- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Татварын орлогын бүртгэл хөтлөх журам
ҮТЕГ-ын даргын 2001 оны 08 сарын 01 өдрийн 148 тоот тушаалаар батлав.
Татварын орлогын бүртгэл хөтлөх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү журмын зорилго нь төсөвт төвлөрүүлж байгаа татварын орлогын бүртгэл хөтлөх, залруулга болон хаалтын бичилт хийх харилцааг зохицуулах, татварын орлогын мэдээний үнэн зөв, шуурхай байдлыг хангахад оршино.
Хоёр . Татварын орлого
2.1 Татварын хууль тогтоомжийн дагуу татварын тайлан, хяналт шалгалтын актаар ногдуулж, төвлөрсөн болон орон нутгийн татварын орлогын дансанд бэлнээр болон бэлэн бусаар төвлөрүүлсэн, харилцан суутгал хийж төсвийн орлогын гүйцэтгэлд тооцсон мөнгөн хөрөнгийг татварын орлого гэнэ.
2.2 Татварын орлогод дараахь орлогыг хамруулна. Үүнд:
2.2.1. Татварын тайлангаар ногдуулж төвлөрсөн болон орон нутгийн татварын орлогын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө,
2.2.2. Татварын хяналт шалгалтын актаар ногдуулж, төвлөрсөн болон орон нутгийн татварын орлогын дансанд төвлөрүүлсэн нөхөн татвар, хүү, торгууль
2.2.3. Татварын өрийг төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох санхүүжилтэд суутган тооцсон дүн
2.2.4. Хоёр өөр төсөвтэй зэрэг харьцдаг аж ахуйн нэгжийн нэг татварын илүү төлөлтөөс өөр төрлийн татварын дутуу төлөлтөнд хаасан дүн
2.2.5. Татварын төлбөрт хураасан эд хөрөнгийг борлуулсан орлого
2.3 Тайлант сарын татварын орлогын хэмжээ нь татварын ногдуулалт хийсэн хугацаанаас үл хамаарч татварын орлогын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө болон суутган тооцсон орлогын дүнгээр тодорхойлогдоно.
2.4 Татварын төлбөрт хураасан барааг борлуулсан орлогоос эрх бүхий байгууллагаас тогтоосон дэлгүүрийн шимтгэлийг хассан дүнг татварын орлогын дансанд төвлөрүүлсний дараа татварын орлогод тооцож бүртгэнэ.
Гурав. Татварын орлогын дансны баримтын боловсруулалт
Гурав. Татварын орлогын дансны баримтын боловсруулалт
3.1 Татварын орлогын баримт
Дор дурьдсан баримтуудыг татварын орлогын анхан шатны баримт гэж үзнэ.Үүнд:
3.1.1. Татварын орлогын дансанд бэлнээр болон бэлэн бусаар мөнгө тушаасан баримт,
3.1.2. Татварын өрийг төсвөөс олгох санхүүжилтэнд суутган тооцсон тухай СЭЗЯ, орон нутгийн санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс, татварын алба, холбогдох татвар төлөгчийн хооронд үйлдсэн протокол, тушаал
3.1.3. Татварын илүү төлөлтийг дутуу төлөлтөнд нь хаасан дүнг баталгаажуулсан татварын албаны даргын тушаал
3.1.4. Хоёр өөр төсөвтэй зэрэг харьцдаг аж ахуйн нэгжийн нэг татварын илүү төлөлтөөс өөр төрлийн татварын дутуу төлөлтөнд хаасан дүнг баталгаажуулсан СЭЗЯ, тухайн орон нутгийн санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс, татварын албадын дарга нарын хамтарсан тушаал, протокол
3.2 Татварын өрийн барагдуулах дараалал
3.2.1 Татвар төлөгчөөс төлөгдсөн татварын орлогыг татварын төрөл тус бүрээр үүссэн хугацааны дарааллыг баримтлан барагдуулалтын бүртгэлийг хөтлөх бөгөөд татварын өрийг барагдуулахдаа доорхи дарааллыг баримтлана. Үүнд:
3.2 Татварын өрийн барагдуулах дараалал
3.2.1 Татвар төлөгчөөс төлөгдсөн татварын орлогыг татварын төрөл тус бүрээр үүссэн хугацааны дарааллыг баримтлан барагдуулалтын бүртгэлийг хөтлөх бөгөөд татварын өрийг барагдуулахдаа доорхи дарааллыг баримтлана. Үүнд:
а/ Хүүгийн орлого
б/ Торгуулийн орлого
в/ Нөхөн татварын орлого
г/ Тайлангаар ногдуулсан татварын орлого
3.2.2 Татвар төлөгч татварын өргүй бол тухайн татвар төлөгчийн тодорхойлсон татварын төрлөөр татварын урьдчилгаа буюу илүү төлөлт болгож бүртгэнэ.
3.3 Татварын орлогын баримтыг боловсруулах
3.3.1 Татварын орлогын дансыг төгрөгийн ба валютын данс гэж 2 ангилах ба баримтын боловсруулалтыг хийхдээ татварын албад нь татварын орлогын данс, хяналт шалгалтын орлогын данс, хүү, торгуулийн орлогын дансдад орсон орлогыг татварын төрөл болон татвар төлөгч нэг бүрээр ангилан доорхи байдлаар хөтөлнө. Үүнд:
а. Тухайн татварын албатай харьцдаг татвар төлөгчид ногдуулсан татвараас барагдуулсан хэмжээгээр «тайлангаар ногдуулсан татварын орлого», «хяналт шалгалтаар ногдуулсан татварын орлого»,
б. Тухайн татварын хэлтэст бүртгэлгүй татвар төлөгчдөөс орсон орлогыг «бусад орлого»,
в. Татварын орлогын дансанд орсон төлбөр гуйвуулагчийн нэр хаяг, төлбөрийн зориулалт нь тодорхойгүй орлогыг «тодорхой бус орлого»
г. Том татвар төлөгчийн алба нь төвлөрсөн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн /алт олборлогчдоос суутгасан ашигт малтмалын нөөцийн төлбөр гэх мэт/ орон нутгийн төсвийн орлогыг «орон нутгийн төсөвт орох татварын орлого»
3.3.2 Татварын өрийг төсвийн санхүүжилтэнд суутган тооцсон тохиолдолд татвар төлөгч, санхүү, эдийн засгийн хэлтэс болон татварын албаны хамтарсан протокол, тушаал, шийдвэр гаргаж, уг орлогыг «татварын орлого» гэж тусгана.
3.3.3 Татварын өрийг төвлөрсрөн төсөвт төвлөрүүлсэн НӨАТ-ын илүү төлөлтөнд суутгахаар татвар тлөлөгч хүсэлт гаргавал гүйлгээ хийхийг зөвшөөрсөн СЭЗЯ-ны шийдвэрийг үндэслэн тухайн суутгал хийгдэж буй татварын төрлөөр бүртгэлийг хөтөлж, “татварын орлого ” гэж тусгана.
3.3.4 Тухайн татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн татварын илүү төлөлтөөс дутуу төлөлтөнд хаасан дүнг татварын орлогод оруулан тооцохгүй.
3.3.5 Тухайн татвар төлөгч нь өөр татварын албанд татвараа хэсэгчилэн төлсөн тохиолдолд энэ тухай бусад татварын албанаас ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээг үндэслэн татвар төлөлтийн бүртгэлийг хөтлөх бөгөөд “бусад татварын албаны орлого” гэж тусгах ба «татварын орлого» гэж тооцохгүй.
3.3.6 Иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар тооцоо хийгч иргэний өөр татварын албатай харьцдаг хуулийн этгээдээс авсан орлогоос суутгуулан тооцсон татварыг «Иргэний орлогын бүртгэлийн дэвтэр»-ийг үндэслэн татварын орлогын бүртгэлийг хөтөлж “бусад татварын албаны орлого” гэж тусгах ба «татварын орлого» гэж тооцохгүй.
Дөрөв. Татварын орлогын бүртгэлийг залруулах
Дөрөв. Татварын орлогын бүртгэлийг залруулах
4.1 Татвар төлөгчийн төлсөн татварын төрөл нь татварын тайлан гаргасны дараа өөрчлөгдөх тохиолдолд энэ өөрчлөлтийг тухайн тайлангийн хугацаанд батлагдсан маягтаар үйлдэж татварын орлогын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна.
4.2 Татварын орлогын мэдээг гаргаж ҮТЕГазарт мэдээлсний дараа татварын орлогын бүртгэлд буруу тусгагдсан мэдээллийг залруулах тохиолдолд мөн батлагдсан маягтыг үйлдэж, татварын албаны дарга гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр татварын орлогын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна.
4.3 Татвар орлогын бүртгэлд «тодорхой бус орлого»–оор бүртгэгдсэн орлого тодорхой болсон тохиолдолд дараахь байдлаар татварын орлогын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна. Үүнд:
4.3.1. Тодорхой бус орлого нь тодорхой болсон тохиолдолд тухайн татвар төлөгчийн нэр дээр орлогыг бүртгэн авна.
- Тодорхой бус орлого нь данс андуурч орж ирсэн орлого болох нь тодорхой болсон тохиолдолд уг орлогыг данс андуурагдсан этгээдэд буцаан олгоно.
Тав. Татварын орлогыг төсвийн дансанд төвлөрүүлэх
5.1 Татварын орлогын дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг өдөр бүр төсвийн орлогын дансанд шилжүүлж, татварын албаны дарга, мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. Нийслэл, дүүргийн татварын газар /хэлтэс/-т байгаа НӨАТ-ын орлого төвлөрүүлэх данснаас төвлөрсөн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэх гүйлгээ үүнд хамаарахгүй.
5.2 Татварын хяналт шалгалтын дансанд төвлөрүүлсэн орлогын 20 хувийг татварын албаныхөгжлийн сангийн дансанд, үлдэх хэсгийг өдөр бүр төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.
5.3 Тайлант сарын эцэст татварын хяналт шалгалтын актаар хяналт шалгалтын дансанд төвлөрүүлсэн орлогыг татварын алба нь татварын орлогын мэдээндээ 100 хувиар тусгана. Татварын алба, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэстэй дээрх орлогыг төсвийн орлогын гүйцэтгэлд бүрэн оруулах, 20 хувийг нь татварын албанд олгосон санхүүжилт хэлбэрээр төсвийн зарлага талд тусгуулах талаар харилцан тохиролцож, тайлант сарын эцэст хоёр талаас протокол үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна
5.4 Тайлангийн дараа сарын 3-ны дотор татварын албаны дарга, санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нар сарын татварын орлогын ний дүнг баталгаажуулж гарын үсэг зурна.
Зургаа. Татварын орлогын мэдээг гаргах хугацаа
6.1. Татварын орлогын мэдээг дараах хугацаанд гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. Үүнд:
6.1.1. Сумаас аймагт сарын эцсийн өдөр утсаар
6.1.2. Аймгаас ҮТЕГ-т дараа сарын 3-ны дотор сүлжээгээр
6.1.3. Нийслэл, дүүргээс ҮТЕГ-т дараа сарын 3-ны дотор сүлжээгээр
6.2. Сумын татварын байцаагч татварын орлогын мэдээгээ татварын төрөл, татвар төлөгч нэг бүрээр ангилан гаргаж, сумын санхүүгийн тасгийн нягтлан бодогч, засаг даргын орлогчоор гарын үсэг зуруулж баталгаажуулан дараа сарын 5-ны дотор аймгийн татварын хэлтэст шуудангаар ирүүлнэ.
Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
7.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---ооОоо—
Текст томруулах
A
A
A