- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХҮН АМ, ӨРХИЙН БYРТГЭЛИЙН ДЭВТРИЙГ НӨХӨХ ЗААВАР
ҮСГ-ын даргын 2006 оны 9 сарын 1 өдрийн
1/103 тоот тушаалын II хавсралт
1/103 тоот тушаалын II хавсралт
ХҮН АМ, ӨРХИЙН БYРТГЭЛИЙН ДЭВТРИЙГ НӨХӨХ ЗААВАР
НИЙТЛЭГ ЗҮЙЛ
Техник технологийн дэвшлийн өнөө үед хүн амын тооллого хоорондын хүн амын тоог хянах, анхан шатны нэгжээсээ эхлэн шат шатандаа хүн амын тоо мэдээг үнэн зөв тодорхойлох, төв суурин газрын хүн ам, өрх, нийгмийн үзүүлэлтийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, боловсронгуй болгоход анхан шатны маягт нь хүн ам, өрхийн дэвтэр юм.
Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн ач холбогдол нь хүн ам, өрхийн талаарх засаг захиргааны анхан шатны мэдээлэл, нийгэм, эдийн засаг, хүн амын түүвэр судалгааны анхан шатны нэгж, хамрах хүрээг тодорхойлох суурь мэдээлэл, үндэсний болон бүсийн хэмжээний богино хугацааны төлөвлөлт хийх, бүх шатны Засаг дарга нар орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн бодлогыг боловсруулахад шаардлагатай чухал суурь мэдээлэл болох юм.
Түүнчлэн хүн амд төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээний цар хүрээг тодорхойлох, үйлчилгээг хүн амд хүргэх, нэгдсэн бүртгэл судалгаатай байж, бүх шатны Засаг дарга нар орон нутагтаа эдийн засаг, нийгмийн бодлого боловсруулах, иж бүрнээр нь хэрэгжүүлэхэд чухал материал болох юм.
Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр нь тухайн өрхөд байгаа бүх хүний мэдээллийг бүртгэх бөгөөд тухайн оны суурин хүн амын тайлан мэдээний анхдагч мэдээлэл, хүн амын нас хүйсний бүтэц, гэрлэлтийн байдал, суурьшил, шилжилт, ажил эрхлэлт, боловсрол, орон сууцны хангамж, нөхцөл зэрэг өргөн мэдээллийг цуглуулж, түүнийг засаг захиргааны бүх нэгжээр боловсруулан гаргаж авдгаараа ач холбогдолтой.
Энэ дэвтрийн бүх асуултын хариулт нь олон сонголттой бөгөөд тэдгээрээс асуулт тус бүрт тохирох зөвхөн нэг хариултыг сонгоно. Хэрэв нэг асуултанд олон хариулт хэлбэл дахин лавлан аль зөвийг нь сонгож холбогдох нүдэнд нөхөж бичнэ.
Дэвтрийн асуултанд өгсөн хариултыг тэмдэглэхдээ тухайн хариултын холбогдох кодыг харгалзах нүдэнд бичих бөгөөд дэвтрийг нөхөгч нь хариултын кодыг зөв газар нь тэмдэглэсэн эсэхээ байнга хянах, өөрөөр хэлбэл хариултыг нөхөж бичихдээ анхааралтай хандах хэрэгтэй.
Зарим хариултанд аймаг, нийслэлийн нэр, кодыг зааврын холбогдох хавсралтаас харж үнэн зөв бөглөхөд анхаарах хэрэгтэй.
Энэхүү заавар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр нь өрхөд үлдэхгүй, бүртгэл хийж байгаа үндсэн нэгж болох баг, хорооны Засаг дарга нарт үлдэнэ. Хэрвээ тухайн өрх өөр аймаг, орон нутагт шилжих тохиолдолд хүн ам,өрхийн бүртгэлийн дэвтрээ авч тухайн шилжин ирсэн газартаа авч ирж бүртгүүлэх ёстой.
1. ХАЯГИЙН ХЭСЭГ
Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг шинээр нээж бичихдээ Өрхийн бүртгэлийн дугаар болон Хаягийн хэсгийг тосон бал, бэхээр тухайн өрхийн оршин сууж байгаа байршлыг дэлгэрэнгүйгээр тухайлбал, засаг захиргааны нэгж, гудамж, хорооллын нэр, байшингийн болон хаалганы дугаарыг холбогдох хэсэгт гаргацтай бичнэ.
Жишээлбэл: Улаанбаатар хотод бол, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13-р хороолол /эсхүл гудамжны нэр/, 22а байрны 121 тоот, хөдөөд бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад баг зэргээр бичнэ.
Өрхийн бүртгэлийн дугаарыг бүртгэл хийж буй анхан шатны нэгж олгоно. Өрхийн бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй байна. Нэг өрх 2 өрх болж тусгаарлах, гэр бүлээ цуцлуулах, шинээр гэр бүл болж байгаа тохиолдолд өрхөд шинээр бүртгэлийн дугаар олгоно. Тухайн өрх шинээр хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээ нээлгэх үед өрх шинээр дугаар авах ба энэ дугаар нь Монгол улсын аль ч нутаг дэвсгэрт шилжин явсан, ирсэн тохиолдолд анхны авсан өрхийн дугаартайгаа байна. Шинээр хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэсэн тохиолдолд өрхийн бүртгэлийн дугаар нь баг, хорооноос олгосон өрхийн дугаартай адил байна. Хэрвээ өрх нь өөр газраас шилжиж ирсэн тохиолдолд өрхийн бүртгэлийн дугаар нь өөрчлөгдөхгүй хэвээрээ байх ба өрх тухайн ирсэн газартаа бүртгүүлж тухайн баг, хорооноос олгосон өрхийн дугаарыг шинээр авч, энэ нь ялгах кодоор нь ялгагдана.
Өрхийн бүртгэлийн дугаарын эхний 1-6 орон нь ХАОСТ 2000-д ашиглагдсан аймаг, баг, сум, нийслэл, дүүрэг, хорооны дугаар байна.
Оронгийн тоо:
|
||
|
1-2
|
Аймаг, нийслэлийн код /Х1/
|
|
3-4
|
Сум, дүүргийн код /Х2/
|
|
5-6
|
Баг, хорооны код /Х3/
|
|
7-10
|
Өрхийн бүртгэл хийгдсэн дугаар бөгөөд баг, хороо бүр өрхийг 0001-ээс эхэлж бүртгэнэ. /Х5/
|
|
11
|
Бүртгэл хийгдсэн оны сүүлийн оронг тавина. Жишээ нь 2006 онд бүртгэл явагдаж байгаа бол 11-р орон 6 болно.
|
|
12
|
Бүртгэлийн ялгах кодыг дараах байдлаар нөхөж бичнэ.
|
Ялгах код нь: 1- Үндсэн өрх
2-Өрхийн дугаар шинээр авч буй өрх
3-Шилжиж ирсэн өрх
Үндсэн өрх гэдэгт тухайн орон нутагт 6 сараас дээш хугацаагаар байнга оршин сууж байгаа өрхийг оруулна.
Өрхийн дугаар шинээр авч буй өрхөд урьд өмнө нь өрх үүсгэн амьдарч байгаагүй, анх өрх тусгаарлан амьдарч байгаа, гэр бүлээ цуцлуулаад шинээр өрх үүсгэж байгаа өрхийг хамруулна.
Шилжиж ирсэн өрхөд бусад аймаг, орон нутгаас тухайн орон нутагт шилжиж ирсэн өрхүүдийг оруулна.
Дээрх жишээний өгөгдөлд үндэслэн өрхийн бүртгэлийн дугаарыг хэрхэн бөглөхийг харуулбал:
Ургийн овог : Тухайн өрхийн тэргүүлэгчийн иргэний үнэмлэх дээр байгаа ургийн овгийн нэрийг ” Боржигон” гэх мэтээр бичнэ.
Эцгийн /эхийн/ нэр, өрхийн тэргүүлэгчийн нэр: Тухайн хүний эцгийн/эхийн болон өөрийнх нь нэрийг товчлохгүйгээр бүрэн гүйцэд бичнэ[1]. Эцгийн/эхийн нэрийн төгсгөлд “ийн”, “ын” дагавар залгахгүй. Жишээ нь эцгийн нэр нь Алдар, өөрийн нэр нь Батболд гэж үзвэл:
Буруу: Зөв:
Өрхийн тэргүүлэгч[2]ийн нэрийг: Тухайн хүний иргэний үнэмлэх /16 нас хүрээгүй хүний төрсний гэрчилгээ/-д бичигдсэнээр авна.
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр: Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гэсэн асуултад тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны албан ёсны нэрийг товчлохгүйгээр гаргацтай бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг зориулалтын дөрвөлжин нүдэнд бичнэ.
Өрхийн дугаар: Баг, хорооноос өрхийн дугаарыг олгохдоо баг, хороо бүр 0001-ээс эхлүүлэн нэгдсэн дугаар олгоно. Өрхийн дугаарыг харгалзах нүдэнд гаргацтай бичнэ. Шинээр хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг нээлгэж байгаа өрхийн хувьд өрхийн бүртгэлийн дугаар, баг, хорооноос олгосон өрхийн дугаартай ижил байна.
Байршлын код: Тухайн өрхийг оршин суугаа байршлаар нь нийслэл, аймгийн төв, сумын төв, хөдөө гэж ангилан тохирох кодыг нь харгалзах дөрвөлжин нүдэнд нөхөж бичнэ. Хэрэв тосгон байвал аймгийн төвийн кодыг тавина. Жишээ нь: нийслэлийн өрх бол 1, аймгийн төвийн өрх бол 2, сумын төвийн өрх бол 3, хөдөөний өрх бол 4 гэсэн кодуудыг тус тус нөхөж бичнэ.
2. ХАЯГИЙН ӨӨРЧЛӨЛТ
Өвөлжөө/гудамжны нэр: Өрхийн сууж байгаа өвөлжөө, гудамж, хороолллын албан ёсны нэрийг товчлолгүйгээр бичнэ. Жишээ нь “Чингисийн өргөн чөлөө”, “Тээвэрчдийн гудамж”, “ Нарлаг хороолол” гэх мэтчилэн бичнэ.
Байшин/байр, хашаа, хаалганы дугаар: Тухайн өрхийн оршин сууж буй байшин/байр, хашаа, хаалганы дугаарыг орон, оронгоор нь салгаж гаргацтай нөхөж бичнэ.
Бүртгэл явагдаж байх хугацаанд хаяг нь өөрчлөгдсөн өрхийн хувьд энэ хэсгийг асууж балын харандаагаар бичилт хийнэ. Шилжиж ирсэн өрх нь тухайн шилжиж ирсэн газартаа бүртгүүлж шинээр өрхийн дугаар авах ба ялгах код гэсэн хэсгийн 3 гэсэн кодоор кодлогдоно.
Шилжиж ирсэн өрхөд засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин ирсэн өрхүүдийг оруулна. Тухайлбал 2007 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороонд шилжиж ирсэн өрхийн бүртгэлийг дараахи маягаар бичнэ.
3. ӨРХИЙН ГИШҮҮДИЙН ТАЛААРХ БҮРТГЭЛ
Өрх: Нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын бусад хэрэгцээгээ хамтран хангадаг ураг төрлийн болон гэр бүлийн холбоотой болон холбоогүй нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэж үзнэ.
Өрхийн гишүүдээс асуух асуултын хариултыг кодын хамт дэвтрийн эхний нүүрэнд оруулсан бөгөөд хариулагчийн өгсөн хариултыг зөв тодорхойлж зохих кодыг харгалзах нүдэнд бичнэ.
Нэг орон сууц, байранд хамт амьдарч байгаа боловч ураг төрлийн болон гэр бүлийн холбоогүй хүмүүсийг дараах тохиолдолд өрх гэж үзэхгүй бөгөөд дэвтэр нээхгүй. Үүнд:
а. Оюутан, сурагчдын дотуур байр болон ажиллагчдын нийтийн байр, цэргийн хүрээ, эмнэлэг, сувилал, асрамжийн газарт нэг өрөө тасалгаанд хамт амьдарч байгаа ураг төрлийн болон гэр бүлийн холбоогүй хүмүүс;
б. Барилгын дээвэр, хонгил, орц, дулааны шугам сүлжээний суваг, ой мод, уул, хад зэрэгт байрлаж байгаа гэр бүлийн болон ураг төрлийн холбоогүй хүмүүс;
в. Айлын сууц буюу сууцны нэг хэсгийг хөлслөн сууж байгаа ураг төрлийн болон гэр бүлийн холбоогүй хүмүүс;
А1. Өрхийн гишүүдийн овог нэр: Өрхийн гишүүдийг өрхийн тэргүүлэгчээс эхлэн бусад гишүүдийн нэрийг дараалуулан бичиж, холбогдох үзүүлэлтүүдийг нөхнө. Өрхийн гишүүдийн нэрийг бичихдээ эцэг/ эхийн нэрийн хамт бичнэ. Өөрөөр хэлбэл 01 мөрөнд өрхийн тэргүүлэгчийн эцгийн нэр, өөрийн нэр байна. 02 мөрөөс эхлэн дээрх тодорхойлолтын дагуу өрхийн гишүүдийг нэг бүрчлэн бичнэ.
А2. Өрхийн тэргүүлэгчийн хамаарал: Асуултын доор бичигдсэн хариултын кодыг ашиглан хүснэгтэнд тухайн гишүүн өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болохыг зөв тодорхойлж зохих кодыг А2 багананд нөхнө. Хариулагч өрхийн тэргүүн биш бол энэ асуултын хариултыг авахдаа болгоомжтой хандаж, тухайн хүнээс өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болохыг нь асууж байгаа болохоос биш хариулагчтай өөртэй нь ямар хамааралтайг нь асуугаагүй гэдгийг сайтар хэлэх хэрэгтэй. Жишээ нь: Хариулагч нь өөрийгөө өрхийн тэргүүлэгчийн эхнэр, харин Баатар түүний ах гэж хариулбал Баатарыг АХ, ЭГЧ, ДҮҮ гэж кодлохгүй /учир нь Баатар өрхийн тэргүүлэгчийн хадам ах учраас/, БУСАД ХАМААТАН САДАН гэдгээр кодлоно. Өрхийн тэргүүлэгч хүүхэдтэй эмэгтэйтэй гэрлэсэн бол уг хүүхдийг өрхийн тэргүүлэгчийн ҮРЧИЛСЭН хүүхэд гэж үзэж 10 гэсэн кодыг бичнэ.
Жишээ нь: А. Батболд өрхийн тэргүүлэгч 1974 оны 3-р сард төрсөн гэж хэлбэл хариултыг хэрхэн нөхөхийг дараах жишээгээр харуулъя.
Код бичих зориулалтын дөрвөлжин нүдэнд тоог нэг нэг оронгоор нь гаргацтай бичнэ. Нүдэнд тавигдах оронгийн тоо нь нүдний оронгийн тооноос бага байвал өмнө нь “0” тавьж урагш нь оронгийн тоог гүйцээж бичнэ.
А3. Хүйс: Хүний нэр, гадаад төрх, зүс царай, хувцсаар хүний хүйсийг шууд тодорхойлж болохгүй, заавал асууж бөглөнө.
А4. Төрсөн он, сар: Тухайн хүний төрсөн он, сарыг иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, бусад баримт бичигтэй зөрүүлэхгүй байхыг хариулагч иргэнд сануулах хэрэгтэй ба бүртгэгч нь шаардлагатай тохиолдолд тухайн хүний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах баримт бичигтэй тулгаж үзнэ.
А5. Регистрийн дугаар: Тухайн өрхөд бүртгэгдэж байгаа бүх гишүүдийн регистрийн дугаарыг асууж, иргэний бичиг баримттай тулган харгалзах нүдэнд гаргацтай бичнэ. Регистрийн дугаарыг дэвтэрт оруулсан нь тухайн хүний төрсөн он, сар, өдрийг шалгах зорилготой юм.
А6. Суурьшлын байдал: Бүртгэл хийж байх хугацаанд тухайн иргэн оршин сууж байгаа засаг захиргааны нэгжид 6 сараас дээш, доош хугацаагаар амьдарч байгаа эсэхийг харгалзан суурьшлын байдлыг тодорхойлно
Байнгын оршин суугч-1: Байнгын оршин суугчид дараах хүн амыг хамруулна.
o Бүртгэл явагдаж байх үед тухайн засаг захиргааныхаа нэгжид 6 сараас дээш буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа хүмүүс.
o Бүртгэл явагдаж байх үед тухайн засаг захиргааны нэгжид 6 сараас доош буюу 183 хоногоос доош хугацаагаар амьдарч байгаа ч цаашид 6 сараас дээш хугацаагаар оршин суух хүмүүс;
o Өмнөх хүн ам, өрхийн бүртгэлд байнга суугаагаар бүртгэгдсэн боловч бүртгэлийн үед өрхдөө байхгүй байгаа хүмүүсийг мөн байнга оршин суугчаар бүртгэнэ. Үүнд:
§ Ээлжийн амралттай хүмүүс;
§ Харуул, манаа, жижүүрийн ажилтай;
§ Албан ажлаа олон хоногоор үргэлжлүүлэн гүйцэтгэдэг (төмөр замчид, агаарын болон авто тээврийн ажиллагчид, геологичид гэх мэт) хүмүүс;
§ Амралт сувилал, аялал жуучлалаар явсан гэртээ эргэж ирэх хүмүүс;
§ 24 цагийн ажиллагаатай ясли, цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд;
§ Албан томилолтоор гадаадад хурал, зөвөлгөөн, сургалтанд хамрагдсан.
§ Замд буюу хээр яваа (түлээ түүх, мал хариулах, алдсан малаа хайж яваа, ан гөрөө хийж яваа гэх мэт) хүмүүс;
· Шинээр төрсөн-2: Тухайн жилд шинээр төрсөн хүүхэд байгаа эсэхийг асууж хэрэв тийм бол 2 гэсэн код тавина.
· Цэргээс ирсэн-3: Тухайн жилд хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн иргэдийг энд хамруулна.
· Сургууль төгсөж ирсэн-4: Гадаад, дотоодын аль нэг сургуулийг төгсөж ирсэн иргэдийг энд хамруулна.
· Нас барсан-5: Тухайн жилд нас барсан хүнийг энд хамруулна.
· Цэрэгт явсан-6: Тухайн жилд цэргийн албанд явсан иргэдийг энд хамааруулна.
· Сургуульд явсан-7: Гадаад, дотоодын аль нэг шатны сургуульд суралцахаар явсан иргэдийг энд хамааруулна.
· Бусад шалтгаанаар ирсэн-8: Дээрхээс бусад шалтгаанаар ирсэн иргэдийг энд хамааруулна. Жишээ нь: Хорих ангид ял эдлээд ирсэн гэх мэт
· Бусад шалтгаанаар явсан-9: Дээрхээс бусад шалтгаанаар явсан иргэдийг энд хамааруулна. Жишээ нь: Хорих ангид ял эдлэхээр явсан гэх мэт
А7.Боловсролын түвшин: Энэ асуултад 7 ба түүнээс дээш настай бүх хүн хариулна. Энэ асуултаар хариулагчийн боловсролтой эсэх, боловсролтой бол ямар түвшний боловсролтойг асууж байгаа бөгөөд эхлээд “Та ямар нэг шатны боловсролтой юу?” гэж асуугаад тохирох кодыг харгалзах нүдэнд бичнэ. Жишээ нь: Боловсролгүй гэж хариулбал 7 гэсэн кодыг бичнэ.
Хэрэв “боловсролтой” гэж хариулбал түүний боловсролын дээд түвшнийг лавлан асуугаад тохирох кодыг харгалзах нүдэнд бичнэ. Боловсролын дээд түвшин гэдэг нь тухайн хүний эзэмшсэн боловсролын хамгийн дээд түвшин юм. Жишээ нь Долгор Санхүү эдийн засгийн техникумд /хуучин нэрээр/ суралцаж, тусгай мэргэжлийн дунд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн боловч дараа нь их, дээд сургуульд ямар нэг мэргэжлээр суралцаж, бакалавр, эсвэл магистрын зэрэгтэй, дипломтой төгссөн бол түүнийг дээд боловсролтой гэж үзээд 1 гэсэн кодыг харгалзах нүдэнд бичнэ. Хэрэв тухайн хүн ЕБС-ын 10-11-р ангийг төгсөөд цаашид суралцаагүй бол тухайн хүнийг бүрэн дунд боловсролтой гэж үзээд 4 гэсэн кодыг харгалзах нүдэнд бичнэ.
Боловсролын түвшинг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
· Дээд боловсрол-1: Гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн хүнийг /бакалавр, магистр, түүнээс дээш мөн түүнчлэн диплом, түүнтэй адилтгах үнэмлэхтэй бол/ дээд боловсролтой гэж үзэхээс гадна коллеж, түүнтэй адилтгах сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөгчдийг дээд боловсролд хамруулна.
· Тусгай мэргэжлийн дунд-2: Гадаад, дотоодын тусгай мэргэжлийн сургууль, техникум, түүнтэй адилтгах сургууль төгссөн үнэмлэхтэй хүмүүсийг тусгай мэргэжлийн дунд боловсролтойд тооцно.
· Мэргэжлийн анхан шатанд-3: Техник мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, үнэмлэхтэй хүмүүсийг техник мэргэжлийн боловсролтой гэж үзнэ.
· Бүрэн дунд боловсрол-4: Ерөнхий боловсролын сургуулийн 10/11/-р ангийг өдөр, оройгоор төгссөн үнэмлэхтэй хүмүүсийг бүрэн дунд боловсролтой хүмүүст хамааруулна.
· Суурь боловсрол-5:боловсрол-5:анаар-8болобо Ерөнхий боловсролын сургуулийн 7-дугаар анги /1975 он хүртэл хуучин системээр/, 8/9-р анги төгссөн үнэмлэхтэй хүмүүсийг бүрэн бус дунд боловсролтой буюу суурь боловсролтой гэж үзнэ.
· Бага боловсрол-6: Ерөнхий боловсролын сургуулийн 4-р анги /1975 оныг хүртэл хуучин системээр/
· 1975-1996 оныг дуустал 3-р анги
· 1997 оноос хойш 4-р анги, 2005 оноос 5-р анги төгссөн хүмүүсийг бага боловсролтой гэж тооцно.
· Боловсролгүй-7: ЕБС-ийн 4/3-р ангийг төгсөөгүй хүмүүсийг боловсролгүй хүмүүст хамааруулна.
А8. 0-29 насны хүн амын сургуулийн өмнөх боловсрол, /ясли, цэцэрлэг/ бүх шатны сургуульд хамрагдалт: Энэ асуултад 0-29 насны хүмүүс хариулна. Боловсрол олгох ямар нэг шатны сургуульд өдрийн болон орой, эчнээ ангиар суралцаж байгаа, ясли, цэцэрлэгт хүмүүжиж байгаа бол зохих кодыг дугуйлна. ЕБС, МСYТ, Их дээд сургуульд сурч байгаа хүмүүсийг Монголд, Гадаадад гэж салгаж холбогдох кодыг дугуйлна. Ямар нэг шатны боловсрол олгодоггүй албан бус боловсролын сургалтад хамрагдагчдыг сургуульд суралцагч гэж үзэхгүй[3]. Ерөнхий боловсролын сургуулийн аль нэг ангид сурч байгаад дахин суралцаагүй, сургуулиа орхисон хүүхдийг сургууль завсардсан гэж үзнэ.
Ясли/цэцэрлэг, сургуульд огт явж байгаагүй хүмүүсийн хувьд код 21-ийг харгалзах нүдэнд бичнэ.
А9. Сургалтын төлбөр хариуцах байдал: Тухайн бүртгэгдэж байгаа өрхийн гишүүн сургуулийн өмнөх насны байгууллага /ясли, цэцэрлэг/ болон бүх шатны сургуулийн аль нэгэнд төлбөр төлж хамрагддаг бол төлбөрийг хэрхэн төлдгийг асуун нөхөж бичнэ. Төлбөрийг нөхөн бичихдээ дараахь сонголтуудаас тохирохыг нөхөж бичнэ. Үүнд:
· Хувийн зардал-1: Төлбөрийг 100 хувь тухайн хүн/өрх бие даан төлдөг бол энд хамруулна.Энд сургуулийн өмнөх насны байгууллага/ясли, цэцэрлэг/, бүх шатны сургуульд суралцагчдаас асууж бөглөнө.
· Төрийн сангийн зээл-2: Сургалтын төлбөрийн төрийн сангийн зээлээр суралцагчдад:
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрхийн суралцагч
- Оюуны болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй өрхийн суралцагчид
- Эцэг эх хоёр нь хоёулаа өндөр насны тэтгэвэрт байгаа өрхийн суралцагч
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур өрхийн хагас өнчин суралцагч
- Бакалаврын боловсролоор 3.5-аас дээш голч дүнтэй төгссөн, магистрантур, докторантурт суралцагч
- Засгийн газар хоорондын гэрээгээр гадаад оронд суралцагчийг
· Төрийн сангийн тэтгэлэг-3: Сургалтын төлбөрийн төрийн сангийн тэтгэлгээр суралцагчдад:
- Бүтэн өнчин суралцагч
- Асран хамгаалагчгүй суралцагч
- Нэн ядуу өрхийн асран хамгаалагчгүй суралцагч
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хагас жил тутмын сургалтын төлбөрийн 150000 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр, үлдэх төлбөрийг зээлийн гэрээгээр төлж суралцах суралцагч
- Бүтэн өнчин асран хамгаалагчгүй, тахир дутуу бөгөөд дипломын болон бакалаврын боловсрол эзэмшихээр суралцагч
· Буцалтгүй тусламж-4: Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрөөс 700 хүртлэх толгой малтай малчин өрх, бага орлоготой өрх, их, дээд сургуульд 3 ба түүнээс дээш суралцагч сурч буй өрхийн тус бүхийн гэр бүлээс суралцагч 1 оюутны сургалтын төлбөрийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр санхүүжүүлнэ гэсэн тогтоолын хүрээнд сургалтын төлбөрөө хийдэг суралцагчдыг энд оруулна.
А10. Ажил эрхлэлтийн байдал:Тухайн бүртгэгдэж байгаа хүний ажил эрхлэлтийн байдлыг асууна.
· Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч-1: Хөдөлмөрийн хуулийн 3.1.3-д заасны дагуу нэг талаас ажиллагч нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажиллагчид болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллагчид хамаарна.
· Иргэний гэрээгээр ажиллагч-2: Иргэний хуулийн дагуу ажил олгогч, ажиллагч хоёрын хооронд бичгээр гэрээ хийсэн ажиллагчид хамаарна.
· Ажил олгогч-3: Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-д заасны дагуу ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ.
· Хоршооллын гишүүн-4: Үйлдвэрлэл үйлчилгээний хоршоололд өөрийн эд хөрөнгө, хөдөлмөрөө сайн дураар нэгтгэж гишүүнээр элссэн. Үйлдвэрлэл, борлуулалт болон байгууллагын бусад ажлын зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болон гишүүдийн дунд ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхэд бусад гишүүдтэй адил тэгш оролцдог хүнийг хэлнэ.
· Хувиараа хөдөлмөр эрхлэгч-5: Хувийн хэвшлийн үйлдвэрт , аж ахуйн газартаа хувиараа буюу нэг ба түүнээс дээш тооны түнштэй хамтран хөдөлмөр эрхэлж буй болон өөртөө урт хугацаагаар ажиллагч авч ажиллуулдаггүй /харин богино хугацаагаар түр авч ажиллуулж болно/ өөрийн бизнесийн үйл ажиллагаа, хөгжил дэвшилд нөлөөлөх шийдвэр гаргадаг хүнийг хэлнэ.
· Өрхийн бизнест цалин хөлсгүй оролцогч-6: Тухайн өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд цалин, хөлс авалгүй гар бие оролцож хувийн хэрэглээгээ хангаж буй тухайн өрхөд хамт амьдарч байгаа бүх гишүүд, түүнчлэн тухайн өрхөд хамт амьдардаггүй боловч хамаатан, төрөл садны холбоотой хүнийхээ аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд ажиллаж байгаа иргэдийг хэлнэ.
· Төрийн албан хаагч-7: Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагад ажил эрхэлдэг бол төрийн албан хаагч гэнэ.
· Ажилгүй-8: Ямар нэгэн ажил эрхэлдэггүй хүмүүсийг энд оруулна.
· Бусад-9: Дээрхээс бусад байдлаар ажил эрхэлдэг хүмүүсийг энд хамруулна.
А11. Аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын хэлбэр: Тухайн хүний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын төрлийг өгөгдсөн кодын дагуу нөхөж бичнэ. Үүнд:
· ЗБН-1: Нөхөрлөлийн тухай хуулийн 27-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
· ББН-2: Нөхөрлөлийн тухай хуулинй 19-р зүйлийн 1 дэх хэсэгт зааны дагуу нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ
· Хоршоо-21: Иргэний хуулийн 36 дугаар зүйлийнн 4 дэх хэсэг, хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
· ХК-31: Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой компанийг хувьцаат компани гэнэ.
· ХХК-32: Хувь нийлүүлэгчийн хөрөнгө оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компаний дүрмээр хязгаарлагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хаалттай компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.
· Төсөвт байгууллага-60: Энэ ангилалд төсөвт бүх байгууллагууд орно. Энд нийт хөрөнгийнх нь 51 ба түүнээс дээш хувь нь төрийн өмчтэй компани, төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгуллагыг хамруулна.
· Төрийн бус байгууллага-70: Энэ ангилалд ашгийн төлөө бус буюу холбоо, сан, олон нийтийн байгууллага, мөн шашны төрөл хэлбэрээс үл хамааран бүх төрлийн шашны байгууллагыг хамруулна.
· Хувиараа хөдөлмөр эрхлэгч-80: Өөрөө бие даан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн бий болгосон бүтээгдэхүүн үйлчилгээ, ашиг орлогоороо хувийн болон өрхийн хэрэглээгээ хангаж байгаа иргэн, өрхийн гишүүдийг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж үзнэ.
А12. Ажил эрхэлдэггүй шалтгаан: Бүртгэлд хамрагдаж байгаа хүнтэй сайтар ярилцаж хөдөлмөр эрхлэхгүй байгаа гол шалтгааныг тодруулан тохирох кодыг нөхөж бичнэ.
· Сурдаг-1: Ерөнхий боловсролын сургууль, бусад бүх шатны сургууль, дамжаанд суралцдаг, энэ нь ажил эрхлэхгүй байгаа хамгийн гол шалтгаан нь болдог хүмүүсийг энд хамааруулна.
· Тэтгэвэрт-2: Өндөр насны тэтгэвэрт энгийн болон хөнгөлөлттэй, тусгай нөхцлөөр гарсан эсхүл нөхөн олговор авдаг, ажил эрхлэхгүй байгаа хүмүүсийг үүнд хамааруулна.
· Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй-3: Өвчний эсхүл хөгжлийн бэрхшээлийн улмаас ажил эрхлэхгүй байгаа хүмүүсийг энд хамааруулна. Өвчний болон гэмтлийн улмаас бүртгэлийн өмнөх 7 хоногт түр ажиллахгүй байгаа боловч ажилладаг байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй, тодорхой хугацааны дараа ажилдаа эргэн орох хүмүүс ажил эрхэлдэг хүн амд орно.
· Хүүхэд асардаг-4: Хүүхэд асарч, сувилдагийн улмаас ажил эрхлэхгүй байгаа хүн амыг энд оруулна. Харин жирэмсний болон хүүхэд төрүүлсний амралт, 2 хүртлэх насны хүүхдээ асардаг захиргааны чөлөөтэй байгаа хүмүүсийг ажил эрхэлдэг хүн амд орно.
· Өвчтөн, өндөр настай асардаг-5: Өвчтөн, өндөр настанг асарч сувилдагийн улмаас ажил эрхлэхгүй байгаа хүн амыг энд оруулна.
· Гэрийн ажилтай-6: Зөвхөн гэрийн ажил хийдэг ингэхдээ ямар нэгэн цалин хөлс авдаггүй хүмүүсийг энд оруулна. Өөрөөр хэлбэл цалин хөлстэйгээр гэрийн үйлчлэгч хийж байгаа хүмүүс, биет хэмжээнтий болон мөнгөн орлого олох зорилгоор гэртээ ажил хийдэг хүмүүсийг ажил эрхэлдэг хүн амд орно.
· Ажил хайж байгаа: Бүртгэлийн өмнөх 7 хоногт ажил эрхлээгүй, ажил хайж байгаа хүмүүсийг энд оруулна. Энд ХХҮХ/Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс/-т бүртгэлтэй эсэхээр нь асууна. Хэрэв бүртгэлтэй бол 7, бүртгэлгүй бол 8 гэсэн кодыг сонгон бичнэ.
· Ажиллах сонирхолгүй-9: Энд ажиллах сонирхолгүй гэж хариулсан хүмүүсийг оруулна.
А13. Орлогын хэлбэр: Тухайн бүртгэлд хамрагдаж байгаа 16 ба түүнээс настай бүх хүнээс асууж харгалзах кодыг нөхөж бичнэ. Энд зээлийн хүүгийн орлогод тухайн өрх хуримтлуулсан мөнгөн орлогоосоо бусдад тодорхой хугацаатайгаар зээлдүүлсэн мөнгөний хүүгээс орсон орлогыг, гаднаас гуйвуулсан орлогод тухайн өрхөд зориулан гадаад орноос банкаар болон хувь хүнд дамжуулж гуйвуулсан мөнгөн орлогыг хамруулна.
А14. Гэрлэлтийн байдал: Энэ асуултад 15 ба түүнээс дээш настай хүмүүс хариулна[4]. Бүртгэгч 18 нас хүрээгүй хүмүүсээс ялангуяа 15-16 настай хүүхдүүдээс энэ асуултыг маш болгоомжтой, тэднийг ичээж, эвгүй байдалд оруулахгүйгээр “Энэ хүүхэд чинь гэрлээгүй биз дээ? гэх мэтээр асууна.
· Гэрлэсэн-1: Гэрлэлтээ иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрлэлтийн баталгаатай хүмүүсийг “Гэрлэсэн” гэж үзнэ.
· Хамт амьдардаг-2: Гэр бүл болж хамтран амьдарч байгаа хэдий ч /хугацаа харгалзахгүйгээр/ иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлээгүй, гэр бүлээ батлуулаагүй хүмүүсийг “Хамт амьдардаг” гэж нөхнө.
· Цуцалсан-3: Гэр бүлээ хуулийн дагуу цуцалснаас хойшхи хугацааг харгалзахгүйгээр дахин гэрлээгүй хүмүүсийг “Цуцалсан” гэж үзнэ.
· Бэлэвсэн-4: Эхнэр, нөхрийн аль нэг нь нас барснаас хойш ямар хугацаа өнгөрснийг харгалзахгүйгээр дахин гэрлээгүй бол “Бэлбэсэн” гэж үзнэ.
· Тусгаарласан-5: Гэр бүлээ албан ёсоор батлуулааад цуцлуулаагүй тусдаа амьдарч байгаа хүмүүсийг “Тусгаарласан” гэж үзнэ.
· Огт гэрлээгүй-6: Арван тав ба түүнээс дээш настай, огт гэрлэж байгаагүй хүмүүсийг энд хамруулна.
А15. Хөгжлийн бэрхшээлтэй эсэх: Энэ асуултын хариуг нөхөхдөө хариулагчаас хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг нь лавлан зохих кодыг харгалзах нүдэнд бичнэ.
А16. Нийгмийн халамжинд хамрагдсан байдал: Тухайн иргэнээс нийгмийн халамжинд хамрагдсан байдлыг асуун холбогдох кодыг нөхөн бичнэ.
Үүнд:
· Нийгмийн халамжийн тэтгэвэр-11: Нийгмийн халамжийн тэтгэвэрт дараахь төрлийн тэтгэврийг хамруулна. Үүнд:
1. Ахмад настны халамжийн тэтгэвэр
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр
3. Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх /50 насанд хүрсэн эцэг/-ийн халамжийн тэтгэвэр
· Нөхцөлт мөнгөн тэтгэмж-12: Ядуу, нэн ядуу иргэний нэн тэргүүний хэрэгцээг хангах, амьжиргааг нь дэмжих зорилгоор тодорхой шалгуур, болзолтойгоор олгох мөнгөн тусламжийг энд хамруулна. Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжинд дараахь төрлийн тэтгэмжийг хамруулна. Үүнд:
1. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгох тэтгэмж;
2. Ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
Үндэсний статистикийн газар, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан аргачлалын дагуу судлахад ядуу, нэн ядуу амьдралтай болох нь тогтоогдож, түүнийг нь амьжиргааг дэмжих зөвлөл баталсан бол тухайн өрх, иргэнийг энд хамруулна.
· Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ-13: Хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор нийгмийн эмзэг бүлгийн нэн тэргүүний хэрэгцээг тодорхойлох, хангах, амьжиргааг дээшлүүлэх, дэмжин туслах, сэргээн засах үйлчилгээг "олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ" гэнэ. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн эмзэг бүлгийн халамжийн үйлчилгээ дараахь төрөлтэй байна:
1. Амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулах;
2. Зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр ядуурлаас гарахад нь туслах, энэ чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд зуучлан хамруулах;
3. Сэргээн засах үйлчилгээнд хамруулах;
4. Түр байрлуулан асрамжлах;
5. Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах: Энд ахмад настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамруулна.
· Нийгмийн эмзэг бүлгийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт тусламж-14: Тэжээн тэтгэх төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхэд болон ядуу, нэн ядуу амьдралтай олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийг "нийгмийн эмзэг бүлэг" гэх бөгөөд тухайн өрхөд байдаг тус хүмүүс нь ямар нэгэн хөнгөлөлт тусламж авдаг бол энд хамруулна. Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх хөнгөлөлт, тусламжид дараах тусламж, хөнгөлөлт, хангамжийг оруулна. Үүнд:
1. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж: Энд халамжийн тэтгэвэр тэтгэмж нь зогсоогдсон эмзэг бүлгийн иргэнийг харуулна.
2. Нэн ядуу иргэнд орон сууцны хөлс төлөх, түлээ, нүүрс худалдан авахад нь жилд нэг удаа олгох мөнгөн тусламж
3. Халамжийн цэцэрлэгийн үнийн хөнгөлөлт: Энд хүнд нөхцөлд байгаа хүүхдийг хамруулна.
4. Протези, ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслэлийн хангамж
5. Сэргээн засах үйлчилгээний зардлын хөнгөлөлт
6. Дотоодын рашаан сувиллын зардлын хөнгөлөлт
Энд 2,4-6 дугаар тусламж, хөнгөлөлтөнд ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулна.
· Хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж-15: 0-18 хүртэл насны хүүхэдтэй, хүүхэд нь гэртээ хүмүүжиж байгаа ядуу, нэн ядуу амьдралтай өрхийн эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ сар тутам хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авдаг бол энд оруулна.
· Төрөлжсөн асрамжийн газрын үйлчилгээ-16: Асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байршуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг "төрөлжсөн асрамжийн үйлчилгээ" гэнэ. Энд:
1. Ахмад настны асрамж: Энд тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангүй бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан орно.
2. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж: Мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг оруулна.
3. Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн асрамж: Хүнд нөхцөлд байгаа, эсхүл байнгын асрамжинд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртлэх насны хүүхдийг энд оруулна.
· Алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламж-20: Алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийг ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.8 заалтанд заасны дагуу Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т улирал бүр мөнгөн тусламж үзүүлэх, 5.1.9 заалтанд заасны дагуу Монгол Улсын гавьяат болон төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ”Эхийн алдар" нэг, хоёрдугаар зэргийн одонтой ахмад настанд жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх , 5.1.10 заалтанд заасны дагуу Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд мөн хуулийн 5.1.10.1-д заасны дагуу нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох; 5.1.10.2-т дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох; 5.1.10.3.орон сууцны хөлс төлөх, түлээ, нүүрс худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх зэрэг хөнгөлөлт, тусламжуудыг авч байгаа ахмадыг энд оруулна.
4. ӨРХИЙН ОРОН СУУЦНЫ АХУЙН НӨХЦӨЛ
Тухайн өрхийн оршин амьдардаг орон байрыг гэр, байшин, дотор нь гэрийг ханын тоогоор, байшинг өрөөний тоо, сууцны талбайгаар нь ялган хариултыг нөхнө .
В1. Сууцны төрөл. Орон сууцны холбогдох асуултуудыг нөхөхдөө гэрт суудаг бол 1 гэсэн код, хананы тоог харгалзах нүдэнд тавина.Хэрвээ байшинд суудаг бол 2 гэсэн код, талбайн хэмжээг м2 –аар харгалзах нүдэнд бичнэ. Тухайн өрх сууцны хоёроос дээш байшин, гэртэй эсвэл байшин, гэр хоёуланг эзэмшдэг тохиолдолд голлон амьдардаг буюу өрхийн гишүүдийн олонх нь амьдардаг сууцаар нь асуулгыг нөхнө.
Сууцны талбай. Орон сууцны унтах, амрах, зочин, ажлын өрөөнүүдийн талбайг сууцны талбайд оруулна. Өөрөөр хэлбэл сууцны хөлс төлж байгаа талбай нь сууцны талбай болно. Хувийн журмаар барьсан гал зуухны өрөөгүй сууцны “Сууцны талбай”-г тодорхойлохдоо сууцны ашигтай талбайгаас гал зуухны хэсгийн талбайг хасч тооцно. Хариулагч сууцныхаа талбайг мэдэхгүй тохиолдолд сууц эзэмшигчийн гэрээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг үзүүлэх, хувиараа барьсан сууцны хувьд эздээр нь хэмжүүлэх зэрэг сууцны талбайгаа үнэн зөв тодорхойлох боломжтой аргуудыг хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй.
В2. Сууцны байдал. Өрхийн сууж байгаа байшинг зориулалтаар нь тохилог сууцны, сууцны тусдаа байшин, нийтийн байр, орон сууцны бус гэх зэргээр ангилна.
· Тохилог сууц-1: Нийтийн сууцны доторх өрх тус бүрт зориулагдсан тусдаа нэг буюу хэд хэдэн өрөө тасалгаа, тоноглол төхөөрөмжтэй /жорлон, усанд орох болон угаалгын өрөө гэх мэт/, дэд бүтцийн холбогдох хангамжтай , бусад айлаас тусгаарлагдсан зориулалтын ханатай нэг буюу хэд хэдэн өрх амьдрахад зориулан төхөөрөмжлөгдсөн нэгдсэн шат, хонгил эсвэл гудамж, хашаа руу шууд гарах хаалгатай сууцыг тохилог сууц гэнэ.
· Сууцны тусдаа байшин-2: Орон сууцны зориулалтын зураг төслөөр баригдсан, эсхүл зориулалтын зураг төсөлгүйгээр иргэд өөрсдөө сууцанд зориулж барьсан бие даасан байшинг сууцны тусдаа байшинд тооцно.
· Гэр сууц-3: Гэрт амьдарч байгаа өрхийг энд хамруулна.
· Нийтийн байр-4: Бүх шатны сургуулийн оюутан, сурагчдын дотуур байр, түүнтэй адилтгах бусад нийтийн байр /тусгай сургуулийн болон хүүхдийн зуслан амралтын гэх мэт/-ыг оюутан, сурагчдын нийтийн байр болон аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчид хамтран /ураг төрлийн болон гэр бүлийн холбоогүй/ эсхүл ганц нэгээрээ суухад зориулагдсан нийтийн байрыг хэлнэ.
· Түрээсийн байранд суугаа-5: Түрээслэх хугацааг харгалзахгүйгээр хувийн болон аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн орон сууцыг түрээслэн оршин сууж байгаа айл, өрхийг хамааруулна.
· Айлд-6: Энд түрээсийн төлбөр төлөхгүйгээр айлд суугаа өрхийг оруулна.
· Орон сууцны бус-7: Анхнаасаа хүн суух зориулалтын бус байшин, түүний нэг хэсэг буюу өрөө тасалгаанд /зориулалтаараа аж ахуйн нэгж, байгууллага байрлахад зориулагдсан гэх мэт/ болон вагончик зэрэгт өрх айл, хүн сууж байгаа бол сууцны бус байшин гэж үзнэ.
· Орон гэргүй-8: Өрх, айл, хүн амын сууж байгаа байр нь энэ хэсгийн дээрх зааснаас бусад төрлийн тухайлбал байшингийн дээвэр, хонгил, орц, дулааны шугам сүлжээ зэрэгт амьдарч байвал энд хамааруулна.
В3. Өмчлөлийн хэлбэр.
· Хувийн-1: Хүмүүс өөрсдөө барьсан хувийн орон сууц, нийтийн сууцны байшин дахь хувьчилж авсан орон сууц, мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын /өмчийнх нь 51 хувиас дээш нь хувийн өмчтэй/ мэдлийн сууц, гэр үүнд хамаарна.
· Төрийн болон төрийн бус: Төрийн болон төрийн өмч давамгайлсан /төрийн өмч нь 51 хувиас дээш/ аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн сууц /сууж байгаа өрх сууцаа хувьчилж аваагүй/, хувийн өмч холимог /адилхан 50 хувийн өмчтэй/ аж ахуйн нэгж, байгууллагын болон төрийн бус байгууллагын мэдлийн байр, сууц, гэрийг үүнд хамааруулна
В4. Халаалт. Орон сууцны байшингийн халаалтыг эх үүсвэрээр нь “Төвлөрсөн”, “Төвлөрсөн бус”, “Бусад” гэж ангилж, зохих кодыг бичнэ.
· Төвлөрсөн-1: Дулааны цахилгаан станц болон төвлөрсөн уурын зуухтай холбогдсон дулааны сүлжээтэй сууцыг төвлөрсөн халаалттай гэж үзнэ.
· Төвлөрсөн бус-2: Тусгайлан барьсан уурын зуухтай холбогдсон дулааны сүлжээтэй сууцыг төвлөрсөн бус халаалттай сууц гэнэ.
· Бусад-3: Ердийн зуух, пийшин зэргээр халаадаг сууцыг бусад гэдэгт хамруулна.
В5. Цахилгаан хангамж. Тухайн өрх цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол өрхийн цахилгаан хангамжийн эх үүсвэрээс хамаарч төвлөрсөн, орон нутгийн төвлөрсөн, бусад гэж салган хариулна. Цахилгаанаа улсын хэмжээний төвлөрсөн системээс авч байгаа бол 1-ийг, тухай аймаг, сум, тосгон, багийн дизель, усан, салхи, нарны станцаас авдаг бол 2, айл өрхийн хувийн эх үүсвэрээс цахилгаанаа авч байвал бусдад оруулан 3 гэсэн кодыг нөхөж бичнэ. Хэрэв ямарч цахилгаан хангамж хэрэглэдэггүй бол байхгүй гэсэн кодыг нөхөж бичнэ.
В6. Усан хангамж. Орон сууцны усан хангамжийг халуун, хүйтэн усны сүлжээтэй, зөвхөн хүйтэн усны сүлжээтэй гэх мэтээр ангилна. Усаа зөөврөөр хангадаг өрхүүдийн хувьд ус зөөдөг хэрэгслэлийн төрөл, хэлбэрээс нь үл хамааран ус авч байгаа цаад эх үүсвэрийг гүний худаг /зураг төслийн дагуу малтаж баригдсан, мотор буюу бусад төхөөрөмжөөр усаа авдаг худаг/, уурхайн /иргэдийн өөрсдөө малтсан энгийн худгийг оруулаад/ худаг гэсэн хариултын аль тохирохыг нь авна. Бусдад мөс, цас хайлуулан хэрэглэж байгааг хамааруулна. Хэрэв олон эх үүсвэрээс авдаг бол аль түлхүүхэн авдаг эх үүсвэрийг нь сонгоно.
5. ӨРХИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАД, ГАЗАР, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
С1-С6. Малтай эсэх. Өрхөд таван хошуу малын аль нэг нь байгаа бол 1-ийг, огт байхгүй бол 2-ыг харгалзах нүдэнд нөхөн бичнэ. Тухайн өрхөд байгаа малын тоог харгалзах нүдэнд гаргацтай бичнэ. Харин малгүй тохиолдолд харгалзах нүдэнд “0”-ийг нөхөж бичнэ.
С7-С11. Тэжээвэр амьтадтай эсэх. Өрхөд тэжээвэр амьтдын аль нэг нь байгаа бол 1-ийг, огт байхгүй бол 2-ыг харгалзах нүдэнд нөхөн бичнэ. Тухайн өрхөд байгаа тэжээвэр амьтдын тоог харгалзах нүдэнд гаргацтай бичнэ. Харин тэжээвэр амьтангүй тохиолдолд харгалзах нүдэнд “0”-ийг нөхөж бичнэ.
С12. Орлого олдог газар эзэмшдэг эсэх. Өөрийн өмчийн болон эзэмшлийн газартаа хүнсний ногоо, тэжээлийн ургамал, бусад ургамал тарьж, түүнийгээ бусдад борлуулснаас мөнгөн болон биет хэлбэрээр орлого олж байвал 1-ийг, Үгүй бол 2-оор кодлогдоно. Орлого олдог бол газрын талбайн хэмжээг метр квадрат(м2)-аар тодорхойлж, харгалзах нүдэнд тоог бичнэ.
С13. Тээврийн хэрэгсэлтэй эсэх. Өрх нь тээврийн хэрэгсэлтэй бол 1, үгүй байвал 2 гэсэн кодыг зориулалтын нүдэнд гаргацтай бичнэ. Энд тээврийн хэрэгсэл гэж тухайн өрх наад захын хэрэгцээндээ хэрэгцээтэй үедээ ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг хэлнэ.
6. ТОВЧООЛСОН МЭДЭЭЛЭЛ
D1. Оны эхэнд байсан ам бүлийн тоо. Өмнөх оны эцэст бүртгэгдсэн өрхийн гишүүдийн тоотой тэнцүү байна.
D2. Төрсөн.Тухайн бүртгэл явагдаж буй онд төрсөн хүүхдийн тоог энд бичнэ.
D3. Нас барсан. Тухайн бүртгэл явагдаж буй онд нас барсан хүний тоог энд бичнэ.
D4-D9 Бүртгэл явагдаж байх үед тухайн өрхөд гарсан хөдөлгөөнийг бичнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүний шилжиж ирсэн, явсныг бичнэ. Үүнд сургууль төгсөж ирсэн, цэргээс халагдаж ирсэн, бусад шалтгаанаар /хорихоос ирсэн, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэхээр ирсэн г.м/ шилжиж ирсэн, сургуульд суралцахаар явсан, цэрэгт татагдсан бусад шалтгаанаар /шоронд орсон, гэр бүл салсан, өөр газар удаан хугацаагаар эмчилгээ хийлгэхээр явсан г.м/ шилжиж явсан гэж ангилан тухайн өрхийн нийт хүний тоог бичиж, үүнээс эмэгтэйчүүдийн тоог салган харгалзах нүдэнд бичиж нөхнө. Уг хүн нь 6 сар ба түүнээс дээш хугацаагаар өөр сум, дүүрэг, баг, хороо, аймаг, нийслэлд оршин суухаар шилжиж явсан буюу мөн хугацаагаар тухайн нутагт суурьшихаар ирснийг шилжих хөдөлгөөн гэж үзнэ.
D10. Өрхийн гишүүдийн бүртгэлд бичигдсэн гишүүдийн нийт тоо буюу өрхийн маягтны А1- асуултын гишүүдийн тоотой тэнцүү байна. “Товчоолсон мэдээлэл” хүснэгтийн доор бичигдсэн шалгалтыг заавал хийнэ.
D11-D16. Өрхийн гишүүдийг насны бүлгээр нь ангилан бичнэ. D17 буюу 100 ба түүнээс дээш насны хүн ам нь D16 буюу хөдөлмөрийн нас хэтэрсэн хүн амын тооноос салж гарна.
D18. Сургалтын төлбөр төлж сурдаг хүүхэд. Бүх шатны сургуульд өрхөөсөө /өөрөөсөө/ сургалтын төлбөр төлөн сурч байгаа арван найм хүртлэх насны хүүхдийн тоог энд бичнэ.
D19-D21. 18 хүртэлх насны хүүхдүүдээс хөдөлмөр эрхэлж байгаа, гэмт хэрэгт холбогдсон болон хорих ангид байгаа нийт хүүхдийн тоо, үүнээс эмэгтэй хүүхдийн тоог салган тавина.
[1] 1999 онд батлагдсан “Гэр бүлийн тухай” Монгол Улсын хуулийн 24 дүгээр зүйлийн гуравт “Хүүхэд эцгийн нэрийг авна”, мөн зүйлийн дөрөвт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсвэл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэсэн заалтуудыг үндэслэнэ.
[2] Өрхийн тэргүүлэгч: Ам бүлийн гишүүд хэнийгээ өрхийн тэргүүлэгч болгохыг тэдний сайн дурын үндсэн дээр шийдвэрлэнэ. Өрхийн гишүүдийн дунд нэр хүнд бүхий бусдыг удирдан зохион байгуулах, өрхийн асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг, өрхийн талаарх асуудлыг бүрэн хариуцдаг, ихэнх тохиолдолд өрхийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэдэг өрхийн гишүүн байна. Өрхийн ам бүлийн гишүүд хэнийгээ өрхийн тэргүүлэгч болгохоо шийдэж чадахгүй байвал 16-гаас дээш настай, ажил хөдөлмөр эрхэлдэг буюу өрхийн нийт орлогод голлох хувь нэмэр оруулдаг аль нэг гишүүнийг өрхийн тэргүүлэгч гэж болох боловч 18 нас хүрсэн гишүүдийн саналыг заавал харгалзаж үзнэ.
[3] Албан бус боловсролын сургалт гэж сургуулиас гадуурх зохион байгуулалттай сургалтын үйл ажиллагааг ойлгох бөгөөд төрөл бүрийн мэргэжил олгох /жолооны, гадаад хэлний, тогоочийн, компьютерийн зэрэг/ эсвэл амьдрах ухаанд сургах /ногоо тарих, алт, мөнгөний дархан зэрэг/ сургалтыг хамруулна. Алсын зайн сургалт нь албан бус боловсролын сургалтад хамаарна.
[4] ”Гэр бүлийн тухай” Монгол Улсын хуулиар 18 нас хүрсэн хүн гэрлэх боловч амьдралд 18-аас доош насны хүүхэд залуус гэрлэсэн тохиолдол цөөнгүй байдаг. Олон улсын аргачлалын дагуу 15 наснаас эхлэн гэрлэлтийн байдлыг асуудаг.
Текст томруулах
A
A
A