A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2001 оны 44 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
 
«Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлсөн гэрчилгээ»-г  /цаашид гэрчилгээ гэнэ/ хэрэглэх заавар
 
1. Гэрчилгээг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн хүн амын орлогын албан татварын тасгийн татварын улсын байцаагч /сумын татварын улсын байцаагч/ бичнэ. Гэрчилгээг хар өнгийн тосон балаар засваргүй, гаргацтай бичсэн байна.
2. Гэрчилгээний дугаарын эхний хоёр орон нь тухайн татварын албаны код байна. Кодыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар батална.
3. «Татвар төлөгчийн дугаар»  /1/ гэдэгт иргэний хувьд хүн амын регистрийн дугаар, аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн регистрийн дугаарыг бичнэ.
4. «Иргэний үнэмлэхийн дугаар» /2/ тухайн иргэний хувьд иргэний үнэмлэхийн буюу паспортын дугаарыг бичнэ. Аж ахуйн нэгжийн тухайд нөхөгдөхгүй.
5.      «Овог» /3/ гэдэгт татвар төлөгч иргэний эцэг /эх/-ийн нэрийг бичнэ.
6. «Нэр» /4/ гэдэгт татвар төлөгч иргэний нэрийг, аж ахуйн нэгжийн хувьд аж ахуйн нэгжийн оноосон нэр, хариуцлагын хэлбэрийн хамт бичнэ.
7. «Хаяг» /5/ гэдэгт татвар төлөгч иргэний оршин сууж байгаа хаяг, аж ахуйн нэгжийн хувьд аж ахуйн нэгжийн хаяг байршилыг тодорхой  /аймаг /хот/, сум /дүүрэг/, баг /хороо/, гудамж хороолол, байшин, хашаа хаалганы дугаар/ бичнэ.
8. «Эрхлэх үйл ажиллагааны төрөл» /6/ гэдэгт орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 1,2-т заасан ажил, үйлчилгээний төрлийг бичнэ.
9. «Ажил, үйлчилгээ эрхлэх хугацаа» /7/ гэдэгт тухайн ажил, үйлчилгээг эхлэх он сар өдөр, дуусах он сар өдөр, үргэлжлэх хоногийг бичнэ.
10. «Ажил, үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэр» /8/ гэдэгт тухайн ажил, үйлчилгээг эрхлэх нутаг дэвсгэрийг бичнэ.
11. Хураасан албан татварын хэмжээ гэдгийн «дүн» гэсэн хэсэгт албан  татварын мөнгөн дүнг тоогоор, «үсгээр» гэсэн хэсэгт албан татварын мөнгөн дүнг үсгээр бичнэ.
12. Гэрчилгээг бичиж байгаа татварын улсын байцаагч Аймаг /сум/, нийслэл /дүүрэг/-ийн татварын хэлтэс /газар/-ийн татварын улсын байцаагч  гэсний дээд хэсэгт Аймаг /сум/,
нийслэл /дүүрэг/-ийн нэр, гарын үсгээ зурж хаалтан дотор овог, нэрээ бичнэ. Гэрчилгээг бичсэн татварын улсын байцаагч нь тэмдгийн дугаараа харагдахаар тод дарж, он сар өдрийг бичнэ.
13. Гэрчилгээг татвар төлөгчдөд үнэгүй олгоно.
14. Татварын улсын байцаагч нь гэрчилгээгээр хураасан татварын хэмжээ, маягтын тооцоог сар бүр нягтлан бодогчтой хийнэ.
15. Гэрчилгээг татварын албадын захиалгыг үндэслэн ҮТЕГ-аас нэгдсэн журмаар хэвлүүлж, хүргүүлнэ.
16. Татварын албад гэрчилгээг хүлээн авч бүртгэлд тусган сар бүр тооцоог татварын улсын байцаагч нартай хийж байна.
17. Гэрчилгээг үрэгдүүлсэн, зориулалт бусаар ашигласан, сар бүр тооцоо хийгээгүй татварын улсын байцаагчид татварын албаны дарга хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.