- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Татварын Ерөнхий Газрын даргын 2009 оны 527 дугаар тушаалын хавсралт
ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан татвар төлөгчийг бүртгэх, нэмэлт єєрчлєлт оруулах, бїртгэлээс хасах, харилцах татварын албаны харъяаллыг тогтоох, шилжилт хөдөлгөөнийг хийх, мэдээллийн санг хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Татвар төлөгчийн бүртгэл нь шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар олгох, татварын албаны харъяаллыг тогтоох, татвар төлөгчийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, татвар төлөгчийн бүртгэлээс хасах үйл ажиллагаа юм.
1.3 Гадаад орнуудын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудыг татвар төлөгчөөр бүртгэх асуудлыг олон улсын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.
1.4 Бүртгэх байгууллагаас бичгээр болон цахим мэдээлэл хүлээн авах харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
Хоёр. Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар
2.1 Татвар төлөгчийг бүртгэлд хамруулах үйл ажиллагаа нь тэдэнд татвар төлөгчийн бүртгэлийн дугаар олгохоос эхэлнэ. Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар нь /цаашид ТБД гэж товчлох/ татвар төлөгчид зөвхөн нэг удаа олгогдох байнгын дугаар байна.
2.2 Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, Төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, үйлдвэрчний эвлэлийн байгууллага зэрэг өмчлөгчөөс санхүүждэг байгууллага болон тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газрын хувьд улсын бүртгэх байгууллагаас олгогдсон регистрийн дугаар болон татварын албанаас олгосон 4 оронтой дэд дугаарын нийлэмж бүхий тоон код байна. Татварын албаны дэд дугаар нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хувьд толгой болон салбар болохыг тодорхойлох 3 орон, шалгах зориулалт бүхий 1 оронгоос бүрдэнэ.
2.3 Монгол Улсын иргэний хувьд тэдгээрийн иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаар нь ТБД байна.
2.4 Монгол улсад байнга оршин суугч болон оршин суугч бус гадаадын иргэн, харъяалалгүй хүнд харъяалах нутаг дэвсгэрийн татварын албанаас татвар төлөгчийн тусгайлсан дугаар олгоно.
2.5 Салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газруудын хувьд бүртгэх байгууллагаас олгосон регистрийн дугаар бүхий салбар, төлөөлөгчийн болон төлөөний газрын гэрчилгээг үндэслэн харъяалах татварын албад татвар төлөгчөөр бүртгэж авна. Салбар, тєлєєлєгчийн газрын ТБД нь толгой аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн дугаар болон салбарын бүртгэлийг илэрхийлсэн дэд дугаар, шалгах дугаараас бїрдэнэ.
2.6 ТБД-ыг цахим хэлбэрээр олгож болно.
2.7 ТБД-ыг давхардуулан олгохгүй бөгөөд хэрэв давхардсан тохиолдолд цаг тухайд нь илрүүлэн арилгах арга хэмжээг Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс хамтран хэрэгжүүлнэ.
2.8 Татвар төлөгч нь татварын албанд ирүүлж байгаа бүх төрлийн бүртгэл, тайлан, мэдээнд ТБД-аа бичсэн байна.
2.9 Татвар төлөгч нь бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хийж байгаа бүх төрлийн орлого, зарлагын гүйлгээний анхан шатны баримт, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад өөрийн ТБД-аа заавал бичих бөгөөд тэднээс ирүүлэх анхан шатны баримтанд ТБД-аа бичихийг шаардана.
2.10 Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг дахин олгохгүй.
Гурав. Хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх
3.1 Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд татвар тєлєгчєєр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг гардуулж өгнө.
3.2 Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бїртгэсэн тухай мэдээллийг Татварын Ерөнхий Газрын Мэдээллийн технологи статистикийн хэлтэст 24 цагийн дотор цахим хэлбэрээр хүлээн авч, энэхїї журмын 7 дугаар зїйлд заасан шалгуур їзїїлэлтийн дагуу татварын албаны харьяаллыг тогтоон, харъяалах татварын албадын бүртгэлийн баазад цахим хэлбэрээр оруулна.
3.3 Бүртгэлийн мэдээлэл нь татвар төлөгчийн бүртгэлийн баазад шинээр орсон этгээд нь “хүлээгдэж байгаа” гэсэн бүртгэлтэй байх ба Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татварын албанд ирж бүртгүүлсэн өдрөөс эхлэн “байнгын” гэсэн бүртгэлд шилжин бүртгэгдэнэ.
3.4 Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй татвар төлөгчдөд хуулиар хүлээсэн бүртгүүлэх үүргийн талаар татварын улсын байцаагч утсаар болон цахим захидлаар мэдэгдэнэ.
3.5 Өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх, нэмэлт өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах харилцааг Монгол улсын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан журмын дагуу зохицуулна.
3.6 “Татвар төлөгчийн гэрчилгээ” авсан өдрөөс эхлэн аж ахуйн нэгж нь хувь хїний орлогын албан татвар суутган төлөгч болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчөөр, байгууллага нь суутган төлөгчөөр тус тус бүртгэгдэнэ. Бусад татварын хувьд тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч болсон өдрөөс эхлэн татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдэнэ.
3.7 “Татвар төлөгчийн гэрчилгээ”-ний загварыг Татварын ерөнхий газрын дарга батална.
Дөрөв. Хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэх
4
4.1 Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г гардуулж өгнө.
4.2 Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.
4.2.1 Иргэний үнэмлэх;
4.2.2 Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, пасспорт, харъяалалгүй хүний үнэмлэх;
4.2.3 Цээж зураг 2 хувь;
4.3 Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид орлого олгож буй хуулийн этгээд, хувь хүн нь орлого олгосны дараах улирлын тайлангийн хавсралтаар суутгуулагчийн бүртгэл болон татвар төлөлтийн мэдээллийг харьяа татварын албанд гаргаж өгөх бөгөөд үүнийг үндэслэн суутгуулагчийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэж болно.
4.4 Иргэнийг улсын бүртгэлд бїртгэсэн тухай мэдээллийг Татварын Ерөнхий Газрын Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс 24 цагийн дотор цахим хэлбэрээр хүлээн авч, татварын албаны харьяаллыг тогтоон, харъяалах татварын албаны бүртгэлийн баазад цахим хэлбэрээр оруулна.
4.5 Хувь хүн нь татвар төлөгчийн бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ.
4.6 Татварын алба цахим хэлбэрээр ирүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллийг үндэслэн хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г гардуулж өгнө.
Тав. Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх
4
5
5.1 Хуулийн этгээдийн эрхгїй байгууллага нь байгуулагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалах нутаг дэвсгэрийн татварын албанд татвар тєлєгчєєр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг гардуулж өгнө.
5.2 Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
5.3 Татварын Ерөнхий Газрын Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс нь эд хөрөнгийн улсын бүртгэлд бїртгэсэн тухай мэдээллийг бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, мэдээллийг боловсруулан харъяалах татварын албадад шилжүүлнэ.
5.4 Татварын алба нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бэлэг хүлээн авах зэргээр өмчлөх эрх шилжүүлэн авсан этгээдийг Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн татвар төлөгчөөр бүртгэж болно.
5.5 Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.
Зургаа. Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн санг хөтлөх
6.1 Татварын алба нь татвар төлөгч, татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн бүрт ТБД дугаараар нь үүсгэсэн татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн сантай байна.
6.2 Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн сан нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан татвар төлөгчийн хувийн хэргийн баримт, мэдээлэл, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.
6.3 Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн санд дараахь мэдээллүүд хадгалагдана.
6.3.1 Хуулийн этгээд болон бусад байгууллагын хувьд:
6.3.1.1 Хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагч, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар, харилцах утас, факс, шуудангийн хаяг, и-мэйл хаяг
6.3.1.2 Хуулийн этгээдийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, код, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, лицензийн дугаар, тэдгээрийн өөрчлөлтүүд
6.3.1.3 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо зэргийг тусгаж баталгаажуулсан тайлангийн хуулбар, хөрөнгийн гэрчилгээний дугаар
6.3.1.4 Хөрөнгө оруулагч болон харьяа салбар нэгжийн нэр, тоо, тэдгээрийн байршил, хаяг, харилцах утасны дугаар
6.3.1.5 Татвар төлөгчийн төлөх татварын нэр, төрөл, харилцагч банкны нэр, харилцах дансны дугаар;
6.3.1.6 Тайлан тэнцэл, акт, мэдэгдэх хуудас өгсөн талаарх мэдээлэл
6.3.1.7 Татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудасны мэдээлэл
6.3.1.8 Татварын хуулийн дагуу эдэлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдээлэл
6.3.1.9 Татварын албанаас олгосон шагналын мэдээлэл
6.3.1.10 Тогтвортой байдлын гэрээ байгуулсан тухай мэдээлэл
6.3.2 Хувь хүний орлогын албан татвар төлөгчийн тайлангаар тооцоо хийгч иргэний хувьд:
6.3.2.1 Татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, харъяаллын төлөв, Иргэний үнэмлэх болон гадаад паспортын дугаар, “Орлого, татварын бүртгэлийн дэвтэр”-ийн дугаар, оршин суугаа хаяг, харилцах утасны дугаар, факс, и-мэйл хаяг
6.3.2.2 Татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрлийн дугаар, ажлын байрны хаяг
6.3.2.3 Төлөх татварын нэр төрөл, харилцагч банкны нэр, дансны дугаар
6.3.2.4 Хувь хүний орлогын албан татвар төлөгчийн тайлангаар тооцоо хийсэн болон татварын хуулийн дагуу эдэлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдээлэл
6.3.2.5 Татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас
6.3.2.6 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо;
6.3.2.7 Татвар ногдох бусад зүйлийн нэр, үнэлгээ, холбогдох бусад үзүүлэлтүүд
6.3.3 Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлөгч иргэний хувьд:
6.3.3.1 Татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, харъяаллын төлөв, Иргэний үнэмлэх болон гадаад паспортын дугаар, татвар төлөгчийн гэрчилгээний дугаар, оршин суугаа хаяг, харилцах утасны дугаар, факс, и-мэйл хаяг
6.3.3.2 Татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны хаяг
6.3.3.3 Төлөх татварын нэр төрөл, харилцагч банкны нэр, дансны дугаар
6.3.3.4 Татварын тооцоо хийсэн тухай мэдээлэл
6.3.3.5 Татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас
6.3.3.6 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо
6.3.3.7 Татвар ногдох бусад зүйлийн нэр, үнэлгээ, холбогдох бусад үзүүлэлтүүд
6.3.4 Суутган тооцуулагч иргэний хувьд:
6.3.4.1 Татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, харъяаллын төлөв, Иргэний үнэмлэх, гадаадын иргэдийн хувьд гадаад паспортын дугаар, оршин суугаа хаяг, харилцах утасны дугаар, факс, и-мэйл хаяг
6.3.4.2 Татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл
6.3.4.3 Төлөх татварын нэр төрөл, татварын тооцоо хийсэн тухай мэдээлэл
6.3.4.4 Орлого олгосон хуулийн этгээд, иргэний нэр, Татвар төлөгчийн бүртгэлийн дугаар
6.4 Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан зүйл өөрчлөгдөх тухай бүр өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, нэмэлт, өөрчлөлт хийлгэнэ. Татварын алба бүртгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн, татвар төлөгчийн бүртгэлийн нэмэлт, өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж байна.
Долоо.Татвар төлөгчийн харилцах татварын албаны харъяаллыг тогтоох
7
7.1 Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газарт дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангасан аж ахуйн нэгжүүд харъяалагдана.
7.1.1 Аж ахуйн нэгжийн хэлбэрээс үл хамааран 1.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний дүрмийн сантай аж ахуйн нэгжүүд;
7.1.2 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд;
7.1.3 Өөрийн хөрөнгийн хэмжээ, татвар ногдуулах орлогоос үл хамааран үйл ажиллагаа нь аймаг, нийслэл, орон нутгийг хамарсан салбарууд болон харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд;
7.1.4 Монгол Улсын Засгийн газартай хєрєнгє оруулалтын болон газрын тосны салбарт бїтээгдэхїїн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд;
7.1.5 Арилжааны банк, үүрэн телефоны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд;
7.1.6 Тухайн жилд 500.0 сая төгрөгөөс дээш татвар ногдуулах орлоготой ажилласан аж ахуйн нэгжийг дараа жилийн орлогын бууралтыг үл харгалзан 5 жилийн хугацаанд;
7.2 Нийслэлийн татварын газарт дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангасан аж ахуйн нэгжүүд харъяалагдана.
7.2.1 Аж ахуйн нэгжийн хэлбэрээс үл хамааран 600.0 сая.төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай аж ахуйн нэгжүүд;
7.2.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт голлох үйл ажиллагаа нь явагддаг бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд;
7.2.3 Тухайн жилд 250.0 - 500.0 сая төгрөгийн татвар ногдуулах орлоготой ажилласан аж ахуйн нэгжийг дараа жилийн орлогын бууралтыг үл харгалзан 5 жилийн хугацаанд;
7.3 Аймаг, дүүргийн татварын хэлтэст энэ журмын 7.1, 7.2–т зааснаас бусад хуулийн этгээд харъяалагдах бөгөөд харъяаллыг тогтоохдоо татвар төлөгч хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа, хууль ёсны хаягийн дагуу тухайн нутаг дэвсгэрийн татварын алба татвар төлөгчөөр бүртгэх зарчмыг баримтлана.
7.4 Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн болон төлөөний газрын хувьд ажил, үйлчилгээ эрхэлж буй нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
7.5 Хувиараа ажил, хөдөлмөр, үйлчилгээ эрхлэгч хувь хүн нь өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр авна.
7.6 Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний хувьд тухайн ажил, үйлчилгээ эрхлэн явуулж буй нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ТМ-06, ТМ-07 гэрчилгээ авна.
7.7 Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь тухайн татвар ногдох зүйлийн оршин байгаа нутаг дэвсгэрийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
7.8 Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй болон үйл ажиллагааны чиглэл, байршил, дансны дугаарын өөрчлөлтөө мэдүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг дараах арга замаар илрүүлэн харьяаллын дагуу татвар төлөгчийн бүртгэлд хамруулна. Үүнд:
7.8.1 Татварын хяналт шалгалтаар
7.8.2 Хөндлөнгийн мэдээллээр /гааль, банк, цагдаа, бүртгэх байгууллага, хөрөнгийн бирж, иргэн гэх мэт эх їїсвэрийн мэдээллээр/
7.8.3 Татвар тєлєгчийн тооллогоор
7.9 Татвар төлөгчид болон татвар ногдох эд зүйлсийн тооллогыг 3 жилд нэг удаа улсын хэмжээнд явуулах бөгөөд уг тооллогыг интернэт технологи ашиглан цахим бүртгэлийн болон нутаг дэвсгэрийн хүрээнд биечлэн тоолох хэлбэрээр явуулна.
Найм. Татвар төлөгчийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
8
8.1 Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл, хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, эрхэлж буй ажил үйлчилгээний чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор ТБ-06 маягтыг бөглөн харьяалах татварын албанд бүртгүүлнэ.
8.2 Татвар төлөгч нь нэмэлт, өөрчлөлтийн мэдээллийг цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ.
8.3 Татварын алба нь бүртгэх байгууллага болон татвар төлөгчөөс ирүүлсэн мэдээллийг үндэслэн татвар төлөгчийн мэдээллийн бааз, хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулна.
8.4 Татвар төлөгч нь өөрийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлтийг журамд заасан хугацаанд харъяалагдах татварын алба, гэрчилгээ олгосон байгууллагад мэдэгдээгүй, орсон өөрчлөлт нь татварын хяналт шалгалт, татварын тайлангаар болон бусад хэлбэрээр илэрсэн тохиолдолд татварын албад тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, ТБ-06 маягтыг хөтлүүлэн гэрчилгээ, мэдээллийн бааз, хувийн хэрэгт өөрчлөлт хийнэ.
8.5 Татвар төлөгчийн бүртгэлийн программд оруулах татвар төлөгчийн татварын төрлийн бүртгэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг холбогдох маягтыг їндэслэн зөвхөн татвар төлөгчийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.
Ес. Татвар төлөгчийн шилжилт, хөдөлгөөн
9
9.1 Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газар, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс нь энэ журмын 7.1, 7.2-д заасны дагуу татвар тєлєгчийн харъяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгж, байгууллагын материалыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст тухайн оны 11 дїгээр сарын 1-ний дотор ирүүлнэ. Уг хэлтэс аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсээс ирїїлсэн материал, аж ахуйн нэгжүүдийн холбогдох їзүүлэлтүүдийн судалгааг хүлээн авч, энэ журамд заасны дагуу харьяалалыг шинэчлэн тогтоох асуудлыг боловсруулан Татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, татварын албад хооронд хийх шилжилт хөдөлгөөнийг жилд нэг удаа 12 сарын 31-ны дотор Татварын ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулна.
9.2 Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газар, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс нь энэ журмын 7.3-д заасны дагуу татвар тєлєгчийн харьяалал нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн аж ахуйн нэгж, байгууллагын материалыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст тухай бїр ирүүлнэ. Уг хэлтэс ирїїлсэн материалыг хянаж, шилжилт, хєдєлгєєнийг шийдвэрлэнэ.
9.3 Татвар тєлєгчийн їйлдвэрлэл, їйлчилгээ явуулж буй нутаг дэвсгэрийн татварын алба баримт, нотолгоо, үндэслэл бүхий хүсэлт ирүүлсэн тохиолдолд татвар төлөгчийн харьяаллыг шинэчлэн тогтоох асуудлыг Татвар төлөгчтэй харилцах хэлтэс хүлээн авч, энэ журмын 9.1-д заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ.
9.4 Татварын албад Татварын ерөнхий газрын даргын тушаал, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулна.
9.5 Татвар тєлєгчийн їндсэн харъяалал єєрчлєгдєхгїй, тухайн татварын тєрлийн харъяалал єєрчлєгдєх, шинээр бий болох тохиолдолд харьяалах татварын алба давхар татвар тєлєгчєєр бїртгэнэ.
Арав. Татвар төлөгчийг бүртгэлээс хасах
10.1 Татвар төлөгчийг дараах тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасах үндэслэл үүснэ. Үүнд:
10.1.1 Татвар төлөгч иргэн нас барсан, нас барсанд тооцогдсон;
10.1.2 Хуулийн этгээд татан буугдсан;
10.1.3 Хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан;
10.1.4 Хуулийн этгээдийн улсын бїртгэлийн тухай хуулийн 28.4 дэх заалтын дагуу бїртгэх байгууллагын саналыг їндэслэн хуулийн этгээдийг татан
буулгах тухай шїїхийн шийдвэр гарсан;
10.1.5 Татвар тєлєгч ор сураггїй алга болсон, бїртгэгдсэн хаяг байршилдаа байхгїй байгаа
нь зохих байгууллагаар нотлогдож, шїїхийн шийдвэр гарсан;
10.1.6 Хуульд заасан бусад їндэслэлээр;
10.2 Татвар төлөгч хуулийн этгээд нь татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ харъяалагдах татварын албанд албан бичгээр гаргана.
10.3 Бүртгэлээс хасуулах тухай татвар төлөгчийн ирүүлсэн хүсэлтийг татварын улсын байцаагч хүлээн авч дараах баримт, материалыг бүрдүүлэн татварын улсын ахлах байцаагчид өгнө. Үүнд:
10.3.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлд заасан баримт бичиг
10.3.2 Тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд баримтын шалгалт хийсэн акт, материал
10.3.3 Актаар тавигдсан татварын өр, төлбөрийг төсөвт төлсөн санхүүгийн баримт
10.3.4 Хаалтын тайлан тэнцэл
10.4 Шїїхийн шийдвэрийн дагуу татан буугдсан, дампуурсан татвар тєлєгчийн хувьд уг шийдвэрийг їндэслэн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч татвар тєлєгчийн бїртгэлээс хасна.
10.5 Татвар төлөгчийн татвар тєлєх їїрэг дуусгавар болсон тухай баримтыг їндэслэн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч татвар тєлєгчийн бїртгэлээс хасна.
10.6 Энэхүү журмын 10.3-д заасан баримт, материалын бүрдлийг үндэслэн Татварын улсын ахлах байцаагч нь ТБ-05 маягтыг хөтлөн албаны даргаар хянуулж, бүртгэх байгууллагад хүргүүлэх бөгөөд дээр дурдсан материалын бүрдэл хангагдаагүй нөхцөлд ТБ-05 маягтыг хөтлөхийг хориглоно.
10.7 Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай бүртгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч тухайн татвар төлөгчийг бүртгэлээс хасна.
10.8 Татвар тєлєгчийн бїртгэлээс хасагдаагїй боловч Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан үндэслэлээр тухайн тєрлийн татвар тєлєх їїрэг нь дуусгавар болсон тохиолдолд холбогдох баримтын бүрдлийг үндэслэн тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасч, татварын албаны бүртгэлийн мэдээллийн баазад өөрчлөлт оруулна.
10.9 Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бїртгэлийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу 2-6 сар хүлээгдэж буй татвар төлөгчдийг холбогдох материалын бүрдлийг үндэслэн тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасч, татварын албаны бүртгэлийн мэдээллийн баазад өөрчлөлт оруулна.
10.10 Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бїртгэлийн тухай хуулийн 27.4-т заасны дагуу хуулийн этгээдийг татан буулгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд холбогдох материалын бүрдлийг үндэслэн тухайн төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасч, татварын албаны бүртгэлийн мэдээллийн баазад өөрчлөлт оруулна. Хэрэв шүүх тухайн хуулийн этгээдийг татан буулгах үндэслэлгүй гэж үзвэл татвар төлөгчийн бүртгэлийг сэргээнэ.
10.11 Татвар төлөгчийг бүртгэлээс хассан тухай мэдээллийг агуулсан ТБ-05 маягтыг Татварын бүртгэлийн мэдээллийн баазаас гарган авч, Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан, хувийн хэрэгт хавсаргана.
10.12 Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах тохиолдолд татвар төлөгчийн гэрчилгээг хураан авч хувийн хэргийн хамт архивт шилжүүлнэ.
Арван нэг. Хүлээлгэх хариуцлага
11.1 Энэхүү журмын зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ооОоо
Текст томруулах
A
A
A