- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ОРОН НУТГИЙН ТАТВАРЫН АЛБАДААС УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТАТВАРЫН ОРЛОГЫГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
ҮТЕГ-ын даргын 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тушаалын хавсралт
ОРОН НУТГИЙН ТАТВАРЫН АЛБАДААС УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТАТВАРЫН ОРЛОГЫГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Орон нутгийн татварын албадаас улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, онцгой албан татвар, дотоодын бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварыг бүртгэх, мэдээлэх, санхүү татварын албадын хооронд тооцоо нийлэх, орлогын гүйцэтгэлд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Орон нутгийн татварын албадтай харьцаг татвар төлөгчдийн аж ахуйн нэгж, байгууллагын орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварын тайлангаар ногдуулсан албан татвар, дээрх төрлийн татварын хяналт шалгалтаар илрүүлж тогтоосон нөхөн татварын орлогууд улсын төвлөрсөн төсөвт төвлөрнө.
Хоёр. Орон нутгийн татварын албадын гүйцэтгэх үүрэг
2.1. Энэ журмын 1.2-д заагдсан татварын орлогыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс, газрын нэр дээр холбогдох банкуудад нээгдсэн төрийн сангийн туслах дансанд төвлөрүүлэх ажлыг тухайн татварын албад хариуцан гүйцэтгэнэ. Төрийн сангийн туслах дансанд төвлөрсөн гүйлгээг өдөр бүр Монгол банкин дахь Төрийн сангийн нэгдсэн данс /3401000004/-анд үлдэгдэлгүйгээр хааж байх, үүнээс өөр зарлагын гүйлгээ гаргахгүй байх талаар татварын алба тухайн дансыг нээсэн банкны удирдлагатай гэрээ байгуулж ажиллана.
2.2. Төрийн сангийн туслах дансанд орлогыг төвлөрүүлэхдээ орлогын нэр төрөл тус бүрээр, ҮТЕГ-ын даргын 1997 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан «Төсөвт төлсөн татварын орлогын баримтанд бичилт хийх журам»-д заасны дагуу төлбөрийн баримтын бичилтийг татвар төлөгчдөөр үнэн зөв хийлгэх ажлыг зохион байгуулна.
2.3. Тухайн 7 хоногт хяналт шалгалтын орлогын дансанд төвлөрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татваруудын хяналт шалгалтаар ногдуулсан нөхөн татварын 80 хувийг төрийн сангийн туслах дансанд шилжүүлэх бөгөөд ийнхүү шилжүүлсэн орлогын мэдээг энэ журмын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу гаргаж Том татвар төлөгчдийн албанд дараагийн 7 хоногийн Даваа гариг бүр сүлжээгээр ирүүлнэ.
2.4. Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь төрийн сангийн туслах дансны гүйлгээний баримтыг өдөр бүр авч зохих журмын дагуу боловсруулан, татвар төлөгчидтэй тооцоо хийх ба тухайн 7 хоногт төрийн сангийн туслах дансанд төвлөрүүлсэн татварын орлого болон уг дансдаас төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлсэн татварын орлогын мэдээг энэ журмын 1 дүгээр хавсралтаар гарган дараагийн 7 хоногийн Даваа гаригт Том татвар төлөгчдийн албанд сүлжээгээр ирүүлнэ. Мөн татварын орлогын гүйцэтгэлийн мэдээллийн сан /tatvar.dbf,exp.baaz/-г Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст ирүүлж байх ба дээр дурьдсан мэдээний гүйцэтгэл нь мэдээллийн сан дахь гүйцэтгэлийн дүнтэй адил байна.
2.5. Орон нутгийн татварын албад улсын төвлөрсөн төсөвт орох 3 төрлийн татварын өрийг барагдуулахтай холбогдуулан татвар төлөгчид болон төсөвт байгууллагуудын хооронд үүссэн өр авлагыг суутган тооцох болон орон нутгийн төсөвт төвлөрөх татварын тооцоонд оруулан тооцохыг хориглоно.
Гурав. ҮТЕГ-ын Том татвар төлөгчдийн албаны гүйцэтгэх үүрэг
3.1. Улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөний хуваарийг татварын төрөл тус бүрээр хийж орон нутгийн татварын албадад хүргүүлэн, төлөвлөгөөний биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллана.
3.2. Энэ журмын 2.3, 2.4-д заасны дагуу тухайн 7 хоногт орон нутгийн татварын албадаас ирүүлсэн мэдээ болон Монгол банкин дахь төрийн сангийн нэгдсэн /3401000004/ дансанд төвлөрсөн орлогын гүйцэтгэлийн мэдээнүүдэд үндэслэн, орон нутгийн татварын албадаас улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын мэдээг батлагдсан маягтын дагуу дараагийн 7 хоногийн Лхагва гариг бүр гаргаж, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага зохицуулалтын газартай тооцоо нийлнэ.
3.3. Улсын төвлөрсөн төсөвт төвлөрөх аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварын орлогыг татварын албадаар бүрдүүлүүлэх ажлыг зохион байгуулах ба татварын тайлан тушаалт, тайлангаар болон хяналт шалгалтаар ногдуулсан татварын өрийн барагдуулалт, барагдуулсан татварыг цаг хугацаанд нь төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлж байгаа бүх үе шатанд байнгын хяналт тавьж ажиллана.
3.4. Орон нутгийн татварын албадтай ажиллах, хяналт тавих үйл ажиллагаа нь тэднээс Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст ирүүлсэн тайлангийн нэгтгэл, орлогын мэдээ зэрэгт үндэслэхээс гадна шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж хяналт шалгалт явуулах байдлаар зохион байгуулагдана.
Дөрөв. Хариуцлага хүлээлгэх
4.1. Улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах болон энэ журмын «хоёр», «гурав» дугаар зүйлүүдэд заагдсан үүргийг биелүүлэх ажлыг шаардлагын хэмжээнд зохион байгуулж ажиллаагүй, тайлан, мэдээг тогтоогдсон хугацаанд үнэн зөв гаргаагүй харьяа татварын албадын дарга нарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2,5-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хххх
«Орон нутгийн татварын албадаас улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг бүтгэх мэдээлэх» журмын хавсралт
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ОРЛОГО - / ААНБОАТ, НӨАТ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР/-ЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ
Татварын албаны нэр _____________________ 2002 оны___сарын___ны байдлаар /2002 оны ___сарын___-нээс___сарын___хүртэл/
/төгрөгөөр/
№
|
Орлогын төрөл
|
ААНБОАТ-ын туслах данс
|
ОАТ-ын туслах данс
|
НӨАТ-ын туслах данс
|
Хяналтын орлогын данс
|
Орон нутгийн ор.данс
|
||||||||||
|
7 хоног
|
сарын
|
өссөн
|
7 хоног
|
сарын
|
өссөн
|
7 хоног
|
сарын
|
өссөн
|
7 хоног
|
сарын
|
өссөн
|
7 хоног
|
сарын
|
өссөн
|
|
1
|
ААНБОАТ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2
|
НӨАТ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3
|
Онцгой АТ
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.
|
Хяналтын даснаас төвлөрсөн төсвийн туслах дансдад шилжүүлсэн орлого
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.
|
Орон нутгийн данснаас төвлөрсөн төсвийн дансдад шилжүүлсэн орлого
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ДҮН
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Төвлөрсөн төсвийн туслах дансдаас төвлөрсөн төсвийн нэгдсэн дансанд шилжүүлсэн орлогын мэдээ
/төгрөгөөр/
№
|
Төвлөрсөн төсвийн туслах дансны
|
Нийт шилжүүлсэн дүн
|
Үүнээс
|
|||||
Банкны нэр, дансны дугаар
|
зориулалт
|
|
1 дэх өдөр
|
2 дахь өдөр
|
3 дахь өдөр
|
4 дэх өдөр
|
5 дахь өдөр
|
|
|
|
ААНБОТ
|
|
|
|
|
|
|
|
|
НӨАТ
|
|
|
|
|
|
|
|
|
ОАТ
|
|
|
|
|
|
|
|
ДҮН
|
|
|
|
|
|
|
МЭДЭЭ ГАРГАСАН: ТАТВАРЫН ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА ..........................................
МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ,
СТАТИСТИКИЙН ТАСГИЙН ДАРГА ..............................................
Текст томруулах
A
A
A