A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 1 дүгээр тогтоолын хавсралт

"УЛСЫН САЙН МАЛЧИН" ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Уг тэмдэг нь 2 хэсгээс бүрдэнэ. Эх биеийн хэсэг нь 40 мм-ийн голч бүхий хэмжээтэй дугуй байх бөгөөд түүний дотор талын бага дугуй нь цэнхэр ногоондуу дэвсгэр дээр соёмбыг товгордуу байдлаар шар өнгөөр дүрсэлсэн байна. Соёмбын хоёр талаар "Улсын сайн малчин" гэж монгол бичгээр шар өнгөөр бичнэ. Их дугуйд 5 хошуу малын толгойн дүрсийг хүрэн улаан дэвсгэр дээр шар өнгөөр гаргасан, бусад хэсэг нь цагаан өнгөтэй байна.
Зүүлтийн хэсэг нь 30 мм урт, 15 мм өргөн, доод талдаа гурвалжилсан хэсэгтэй, үүний голын их өргөн 5 мм хэмжээтэй бөгөөд дундаа хөх, 2 тал нь улаан өнгө (төрийн далбааны)–тэй байна. Тэмдгийн зузаан нь 2 мм байна. Зүүлт нь сүлбүүр зүү мэт байна.
Тэмдгийн тухайлсан зохиомжийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд батална.





-----оОо-----