A

A

A

Бүлэг: 1979
  УТЕГ-ын даргын 1997 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 тоот тушаалын хавсралт
 
 
Төсөвт төлөх татварын орлогын баримтанд бичилт хийлгэх журам
 
 
 
                                    Нэг. Нийтлэг үндэслэл
 
            Хуулийн дагуу ногдуулсан албан татвар, төлбөр, хураамжууд болон татварын хяналт, шалгалтаар илэрсэн нөхөн төлбөр, ногдуулсан хүү торгуулийг татвар төлөгч холбогдох төсвийн орлогод оруулах баримтын бичилт хийхэд энэхүү журмыг мөрдөнө.
 
                                    Хоёр. Татварыг төсөвт төлөх баримтын бичилт хийх
 
 
            1. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагууд хуулиар ногдуулсан аливаа албан татвар, төлбөр, хураамж, хяналт шалгалтаар тавигдсан нөхөн төлбөр, хүү торгуулийг холбогдох төсвийн дансанд төлсөнийг тодорхойлох үндсэн баримт нь төлбөрийн даалгавар болон бэлэн мөнгө тушаасан орлогын ордер байна.
            2. Татвар төлөгч эдгээр баримтанд:
а/ төлбөр хийхээр бичсэн он, сар, өдөр
б/ төлсөн албан татвар, төлбөр, хураамжийн нэр, дүн
в/ төлбөрийн даагавар болон орлогын ордерийн  баруун дээд буланд улсын бүртгэлийн регистрийн дугаар зэргийг тод гаргацтай бичнэ.
3. Төсөвт орох хэд, хэдэн төрлийн төлбөрийг нэгтгэн төлёөн бол төлбөрийн даалгавар болон орлогын ордерийн баримтын ар талд орлогын нэр, төрөл тус бүрээр дүнг жагсаан  бичнэ.
4. Байгууллага хоорондын өр авлага, төсвөөс олгогдох санхүүжилт, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын борлуулсан бараа, бүтээгдэхүүнийг татварын төлбөрт суутган тооцох тохиолдолд холбогдох дээд байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийг үндэслэнэ.
                       
                        Гурав. Биелэлтийг хангуулах
 
5. Энэ журмын 2, 3-д заасны дагуу татвар төлөгчийн баримтанд бичилт хийлгэж, хэвшүүлэх, биелэлтэнд байнгын хяналт тавих ажлыг тухайн татвар төлөгчийг хариуцсан татварын байцаагч гүйцэтгэнэ.
6. Журмын 4-д заасны дагуу холбогдох татвар төлөгчийн татварын ногдлыг хааж, тооцоо хийх асуудлыг татварын хураалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга нар хариуцна.