A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 1999  оны 8 дугаар сарын 10-ний өдрийн 124 тоот  тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
ТАТВАРЫН ИЛҮҮ, ДУТУУ ТӨЛӨЛТҮҮДИЙГ ТАТВАРЫН ТӨРӨЛ ХООРОНД СУУТГАН ТООЦОХ ТУХАЙ ЖУРАМ
 
 
                        Нэг. Ерөнхий зүйл
 
            1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, төсөвт болон төрийн бус байгууллага, ашгийн бус байгууллага нь /цаашид татвар төлөгч гэх/ хэд хэдэн төрлийн татварыг /ААНБОАТатвар, ХАОАТТатвар, Онцгой албан татвар, НӨАТатвар, Газрын төлбөр гэх мэт, /удирдлагын оршин байршиж буй газар ба үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж нутаг дэвсгэрийн харьяалал зэргээр төвлөрсөн болон орон нутгийн төсөвт  төлдөг. Нэг төрлийн татвараар  илүү төлөлттэй боловч өөр төрлийн  татвараар дуту төлөлттэй гарах үед илүү төлөлтийг бусад татварын дутууд шилжүүлэн тооцоход энэхүү журмын зорилго  оршино.
 
            2. Татвар төлөгч нь хоёр буюу түүнээс дээш татварын албадтай харилцагч бол татварын албад хоорондын татварын илүү төлөлтийг бусад татварын дутууд шижүүлэн тооцоход энэнхүү журмыг мөрдөхгүй.
 
            3. Харилцагч татварын албанд татварын тайлан тушааж, илүү, дутуугийн тооцоо хийгээгүй татвар, төлбөр, хураамжаар төлсөн татварын төлбөрийг бусад татварт шилжүүлэн тооцохгүй.
 
                        Хоёр. Илүү төлсөн татварыг төлбөл зохих бусад татварт суутган тооцох үйл ажиллагааны горим дэс дараалал
 
            1. Татвар төлөгч нь татвараа өөрөө сайн дурын үндсэн дээр тодорхойлж, татварын тайлангаа гарган харьяалагдах татварын албанд тушаана.
 
            2. Татварын  улсын байцаагч нь тухайн татвар төлөгчийн татварын тайланг шалган хүлээж авна. Татварын аль нэг төрлөөр татварын илүү төлөлт  гарсан тохиолдолд Суутган тооцох мэдэгдлийг /хавсралт 1/ бөглөн Мэдээлэл боловсруулах хэлтэс,  тасагт тухайн татвар төлөгчийн татварын төлөлт, ногдлыг шалгуулан магадлуулна.
 
            3. Эдийн засагч нь байцаагчийн ирүүлсэн Суутган тооцох мэдэгдлийн дагуу татвар төлөгчийн татварын бүртгэл, татварын ногдол, татвар ногдлыг   компьютерийн  мэдээллийн баазтай тулган шалгаад, илүү талалтийг таваарын ногдол, өрийн программ /DUE/-ын дагуу өрөнд шилжүүлэн суутгах үйл ажиллагааг хийж шалгасны дараа тухайн татвар төлөгчийн өрийн картыг хэвлэж, Суутган тооцсон мэдэгдлийн хамт эргүүлэн хариуцсан байцаагчид өгнө.
 
            4. Байцаагч Суутган тооцох мэдэгдлийг өрийн карттай тулган шалгасны дараа татварын илүү төлөлтийн суутган тооцоололтыг хүлээн зөвшөөрч мэдэгдэлд гарын үсэг зурна. Мөн мэдэгдэлд түүнийг хянах,  баталгаажуулах зорилгоор ТХХэлтэс, тасгийн дарга, МБСХэлтэс, тасгийн дарга, эдийн засагч нар гарын үсэг зурна.
 
            5. Татвар төлөгчийн хувийн хэрэгт суутган тооцох  мэдэгдлийг нэмж баяжилт хийнэ.
 
                        Гурав. Илүү төлсөн татварыг төлбөл зохих бусад татварт суутган тооцоход баримтлах хугацаа
 
            1. Татвар төлөгч татварын хуульд заасан хугацаанд харьяалагдах татварын албанд татварын тайлан тушааж, тооцоо хийсэн байх ёстой. «Монгол Улсын Татварын Ерөнхий хууль»-ийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, «Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль»-ийн 21 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1-д тус тус зааснаар татвар төлөгчийн илүү төлсөн татварыг төлбөл зохих бусад татварт суутган тооцох, татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох зэрэг үйл ажиллагааг хийнэ..
 
            2. «Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль»-ийн 11 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасны дагуу тухайн татварын төрлөөр илүү төлөлт гарсан тохиолдолд ҮТЕГ-ын «НӨАТ-ын мэдээлэл боловсруулах аргачлал», «НӨАТ-ын илүү төлөлтийг шалгах тухай журам», Сангийн сайдын 1999 оны 5 сарын 17-ний өдрийн 65 тоот тушаалаар батлагдсан «Нэмэгдсэн өртгийн албан  татварыг буцаан олгох тусгай сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах тухай журам» зэргийг дагаж мөрдөх бөгөөд НӨАТ-ын илүү төлөлтийг бусад татварын дутууд шилжүүлэн суутгах үйл ажиллагааг сар, улирал, жилийн туршид хийж гүйцэтгэнэ.
 
            3. Татварын хяналт шалгалтын актаар тогтоогдсон татварын илүү төлөлтийг бусад татварын дутууд хугацаа харгалзахгүйгээр жилийн туршид шилжүүлэн тооцно.
 
                        Дөрөв. Илүү төлсөн татварыг төлбөл зохих бусад
                                 татварт суутган тооцох мэдээллийг боловсруулах
                                 үйл явц, илүү дутуу төлөлтийг бүртгэх
 
            1. Эдийн засагч нь татвар төлөгчийн бүртгэлийн баазад шинээр бүртгэгдсэн татвар төлөгчийг шивж оруулах, нэмэлт өөрчлөлтийг бүртгэх, татварын төрлөөр баяжилтыг тухай бүр хийж шалгаж байх бөгөөд улирал тутамд ҮТЕГ-ын МБСХэлтэст баазыг ирүүлэх ба улиралд нэг удаа татварын улсын байцаагчдад татвар төлөгчийн татварын төрлөөрхи бүртгэлийн мэдээг гарган өгч, тулгалт хийж байна.
            2. Эдийн засагч нь татвар төлөгчийн татвар төлөлт, татварын ногдлыг тухай бүр компьютер дахь мэдээллийн бааазад боловсруулалт хийж байх бөгөөд сар бүрийн 30, 31-нд татварын улсын байцаагч нарт «Татварын өрийн судалгаа»-г гаргаж хүргэнэ.
            3. Байцаагч энэхүү судалгааг үндэслэн татвар төлөгчдийн өрийг сар бүр тулган шалгаж байх ба хэрэв зөрүү, алдаа гарвал тухай бүр эдийн засагчид өгч хянуулна. Эдийн засагч нь гарсан саналыг тухайн татвар төлөгчийн татвар төлөлтийг нотлох баримт-төлбөрийн даалгавар, орлогын мэдүүлэг, татварын ногдлын картууд, татварын хэлтсийн даргын жилийн эцсийн татварын илүү, тудуу төлөлтийн тухай тушаалыг тус бүр үндэслэн шалгаад алдаа гарсан бол засвар хийх бөгөөд, дээрхи нотлох баримтуудын дүнтэй тохирохгүй тохиолдолд ямар ч өөрчлөлтийг программд оруулахгүй.
4. Татвар төлөгч нь татварын аль нэг төрлөөр илүү төлөлт гарсан тохиолдолд байцаагч «Суутган  хийсэн тухай мэдэгдэл»-ийг хөтлөн эдийн засагчид хянуулахаар хүргэнэ. Эдийн засагч дээрхи мэдэгдлийн дагуу татвар төлөлт, ногдол, өр болон илүү төлөлтийг хянаад тухайн татвар төлөгчийн татварын өрийн картыг татвар төлөгчийн хувийн хэрэгт хийж баяжуулж байх ба уг хувийн хэргийн татварын тайлангуудын үлдэгдлээс ямар төрлийн татвараар илүү, дутуу төлөлттэй болохыг олж тогтоон шилжүүлэн тооцох илүү, дутуу төлөлтийг тодорхойлно. Мөн хувийн хэрэгт татвар төлсөн тухай баримт, татварын ногдлын карт, хяналт шалгалтын акт зэрэг баримтуудыг хавсаргаж болно.
5. «Суутган хийсэн тухай мэдэгдэл»-ийг 2 хувь үйлдэх ба 1 хувийг татвар төлөгчид хүргэх ба татвар төлөгч нь уг мэдэгдлийг үндэслэн Санхүүгийн тайлан тэнцэлд залруулга хийх үүрэгтэй, нөгөө хувийг тухайн татвар төлөгчийн хувийн хэрэгт хавсаргах бөгөөд байцаагч татварын тайланд залруулах бичлтийг тус тус хийнэ.
6. Эдийн засагч нь НӨАТ-ын илүү төлөлтөөс бусад татварын илүү төлөлтийг бусад татварын дутуу төлөлтөд шилжүүлэн тооцохдоо дараа оны 3-рсарын 15-ны дотор жилд 1 удаа хийж гүйцэтгэх ба мэдээллийн баазад оруулах он сар өдрийг өнгөрсөн оны 12-р сарын 31 гэж шивж өгнө. Харин хяналт шалгалтын хэлтсээр шалгагдаад  нотлогдсоны дараа гарсан НӨАТ-ын илүү төлөлтийг бусад татварын өрөнд  суутган тооцох үйл ажиллагааг бусад татварын дутууд шилжүүлэн тооцдог журмын дагуу жилийн туршид гүйцэтгэнэ.
7. Эдийн засагч нь татварын илүү төлөлтийг бусад татварын  дутууд шилжүүлэн тооцохдоо татварын мэдээллийн баазад дараахь байдлаар бичилтийг хийнэ. Үүнд:
-          Татвар төлөгчийг бүртгэлийн баазад байгаа эсэхийг шалгана.
-          Суутган хийсэн тухай мэдэгдлийг үндэслэн татварын ногдол болон өрийн программ /DUE/-ын «Карт оруулан» менюгээр орж «Өрөнд суутгасан» талбарт очиж илүү төлөлтийг багасгаж байгаа татварын төрлөөр бичилт хийнэ.
-          Үүний дараа татвар төлөлтийн программ /TATVAR/-ын «Орлого оруулах», менюгээр орж «Татвар хоорондын тооцоо», «Хяналт хоорондын тооцоо» даснуудыг ашиглан дутуу төлөлтөд суутгуулж байгаа татварын төрлийг сонгон дутуу төлөлтийн татварын дүнг бичиж бичилтийг хийнэ. «Татвар хоорондын тооцоо» гэдэг нь илүү буюу дутуу төлөлт нь  тайлангаар гарсан, «Хяналт хоорондын тооцоо» гэдэг нь хяналтшалгалтын актаар тавигдсан  гэсэн утгыг агуулж байгаа болно.