- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАТВАРЫН ӨР БАРАГДУУЛАХ АЖЛЫН УДИРДЛАГА,ХЯНАЛТ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
ҮТЕГ-ын даргын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 217 тоот тушаалын хавсралт
Татварын өр барагдуулах ажлын удирдлага, хяналт, бҮртгэлийн журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэ журмын зорилго нь «Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих , татвар хураах тухай» хууль, «Татвар хураах үйл ажиллагааны дүрэм», «Татварын хяналт шалгалтын ажлын дүрэм» -д заасны дагуу татварын алба, татварын улсын байцаагчаас татварын өрийг барагдуулах ажиллагааг гүйцэтгэх, түүний бүртгэл хөтлөх, өрийн барагдуулалтад татварын албаны удирдлагын зүгээс хяналт тавих, удирдах ажлыг зохицуулахад оршино.
1.2 Энэ журмаар зохицуулах үйл ажиллагаа нь татварын хяналт шалгалт болон татварын тайлангаар ногдуулсан татвар, нөхөн татвар, xүү, торгуулийн өрийг барагдуулахад хамаарна.
1.3 Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар, нөхөн татвар, xүү торгуулийг ТНТХТТХТ хуульд заасны дагуу мэдэгдэх хуудсаар гаргуулах, үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэх гаргах шат дараалсан арга хэмжээг авах замаар барагдуулна.
Хоёр. Мэдэгдэх хуудсаар татварын өр барагдуулах үйл ажиллагаа, түүний бүртгэл
2.1 Татварын өрийг мэдэгдэх хуудсаар хураан барагдуулах үйл ажиллагааг Caнхүү эдийн засгийн сайдын 2002 оны 272 дугаар тушаалаар батлагдсан «Татварын өрийг мэдэгдэх хуудсаар хураан барагдуулах тухай журам»-д заасны дагуу явуулна.
2.2 Мэдэгдэх хуудсыг cap бүрийн 10-ны өдөр боловсруулж, татварын өртэй татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нэг бүрт хүргүүлэх бөгөөд татвар төлөгчийн хугацаандаа төлөгдөөгүй татварын өрийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: :
• Татварын тайлангаар гарсан татварын өрийг жилд нэг удаа тухайн оны жилийн эцсийн татварын тайлан тушаах, татвараа төлж дуусгах хуульд заасан эцсийн өдрийн дараа өдрийн төлөгдөөгүй татварын үлдэгдлээр тооцож, уг өдрөөс эхлэн өрөнд тооцож бүртгэнэ.
• Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар, xүү торгууль нь татвар төлөгчөөр хүлээн зөвшөөрөгдсөн бол актыг татвар төлөгчид гардуулсан 11 дэх өдрөөс татварын өр гэж тооцох бөгөөд хэрэв татвар төлөгч актыг хүлээн зөвшөөрөгдөөгүй бол ногдуулсан нөхөн татвар, xүү, торгуулийг татварын өрөнд тооцохгүй.
• Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан боловч татвар төлөгчийн хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татвар, xүү торгуулийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд дараах хугацаанаас эхлэн түүнийг өрөнд тооцож бүртгэнэ. Үүнд:
а/ Аймаг, нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан бол уг шийдвэрийг татвар төлөгч хүлээн авснаас хойш 15 дахь хоногоос
б/ ҮТЕГ-ын татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан бол уг шийдвэрийг татвар төлөгч хүлээн авснаас хойш 15 дахь хоногоос
в/ Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан уг шийдвэрийг татвар төлөгч хүлээн авснаас хойш 15 дахь хоногоос
г/ Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрийг татвар төлөгч хүлээн авснаас хойш 31 дэх хоногоос
д/ Хяналтын шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрийг татвар төлөгч хүлээн авсан өдрөөс хойш хоногоос тус тус тооцно.
Хэрэв татвар төлөгч татварын ногдуулалтын талаарх гомдлоо хуульд заасан давж заалдах хугацааны дотор дээд шатны татварын маргаан таслах зөвлөл болон шүүхэд гаргасан бол татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн эсвэл хүлээн зөвшөөрөх ёстой эцсийн шийдвэр гартал өр гэж тооцохгүй бөгөөд татварын өрийн бүртгэлд бүртгэхгүй.
Татвар төлөгч татварын ногдуулалтын талаарх гомдлоо хуульд заасан давж заалдах хугацааг хэтрүүлэн дээд шатны татварын маргаан таслах зөвлөл болон шүүхэд гаргасны улмаас татварын өрийн мэдээллийн баазад бүртгэгдсэн татварын өрийг өрийн бүртгэлд үлдээж, хүчингүй шийдвэр гарсан үед нь өрийн бүртгэлээс хасна.
Хяналт шалгалтын актаар ногдуулсан боловч татвар төлөгч зөвшөөрөөгүй, маргаантай нөхөн татвар, xүү, торгуулийг эцсийн шийдвэр гартал уг актыг тогтоосон татварын улсын байцаагч хариуцан ажиллана.
Татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудас нэг бүр, татварын алба бүрээр дугаарлагдсан байх бөгөөд уг дугаарын дагуу «татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудас» ыг бүртгэж, мэдээллийн санг үүсгэж хөтөлнө.
2.3. Мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш ажлын 10 хоногт багтаан татварын өрийг барагдуулаагүй татвар төлөгчдийн талаарх мэдээллийг «Татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудасны мэдээллийн сан»-гаас татварын байцаагч, татварын албаны удирдлагад гарган өгөх ба татварын өрийг барагдуулах дараагийн шатны арга хэмжээнд хамрагдах татвар төлөгчийг тодорхойлох мэдээллийн эх үүсвэр болж ашиглагдана.
Гурав. Татвар төлөх хугацааг сунгах үйл ажиллагаа, түүний бүртгэл
3.1 Энэ журмын 2 дугаар хэсэгт дурьдсан «Татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудасны мэдээллийн сан»-д бүртгэгдсэн татвар төлөгч нь бодит шалтгааны улмаас татвараа хуульд заасан хугацаанд төлж чадаагүй бол татвар төлөх хугацааг сунгах үйл ажиллагаа авч хэрэгжүүлнэ.
3.2 Татвар төлөгчийн татварын өрийг төлөх хугацааг сунгах уйл ажиллагааг ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 дүгээр тушаалаар батлагдсан «Татвар төлөх хугацааг сунгахад баримтлах журам» -д заасны дагуу зохицуулна.
3.3 Татварын албаны даргын «Татвар төлөх хугацааг сунгах тухай» тушаалыг үндэслэн тухайн татвар төлөгчийн талаарх мэдээллийг «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д бүртгэх бөгөөд уг сунгасан хугацаагаар «Татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудасны мэдээллийн сан»-д бүртгэгдсэн мэдэгдэх хуудас олгосон хугацааг өөрчилж бүртгэнэ.
Дөрөв. Татварын өр барагдуулах талаар татвар хураалтын байцаагчийн зүгээс авах арга хэмжээнүүд, түүний бүртгэл
4.1 Татвар хураалтын байцаагч «Татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудасны мэдээллийн сан»-тай байнга ажиллаж, мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш ажлын 10 хоногт багтаан татварын өрөө барагдуулаагүй тохиолдолд дараах арга хэмжээг дэс дараалан авч хэрэгжүүлнэ. Үүнд:
• татвар төлөгчийн харилцагч банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах
• татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах
• шүүхэд нэхэмжлэл бичих
4.2 Татварын өрийг татвар төлөгчийн банкин дахь хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах үйл ажиллагаа, түүний бүртгэл
4.2.1. Татварын өрийг татвар төлөгчийн харилцагч банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах уйл ажиллагаа нь Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 272 дугаар тушаалаар батлагдсан «Татварын өрийг татвар төлөгчийн банкин дахь хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах тухай журам»-д заасны дагуу зохицуулагдана.
4.2.2. Татварын албанаас банкинд хүргүүлсэн мэдэгдэх хуудасны «Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл» хэсгийн бичилтийг үндэслэн тухайн татвар төлөгчийн татварын өрийг түүний банкин дахь харилцах данснаас үл маргах журмаар гаргуулах үйл ажиллагааг «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»д бүртгэнэ.
4.3 Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах үйл ажиллагаа, түүний бүртгэл түүний бүртгэл
4.3.1 Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах үйл ажиллагаа нь ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 дүгээр тушаалаар батлагдсан «Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам»-д заасны дагуу зохицуулагдана.
4.3.2 Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулахаар татвар төлөгчтэй хэлцэл байгуулж, «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д бүртгэж, үйл ажиллагаа нэг бүрийн дэлгэрэнгүй бүртгэлийг тусгайлан хөтөлнө. Үүнд:
• Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах
• Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулах
• Татвар төлөгчийн эд хөрөнгийг барьцаалан татварын өрийг гаргуулах
4.3.3 Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулахаар татвар төлөгчид хүргүүлсэн «төлбөрийн хуудас»-ыг үндэслэн уг үйл ажиллагааны дэлгэрэнгүй бүртгэлийг «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д хөтөлнө.
4.3.4 Татварын өрөнд авсан эд хөрөнгийг хүлээн авахаар татварын албанаас томилогдсон комиссын «тооллогын бүртгэл», өрөнд авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан «тайлан»-гийн бичилтийг тус тус үндэслэн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулах уйл ажиллагааны дэлгэрэнгүй бүртгэлийг «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д хөтөлнө.
4.3.5 Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар татвар төлөгчтэй байгуулсан «барьцааны гэрээ», барьцааны гэрээний хугацаанд багтаан татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн барьцаалагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан «тайлан»-ийн бичилтийг тус тус үндэслэн татвар төлөгчийн эд хөрөнгийг барьцаалан татварын өрийг төлүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй бүртгэлийг «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д хөтөлнө.
4.4. Татварын өр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл бичих үйл ажиллагаа, түүний бүртгэл
4.4.1. Татварын өр төлбөрийг ул маргах журмаар болон татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах боломжгүй бол татварын алба, татварын улсын байцаагч нь шүүхэд нэхэмжлэл бичих ба энэ уйл ажиллагааг явуулахдаа ҮТЕГ-аас зөвлөмж болгосон « Шүүхэд нэхэмжлэл бичих тухай зөвлөмж»-ийг удирдлага болгоно.
4.4.2. Татварын өрийг барагдуулахаар шүүхэд бичсэн нэхэмжлэлийн бичилтийг үндэслэн уг үйл ажиллагааны бүртгэлийг «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д хөтөлнө.
4.4.3. Татварын өрийг барагдуулахаар шүүхэд бичсэн нэхэмжлэлийг холбогдох шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг үндэслэн шүүхийн шийдвэртэй татварын өрийн бүртгэлийг «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д хөтөлж, түүнээс «Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хяналтын карт»-ыг хэвлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн холбогдох албанд хүргүүлж, гарын үсэг зуруулан баталгаажуулна.
4.4.4. Татварын улсын байцаагчийн тогтоосон зөвшөөрөгдөөгүй акт, дүгнэлтийг шүүхээс хянан шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай «Хяналт шалгалтын үйл ажиллагааны мэдээллийн сан»-д бүртгэгдэх бөгөөд шүүхийн шийдвэртэй өр болох агуулгаараа «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-д шууд давхар бүртгэгдэнэ. Үүнд: мөн «шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хяналтын карт» хөтлөгдөнө.
4.4.5. «Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хяналтын карт» нь татварын алба болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албадын хооронд хураан барагдуулах татварын өрийг бүртгэх, хяналт тавих, тооцоо нийлэх анхан шатны маягт болж ашиглагдана.
Тав. Татварын өр барагдуулах үйл ажиллагаанд татварын албаны удирдлагын зүгээс тавих хяналт, удирдлага болон бүртгэл
5.1 Татварын өр барагдуулах үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, удирдлагаар хангах үүргийг татварын албаны татвар хураалтын хэлтэс, тасгийн дарга хүлээнэ.
5.2 Татвар хураалтын хэлтэс, тасгийн дарга татварын өр барагдуулах үйл ажиллагааны удирдлага, хяналтын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
• Татварын өрийг тодорхойлж , татвар төлөгчдөд мэдэгдэх хуудас хүргүүлэх үйл ажиллагааг хянаж , удирдана .
• Татвар төлөгчийн татварын өр төлөх хугацааг сунгуулах талаар бичгээр гаргасан хүсэлтийг судалж, удирдлагад танилцуулан хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх
• «Өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан» -д хөтлөгдсөн татварын өр барагдуулахад авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нэг бүртэй долоо хоног бүр танилцаж, шат дараалсан арга хэмжээ авагдаж буй эсэхэд хяналт тавьж, татвар хураалтын байцаагчдад ажлын удирдамж, чиглэл өгч ажиллана.
• Хураан барагдуулахад хүндрэлтэй байгаа татварын өрийг тодорхойлж, албаны даргад танилцуулан, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэж болох бүх талын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
5.3 Татварын албаны дарга татварын өр барагдуулах үйл ажиллагааны удирдлага, хяналтын хүрээнд дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:
• Татварын өр барагдуулах уйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэх, түүний бүртгэл хөтлөлт үнэн зөв хийгдэж буй эсэхэд байнгын хяналт тавьж, «өр барагдуулах үйл ажиллагааны мэдээллийн сан»-гийн мэдээлэлтэй байнга танилцаж, түүнийг өр барагдуулах үйл ажиллагааны удирдлага, хяналтын хэрэгсэл болгон ашиглаж хэвшүүлнэ.
• Хураан барагдуулахад хүндрэлтэй байгаа татварын өрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох , энэ үйл ажиллагаанд орон нутгийн засаг захиргаа, хууль хяналтын болон бусад байгууллагуудын туслалцааг авах, хамтран ажиллах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
• Татварын өр барагдуулах байнгын ажиллагаатай комиссыг орон нутагт зохион байгуулж ажиллуулна.
• Орон нутгийн хэмжээнд.барагдуулах найдваргүй болсон татварын өрийг тодорхойлж, түүнийг «Барагдуулахад хүндрэлтэй татварын өрийн мэдээллийн сан»-д хаяг байршилдаа байдаггүй, эзэн холбогдогч нь нас барсан, төлбөрийн чадваргүй, дампуурсан, татан буугдсан шалтгаан бүрээр бүртгэж, ҮТЕГ-ын хураалтын хэлтэст мэдэгдэж, дэмжлэг туслалцаа авах ажлыг зохион байгуулна. Татварын өртэй аж ахуй нэгж, байгууллага нь «Татвар төлөгчийн бүртгэлийн журам»-ын дагуу өөр татварын албанд шилжсэн тохиолдолд « Татварын албад хооронд татвар төлөгчийн шилжсэн өрийн карт» ТА-12 -ыг хөтлөн ҮТЕГ-ын ТХХэлтэст ирүүлнэ.
5.4 Хураан барагдуулах хүндрэлтэй байгаа татварын өрийг дараах журмаар шийдвэрлэнэ.
5.4.1. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан болсон татварын өрийг жил бүрийн 12 сарын 15-ны дотор татварын ногдол үүсгэсэн анхан шатны баримт /татварын тайлан, хяналт шалгалтын акт, татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр/, ТНТХТТХТ хуульд заасны дагуу татварын өрийг хураан барагдуулах талаар хэрэгжүүлсэн шат дараалсан бүх арга хэмжээний баримтууд /мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын төлбөр гаргуулах акт, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхийн шийдвэр гэх мэт/-ын хуулбарыг хавсарган, ҮТЕГ-ын Татвар хураалтын хэлтэст хүргүүлж хянуулан , Ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгоно.
• Хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо ТЕХуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалт, Дээд шүүхийн 2002 оны 100 дугаар тогтоолын заалтыг мөрдлөг болгоно.
5.4.2 Татварын өртэй татвар төлөгч иргэн нас барсан, нас барсанд тооцогдсон тохиолдолд нас барсныг нотлох нас барсны гэрчилгээ, нас барсанд тооцогдсон тухай шүүхийн шийдвэрийг бүрдүүлэн, ТЕХуулийн 11.1.4 дэх заалтыг үндэслэл болгон тухайн татварын албаны дарга тушаал гаргаж түүний татварын өрийг хүчингүй болгоно.
5.4.3 Аж ахуй нэгж, байгууллагын удирдлага /эзэн, захирал, дарга/ нас барсны улмаас тухайн байгууллагын үйл ажиллагаа зогсож, албан ёсны өв залгамжлагч байхгүй бусад үүсгэн байгуулагчид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд тухайн байгууллагын өр төлбөрийг уг аж ахуй нэгжийн хариуцлагын хэлбэр , гишүүдийн өмч хөрөнгийн оролцооны хувь хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэргийг харгалзан, татварын өр барагдуулах боломжтой бүх арга хэмжээг авах бөгөөд татварын өрийг барагдуулах боломжгүй , гишүүд нь татварын өрийг хариуцах талаар өөр хоорондоо маргаантай бол зохих нотлох материалуудыг бүрдүүлэн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.
5.4.4 Хаяг байршилдаа байдаггүй татварын өртэй татвар төлөгчийг татварын хөөн хэлэлцэх хугацаа дуустал засаг захиргаа, цагдаа. хууль хяналтын байгууллагатай хамтран эрэн сурвалжилж олох, татварын өрийг төлүүлэх хураан барагдуулах үйл ажиллагааг явуулна.Татвар төлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусмагц эрэн сурвалжлахад оролцсон дээрх байгууллагуудын тодорхойлолтыг үндэслэн татварын өрийг Ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгоно.
5.4.5 Татварын өртэй боловч төлбөрийн чадваргүй болсон татварын төлөгчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох, дампууруулах талаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ. Шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэн татвар төлөгчийн татварын өрийг өрийн мэдээллийн баазаас хасна.
Зургаа. Татварын өр барагдуулах үйл ажиллагаанд ҮТЕГ-ын зүгээс тавих хяналт, удирдлага, бүртгэл
6.1 Татварын өр барагдуулах уйл ажиллагаанд ҮТЕГ-ын зүгээс тавих өдөр тутмын хяналт, удирдлагаар хангах уургийг ҮТЕГ-ын татвар хураалтын хэлтэс, татварын өрийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч хүлээнэ.
6.2 Татварын өр барагдуулах уйл ажиллагаанд бусад хэлтэс , албадын туслалцаа дэмжлэгийг авах зорилгоор татварын өрийг хураан барагдуулахад туслах чиг үүрэг бүхий «Татварын өр барагдуулах төв комисс» ҮТЕГ-т байнга ажиллана.
6.3 Татварын өр барагдуулах төв комисс нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд: Комиссын дарга Газрын дэд дарга
Комиссын гишүүд Татвар хураалтын хэлтсийн дарга
Хяналт шалгалтын хэлтсийн дарга
Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтсийн дарга
Төвлөрсөн төсвийн орлого,хяналтын газрын дарга Нийслэлийн татварын газрын дарга
Хуулийн зөвлөх
Нарийн бичгийн дарга Татварын хураалтын хэлтсийн татварын өрийн
асуудал хариуцсан байцаагч
6.4 Татварын алба бүрт өр барагдуулах салбар комисс ажиллана.
6.5 ҮТЕГ-ын татвар хураалтын хэлтэс татварын өр барагдуулах ажлын удирдлага хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
• Татварыг хугацаанд нь бүрэн төлдөг татвар төлөгчдийг дэмжин урамшуулах, татварын ер үүсэхээс урьдчилан сэргийлэх, татварын өрийг хураах албадлагын механизмуудыг бий болгох зэрэг асуудлуудыг судлан, санал боловсруулж, хууль эрх зүйн актуудад тусгуулах арга хэмжээ авч ажиллах
• Татварын өр барагдуулах үйл ажиллагаа, түүний бүртгэл хөтлөлт албаны хэмжээнд шаардлагын түвшинд хийгдэж буй эсэхэд байнгын хяналт тавьж ажиллах
• Татварын өрийн байдалд байнгын хяналт тавьж, ҮТЕГ-ын удирдлагад мэдээлэх, татварын өр хураах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажилласан татварын алба, байцаагчийн ажлыг үнэлж, урамшуулах арга хэмжээ авч ажиллах
• Татварын өр барагдуулах чиглэлээр төрийн болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээлэл солилцох, ажлын уулзалт, хамтарсан ажиллагаа зохион байгуулах
• «Татварын өр барагдуулах төв комисс»-ын туслалцааг авах чиглэлийг оновчтой тодорхойлж, түүний үйл ажиллагааг үp дүнтэй, байнгын байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
• Татварын албадаас ирүүлсэн хураан барагдуулахад хүндрэлтэй татварын өрийн асуудлыг судлан, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж, саналаа боловсруулан удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах
• Татварын албадаас ирүүлсэн татвар төлөгчийн шилжилт хөдөлгөөн, татварын өрийг судалж, хянасны дараа шилжүүлсэн болон шилжин очиж буй татварын албадын өрийн бүртгэлээс хасах, бүртгэлд авах шийдвэрийг гарган албадад мэдээлэх
• Татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон татварын өрийг ТНТХТТХТ хуульд заасны дагуу татварын өрийг хураан барагдуулах талаар хэрэгжүүлсэн шат дараалсан бүх арга хэмжээ, хугацааг хянан шалгаж, Ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулах.
6.4 «Татварын өр барагдуулах төв комисс» дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:
• Татвар төлөгчдөөс татварын өрөнд өгөхөөр санал болгосон хөрөнгийн талаар дүгнэлт гаргана.
• Хүндрэлтэй өрийг шийдвэрлүүлэх талаар татварын албадаас тавьсан саналыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх талаар ҮТЕГ-ын даргад зөвлөмж гаргана.
• Татварын ерийн байдлыг улирал тутам хэлэлцэж, дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, чиглэлийг тодорхойлно.
• Татварын өр барагдуулах чиглэлээр цаг үеийн шаардлагатай эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулж, үp дүнг хэлэлцэн, удирдлагад тайлагнана.
Текст томруулах
A
A
A