- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Гадаад орнуудын татварын албадтай мэдээлэл харилцан солилцоход мөрдөх журам
ҮТЕГ-ын 2001 оны 6 дугаар сарын 25 өдрийн 117 тушаалын хавсралт
Гадаад орнуудын татварын албадтай мэдээлэл харилцан солилцоход мөрдөх журам
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь гадаад орнуудын татварын албадтай мэдээлэл харилцан солилцоход Үндэсний татварын албаны хэмжээнд мөрдөх дэг журмыг тогтооход оршино.
1.2. Мэдээлэл харилцан солилцоход баримтлах эрх зүйн үндэс нь Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын засгийн газраас бусад улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрүүд /цаашид давхар татварын гэрээ гэнэ/, мөн татварын асуудлаар мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах талаар Монгол улсын Засгийн газар болон бусад улсын Засгийн газар, мөн татварын албад хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр, санамж бичиг /цаашид хэлэлцээр гэнэ/ Монгол улсын холбогдох хууль тогтоомжууд байна.
1.3. Хэлэлцээрийн зүйл, заалтууд нь ямарч тохиололд гэрээ, хэлэлцээрт оролцогч хоёр улсад дараахь үүргийг хүлээлгэх ёсгүй. Үүнд:
а/ Хэлэлцээрт оролцогч улсуудын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээнд харшлах захиргааны арга хэмжээ авч хэрэгжүүлэх
б/ Хэлэлцээрт оролцогч улсуудын хууль, тогтоомж болон захиргааны ердийн үйл ажиллагааны хүрээнд олж үл болох мэдээллээр хангах
в/ хэлэлцээрт оролцогч улсуудын худалдаа, бизнес, үйлдвэрлэл, мэргэжлийн нууц алдагдуулах мэдээ болон нийгмийн хэв журамд харшлах мэдээллээр хангах
Хоёр. Солилцох мэдээллийн хамрах хүрээ, хэлбэр
2.1. Солилцох мэдээллийн хамрах хүрээ нь татвар төлөгч болон татварын төрлийн хувьд тухайн улстай байгуулсан хэлэлцээрийн холбогдох зүйл, заалтаар хязгаарлагдана.
2.2. Мэдээлэл солилцох хэлбэрийг хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол дараахь хэлбэртэй байна. Үүнд:
а/ татварын албаны хүсэлтийн дагуу мэдээлэл солилцох
Энд хэлэлцээрт оролцогч талуудын татварын албад харилцан хүсэлт гаргаж мэдээлэл авах, өгөх үйл ажиллагаа хамаарна.
б/ байнгын хэлбэр
Энд нэг улсад бий болж нөгөө улсад шилжиж байгаа орлогын тухай болон хэлэлцээрт заасан давуу эрхээ эдлэн Монгол улсад татвар төлөөгүй гадаадын хуулийн этгээд болон хувь хүний талаархи мэдээллийг нөгөө улсын татварын албанд системтэйгээр мэдэгдэж байх үйл ажиллагаа хамаарна.
в/ онцгой хэлбэр
Энд нэг улсад татварын хяналт шалгалт хийж байх үедээ нөгөө улсад хэрэгтэй гэж үзсэн мэдээлэл олсон үед нөгөө талдаа мэдэгдэх үйл ажиллагаа хамаарна.
Гурав. Мэдээлэл харилцан солилцоход баримтлах дэг журам
3.1. Гадаад орнуудын татварын албад болон бусад байгууллагуудаас мэдээлэл авах талаар ирүүлсэн хүсэлттэй ҮТЕГ-ын удирдлага танилцан ҮТЕГ-ын Судалгаа, арга зүйн хэлтэс /САЗХ/-т шилжүүлэх бөгөөд САЗХ нь асуудлыг бүртгэн харьяаллын дагуу нь холбогдох татварын албадад хүргүүлнэ.
3.2. . Гадаад орнуудын татварын албадаас мэдээлэл авах тохиолдолд мэдээлэл авахыг хүссэн ҮТЕГ-ын хэлтэс, албад, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс /цаашид татварын албад гэнэ/ нь хүсэлтээ энэ журмын шаардлагын дагуу бэлтгэж ҮТЕГ-ын САЗХ-т ирүүлнэ.
3.3. Хүсэлтэд хариу өгөх болон мэдээлэл авах хүсэлт татварын албад нь материалаа гэрээ, хэлэлцээрт заасан хэл дээр хийнэ.
3.4. Мэдээллийн үнэн зөвийг уг мэдээллийг бэлтгэсэн албадын дарга нар хариуцна.
3.5. ҮТЕГ-ын САЗХ нь гадаад орнуудын татварын албадаас ирүүлсэн хүсэлтийн хариуг хугацаанд нь өгүүлэх, хүсэлтийн хариу болон мэдээлэл авах тухай хүсэлтийн материалын боловсруулалтад хяналт тавих, ҮТЕГ-ын удирдлагад танилцуулан холбогдох байгууллагуудад явуулах, бүртгэл хөтлөх үүрэг хүлээнэ.
Дөрөв. Гадаад орнуудын татварын албанд мэдээлэл авах хүсэлт хүргүүлэх үед баримтлах зарчим
4.1. Тухайн асуудлаар мэдээлэл авахын тулд уг асуудалтай холбоотой татвар төлөгчөөс шаардлагатай байгаа мэдээллийг авах талаар дараахь арга хэмжээ авсан байвал зохино. Үүнд:
Ё Амаар болон утсаар асуух
Ё Асуулгад хариу өгөөгүй бол албан бичгээр татвар төлөгчид хандах
Ё Албан бичигт хариу өгөөгүй бол дотоодын хууль тогтооможийн дагуу албан шаардлага тавих
4.2. Дээрхи арга хэмжээ нь үр дүн өгөөгүй бол гэрээ, хэлэлцээрийн заалтын дагуу холбогдох улсын татварын албанд хүсэлт гаргах арга хэмжээ авна.
4.3. Хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол хүсэлтэд дараахь зүйлүүдийг тусгасан байвал зохино.Үүнд:
· мэдээлэл солилцох хэлэлцээрийн заалтын үндэслэл
· мэдээлэл авах гэж байгаа зорилго
· маргаантай байгаа татварын төрөл
· татвар төлөгч хувь хүний овог нэр, төрсөн огноо, татвар төлөгчийн дугаар, хаяг гм
· гадаадын хуулийн этгээдийн хувьд нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, регистрийн дугаар, дансны дугаар гм
· уг асуудалтай холбогдох тоон материал, өгөгдөл, үндэслэл
· шалгагдаж байгаа хугацаа, татварын жил, /эхлэл, төгсгөл, он, сар, өдрөөр/
· шаардлагатай байгаа мэдээлэл /энэ мэдээллийн талаар хэлэлцээрт нууцын хягаарлалт хийсэн эсэхийг анхаарах/
· хэрэв төлбөр нь зуучлагчаар дамжин хийгдсэн бол зуучлагчийн нэр, хаяг
· банкны холбогдолтой мэдээлэл авах гэж байгаа бол банк, түүний салбар, холбогдох дансны дугаар
· хэрэв тодорхой тоо хэмжээ заасан бол валютын нэр
· хариу авах хугацаа, яаралтай бол шалтгааныг заах /тодорхой хугацааны дараа уг мэдээлэл ач холбогдолгүй болох бол уг хугацааг заах/
· мэдээллийг ямар хэлбэрээр авах /албан баримт бичгийн хуулбар гм/
· шаардлагатай үед холбоо барих болон хүсэлт гаргасан татварын албаны хаяг, албан тушаалтны нэр, утас гм
· мэдээлэл авах хүсэлт ирсэн талаар тухайн татвар төлөгчид мэдэгдэж болох эсэх /жишээ нь мөнгө завшсан хэрэгтэй холбоотой бол татвар төлөгчид мэдэгдэх шаардлагагүй тухай дурдах/
· өгсөн мэдээллийг уг татвар төлөгчид хүргүүлэх шаардлагатай эсэхийг лавлах
Тав. Гадаад орнуудын татаврын албадаас ирүүлсэн хүсэлтэд хариу өгөх үед баримтлах зарчим
5.1. Хэлэлцээртэй улсын татварын бус байгууллагуудаас мэдээлэл авах тухай хүсэлт ирүүлсэн тохиолдолд зөвхөн тухайн улсын татварын албааар дамжуулан уг хүсэлтэд хариу өгнө.
5.2. Хэлэлцээргүй улсын татварын албад болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл авах тухай хүсэлтэд хариу өгөхдөө Монгол улсад мөрдөж байгаа хууль, тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээллийг өгч болно.
5.3. Хүсэлтийг хүлээж авсан албадын удирдлага нь юуны өмнө уг хүсэлтэд хариу өгч болох эсэхийг дараахь чиглэлээр шалгана. Үүнд:
Ё холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн шаардлагад нийцэж буй эсэх
Ё холбогдох хэлэлцээрт заасан эрх бүхий байгууллагаас ирсэн эсэх, гарын үсэг байгаа эсэх, хариу өгөхөд шаардлагатай мэдээлэл ирсэн эсэх
Ё Монгол улсын хууль, тогтоомжтой зөрчилдөх асуудал байгаа эсэх /энд татвар төлөгчийн нууцыг хадгалах асуудал мөн хамаарна/
Ё Татвар төлөгчийн талаар хангалттай мэдээлэл байгаа эсэх
Ё Хүсэлт нь ойлгомжтой тавигдсан эсэх
Ё Шаардлагатай хэмжээнд хариуг бүрэн өгч болох эсэх
5.4. Хүсэлтэд хариу өгөхдөө хэлэлцээр болон хүсэлтэд тусгайлан заагаагүй бол дараахь асуудлуудыг тусгасан байвал зохино. Үүнд:
Ё Мэдээлэлд хамааралтай татвар төлөгчийн нэр, дугаар, хаяг, регистрийн дугаар
Ё Мэдээлэлд хамаарах татварын төрөл
Ё Мэдээлэл ямар хугацаанд хамаарах
Ё Олж авсан мэдээлэл /мэдээлэл мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа бол валютын төрөл, дурдсан дүнгээс татвар авсан эсэх, авсан бол татварын хувь хэмжээ, дүнг заах
Ё Баримт материалын хуулбар
Ё Мэдээллийг олж авахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Ё Хүсэлтэд заагаагүй боловч шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл
Ё Шаардлагатай тохиолдолд холбоо барих татварын алба, албан тушаалтны нэр, хаяг, утас гм
Ё Татвар төлөгчид түүний тухай мэдээлэл өгч байгаа тухайгаа мэдэгдсэн эсэхийг дурдах
Ё Мэдээлэл нь худалдаа, үйлдвэрлэлийн нууцтай холбоотой эсэх
Ё Гэрээ, хэлэлцээрт заасан хязгаарлалт байгаа эсэх /нууц хадгалах, мэдээллийг ашиглах хүрээ, татвар төлөгчид мэдээлэх шаардлагатай эсэх гм асуудал/
Текст томруулах
A
A
A