A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 1997 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 80 тоот тушаалын хавсралт
 
 
 
ТАТВАРЫН АЛБАНЫ ГЭРЧИЛГЭЭ, ТАЙЛАН МЭДЭЭНИЙ МАЯГТ, БУСАД МАТЕРИАЛ ХЭВЛҮҮЛЭХ, ХҮРГҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
            Нийтлэг үндэслэл
            Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон улсын хэмжээнд мөрдөх тайлан мэдээний маягт, гэрчилгээ, хууль тогтоомжийн эмхэтгэл аргачлал, заавар, зөвлөмжийг хэвлүүлэх, харъяа газар хэлтсүүдэд хуваарилан хүргүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
 
            Материалыг хэвлүүлэх
1.      Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гэрчилгээ, тайлан мэдээний маягт, шаардлагатай бусад материалыг хэвлүүлэх ажлыг газрын даргын 1997 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 72 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг хариуцах бөгөөд дор дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
            а/ Зөвхөн татварын албаны ажлын хэрэгцээнд шаардлагатай материалыг хэвлүүлэх бөгөөд тайлан мэдээний маягтын давхардлыг арилгах оновчтой болгох асуудлыг холбогдох хэлтсүүдтэй хамтран шийдвэрлэнэ.
            б/ Хэвлүүлэх зүйлийн төрөл /загвар/-ийг ерөнхий газрын хэлтсүүдээс гаргуулан авч хэвлүүлэх зайлшгүй шаардлагатай эсэхийг судлан тогтооно.
            в/ Материалыг хэвлүүлэх үнийн судалгаа хийж, сонгох, шаардлагатай гэж үзвэл хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарлаж, шалгаруулан ямар материалыг, хэнээр хэвлүүлэх тухай саналаа газрын газрын даргад танилцуулан зөвшөөрөл авна.
            г/ Санал зөвшөөрөгдсөн нөхцөлд хөрөнгийг хаанаас гаргуулахыг эрх бүхий албан тушаалтан /хэлтэс/-д танилцуулан зөвшөөрөл авч хэвлүүлэх газартай гэрээ хийн, хэвлүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
            д/ Хэвлүүлсэн материалын зардлын холбогдох баримт гэрээ, гэрээг дүгнэсэн материал болон үйлдвэрлэгчид төлбөр хийхтэй холбогдсон тайланг газрын санхүүд өгнө.
            е/ Материалыг хэвлүүлэх явцад байнга хяналт тавьж, бэлэн болсон материалыг Бодлого зохицуулалтын хэлтэст хүлээлгэн өгнө.
2.      Материал хэвлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас жил тутам гаргаж, дүнг газрын даргын зөвлөлд танилцуулна.
 
            Хэлтэс, тасгийн үүрэг
3.      Хэвлүүлсэн материалыг татварын албадад хүргүүлэх ажлыг санхүү аж ахуйн тасаг хариуцна.
4.      Татварын албадад материалыг хүргүүлэхдээ уг материалын үнийг тогтоон, падаан бичнэ. Үнэ нь уг материалыг хэвлүүлэх болон хүргүүлэхэд гарсан зардлын нийлбэрээс илүү байж болохгүй.
5.      Нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсүүд материалыг зориулалтын дагуу зарцуулахад байнга хяналт тавьж ажиллана.
6.      Төлбөртэй маягтыг санхүү аж ахуйн тасгаас тогтоож өгсөн үнээр татвар төлөгчдөд өгөх бөгөөд уг үнийг өөрчлөхийг хориглоно.
7.      Маягтын үнийг сар тутам ҮТЕГ-ын дансанд шилжүүлнэ. Энэ мөнгө нь уг маягтыг хэвлүүлэх зардалд зориулагдана. Өөр зүйлд зарцуулахыг хориглоно.