A

A

A

Бүлэг: 1979
Улсын гаалийн ерөнхий газрын
даргын 2008 оны  673 дугаар тушаалын
 хавсралт
 
             
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ БОЛОН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
 
д/д
Үйлчилгээний хураамж болон төлбөрийн төрөл
Хураамж болон төлбөрийн хэмжээ
1
Гаалийн тухай хуулийн 79.4.1, 79.4.2-т зааснаас бусад төрлийн горим сонгон гаалийн бүрдүүлэлт хийхэд:
-үндсэн мэдүүлэг бүрт
-нэмэлт мэдүүлэг бүрт
 
 
 
7000.00 төгрөг
1200.00 төгрөг
2
Нефть, нефтийн бүтээгдэхүүн, газрын тос, газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхэд:
-үндсэн мэдүүлэг бүрт
-нэмэлт мэдүүлэг бүрт
 
 
 
 
7000.00 төгрөг
1200.00 төгрөг
3
Гаалийн хяналтын түр бүсэд захиалгаар үйлчлэхэд (гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж дээр нэмж тооцно.)
1 цагийн хураамж:
 -ажлын өдөрт
-ажлын бус цаг, амралт, баярын өдрүүдэд
 
 
 
4000.00 төгрөг
8000.00 төгрөг
4
 
Гаалийн хилээр татвар ногдуулж нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс болон хувь хүний нэр дээр ирсэн татвар ногдуулах улс хоорондын шуудангийн илгээмжид тооцоот хуудсаар гаалийн бүрдүүлэлт хийхэд
 
 
1200.00 төгрөг
5
 
Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй бараанд ачааны манифест (А1) бичихэд манифест тутамд
 
3000.00 төгрөг
6
Барааг гаалийн баталгаат бүсэд оруулахад төлөх шимтгэлийг барааны үнийн дүнгээс тооцон гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч төлнө.
 
0.1 хувь
7
Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гадаад худалдааны барааны статистик мэдээллийг гаргаж өгөхөд:
-сар, улирлын гадаад худалдааны барааны статистик мэдээлэл
-хагас, бүтэн жилийн гадаад худалдааны барааны статистик мэдээлэл
-тусгайлсан судалгаа (1 нүүр)
-лавлагаа (1 удаа)
 
 
 
5000.00 төгрөг
 
10000.00 төгрөг
4500.00 төгрөг
1500.00 төгрөг
8
Гаалийн үндсэн болон нэмэлт мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт, ачааны манифестыг зуучлагч байгууллагуудад худалдахад:
-1 багц нь
 
 
 
1200.00 төгрөг
 
9
Экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд
 
-         Үүнээс 1000 кг нүүрс тутамд
 
1000 төгрөг
 
          1500 төгрөг
 
10.
Гаалийн   хилээр   нэвтрүүлэх   бараа,   тээврийн   хэрэгсэлд тавьсан нэг удаагийн ломбоны үнэ
1000.00 төгрөг