- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БАРААГ ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БУЦААН ОРУУЛАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ /ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 5 дугаар
хавсралт
БАРААГ ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БУЦААН ОРУУЛАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах горим /Гаалийн тухай хуулийн 108-112 дугаар зүйл, цаашид “горим” гэх /-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Барааг гаалийн нутагт дэвсгэрт буцаан оруулах горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. Барааг хадгалах, барааны бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор барааны дүнд өөрчлөлт оруулахгүйгээр засвар, техникийн үйлчилгээ хийсэн нь барааг энэ горимд байршуулахаас татгалзах үндэслэл болохгүй.
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1. Горимд гаалийн тухай хуулийн 109.1 дэх заалтад заасан барааг байршуулна:
2.2. Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулахад дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
|
Горимын утга
|
Бүрдүүлэлт хийх горимын код
|
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
|
1
|
Хилийн чанадад бүрмөсөн гаргасан монголын барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах
|
600
|
100, 101, 110, 120
|
2
|
Хилийн чанадад түр хугацаагаар гаргасан монголын барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах
|
610
|
200, 210, 220, 230
|
3
|
Хилийн чанадад боловсруулахаар гаргасан монголын барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах :
|
|
|
- тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулахаар гаргасан
|
621
|
201,211,221,
231
|
|
- тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр гаргасан
|
622
|
201, 212, 222, 232
|
|
- тухайн бараанд засвар хийхээр гаргасан
|
623
|
203, 213, 223, 233
|
|
- тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах
|
624
|
204, 214, 224, 234
|
|
Хилийн чанадад засвар хийхээр гаргасан барааг гаалийн болон бусад татвараас хэсэгчлэн эсхүл бүрмөсөн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах | 625 | 203,213,223,233 | |
4
|
Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулсан монголын барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах
|
|
|
- гаалийн баталгаат агуулахаас
|
631
|
701, 702
|
|
- гаалийн баталгаат үйлдвэрийн газраас
|
632
|
711
|
|
- гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас
|
633
|
721
|
|
- гаалийн тусгай бүсээс
|
634
|
754-757
|
|
- татваргүй барааны дэлгүүрээс
|
635
|
741
|
|
5
|
Чөлөөт бүсийн горимд байршуулсан монголын барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах
|
640
|
774-777
|
6 | Хилийн чанадад хууль бусаар гаргасан монголын барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах | 641 | Гаалийн мэдүүлэг шаардахгүй |
/ГЕГ-ын даргын 2013 оны А/250-р тушаалаар 3, 6-р хүснэгтэд нэмэлт оруулсан/
Гурав. Бичиг баримт
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
3.1.1. гадаад худалдааны гэрээ /үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг худалдааны бичиг баримт/;
3.1.2. тээврийн бичиг баримт;
3.1.3. эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, тодорхойлолт /шаардлагатай бол/;
3.1.4. бараанд боловсруулалт /засвар/ хийснийг тодорхойлсон бичиг баримт;
3.1.5. гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.6. гарал үүслийг нотлох баримт, барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.7. шаардлагатай бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын тэмдэг дарна.
Дөрөв.Горимын шаардлага
4.1. Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараа монголын бараа болох нь нотлогдсон тохиолдолд тухайн бараанд импортын гаалийн болон бусад албан татвар ногдуулахгүй.
4.2. Хилийн чанадад бүрмөсөн гаргасан монголын бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл хорогдлоос өөр бусад өөрчлөлт оруулахгүй.
4.3. Хилийн чанадад бүрмөсөн гаргасан бараанд энэ журмын 4.2-т зааснаас өөр өөрчлөлт орсон бол гадаадын бараа гэж үзэж, гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулан гаалийн болон бусад татварыг ногдуулан хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.
4.4. Гаалийн байгууллага монголын барааг хилийн чанадад боловсруулах явцад гарсан боловсруулалтын зардал болон барааг хил хүргэх зардалд, мөн монголын барааг гадаадын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол гадаадын барааны үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлох аргачлалын дагуу тодорхойлж, гаалийн болон бусад татварын ногдуулан хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.
4.5. Гаалийн байгууллага нь хилийн чанадад боловсруулахаар гаргасан барааг буцаан оруулахад шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авч болно.
4.6. Хилийн чанадад түр хугацаагаар гаргах болон хилийн чанадад боловсруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хугацаа нь барааг уг горимд байршуулсан өдрөөс хойш 1 жилээс дээшгүй байх бөгөөд мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллага 6 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно.
4.7. Хилийн чанадад түр хугацаагаар болон боловсруулахаар гаргасан барааг хугацаанд нь буцаан оруулсан тохиолдолд өмнө нь гарахад төлж түр дансанд байршуулсан экспортын татварыг буцаан олгоно.
4.8. Хилийн чанадад бүрмөсөн гаргасан барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулахад экспортын татварыг буцаан олгохгүй.
4.9. Гаалийн хилээр бүрмөсөн гаргасан барааг өөр аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүн буцаан оруулж ирж болно.
4.10. Энэ горимын дагуу бүрдүүлэлт хийхэд өмнө нь бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлгийг шаардана.
4.11. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана.
Тав. Бусад
5.1. Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах горим нь түүнийг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно.
5.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болсонд тооцно.
Текст томруулах
A
A
A