A

A

A

Бүлэг: 1979
/ТЕГ-ын 2019 оны А/184-р хүчингүй болсон/
 
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2001 оны 235 тоот тушаалын 2 дугаар хавсралт 
 
 
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР
 
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараах байдлаар нөхнө. Үүнд :
1.  Тайлангийн баруун дээд булангийн тэгш өнцөгт доторхи үзүүлэлтүүд нь зөвхөн татварын албаны ажилтнууд нөхөхөд зориулагдсан бөгөөд татвар төлөгчдөд хамааралгүй.
  1. Тайлангийн хугацаа гэсэн үзүүлэлтийн нүдэнд тайлагнаж байгаа жилийг бичнэ.
ТТД гэсэн үзүүлэлт нь татвар төлөгчийн дугаарыг илэрхийлж байгаа бөгөөд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж авсан дугаарыг бичнэ. (аж ахуйн нэгж байгууллагын хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн регистрийн дугаар байна)
3. Татвар төлөгчийн нэр, хаяг гэсэн үзүүлэлтүүдийн ард татвар төлөгч нэр (аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, иргэний өөрийн нэр), хаягаа товч тодорхой бичнэ.
4. Өмнөх тайлангийн үлдэгдэл (А) хүснэгтийг нөхөхдөө: урьд оны үлдэгдэл илүү төлөлттэй бол 5-р мөр, дутуу төлөлттэй бол 6-р мөрөнд бичнэ. Өмнөх тайлангийн үлдэгдлийг хаахдаа хэрэв илүү төлөлттэй бол илүү төлөлтийн буцаан олголт, бусад татварын дутуу төлөлтөд суутгасан дүнг хасаад 10-р мөрний илүү төлөлтийн үлдэгдэл гэсэн нүдийг нөхнө. Харин дутуу төлөлттэй бол бусад татварын илүү төлөлтөөс суутгасан дүнг хасаад үлдэгдлийг 11-р мөрний дутуу төлөлтийн үлдэгдэл нүдийг нөхнө.
  1. Төлбөл зохих албан татварын тооцоо (Б) хүснэгтийг нөхөхдөө:
·        Албан татвар ногдуулах эд хөрөнгийн үнэлгээ үзүүлэлтийн Тайлант жилийн 1/15-нд байгаа (12) гэсэн мөрөнд Тайлант жилд албан татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоо (В) хүснэгтийн Тайлант жилийн 1/15-ны дүн (V) гэсэн баганы 29 дүгээр мөрийн дүнг тавина.
·        Албан татвар ногдуулах эд хөрөнгийн үнэлгээ үзүүлэлтийн Тайлант жилд нэмэгдсэн (13) гэсэн мөрөнд Тайлант жилд албан татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоо (В) хүснэгтийн Тайлант жилд гарсан тоо хэмжээний нэмэгдсэн өөрчлөлт (VII) гэсэн баганы 29 дүгээр мөрийн дүнг тавина.
·        Албан татвар ногдуулах эд хөрөнгийн үнэлгээ үзүүлэлтийн Тайлант жилд хасагдсан (14) гэсэн мөрөнд Тайлант жилд албан татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоо (В) хүснэгтийн Тайлант жилд гарсан тоо хэмжээний хасагдсан өөрчлөлт (IХ) гэсэн баганы 29 дүгээр мөрийн дүнг тавина.
·        Татвар ногдуулах эд хөрөнгийн үнэлгээ үзүүлэлтийн Дүн (15) гэсэн мөрөнд 12 ба 13-р мөрийн дүнгийн нийлбэрээс 14-р мөрийн дүнг хасч тавина.
·        Ногдуулсан албан татвар үзүүлэлтийн Тайлант жилийн 1/15-нд байгаа хөрөнгөд (16) гэсэн мөрөнд 12-р мөрийн дүнгээс 0.6 хувиар бодож гарсан дүнг бичнэ.
·        Ногдуулсан албан татвар үзүүлэлтийн Тайлант жилд нэмэгдсэн хөрөнгөд ногдох татвар (17) гэсэн мөрөнд Тайлант жилд нэмэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тооцоо (Г) хүснэгтийн VI баганы Нийт дүн гэсэн мөрийн дүнг тавина.
·        Ногдуулсан албан татвар үзүүлэлтийн Тайлант жилд хасагдсан хөрөнгийн үлдэх хугацаанд ногдох татвар (18) гэсэн мөрөнд Тайлант жилд хасагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үлдэх хугацаанд ногдох албан татварын тооцоо (Д) хүснэгтийн VI баганы Нийт дүн гэсэн мөрийн дүнг тавина.
·        Ногдуулсан албан татвар үзүүлэлтийн Дүн (19) гэсэн мөрөнд 16 ба 17-р мөрийн дүнгийн нийлбэрээс 18-р мөрийн дүнг хасч тавина.
·        Төлбөл зохих албан татвар (20) гэсэн мөрөнд 11 ба19-р мөрийн дүнгийн нийлбэрээс 10-р мөрийн дүнг хасч тавина.
·        Тайлангийн хугацаанд төлсөн албан татвар (21) гэсэн мөрөнд татвар төлөгч тайлант жилд төсөвт төлсөн татварын дүнг бичнэ.
·        Бусад албан татвараас шилжүүлэн тооцсон (22) гэсэн мөрөнд тайлант жилд бусад төрлийн албан татварт төлсөн мөнгөнөөс ҮХЭХ-ийн албан татварт шилжүүлэн тооцсон дүнг тавина.
·        Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл үзүүлэлтийг нөхөхдөө Төлбөл зохих албан татварын (20) дүнгээс Тайлант хугацаанд төлсөн албан татварын (21) дүн болон Бусад албан татвараас шилжүүлэн тооцсон (22) дүнг хасч, эцсийн үлдэгдэл нь илүү төлөлттэй (-) бол 23-р мөрөнд, дутуу төлөлттэй (+) бол 24-р мөрөнд бичнэ.
  1. Тайлант жилд албан татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоо (В) хүснэгтийг нөхөхдөө:
·        Татвар төлөгчийн тайлант жилийн 1/15-нд эзэмшиж байгаа, татварын албанд бүртгүүлсэн ҮХЭХ-ийн дүнг тухайн эд хөрөнгийн зориулалт, нэр төрлөөр нь ангилан IV, V баганы 25-33-р мөрөнд бичнэ. Энэ хүснэгтэд зөвхөн тайлант жилд татвар төлөгчийн эзэмшиж байгаа ҮХЭХ-ийн тоо хэмжээний өөрчлөлтийг тусгана.
·        Тайлант жилд гарсан тоо хэмжээний нэмэгдсэн, хасагдсан өөрчлөлт үзүүлэлтийн дүнгүүдийг Г, Д хүснэгтүүдийн IV баганаас бичнэ. Тайлант жилд гарсан тоо хэмжээний өөрчлөлт нь тухайн жилийн татвар ногдуулах ҮХЭХ-ийн үнэлгээний дүнд орно.
  1. Тайлант жилд нэмэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тооцоо (Г) хүнэгтийг нөхөхдөө:
·        Тайлант жилд нэмэгдсэн ҮХЭХ-ийг зориулалт, нэр төрлөөр нь ангилж I баганад бичнэ.
·        II, III, IV баганад татвар төлөгчийн нэмэгдсэн ҮХЭХ-ийг өмчилж авсан он, сар, өдөр, гэрчилгээний болон даатгалын гэрээний дугаар, үнэлгээг бичнэ.
·        Татвар ногдуулах хугацаа (V) баганад нэмэгдсэн ҮХЭХ-ийг өмчилж авсан өдрөөс тайлант жилийн 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг тооцож нөхнө.
·        Ногдуулсан татвар (VI) баганы дүнг нөхөхдөө нэмэгдсэн ҮХЭХ-ийн V баганад тодорхойлсон хугацаанд ногдох татварын дүнг бичнэ.
8. Тайлант жилд хасагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үлдэх хугацаанд ногдох албан татварын тооцоо (Д) хүнэгтийг нөхөхдөө:
·        Тайлант жилд хасагдсан ҮХЭХ-ийг зориулалт, нэр төрлөөр нь ангилж I баганад бичнэ.
·        II, III, IV баганад татвар төлөгчийн өмчлөлөөс хасагдсан ҮХЭХ-ийг хассан он, сар, өдөр, гэрчилгээний болон даатгалын гэрээний дугаар, үнэлгээг бичнэ.
·        Үлдэх хугацаа (V) баганад татвар төлөгчийн өмчлөлөөс хасагдсан ҮХЭХ-ийг хассан өдрөөс тайлант жилийн 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг тооцож нөхнө.
·        Ногдох татвар (VI) баганы дүнг нөхөхдөө хасагдсан ҮХЭХ-ийн V баганад тодорхойлсон хугацаанд ногдох татварын дүнг бичнэ.
 
 
 
 
ооОоо