- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх журам
ҮТЕГ-ын 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182 тоот тушаалын 3 дугаар хавсралт
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх журам
Нэг.Нийтлэг үндэслэл.
1.1. «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай» хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бүртгэх байгууллага нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (цаашид «Хуулийн этгээд» гэх)-ын улсын бүртгэлийн жагсаалт, шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгээс хуулбарлаж иргэн, хуулийн этгээдэд лавлагаа олгохтой холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр.Хуулийн этгээд улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа авах хүсэлт гаргах
2.1. Иргэн, хуулийн этгээд нь лавлагаа авах хүсэлтээ ҮТЕГ-ын харьяа Улсын бүртгэлийн алба, аймгийн татварын хэлтэст амаар болон бичгээр гаргана.
2.2. Иргэн, хуулийн этгээд нь улсын бүртгэлийн жагсаалт, холбогдох баримт бичгээс мэдээлэл авахдаа өргөдөл, албан бичиг болон хураамж төлсөн баримтын хамт ирүүлнэ.
2.3. Өргөдөл, албан бичигт дараах зүйлүүдийг заавал тусгана. Үүнд:
а)Лавлагаа авах зорилго, үндэслэл, шалтгаан ямар төрлийн мэдээлэл авах зэргийг тодорхой дурдсан байна.
б)Мэдээлэл хүсэгч нь иргэн бол овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, албан ёсны хаяг, байршлаа тодорхой үнэн зөв бичсэн байна.
в)Хуулийн этгээдийн хувьд тэмдэг дарж баталгаажуулсан албан бичиг байна.
2.4. Бүртгэх байгууллага нь иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татварын төлөгчийн бүртгэлийн дугаартай холбогдох мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдээс албан ёсоор гаргасан хүсэлтийг үндэслэн лавлагаа олгоно.
2.5. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээд гэдэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулж байгаа болон прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтанг хамааруулна.
Гурав.Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа олгох хэлбэр
3.1. .Бичгээр олгох лавлагааг бүртгэх байгууллагын удирдлага хянаж албан бичгээр хариу өгнө.
3.2. Бүртгэх байгууллага хүсэлт гаргагчид амаар лавлагаа өгөхдөө бүртгэл хөтөлнө. Энэ бүртгэлд дараах зүйлүүдийг тусгасан байна. Үүнд:
Лавлагаа хүсэгчийн овог нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, мэдээллийн агуулга, лавлагаа авсан этгээдийн гарын үсэг, огноо;
3.3. Хуулийн этгээдийн холбогдох баримт бичгээс хуулбарлан өгөх лавлагааг улсын бүртгэлийн албаны дарга, тухайн аймгийн татварын хэлтсийн даргын зохих зөвшөөрөлтэйгөөр олгоно.
Дөрөв. Лавлагаа өгөх хугацаа, үйлчилгээний хураамж хураах
4.1. Лавлагааг хүсэгч иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, албан бичгийг бүртгэх байгууллага албан бичиг хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт хөтөлж, хуулинд заасан хугацаанд өгнө. Яаралтай лавлагааг ажлын 8 цагт багтаана.
4.2. Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх, холбогдох баримт бичгийг хуулбарлахад Засгийн газраас тогтоосон үйлчилгээний хураамж хураана.
Тав.Бусад зүйл
5.1.Улсын бүртгэлийн жагсаалтад байгаа мэдээллээс «Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай» хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчийн нууцтай холбоотой мэдээллийг хуулийн этгээдийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн лавлагаа өгнө.
5.2.Бүртгэх байгууллагаас өгсөн лавлагааг тухайн этгээд өргөдөл, албан бичигт дурдсанаас өөр зорилгоор ашигласнаас үүсэх хариуцлагыг бүртгэх байгууллага хариуцахгүй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх журмын 1 дүгээр хавсралт
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас амаар лавлагаа авах хүсэлт гаргагчийн талаарх бүртгэл
Д/д
|
Хуулийн этгээдийн нэр (иргэний хувьд овог, нэр)
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлинн дугаар (иргэний үнэмлэхний дугаар)
|
Мэдээллийн агуулга
|
Лавлагаа авсан этгээдийн гарын үсэг, огноо
|
Лавлагаа өгсөн улсын бүртгэл хариуцсан татварын улсын (ахлах) байцаагчийн гарын үсэг, огноо
|
01
|
|
|
|
|
|
02
|
|
|
|
|
|
03
|
|
|
|
|
|
04
|
|
|
|
|
|
05
|
|
|
|
|
|
06
|
|
|
|
|
|
07
|
|
|
|
|
|
08
|
|
|
|
|
|
09
|
|
|
|
|
|
10
|
|
|
|
|
|
11
|
|
|
|
|
|
12
|
|
|
|
|
|
13
|
|
|
|
|
|
14
|
|
|
|
|
|
15
|
|
|
|
|
|
16
|
|
|
|
|
|
17
|
|
|
|
|
|
18
|
|
|
|
|
|
19
|
|
|
|
|
|
20
|
|
|
|
|
|
-УБ-12маягт нь А4 цаасны хэмжээтэй, дэвтэр хэлбэртэй байна
Текст томруулах
A
A
A