- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АГСАМЖ, ХАНГАЛТЫН ТӨРЛИЙГ ТОГТООХ, ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 88 дугаар тогтоолын хавсралт
ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АГСАМЖ, ХАНГАЛТЫН ТӨРЛИЙГ ТОГТООХ, ОЛГОХ ЖУРАМ
1. Энэхүү журмын зорилго нь энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн (цаашид "бие бүрэлдэхүүн" гэх)-ий агсамж, хангалтын төрөл, хэмжээг тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.. ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АГСАМЖ, ХАНГАЛТЫН ТӨРЛИЙГ ТОГТООХ, ОЛГОХ ЖУРАМ
2. Бие бүрэлдэхүүний агсамж, хангалт дараахь төрөлтэй байна:
2.1. энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний агсамж, хангалт;
2.2. хүний хүчин зүйлээр үүссэн гамшиг (дайн, зэвсэгт мөргөлдөөн, хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага гэх мэт)-ийн хор уршгийг арилгах хүмүүнлэгийн олон улсын ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний агсамж, хангалт;
2.3. байгалийн гамшиг (ган, зуд, түймэр, үер, газар хөдлөлт, тахал, хүн, малын гоц халдварт өвчин гэх мэт)-ийн хор уршгийг арилгах хүмүүнлэгийн олон улсын ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний агсамж, хангалт;
2.4. үйлдвэрлэл, техникийн ослын хор уршгийг арилгах хүмүүнлэгийн олон улсын ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний агсамж, хангалт.
3. Энэ журмын 2.1, 2.2-т заасан бие бүрэлдэхүүний агсамж, хангалтад заавал байх болон нэмэлт хэрэгслийн төрөл, хэмжээний жагсаалтыг, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн Батлан хамгаалах болон Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
4. Энэ журмын 2.3, 2.4-т заасан ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний агсамж, хангалтын заавал байх болон нэмэлт хэрэгслийн төрөл, хэмжээний жагсаалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Улсын иргэний хамгаалалтын газрын саналыг үндэслэн Батлан хамгаалах болон Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
5. Энэ журамд заасан ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд шаардагдах зардлын төсвийг Засгийн газар тухай бүр хэлэлцэн шийдвэрлэнэ.
6. Бие бүрэлдэхүүнд агсамж, хангалт олгох, буцаан хураах зааврыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар хамтран баталж мөрдүүлэх бөгөөд түүнийг үрэгдүүлсэн алба хаагчид хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7. Энэ журамд заасан ажиллагаанд хил хамгаалах болон цагдаагийн байгууллагын алба хаагч оролцох тохиолдолд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 3.4, 5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Текст томруулах
A
A
A