нутгийн захиргааны төлөөлөгч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
4. Нягтлан бодогч / овог, нэр, эрхэлдэг ажил, гэрийн хаяг/
Тооллогын ажиллагааг 200. оны ...дугаар сарын ...-ний өдрийн ....цагт.....минутаас эхлэн 200. оны ...дугаар сарын ...-ний өдрийн ...цаг...минут хүртэл хийж тооллогын бүртгэл үйлдэв.
ТООЛЛОГЫН ЯВЦЫН ТЭМДЭГЛЭЛ:
/ тодорхой, дэлгэрэнгүй бичих/
ТООЛЛОГООР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ:
ТООЛЛОГООР ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ:
ТООЛЛОГЫН БҮРТГЭЛ
Дэс дугаар |
Тоологдсон хөрөнгийн нэр |
Хэмжих нэгж |
Тоо, хэмжээ |
|
|
|
|
|
|
|
|
Тооллогын тэмдэглэлтэй танилцсан хүний санал, хүсэлт:
Тооллого хийсэн татварын улсын байцаагч: / гарын үсэг, тэмдэг/ / /
Тооллогонд оролцсон этгээдүүд:
1. Эзэмшигч / /
2. Нягтлан бодогч / /
3. Хууль ёсны төлөөлөгч / /
4. Нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч / /
Текст томруулах
A
A
A